Pages

16.8.12

Өдрийн тэмдэглэл.

Онцгой өдөр байв.
Манай нэг багш асууж байсын, өдрийн тэмдэглэлээ ямар үгээр эхэлдэггүй вэ? гэж. Өнөөдөр гэж эхэлдэггүйн гэнээ, яагаад гэвэл өнөөдрийн тухай л бичих нь ойлгомжтой учраас. Бага байхдаа ч уйгагүй хөтөлдөг байж дээ. Үйл явдлаар  дүүрэн өдөр байсан учраас блог дээрээ бичиж үлдээе дээ.  


Өглөө. Шидэт үг сонсов. Тэр үгийг хэлсэн найздаа хайртай шүү. Шидэт үгний хүчинд гэгэлзээд л бөөн инээмсэглэл цацруулсан амьтан гараад явсан. Уг нь номын дэлгүүрээс ганц ном авчаал ирэх зорилготой гарсын. Тэгсэн цаашаа хадуураад тэнээд явцан.

Балжинням, Дашням давхацсан сайн өдөр байсан бололтой, олон хосууд хуримлаж байв.


Их дэлгүүр оров, шинэчлэгдээд аймаар гоё болсныг нь өнөөдөр л мэдлээ.

Их дэлгүүрийн уртлын талбайг их гоё тохижуулжээ, усан оргилуур, суух сандал, хүүхэд тоглочмоор талбай, шөнөдөө асдаг гэрэлтүүлэг гэх мэт...

Замаараа ганц дуртай умдаагаа авч уув, үнэ нь харьцангуй хямд, хэмжээ нь харьцангуй их, одоогийн байдлаар хамгийн дажгүй нь гэж үнэлээд байгаа кофе.
Гэрийн зүг алхаж явтал, шидэт үгийг хэлсэн найз утасджийна. Чи хаана байна, би энд байна гээд л, ойрхон яваагаа мэдэнгүүтээ уулзы учры болов. Кинон дээр гардаг шиг замын хоёр талд зогсоод бие биенээ харж жоохон инээмсэглээл ккк. Өөрийн төрсөн хотдоо л, Улаанбаатарт л эдэлж болох эрх чөлөө, давуу тал гэхиймуу даа. Замбараагүй том хотод амьдардаг байхад ингээл тааралддаг байх сан гээд мөрөөддөг сөн...

Найзтайгаа талбайн хажуугаар алхаж явтал Олимпийн тамирчдаа угтах ёслолд бэлдэж байв. Замдаа энэ хүмүүстэй таарсан, жинхэнэ утгаараа Балжиннямтай өдөр боллоо :р

Өнөөдөр бас нэг найзын маань төрсөн өдөр нь байв. Ажил дээгүүр нь дайрч тоорт амсангаа баярын мэнд хүргэсэн. Тэдний оффисийн үүдэнд ийм гоё цэцэг тарьсан байв. Би ер нь цэцгэнд нэххх дуртай хүн биш, харин энэ наранцэцэг цаанаа л гоё харц булаам санагдаад...
Үдээс хойш нэгэн хуриманд зочлов. Шинэ хосуудаас цацрах жаргалтай энергинд баясаж суув. Дуу дуулахгүй бол явуулахгүй гэж шахаад, мэддэг ганц эмээгийн тухай дуугаараа аргаллаа. Ер нь ганцын зэрэг кармааны дуутай болчуул нүүр тахлахад хэрэгтэй л юм. Аятайхан амархан, нийтлэг, хоолой шаардахааргүй дуу санал болгоорой
Орой нь бас болоогүйэ, ангийн охидтой уулзсан. Шидэт үгний нөлөө гэнэт огцом буураад байв, дээрээс нь зарим хүнтэй ярианы коод нийлэхгүй, жоохон урвагар суув. Хэдийгээр маш мундаг, ухаалаг, үлгэр жишээ болмоор сайхан охин ч гэлээ надад нэг л хөндий, уйтгартай мэдрэмж төрүүлээд байдаг нь сонин. Бүтэн өдөржин дэрвэж дэгэж онгирч гүйснийх үдэш нь жоохон тиймэрхүү байсан ч яахав дээ тээ.

27 comments:

  1. Zurag bolgon ni yaasan goyo yum be. Thank you, thank you. Barag ataarhchihlaa :), tsagaan ataarhal.
    Genet chamtai yarimaar sanagdaad messenger deer harsan baihgui bsan, ingeed zavgui guij bsan bna. Goyo, goyo, udur bur iim baih boltugai!!

    ReplyDelete
    Replies
    1. харин тийн гоё өдөр байсан, тэхдээ өдөр бүр ингэнэ ч гэж байхгүй лдээ, улиралдаа нэг ийм байхад бас болжийнаа :р

      Delete
  2. 1. Ташаа мэдээлэл өгсөн байна
    өчигдөр болуулан Балжинням, Дашням давхацсан биш зөвхөн Балжиннямтай тэгээд лусын буулттай Долоон улаан мэнгэтэй шаргачин тахиа өдөр байсан үс засуулбал сүлд нь тэнээд явчдаг тийм аймаар өдөррррр ...
    2. Шидэт үг. хэлдэг шидэт ам хэлтэй сайхан амьтан бэ зүэр :) Блог эзэнд шидэт үг хэлсэнд нь талархаад дандаан амнаасаа шидэт үг унагааж, эрдэнийн зүйлээр бөөлжихийн ерөөл дэвшүүлий :P
    3. Найр наадам хурим гэснээс тэр дуу дуулах шиг сайхан юм хаа байна идээл уугаал дуулаал сугаад ллл ...
    Дуу дуулсаар дуучин болов оо би нтр

    ReplyDelete
    Replies
    1. өө хөөрхий ташаа мэдээлчиж. Даанч Дашнямтай таарахгүй Балжиннямтай л таарсымаа

      Delete
    2. Дуучин гуай нэг дуу зааж өгөлдөө

      Delete
  3. sain muu odoroo gej

    ReplyDelete
    Replies
    1. Tehhh
      Unuudur bol nileed butel muutai l udur bn. Gerees garahdaa yumaa martaj garaal. Neg yavah gazraa hoyor gurav ochool. Tehdee buteechihseen ajlaa.

      Delete
  4. хөөөөхххх, яасан сайхан өдөр гээч вэ, нүдэнд харагдчихлаа
    шидэт үгнээсээ маньдаа л даа ккк

    гэснээс сүүлийн үед
    ... Хүдэн татсан сарьдаг байна аа хө
    Хүний нутгийн хангай юу даа хө
    Хүслэн татсан амраг тэр минь
    Хүрэн зүрхний уяа юу дааааааа хөөөөөө

    гээл аманд орж ирээд байхым, энэ их гоё дуу, хуучин хальт мэддэг байсанч Маралжингоо дуулаад бүүррр аманд оруулцааан

    ReplyDelete
    Replies
    1. аа тээд Маралжингоогийн дуулснаар mp3-ийг нь өгөх хүнд ID-гаа өглөө гэж мэгээд :P

      Delete
    2. би би би өгийяаа гэхиймоо :P
      надол байналд тэгээд одоо бол мэдкүмдаа нтр
      Ардын дуучин Б.Зангадын дуулснаар олон түмэнд хүтээл болсон "Жаргаах зүрхэн" дуу шүүдэй жаргаанаа л гэжаам :D

      дөрүдүгээр бадаг

      Будан татсан халил байна аа хө
      Бусдын нутгийн хангай юу даа хө
      Буцан харьсан учрал ирнэ ээ хө
      Булгих зүрхэн жаргаана шүү дээ хө
      Буцан харьсан учрал ирнэ ээ хө
      Булгих зүрхэн жаргаана шүү дээ хө

      Delete
    3. Olj sonsii baiz. Youtube bol ih sain zaluu nadaa baragtai bol ugui gedguin tuunees olood aviidoo :)

      Delete
    4. Shidet ug uu. Yagaav nuguu goya orchuulga :)

      Delete
    5. ааааннн хэхэхэ, тэр ч гоё үг шүү ккк

      Delete
  5. юүтүб чинь өхгүйлд
    битүб нь л өгий даа
    сонссон ч татаад мп3 авсанчиг л болно гэжугаа

    http://shineduu.com/component/content/article/1-mongol-duu/374-maraljingoo-jargaah-zurhen-

    ReplyDelete
    Replies
    1. woooww хайртай шүү, үнээр талархжийн, тээд авхымуу яахын ккк

      Delete
    2. авъя авъя хайртай хүнийхээ өгчаа юмыг авналд :P

      Delete
    3. herev husuul soulees avaarai
      husehgui bol yahuu yahuu kkk

      Delete
  6. зурагтаас татсым байна, youtube дээр харин байхгүй байгаадаам, ер нь л интернет дээр байгаа ганц хувилбар нь энэ байхаа
    их гоё дуулсан байналээ

    ReplyDelete
  7. Umnuus chini bayasab saihan udur ch saihan shuu... nadaas gerel tsatsraad ch baigaam shig, setgel hungun, uruulan deer misheeliig naaldan padaar naachihsan ch yum shig kkkkkkkk...
    Neeree 1-2 zergiin duutai baihgui bol ajil alband garsan hoino ih amind orohoor yum bilee. Ajil albaniihan chini niileed l duul geed shahaad kkkkk... bi neg nandin ulaan chabga boloh duhuj l bsan buten duu medehgui :)
    Zuil zuiliin tsetseg huar ni xu
    Zulgee dagaad urga yu daa xu.... geed neg duu baidag daa neriig ni martaaskii bi. Ene hooloi shaardahgui uug ni gaigui duu shig sanagdaad surch bsan yum ba.
    Aan tuunees gadna duund buur shaansgui bol shuleg unshij bolno shdee xu. Deer olon jiliin umnu hamt ajillaj bsan neg huuhen shuleg unshdag baijuulee. Ter olon hunees odoo ter l gantsaaraa sanaand hachin todoor zuraij uldjee, teheer yamar setgegdel uldeesniig taah shaardlagagui met :)

    ReplyDelete
    Replies
    1. Za haij uznee naad duug chin. Shuleg geheer ontsgoi sanagdah l baih gehdee dagaad turne gej bhgui, gantsaaraa unshij duusgah, bas ih gurbazarjuulan chaminchuluunchlan unshihgui bol humuus toohgui geed asuudal bnaa bn kkk

      Delete
    2. Зуслангийн уянгат дуу /Р.Чойном/


      Зүйл зүйлийн цэцэг хуараа хө
      Зүлгээ дагаад ургаа юу даа хө
      Зүйтэй төрсөн чи минь ээ хө
      Зүрхээ дагаад учраа юу даа хө.

      Хайтан сэндэр цэцэг хуараа хө
      Хангайгаа дагаад ургаа юу даа хө
      Халуун журмын чи минь ээ хө
      Хайраа дагаад учраа юу даа хө.

      Хүжийн үнэрт цэцэг хуараа хө
      Хүрээ татаад ургаа юу даа хө
      Хуний жаахан чи минь ээ хө
      Хүслээ дагаад учраа юу даа хө.

      Delete
    3. Вау ёстой гоё дуу шүү мп3 - аар авч болно :D

      Delete
    4. мп3аар авы, шидээрэй ГуГо

      Delete
  8. Yostoi l goyo odor bsan bnaa. Ter goyo coffee-toi gazriin neriig helj ogch tuslaach. Irsneesee hoish goyo bogood une-iin huvid bolomjiin coffee-nii ereld garaad udaj bna da. Odoogoor taalagdaad bga ni swiss-iin coffee. gehdee jaahan unetei taldaa.

    Muugii

    ReplyDelete
    Replies
    1. Eznis Coffee Corner гээд байгаа, зүгээр авч явдаг кофе шүү. 1р сургуулийн өөдөөс харсан байшинд байгаа.
      Swiss-н кофе үнэтэйм байлээ би нэг удаа хар усан борооноор бүүр кофены хүслэн болцон явжаагаад ганц авч уусан.

      Delete
  9. UB-n tuhai engiin hernee goy zuragnuud oruuldiin baina busad post-oos ch gesen harlaa. Zamiin tugjrel, utaa., hog geed humuus muulj bhad iim saihan zurguud oruulj saihan taluudiig ni olj harj baigaani saishaaltai :)

    ReplyDelete
  10. лаг л фото тэмдэглэл байна

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)