Pages

24.8.12

Жолооны үнэмлэхээ солиулах нь

Над шиг тохиолдол их цөөн байх л даа, гэхдээ яахав хэн нэгэнд хэрэг болж юуны магад гээд эндээ оруулчнаа. Ар өврийн хаалга, танил талтай бол автоматаар бүтээчих байх, би өөрөө бор зүрх, бор царайгаараа идэвхтэй явж бүтээсэндээ аягүй додигор байгаа :р


Би со-д жолооны курс төгсөж үнэмлэхтэй болсныг санаж байгаа бизээ. Санахгүй байгаа бол идэвхтэн уншигч бишийм байна, тэр буланд очоод суу даа :р За санаж байгаа бусад хүүхдүүдээ сонсож байгаарай. Канадад очоод тэндхийн үнэмлэхээр шууд солиулсан, хоёр орны хооронд гэрээтэйм билээ. Монгол гэх мэт өөр орны үнэмлэхтэй бол заавал дүрмийн болоод хөдөлгөөний шалгалт өгчийж авдаг, их ярвигтайм байсан.

Монголдоо ирээд үнэмлэхтэй болох тухай судалж эхэлвээ. Хаанаас очиж хэнээс нь асуухаа хүртэл мэдэхгүй тулгамдаж байв. Азаар Замын цагдаагийн газрын вэбсайт байдгийн билээ. Тэндээс байрлал, анхан шатны мэдээллийг олж авсан. Хүүхдийн паркаас зүүн тийшээгээ жоохон явбал байдгийн шүү. 
Бүрдүүлэх материал нь
- Үнэмлэх солиулах тухай өргөдөл
/Өргөдлөө бичээд гарын үсгээ зурч очоод цагдаагийн ажилтнаар цохолт хийлгэнэ/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Гадаад жолооны үнэмлэхний хуулбар
/Анхаарах нь : Дээрх хоёр хуулбарыг заавалчгүй өргөдөлнийхөө ар тал дээр хийлгэнэ, эс тэгвэл ааштай цагдаа хөвгүүн өөдөөс чинь өргөдлийг чинь шидээд дахин хийлгэж ир гэх болно/
- Эрүүл мэндийн бичиг
/Замын цагдаагийн газар очвол маягтыг нь 100 төгрөгөөр зарж байгаа. Эрүүл мэндийн байдал, цусны бүлэг гэх мэтийг эмчээр бичүүлдгийн байлээ/
- Жолоочийн бүртгэлийн бичиг
/Замын цагдаагийн газар 200 төгрөгөөр маягтыг нь зарж байгаа. Жирийн цааснаас арай зузаан, даргар А4-ийг талаар нь хуваасны хэмжээтэй, нэр ус болоод регистрийн дугаар гэх мэт мэдээллүүдээ өөрөө бөглөж ирэх ёстой, гэхдээ заавал БИЧГИЙН МАШИНаар шивж ирэх ёстой. Компьютерээр хэвлэх гэхээр байрлалыг нь тохируулах, цаас нь зузаан тул принтер дотроо гацах гэх мэт хүндрэлтэй байж болзошгүй санагдсан. Ингээд бичгийн машины эрэлд мордсон, азаар дам дамаа таньдаг жолооны дамжаан дээр очиж шивүүлсэн./
- Шалгалтын төлбөр 12,500 төгрөгийг төлсөн баримт
/Дансны дугаар нь замын цагдаагийн газар очвол самбар дээр нь байгаа/
- 2 хувь цээж зураг

Эдгээр материалаа бүрдүүлчихвэл дүрмийн шалгалт өгөөд монгол үнэмлэхээр солиулж болдгийн байна. Шалгалт нь Лхагва гариг бүрт 10 цагаас авна. Ийнхүү дүрмээ бэлдэж эхлэв. Гэрт он оны дүрмийн ном, тестийн ном дүүрэн байсан боловч 2012 онд гарсан дүрэм+тест нэг дороо багтсан сурах бичиг л хамгийн ойлгомжтой, дажгүй юм билээ. Зураггүй, дан үгээр тайлбарласан дүрмийн ном нь үнэхээр ой тойнд бууж өгөхгүй хэцүү байсийм. Яг үнэндээ зурагтай ном нь ч яггүй л байсан. Со-д дүрмийн шалгалт өгч байхад давтаад байх зүйл бараг байгаагүй, цөөхөөн хэдэн дүрэмтэй, тэднийгээ л дагаж сахихыг шаарддагийм билээ. Гэтэл манай замын хөдөлгөөний дүрэм асар ээдрээтэй, олон зүйл ангитай, бодит амьдралд хэрэгжүүлж байхыг нь ховорхон олж харсан, ер нь бодит замын нөхцөлд үүсэхээргүй scenario-нууд л харагдаад байсан. Дүрмээ цөөлөөд, simple болгоод, тэдгээрийгээ нэгд нэгэнгүй ягштал мөрддөг болчихвол сайхнаа гэж нэгэн цөхөрсөн хүн шүүрс алдаж байсийм гэдэг шүү :р Өө нээрээ эртээр нэг тэнэдэг чинь номын сангаас жолооны дүрмийн ном хайгаад тэр шүү дээ, гэтэл жолооны курсуудэд л зардгийн байлээ шүү.


За ингээд шалгалтаа өгөх өдөр боллоо, гэтэл дам сураг сонсохнээ замын цагдаагийн газарт шалгалт авдаггүй гэнэ. Би анх лавлаж байхдаа хэзээ гэдгийг нь л сонсоод хааныг нь асуухаа мартсан байжээ. Яг хааныг нь баттай мэдэхгүй тул өглөө эртлэн босож замын цагдаагийн газраас лавлав. Еээ хүүдий, Гурвалжингийн гүүрэн дээр гэнээ. Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө доорх зурган дээр заасан газар луу таксидсан.
Шалгалт авдаг газар
Арай чүү амжиж очсон чинь шалгалт өгөх гэсэн хүмүүс дүүрэн байдгийн байна. Бүрдүүлсэн бичиг баримтыг нь шалгаад нэг ангид оруулж байна. Бүгд байраа эзлээд суусны дараа ингэж бөглөнө, тэгж болохгүй гээл анхааруулга хэлж байна. Яг л 10 жилийн нэг ангид байгаам шиг санагдсаан ккк. Цагдаа нь багш шиг, хөөе Soulmate битгий эргэж хараад бай, тэр Юндэн яагаад хажуудахтайгаа яриад байна гэх мэтчилэн дуудаастай, хүмүүсийн нэрийг яасан ч хурдан сайн тогтоодгийн. Ард Юндэн суучаал аальгүй Soulmate эргэн харж ангалзаад байсан байх нээ гэж бодвол худлаа шүү :р Хажууд маань хөөрхөн Балган суусан байлаа, бид хоёр бие биендээ туслаад, дэм дэмэндээ дээс эрчиндээ гээд шалгалтандаа тэнцээд гараад ирсэн бахархалтай сайхан юм болсийшүү. Бэлтгэл муутай очсоныг хэлэхүү, унахад гайхах юмгүй очсон хүн чинь тэнцэнгүүтээ бөөн баяр, цагдаагийн өмнө еээсссс орилоод. Цагдаа гайхаад харахаар нь баярлажийнаа цаачинь гэсэн ккк. 


Ингээд нэг том давааг давчихсаан. Хэвлэлт нь удаашралтай гээд хэдийгээр үнэмлэхтэй болох нь тодорхойгүй ч, хүлээж байтал гараад ирэх байлгүй дээ тиймээ. За өнөөдрийн хичээл үүгээр дууслаа, буланд суусан хүүхдүүд давтлагаа сайн хийгээрэй, бүгдээрэнд нь Баасан гаригийн мэнд, би нь зуслан руугаа унтахаар явлаа :)

24 comments:

  1. neeh huurhun misheej baigaa tsaraig chini tusuulub :)
    UB-d chiichaan barih hetsuum bailee, chi zorigtoi ba shuu kkkk

    ReplyDelete
  2. Baritlaa haa baisiin bee. Gehdee mashingui bol bas l hetsuu shuu dee. Unemlehtei bolson baihad mashaan tereg n tegjugaad bolno bgaa :)

    ReplyDelete
  3. нээрээ тэр тэмдэг тэмдэглээгээ одоо санажаагаан болуу яадийн бол осолтгүй, улаанаар зогсоол ногооноор яваал тэгээд нэг тийшээ эргэчийнэ, тэгээл эргэдэггүй газараар нь эргээл торгуулчдаг байжуулээ,

    ReplyDelete
    Replies
    1. Bi l neg tiimerhuu jolooch bolno bhdaa. Temdegnuud n mangar olon yanz yum bilee gehdee gaduur haragddag hed n tsuuhuun l bhiin

      Delete
  4. Хүүхдийн паркаас зүүн тийшээгээ жоохон явбал байдгийн шүү. hahah

    ene bol ih goy tee, tegeel nogoodhoo olohgui zuun gej zuun gar bish shuu, yortontsiin zuun chig geed l buur tolgoi erguuleed haychidiin.

    barag shineer hiichihsen deer yum doo.

    ReplyDelete
    Replies
    1. Mongold er n gar tal geheesee iluu ertuntsiin zug chigee barij yaridgiin bn.

      Delete
  5. Хүүхдийн парк нь хаанын??? Замын цагдаагийнхаа хажууд уу?
    бор зүрх, бор царайгаараа зүтгээд бүтээгээд додигор байх шиг сайхан зүйл хаана байнаа

    ReplyDelete
    Replies
    1. Tegeed bonust n haana yu bdgiig medeed avchjiina. Saihan shd uul n kkk.

      Delete
  6. Ter bichgiin mashinaar hiih daalgavar ni aihtar yumaa, jolooch boloh gesen bish, zamd ni bicheech boloh yum bna.
    Ter buland suuj bgaa huuhduud nadaas davtlaga avch bolno shuu. Tulj ajillana.

    ReplyDelete
    Replies
    1. Harin tiin ter ih sonin. Bichgiin mashin haigaad muzei ordgiimuu l gej bodjiison shuu kkk

      Delete
  7. Huuhdiin park mongold gants l bdag biz dee, pioneriin ordnii hajuud.

    ReplyDelete
    Replies
    1. Kkk Rubiks, naad anonymous chin dunguj 10tai, gerees garch uzeegyi nyalh amitan bgaamaa. :p

      Delete
  8. Tiimuu rubiksee
    davtlaga aviii :P

    ReplyDelete
  9. hooh chi mundag yumaa, bi deer unemlehee huraalgachihaad avah getel ter shalgaltiig ni uguh bolood, teed odoo ch durem hudlaa baihdaa gej bodool bor zurh bor tsarai hoyoroo tanidag hundee l ashiglasandaa mundag mundag

    ReplyDelete
    Replies
    1. Dahiad ug gevel ch chadahguie. Amidrald neg udaadaa zaaval davah yostoi davaa bdgiin neg n yumuu geel zutguultsiishd. Gej megeed surjignehee martaagui kkkk.

      Delete
  10. bi joloonii kurst surch baiagad zavsardaad dahij suraad surch surj baigaad shalgaltand n oroogui. unemlehee shuud avhuulsan. ugaasaa namaig shalgaltand orood ch nemergui unah n todorhoi .

    ReplyDelete
    Replies
    1. Unahgui ch bsiin biluu nad shig :)

      Delete
  11. Bayar hurgeye! Koread yaaj joloond suuh we hu? bi bas ene uvul joloond suuh sanaatai bgaa.

    ReplyDelete
    Replies
    1. Koread durem, drom, zam deer 3 shalgalt avdiin. Durem n amarhan, odoo buur mongol heleer avdag bolson gesen. Dromoo l ali neg damjaand suuchih. Zunduu bgaa doo ochij uulzaad asuuchihad bolno bh. Hervee mashintai, bas nuhriin chin aash saihan bol nuhuruuruu zaalgaad zamiin hudulguunii shalgaltaa ugchuul mungu hemneh l bh kkk. Bi ch drom, zam 2uulan deer n damjaand suusan.

      Delete
    2. Zaa bayarlalaa, uvluus joloond suumaar sanagdaad baigaa. Ohinoo tevreed iish tiishee yawahad hetsuu ymaa, neg ymand yawah gej nuhuriig tsarai aldah gej (ug n huurhii mini bid 2-g tejeeh gd udur shunugui ajillaad zawgui bdg hun shdee). hagas buten saindaa ohinoo suulgaj awaad yawj bhd amar ym uu gej bodood joloond suumaar sanagdaad. Nuhurruu zamiin hudulguun zaagd ug gej shalna daa. Suunaa, eruusuu.

      Delete
  12. chi yasan huurhun bichdeg yum be, yagaad iim goyo tusuuleltei bichij baina.
    chamd zoriulj neg mur bichiye.
    *derged mini baisniig chin medsengui*

    ReplyDelete
    Replies
    1. Bayarlalaa.
      Chinii nadad zoriulsan mur ch bas ih tusuulultei bichigdjee kkk.

      Delete
  13. хэхэ би бас жолооны шалгалт өгч байгаамшиг санагдаж байнашт ..
    би бас муу сурдаг хоёрыгоодагуулаад би өөрөө бас муу сурдаг гурвуулаа суучаад л биебиенээсээ хуулаад тэссийшт

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)