Би со-д жолооны курс төгсөж үнэмлэхтэй болсныг санаж байгаа бизээ. Санахгүй байгаа бол идэвхтэн уншигч бишийм байна, тэр буланд очоод суу даа :р За санаж байгаа бусад хүүхдүүдээ сонсож байгаарай. Канадад очоод тэндхийн үнэмлэхээр шууд солиулсан, хоёр орны хооронд гэрээтэйм билээ. Монгол гэх мэт өөр орны үнэмлэхтэй бол заавал дүрмийн болоод хөдөлгөөний шалгалт өгчийж авдаг, их ярвигтайм байсан.
Монголдоо ирээд үнэмлэхтэй болох тухай судалж эхэлвээ. Хаанаас очиж хэнээс нь асуухаа хүртэл мэдэхгүй тулгамдаж байв. Азаар Замын цагдаагийн газрын вэбсайт байдгийн билээ. Тэндээс байрлал, анхан шатны мэдээллийг олж авсан. Хүүхдийн паркаас зүүн тийшээгээ жоохон явбал байдгийн шүү.
Бүрдүүлэх материал нь
- Үнэмлэх солиулах тухай өргөдөл
/Өргөдлөө бичээд гарын үсгээ зурч очоод цагдаагийн ажилтнаар цохолт хийлгэнэ/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Гадаад жолооны үнэмлэхний хуулбар
/Анхаарах нь : Дээрх хоёр хуулбарыг заавалчгүй өргөдөлнийхөө ар тал дээр хийлгэнэ, эс тэгвэл ааштай цагдаа хөвгүүн өөдөөс чинь өргөдлийг чинь шидээд дахин хийлгэж ир гэх болно/
- Эрүүл мэндийн бичиг
/Замын цагдаагийн газар очвол маягтыг нь 100 төгрөгөөр зарж байгаа. Эрүүл мэндийн байдал, цусны бүлэг гэх мэтийг эмчээр бичүүлдгийн байлээ/
- Жолоочийн бүртгэлийн бичиг
/Замын цагдаагийн газар 200 төгрөгөөр маягтыг нь зарж байгаа. Жирийн цааснаас арай зузаан, даргар А4-ийг талаар нь хуваасны хэмжээтэй, нэр ус болоод регистрийн дугаар гэх мэт мэдээллүүдээ өөрөө бөглөж ирэх ёстой, гэхдээ заавал БИЧГИЙН МАШИНаар шивж ирэх ёстой. Компьютерээр хэвлэх гэхээр байрлалыг нь тохируулах, цаас нь зузаан тул принтер дотроо гацах гэх мэт хүндрэлтэй байж болзошгүй санагдсан. Ингээд бичгийн машины эрэлд мордсон, азаар дам дамаа таньдаг жолооны дамжаан дээр очиж шивүүлсэн./
- Шалгалтын төлбөр 12,500 төгрөгийг төлсөн баримт
/Дансны дугаар нь замын цагдаагийн газар очвол самбар дээр нь байгаа/
- 2 хувь цээж зураг
Эдгээр материалаа бүрдүүлчихвэл дүрмийн шалгалт өгөөд монгол үнэмлэхээр солиулж болдгийн байна. Шалгалт нь Лхагва гариг бүрт 10 цагаас авна. Ийнхүү дүрмээ бэлдэж эхлэв. Гэрт он оны дүрмийн ном, тестийн ном дүүрэн байсан боловч 2012 онд гарсан дүрэм+тест нэг дороо багтсан сурах бичиг л хамгийн ойлгомжтой, дажгүй юм билээ. Зураггүй, дан үгээр тайлбарласан дүрмийн ном нь үнэхээр ой тойнд бууж өгөхгүй хэцүү байсийм. Яг үнэндээ зурагтай ном нь ч яггүй л байсан. Со-д дүрмийн шалгалт өгч байхад давтаад байх зүйл бараг байгаагүй, цөөхөөн хэдэн дүрэмтэй, тэднийгээ л дагаж сахихыг шаарддагийм билээ. Гэтэл манай замын хөдөлгөөний дүрэм асар ээдрээтэй, олон зүйл ангитай, бодит амьдралд хэрэгжүүлж байхыг нь ховорхон олж харсан, ер нь бодит замын нөхцөлд үүсэхээргүй scenario-нууд л харагдаад байсан. Дүрмээ цөөлөөд, simple болгоод, тэдгээрийгээ нэгд нэгэнгүй ягштал мөрддөг болчихвол сайхнаа гэж нэгэн цөхөрсөн хүн шүүрс алдаж байсийм гэдэг шүү :р Өө нээрээ эртээр нэг тэнэдэг чинь номын сангаас жолооны дүрмийн ном хайгаад тэр шүү дээ, гэтэл жолооны курсуудэд л зардгийн байлээ шүү.
За ингээд шалгалтаа өгөх өдөр боллоо, гэтэл дам сураг сонсохнээ замын цагдаагийн газарт шалгалт авдаггүй гэнэ. Би анх лавлаж байхдаа хэзээ гэдгийг нь л сонсоод хааныг нь асуухаа мартсан байжээ. Яг хааныг нь баттай мэдэхгүй тул өглөө эртлэн босож замын цагдаагийн газраас лавлав. Еээ хүүдий, Гурвалжингийн гүүрэн дээр гэнээ. Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө доорх зурган дээр заасан газар луу таксидсан.
Шалгалт авдаг газар |
Ингээд нэг том давааг давчихсаан. Хэвлэлт нь удаашралтай гээд хэдийгээр үнэмлэхтэй болох нь тодорхойгүй ч, хүлээж байтал гараад ирэх байлгүй дээ тиймээ. За өнөөдрийн хичээл үүгээр дууслаа, буланд суусан хүүхдүүд давтлагаа сайн хийгээрэй, бүгдээрэнд нь Баасан гаригийн мэнд, би нь зуслан руугаа унтахаар явлаа :)
neeh huurhun misheej baigaa tsaraig chini tusuulub :)
ReplyDeleteUB-d chiichaan barih hetsuum bailee, chi zorigtoi ba shuu kkkk
Baritlaa haa baisiin bee. Gehdee mashingui bol bas l hetsuu shuu dee. Unemlehtei bolson baihad mashaan tereg n tegjugaad bolno bgaa :)
ReplyDeleteнээрээ тэр тэмдэг тэмдэглээгээ одоо санажаагаан болуу яадийн бол осолтгүй, улаанаар зогсоол ногооноор яваал тэгээд нэг тийшээ эргэчийнэ, тэгээл эргэдэггүй газараар нь эргээл торгуулчдаг байжуулээ,
ReplyDeleteBi l neg tiimerhuu jolooch bolno bhdaa. Temdegnuud n mangar olon yanz yum bilee gehdee gaduur haragddag hed n tsuuhuun l bhiin
DeleteХүүхдийн паркаас зүүн тийшээгээ жоохон явбал байдгийн шүү. hahah
ReplyDeleteene bol ih goy tee, tegeel nogoodhoo olohgui zuun gej zuun gar bish shuu, yortontsiin zuun chig geed l buur tolgoi erguuleed haychidiin.
barag shineer hiichihsen deer yum doo.
Mongold er n gar tal geheesee iluu ertuntsiin zug chigee barij yaridgiin bn.
DeleteХүүхдийн парк нь хаанын??? Замын цагдаагийнхаа хажууд уу?
ReplyDeleteбор зүрх, бор царайгаараа зүтгээд бүтээгээд додигор байх шиг сайхан зүйл хаана байнаа
Tegeed bonust n haana yu bdgiig medeed avchjiina. Saihan shd uul n kkk.
DeleteTer bichgiin mashinaar hiih daalgavar ni aihtar yumaa, jolooch boloh gesen bish, zamd ni bicheech boloh yum bna.
ReplyDeleteTer buland suuj bgaa huuhduud nadaas davtlaga avch bolno shuu. Tulj ajillana.
Harin tiin ter ih sonin. Bichgiin mashin haigaad muzei ordgiimuu l gej bodjiison shuu kkk
DeleteHuuhdiin park mongold gants l bdag biz dee, pioneriin ordnii hajuud.
ReplyDeleteKkk Rubiks, naad anonymous chin dunguj 10tai, gerees garch uzeegyi nyalh amitan bgaamaa. :p
DeleteTiimuu rubiksee
ReplyDeletedavtlaga aviii :P
hooh chi mundag yumaa, bi deer unemlehee huraalgachihaad avah getel ter shalgaltiig ni uguh bolood, teed odoo ch durem hudlaa baihdaa gej bodool bor zurh bor tsarai hoyoroo tanidag hundee l ashiglasandaa mundag mundag
ReplyDeleteDahiad ug gevel ch chadahguie. Amidrald neg udaadaa zaaval davah yostoi davaa bdgiin neg n yumuu geel zutguultsiishd. Gej megeed surjignehee martaagui kkkk.
Deletebi joloonii kurst surch baiagad zavsardaad dahij suraad surch surj baigaad shalgaltand n oroogui. unemlehee shuud avhuulsan. ugaasaa namaig shalgaltand orood ch nemergui unah n todorhoi .
ReplyDeleteUnahgui ch bsiin biluu nad shig :)
DeleteBayar hurgeye! Koread yaaj joloond suuh we hu? bi bas ene uvul joloond suuh sanaatai bgaa.
ReplyDeleteKoread durem, drom, zam deer 3 shalgalt avdiin. Durem n amarhan, odoo buur mongol heleer avdag bolson gesen. Dromoo l ali neg damjaand suuchih. Zunduu bgaa doo ochij uulzaad asuuchihad bolno bh. Hervee mashintai, bas nuhriin chin aash saihan bol nuhuruuruu zaalgaad zamiin hudulguunii shalgaltaa ugchuul mungu hemneh l bh kkk. Bi ch drom, zam 2uulan deer n damjaand suusan.
DeleteZaa bayarlalaa, uvluus joloond suumaar sanagdaad baigaa. Ohinoo tevreed iish tiishee yawahad hetsuu ymaa, neg ymand yawah gej nuhuriig tsarai aldah gej (ug n huurhii mini bid 2-g tejeeh gd udur shunugui ajillaad zawgui bdg hun shdee). hagas buten saindaa ohinoo suulgaj awaad yawj bhd amar ym uu gej bodood joloond suumaar sanagdaad. Nuhurruu zamiin hudulguun zaagd ug gej shalna daa. Suunaa, eruusuu.
Deletechi yasan huurhun bichdeg yum be, yagaad iim goyo tusuuleltei bichij baina.
ReplyDeletechamd zoriulj neg mur bichiye.
*derged mini baisniig chin medsengui*
Bayarlalaa.
DeleteChinii nadad zoriulsan mur ch bas ih tusuulultei bichigdjee kkk.
Huurhun busgui shuu :)
ReplyDeleteхэхэ би бас жолооны шалгалт өгч байгаамшиг санагдаж байнашт ..
ReplyDeleteби бас муу сурдаг хоёрыгоодагуулаад би өөрөө бас муу сурдаг гурвуулаа суучаад л биебиенээсээ хуулаад тэссийшт