28.11.08

Өчигдөр үзсэн хоёр кино

ANTIQUE & THE CHASER




Танилцуулгыг нь үзэхэд ерөнхийдөө ямаршуу кино нь ойлгомжтой байгааз. 4 царайлаг залуу, зүсэн зүйлийн шүлс гоожим торт, шоко гэх мэт яг надад хэрэгтэй амттай юмнууд гардаг кино байв. Гэй залуу гардаг гээд нэг их ой гутам муухай санагдсангүй, яахав бага зэрэг эвгүй л. Хальт мюзикал маркаар хийсэн голоор нь бүжиглэж дуулаад...уйдах завгүй л дуусчинэлээ. Хүн бүр мартахыг хүсдэг сэтгэлийн шархтай, түүнийгээ нууж үгүйсгэхийн оронд бусадтай хуваалцаад аниулж эдгээх хэрэгтэй гэсэн мэссэж агуулсан хэрдээ товхийсэн хөөрхөн кино. Гол нь япон манга-гаар сэдэвлэж хийсэн болоод их шинэлэг онцгой санагдсан.

THE CHASER


Энэ ёстой балиар кино. Хүмүүс их үзээд байхаар нь би хоцрохгүй санаатай үзчихлээ. Аймаар гэж дуулаад шөнө үзвэл унтахгүй гэж хаширлаад өглөөгүүр үзсэн чинь. Өдөржин дотор муухайрч явлаашд. Тоорттой киногоо үзээд арай гайгүй болсон. Уул нь үйл явдал нь тэгж их онц муухай биш, хэрцгий алуурчинтай кино бишгүйдээ л үзсэн. Энэ болохоор зураглал нь юмуу эсвэл жүжигчиндээ байна уу. Нэг л дарамттай, даралтыг ихэсгэснүү бууруулсануу. Харвуулчмаар л санагдсан. Иймэрхүү жанр дуртай хүмүүс үзэхэд илүүдэхгүй байх. Маниус шиг зүрх муутайнууд нь холуур байсан нь дээр юм.

1 comment:

  1. би сүүлийн киноны алуурчны тоглосон "I saw devil" гэсэн байхаа муухай кино тэр нэг эмэгтэй "... ахаа намайг битий ал тэгэх үү би жирэмсэн гээл ... " би уйлсышд ... кк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...