Pages

20.8.12

Уббан Каннам Стайл


Энэ дуу ойрдоо бут аваад байх шигээ. Хаа сайгүй л үүнийг ярьж, аялсан хүмүүс байхын. Уг дуучин нь их этгээд стильтэй, царайлаг хөвгүүд охид, уянгалаг дуучид багширсан Korean Pop урсгал дунд тэс хөндлөн, царай муутай хэрнээ хурц үг хэллэг, өвөрмөц бүжгээрээ онцгойроод явдгийн.



Убба гэдэг үгийг тайлбарлах илүүц бизээ. Каннам гэдэг нь Хан мөрний өмнө талд орших Сөүлийн тансаг дүүрэг, өндөр үнэтэй ресторанууд, гоо сайхны мэс заслын эмнэлгүүд, тасарцан үнэтэй брэнд дэлгүүрүүд, том талбайтай галзуу үнэтэй орон сууцнууд, өндөр төлбөртэй хувийн болоод улсын дунд сургуулиуд, төрөл бүрийн дамжаа курснууд, банк санхүүгийн байгууллагууд бөөгнөрсөн газар байдгийн. Солонгост боловсролын төлөө үхэлддэг тул хүүхдээ Каннамын сургуульд оруулахын төлөө өндөр үнэтэй хороололд байр авахаар зүтгэдэг (ойрхон дүүрэгт амьдарч байж л тухайн сургуульд элсэх боломжтой), Каннамд амьдарна гэдэг хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт, Каннамд амьдарна гэдэг нэр төрийн баталгаа, Каннамын дэлгүүр хэсэж, Каннамын эмнэлэгт үзүүлж, Каннамд хооллон, Каннамд оршин тогтнох нь зарим нэгэн хүмүүсийн амьдралын туйлын зорилго болсон байдаг. Энэ дуунд иймэрхүү хандлагыг ёжилж далдуур чимхэх санаа агуулсым шиг байлээ.

Каннамын гол гудамжаар алхаж явахад хамгийн дэгжин, фэшнлэг, ганган охид залуус хөлхөж байдаг. Бас хамгийн царайлаг, нуруулаг, баян хүмүүсийг ч тэндээс олж харж болно. Хүүхдийн 100-гийн гудамжийг Монгол дох жижигрүүлсэн Каннам юмуу гэж би бодоод байгаа. Үнэтэй зоогийн газар,кафе, гоо сайхны салонууд, чамин хувцастай дэлгүүрүүд, тэрүүгээр хөлхөх мөнгөлөг өнгөлөг харагдах залуус, засвартай баян авгай нарыг хараад дотроо тэгж бодсын. Ер нь УБ-ын гудамж дүүргүүд өөр өөрийн өнгө төрх, өвөрмөц онцлогоо бүрдүүлээд эхэлсийм шигээ. Ажиглаж явахад сонирхолтой л байдаг...

За олон үг нуршилгүй /хаха аль хэдийн асар их нуршсан/ дууныхаа утгачилсан орчуулгыг тавьсугай :р



Уббан Каннам стайл

Чи бол ийм бүсгүй
Өдрийн цагаар дөлгөөхөн, нүдэнд дулаахан бүсгүй
Өрнийн заншлаар кофе шимэн амардаг дэгжин бүсгүй
Үдшийн цагаар зүрх нь шатдаг халуухан бүсгүй
Үзэмж төрхөөр нь доторхыг нь танишгүй оньсого шиг бүсгүй

Би бол ийм залуу
Цаг эрт байхад чам шиг л дөлгөөхөн, хүнлэг залуу
Цай кофег халуун дээр нь залгилдаг сүртэй залуу
Үдэш болохоор зүрх нь тэсэрдэг сүпер залуу
Үнэн шүү би ийм л залуу


Дахилт

Сайхан шүү чи, хайр булаам
Тиймээ чи, хэй, чи шүү чи
Ингээд хоёулаа энэ шөнийг дуустал цугтаа байхуу?
Каннам стайл
Уббан каннам стайл
Хэй сээгсий лэйди



Чи бол ийм бүсгүй
Төлөв даруухан ч зад шоудаж чаддаг бүсгүй
Тохироо нь бүрдвэл үсээ задгайлаад бүждэг бүсгүй
Халхалж нуусан ч хамгаа дэлгэснээс илүү сээгсий бүсгүй
Харц өндөр, мэдрэмж сайтай чамин бүсгүй

Би бол ийм залуу
Томоотой юм шиг хэрнээ балай авч чаддаг залуу
Тохироо нь бүрдсэн үед галзуурч чаддаг залуу
Булчин шөрмөснөөс илүү оюун бодол нь хөгжсөн залуу
Би чинь ийм л мундаг залуу

<Дахилт>

Харайж байгаагийн дээгүүр нисэж байгаа хүн
бэйби бэйби
Хараарай би ч овоо юм мэддэг залуу шүү
бэйби бэйби

You know what I’m saying
Уббан каннам стайл

28 comments:

  1. goe duu bnaa.dagaad duulj bna. kk. Seoul nudend haragdaad bnaa. kk Goe duu tavisand thanks ..

    ReplyDelete
  2. aan iim uchirtai baisiimuu. nudend haragdtal orchulsand thks

    ReplyDelete
  3. ийм болохоор нь л уншаадайх дуртайм шд нтр :)
    энэ дууг чэн илж тааланхан сонсохдоо уг утгын малтаад гаргы гээд хэсэг нөхдөөс асуухад Kangnam, Ёжо хоёрыг л мэдээд цааш явсангүй энд харин сайхан бичиж кк
    Ёжо гээд байгаа нь их давтагдаад байгаа бүсгүй байнашд ккк

    Кангнам аймаар байнаа дэлхий даяар :P
    http://www.youtube.com/watch?v=ehs-vZ1uF-k

    ReplyDelete
  4. end baij iim yumiig n oij olj harahgui medehgui yumdaa bi gedeg hun kkkk durguid huchgui gedeg biluu yu bilee ter l baihdaa

    ReplyDelete
  5. Гого орчуулж ѳгсѳнд баярлалаа. Уба, Каннам 2оос ѳѳр үг мэдэхгүй байсан юм.

    ReplyDelete
  6. aaya laitai orchuulhiimaa
    balai avch chaddag zaluu etr kkk

    ReplyDelete
  7. Yamar goyo orchuulsan yum ve? Bayarlalaa.

    NB, Canada

    ReplyDelete
  8. Загуурт нь гуцсанд нь дурлацан илж таалцан :x

    ReplyDelete
    Replies
    1. Garandaa bas ustei yu? Ustei garaar ileheer chin gijig n hurchaagaa bh daa :p

      Delete
  9. uuu minii pc uzej bardaggui genee... korea duu bol bi lab er sonsoogui l duu bgaa bh doo...
    harin ter zasbartai bayan abgai nar.... gedgiig unshaad uhtlee ineelee :))

    ReplyDelete
    Replies
    1. Daraa n german duu tavinaa. Goy duu olson bgaa :)

      Delete
  10. duug ni saya l sonsoj clipig ni saya l uzlee
    surchmaar hudulguunuu guu yu kkkk

    ReplyDelete
  11. Huurhun duu, suuliin ued bainga sonsdog bolood bgaa. Tsaanaa neg yojtoi goyo clip bolson shuu.

    ReplyDelete
  12. news.mn deer ene bichleg chini tabigdsan ba shuu :)

    ReplyDelete
    Replies
    1. Kkk tiim bn. Moodond orson duu argagui huchteimaa kkk

      Delete
    2. http://biznetwork.mn/topic/show/38940#last bas end tehdee source ni suraggui.

      Delete
    3. kkk source-g ni tavichuul biznetworkiihon orj ireed salkuie, taviagui ni sain hereg bolj kkk. Olnii anhaarald urtuh demii demii.

      Delete
  13. энэ чиний орчуулга биздээ, Н. Жавхлан нь тэнэгтжаамуу Ч.Ганцоож нь худлаа бүлтэрциймуу, бизнетворкоор нь орсон чинь шал дургүй хүрчлээ хммм

    ReplyDelete
    Replies
    1. Sonin yen. Uul n osoldohgui bi l orchuulsiimsan kkk. Minii neriig Gantsooj gedeg ch biluu yuvlee gess.

      Delete
    2. чи эрэгтэй юм бишээз, нэг тийм ч юм шиг санагдаа явчлаа этр ккк
      Ганцоож ш**цым бна л даа :P

      Delete
  14. Zaluu.com-d Bn mini zahialgaar orchuulsan boloh odor bi should tanivv

    ReplyDelete
  15. wow nice duu bn shde utgiig ni oilgood sonsson chini

    ReplyDelete
  16. oo laitai. xaana tavigdsan bna tend ni ochij source-g ni zarlaad yavchii.

    ReplyDelete
    Replies
    1. тэгж яахынбээ
      гадуур блогоо цацах дэмий :)

      Delete
  17. энэ бичлэгийг чи хуулаад тавьчаих уу эсвэл чамаас хуулаад тавьчихсынмуу
    залуу.ком дээр уншиж байсын байна

    ReplyDelete
  18. залуу ком хуулсаар байгаад хаагдсан байхөө

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)