Pages

6.8.12

Сорви


Strangeland


Улаанбаатарт маань бороотой хуртай, бас нарлаг сайхан өдрүүд ээлжилсээр л... Миний хувьд хэсэг хугацаанд завгүй гүйлээ, ярилцлага өгөөд л, асуултанд хариулангаа өөрийгөө бас давхар таниад л... Ер нь янз бүрийн хүмүүстэй уулзаж, өөрийнхөө тухай асуултанд хариу бодно гэдэг чинь би нээрээ хэн билээ гэж эргэн нэг эргэцүүлэхэд хүргэдэг юм байна. Жирийн үед бол тэр болгон энэ тухай бодоод байдаггүй байх л даа. Далиманд нь хотынхоо downtown-тай нэг бүрчлэн танилцаж явна, гол гол байгууллагууд, чухал хэрэгтэй утаснууд гээд л... өдөр бүр, аажим аажмаар, Монгол газрынхаа хөрсөнд үндсээ суулгах гээл оролдож явна.  

Зарим нэг мэдэрсэн зүйлсээ бичвэл...Ярилцлаганд дуудахдаа их тулгаж хэлэх юмаа, өглөө нь залгаснаа өнөө орой хүрээд ирж чадахуу гэх жишээний. Тэгээд асуултууд нь нилээд хувийн асуудал руу өнгийсөн, гэр бүл, ах дүү аав ээж нь юу хийдэг, хэзээ дахин хүүхэд гаргах төлөвлөгөөтэй гэх мэт...Анкетан дээр нь яс үндэс, нийгмийн гарал угсаа гэх мэт асуулт ч явж байхын. Миний хүсэл эрмэлзэл, бодол санаа, ажлын арга барилаас гадна миний эргэн тойрны хүмүүсээр дамжуулж намайг тодорхойлдог юм шиг байна. Утас унааны дугаар, өмсөж зүүж эдэлж хэрэглэж байгаагаараа өөрийгөө тодорхойлох гэдэг үзэл хүчтэй байсаар байхад энэ зэрэг ч мэдээжийн асуудал байх л даа...

Энд ирсээр хөөрхий муу хөл минь зовж байна. Өмссөн туфль болгон хөл холгодог нь хачирхалтай. Нилээд хэдэн сорвитой хоцрох юм шиг байна. Үзэмж талаасаа муухай ч, өөдрөгөөр авч үзэхээр шийдсээн цаачинь ккк. Энэ нь Нью-Йоркт 2 өдөр алхсаны дурсамж, тэр нь УБ-ын гудамжаар ажлын ярилцлаганд орох гээд өөд уруугүй алхсаны шагнал гээл хожим харж байхаар болсон. Нетээр зураг нь яваад байсан даа, солонгосын алдартай хөлбөмбөгчин, балетчин хоёрын эвдэрч хэлбэргүй болсон боловч эзнийхээ нөр их хөдөлмөр, гайхалтай амжилтыг илтгэсэн хөлнүүдийн дэргэд минийх ч бас гайгүйээ.  Язарч хагарсан гэдсээ илэхдээ охинтой болсныхоо хариуд олж авсан одон медаль гэж боддогтой адил юм. 

Сэтгэл дэх сорви ч бас нэгээр нэмэгдэж байх шиг. Эдгэрсэн гэж бодоод байсан шарх эргэж сэдрээд хэсэг зовоов, тэгж байгаад л зүрхэнд жижигхээн сорви үлдээгээд аних бизээ...Биедээ ч сэтгэлдээ ч сорвигүй хүн гэж байхгүй биз, төрөхдөө цав цагаахан цаас шиг цэв цэвэрхэн ирээд, буцахдаа он жилүүдийн ул мөр, амьдарч явсны, хүний зовлон жаргалаас амсаж амталж явсны баталгаа болсон сорви, үрчлээс, бас сэтгэл дэх дурсамжаа аваад л явдаг байх. Хаанаасаа ч ирсийн энэ уужуу сайхан сэтгэл нь... Цаг хугацааны бэлэг байх даа.

Ярилцлаганд орж байхад Цаг Хугацаа хатагтайн үлдээгээд явсан бас нэгэн бэлгийг авдгийн. Бусад залуу хүүхдүүдээс намайг арай л өөрөөр, нухацтай авч үзээд байгаа нь мэдрэгдэж байгаан. Хорин хэдэн нас минь надаас яваад өгсөн ч оронд нь ажлын арга барил, үзэж туулсан амьдралын туршлага, хал үзэж халуун чулуу долоосон (хорхогны чулууг нэг удаа долоогоод үзсэн :р ) буурь суурь маань үнэлэгддэг бололтойн. Амьдрал бид хоёр наймаалцаал, чи энийгээ аваад би энийгээ өгий гээл үнэ хаялцаад байдаг ч юм шигээ ккк. Ямар ч байсан өдийг хүртэл онц ашигтай биш ч алдаатай наймаа хийгээгүй явж гэдэгтээ итгэж сууна.





27 comments:

  1. 1. гунигтай дурсамжын үлдээсэн сорви бол хэцүү дээ тэгээд.
    2. ер нь сууцан цэцэнээс явсан тэнэг ухаантай билүү хэхэхэ

    ReplyDelete
    Replies
    1. 1. сорви болчихсон хойноо бол хөндүүрлэх ч гүй, хэцүү байхаа больчино л доо. Зүгээр л тэгж билээ гэсэн дурсамж юмуу.
      2. аа тий. Болсон болоогүй албан байгууллагын үүд тогшоол хүн амьтантай уулзаал явжийна. Ядахдаа л таньдаг нүүрний арьс нилээд хэдээр нэмэгдэх нь хэрэгтэйн :р

      Delete
  2. өөрийн төрсөн нутаг ч гэлээ эргээд дасах гэж тодорхой үеийг туулдаг юм шиг.
    Сайн ажилтай болох байх аа Соулмэйт.амжилт хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. баярлалаа. Дастлаа гараа хумхиад суух биш дайраад туулаад алхаад байвал тэр үеэ хурдан давах байх гээд л аль болох active байгаан :)

      Delete
  3. gadaadad baigaa humuus hurdan irj ajild oroosoi. ajild avah hun oldohguiiin gsn humuus l bhiim daa enuugeer. za tegeed sain gazar ajild orooroi :)

    ReplyDelete
    Replies
    1. Erooloor bolog. Neeree humuus ih irj baigaa bolohoor ert irsen n hojno shuu :)

      Delete
  4. gesnees namaig ajild avah gazar bur oldohgui baihdaa kkk

    gesnees ovoo dasaad yum yum sonirhood l yvaa yum aadaa ene ch yumand hureh huuhed shuu

    gesnees sorvi harahgui bol martchihsan l baidagiin gehdee nudend ortomhii zolig doo sorvi ch tegeed nudend haragdah l yum bol ovdolt n sanagdaal

    gesnees ter uujuu saihan setgel chinii ug chanart chin baigaa baihaa

    gesnees ter horhognii chuluu yamarhuu baisan doloohod kkk

    gesnees aldaatai naimaa hiigeegui bol chi barag l tugs hun yumaa nad met n bol nuli aldaa baidagiishdee

    gesnees
    gesnees geed yadargaataad baival yahuu kkkkkkkkk

    ReplyDelete
    Replies
    1. Tugs hun gej haana baihav dee kkk. Harah untsgiin l asuudal baih, nuli aldaan dundaas odoogiin bi gedeg hun bureldsiim chin buruu ch bsn zuv l gej itgehiig husne shuu dee kkk

      Ajild orj heseg ajillaad daraa n uuruu neg yum hiisen n deer l geh yum bn shuu dee humuus

      Delete
  5. харин ч чамд бас нааштай ханджийнаа, одоо хvрээд ирдээ л гэдийшд ккк
    зев менежменттэй, хvнээ боддог аятайхан компанид ороорой
    асуулт дээр нь блогчин бишийздээ гэсэн асуулт явжаахгvй бнуу :p

    ReplyDelete
    Replies
    1. Blog gej shineer garsan brand uu aan tiin tiin tednii huvtsas aygui dajgui shd zagvarlag ntr geed hudlaa bultuulnaa kkk. Blogchin gedgee l ilchilj bolkuum shuu :p

      Delete
  6. сорвины талаар сайхан хэлжээ, шарх аниагvй сорвижоогvй vедээ хичнээн хендvvр билээдээ, шарх аньж сорви болох хvртэлээ цаг хугацаа нь харилцан адилгvй юм, гэвч хэзээ нэг цагт сорви болж vлдэнэ, тэр vедээ инээмсэглvvлэх сорви олон байгаасай
    хэхэ, арай л болхи тайлбарлачихлаа ккк

    ReplyDelete
    Replies
    1. Hunii bie setgel uuriigee anagaah, muu dursamjaas angijrah temuuleltei bdgiim chin sharh edgereed sorvi boloh ued dandaa sain saihan dursamj n uldej ontsgui n ali hediin oi uhaanaas archigdsan bgaasai gej naidna.

      Delete
  7. Jiliin daraa bi bas ingeed l yriltsalga uguud ywj bn da.

    Yumiig saixan talaas ni xarax yumaa.

    Amjilt shuu. Xicheegerei

    Gerelee

    ReplyDelete
  8. Ажилдаа орчоол нөгөө ЗУмба фитнесээ ажиллуулахгүйюу хажуугаар нь өөрөө юм хийх хэрэгтэй юм чинь :P тэгээл зумбадангаа чиний сорвинуудыг хараал бараг бүгдийн харахын байналд хаха
    тэгээл нөгөө Чоно эмээгээсээ эмээ таны энэ яагаад ийм болцын юуны соривын гэнгүүт охинтой болсны бэлгээ гээл нэгийг нь
    нөгөөг нь аа энэ Нимёоркт гүйж байгаад авсан сорвио гээл
    нөгөөг нь аа тийн Убатаарт гүйж байгаад авсан сорвио гээл ...
    өөрөө яагаад ийм уужуу сэтгэлтэйен гэсэн чинь цаг хугацааны бэлгээ гэнгүүт нь ааа хахаха блог хөтөлдийн байна гээд мэдчихийн байнашд :P

    ReplyDelete
    Replies
    1. хахахахха чи нээрээ алнаа
      би сорвио шивээс гээд хэлчнөө тэгүл намайг гэж мэдкүүшд :р

      Delete
  9. за тэр биеийн шархууд бол бас хvнд тайлбарлаад байж болохын, сэтгэлийн шарх ил гарч ирдэг бол алваа, энэ юуны шархын гэсэн чинь аа энэ тэдэн онд тийм залууд хаягдаад гээл ккк
    би ч беен сорвитой амьтан болох бхоо :р

    ReplyDelete
    Replies
    1. оо чи нээрээ хахахха хаяхаас нь түрүүлээд хаячихгүй хаягдцымоо :P заза чамтай ч юу ярихавдээ хаха

      Delete
  10. миний хаясан нь жишээ нь чам дээр сорви болдым байгааздээ ккк

    ReplyDelete
    Replies
    1. Оо шээт гэж Хаанаа гэж чи ёмуу хаха чи ингээд байхаар хаягдахгүй яахын сорвит болохгүй яахын :P

      Delete
    2. oo shit дутуу орчлоо өөрийгөө бас Hanna Manna gechjee haha

      Delete
  11. Монголоосоо хэзээ гараад хэдэн жилийн дараа очиж байгаа хүн бэ ингэхэд

    ReplyDelete
    Replies
    1. 98 онд гараад л одоо иржийна. Завсраар нь ирж очиж байсан л даа

      Delete
  12. 1. suuldee buur simba-giin sorvit ch bolood yavchihvuu.
    neeree sorvi bol sharhaa bodvol arai deer yumdaa, gehdee sharhtai baih saihan shuu, zurh uvdsun ch saihan hund huch ugnu.
    2. bi chinii olon jil gadaadad yavsniig "surch ajillasniig" helsiin. gehdee chi medsen l bhdaa, daanch denduu daruuhan yum......

    ReplyDelete
  13. 1. сорвит гэхээр саяхан гараад байсан цагдаатай киноны сорвит л буугаад байна ккк. Тэр киноны дөрвөн цагдаа залууг гөөмөн шохоорхож билээ. Явж явж нэгэн дээр нь буусаан буусан :р Шарх ярисаар байгаад жинхнээсээ шархадцан :(

    2. Сорри энэ хэсгийг сайн ойсонгүй, энэ муу пийвнээс л болжаах шиг байна, маргааш дахиад уншаатхий ккк. Даруухан нь ч үнэн шүү, гэхдээ би энийгээ сайн чанар гэж бододгүймаа, галзуу, пээдгэр байя гээд санаагаар болчдог сон бол тийм болмоор л байна :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)