Pages

10.8.12

Улаанбаатарт бороо орж байна...

Найман сарын бороо, Намар хархүүг дагуулж ирчихээд сэтгэлийн маань гал тогоонд гуниг самарч, уйтгарын зузаан өрөм загсаагаад суучлаа...Хүүхэд нас усны гутлаараа шалбааг туучин онгирч, Цаг хугацаа хаашаа ч юм айл хэсээд эзгүй байна...Ноён Саарал хорвоог бүрхэн дарангуйлж, өнгө будагс зөвхөн шүхрэнд хоргодон туугдах мэт...


Хэтэрхий бүүдгэр, зэврүү оргиод...
Улаанбаатарт бороо орж байна
Хэн ч чамайг орлож чадахгүй...
Улаанбаатарт бороо орж байна

Үнэрийг чинь хайж өөрийгөө үнэрлээд л...
Улаанбаатарт бороо орж байна
Үсээ самнаагүй, зүсээ тольдоогүй өдрүүд...
Улаанбаатарт бороо орж байна

Харчихмаар юм юу ч алга, гэр хоосон...
Улаанбаатарт бороо орж байна
Хаа эрт орж л байсан бороо
Улаанбаатарт бороо орж байна

Чамгүйгээр бороо орж,
Чамгүйгээр би амьсгалж, цохилж байна
Итгэмээргүй юм, үнэмшмээргүй юм
Энд, чиний эзгүйд бороо орж байна.(Л.Ө)

9 comments:

  1. Бороо орж байгаа нь үнэн
    Борооны устай цонхон дээр бичсэн нь гоё

    ЛӨ гэж хэнийн ???

    Цонхон дээр бичсэн нь August
    Цасан дээр бичсэн нь Soulmate :P

    ...
    Хавар нь ороогүй бороо
    Намартаа яагаад шаагина вэ
    Хавар нь дэлгээгүй дэлбээ
    Намартаа яагаад дэлгэдэг вэ
    Оройтсон бороо цэцэг нэхнэ үү
    Оройтсон хайр цэнгэл нэхнэ үү

    ReplyDelete
    Replies
    1. оройтоогүй шдээ Цэнгэлээ
      гадаа хүйтэн ч гэрт дулаахан байна...удкуу бокс үзэж балиашиглах гээд сэтгэл хөдлөөд байна... ганцхан л онцгүй юм байна, би хоол хийж байгаад дунд хурууны хумсаа үлэмж том зүсцэн, байнга F*** you гозойлгоостой, Б,У,Ж тэргүүтэй үсгүүдийг дарахад хүндрэлтэй болчоол байжийна
      хурдан эдгэрээсэйййй :)

      Delete
    2. Л.Ө. гэж мэддэг хүмүүс нь мэднэ дээ, чи бас яруу найраг оролддог хүн мэдмээрийн :р

      Delete
    3. Зүүн гарынхаа дунд хурууг зүсцэн байнашд баларсын гүн харамслаа илэрхийлье :(
      Маникур педикур зүүн гарын гоо сайхан ч өнгөрч зүгээр хурдан эдгээсэй ;)

      Өдий том болчоод
      Охин үртэй хүртэл болчоод
      Хоол хийж чадахгүй гар хөлөө зүсээд яана даа чи минь
      Харин тэр файкү нтр бол сүртэй гоё сонсогджийншд хаха
      Хэн нэгэнд гаргамаар хэлмээр байгаад чадаагүй байсныг чинь бурхан гүйцээж гозойлгож өгч байгаам байналд одоо сайхан тэр хүнтэйгээ ойр ойрхон таарч үзүүл :P

      Delete
  2. baga baihad namar bolohoor oroosoi geel boroo oruul gol uerlene tegvel tumur zamiin hayagdal der modoor tom sal zangidaj avaad odorjin goliin salaa tatuurga togtooluudaar toglono saihan baijee


    bas namar ene ertontsod garch boloh buh ongiig garagdag bi tiim olon ongiig harj ussun oi huvchiin huuhed

    getel odoo ter ueriin usguigeer ter l onguudguigeer
    Хэтэрхий бүүдгэр, зэврүү оргиод.. tend minii ezguid boroo orj bna

    ReplyDelete
  3. Ulaanbaatart uldej hotsorson jargaltai bas gunigtai dursamjuud sergeh shig....

    ReplyDelete
  4. Boroo namar.... uitgartai ba shuu yag l minii dotor shig.... tegeed ubul... dahiad l ehneesee esbel suuleesee ch yum uu ergeed l... haana baigaagaa haashaa yabahaa haa hurehee bodsoor... hariu oldohgui neg tiim ergelzeend haaya tolgoi ergehiin... ene yuniih yum boloo... boroo bas namriin buruu lab bishee tee :)

    ReplyDelete
  5. hilde naad chin nasnii buruu ih yum bodood baigaa bol hogshirch bnaa l gesen ug

    ReplyDelete
  6. Найман сарын бороо, Намар хархүүг дагуулж ирчихээд сэтгэлийн маань гал тогоонд гуниг самарч, уйтгарын зузаан өрөм загсаагаад суучлаа...Хүүхэд нас усны гутлаараа шалбааг туучин онгирч, Цаг хугацаа хаашаа ч юм айл хэсээд эзгүй байна...Ноён Саарал хорвоог бүрхэн дарангуйлж, өнгө будагс зөвхөн шүхрэнд хоргодон туугдах мэт...

    гоё юмаа....

    Чамгүйгээр бороо орж,
    Чамгүйгээр би амьсгалж, цохилж байна
    Итгэмээргүй юм, үнэмшмээргүй юм
    Энд, чиний эзгүйд бороо орж байна

    хэнгэнэтэл санаа алдуудав...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)