27.7.12

Адал явдал үргэлжилсээр...



Яг үнэндээ адал явдалсаад байх юм болоогүйэ. Нэг удаа таксинд суусан чинь танилцы гээд утас авсан, өнөө өглөө үүрээр танихгүй согтуу хүн ирж хаалга нүдээд, айсандаа цагдаа дуудаж манаргасан(цагдаа ирээгүй бөгөөд согтуу хүн маань удалгүй залхаад яваад өгсөн) гэх мэтийг эс тооцвол эгэл жирийн өдрүүд үргэлжилж байна.

Алсыг харагч дээрээс
Нэгэн нартай хагассайн өдөр охиноо дагуулаад хүслэн болсон паарк руу нь явсан. Нийт 12 тоглоомтой гэхээр нь 5 тоглоомон дээр сууж болох багц 2ыг худалдаж авсын. Тэгсэн чинь манай охин шиг бацкаанууд тусдаа билет авахгүй ээж аавтайгаа нэг тасалбараар тоглож болдгийн байна. Тэгээд бид хоёрын билет илүүдээд машинаар жолооддог, эргэлддэг сандал хоёр дээр нь дахин суусан. Парк маань жижигхэн болохоор бага насны хүүхэдтэй очиход харин амар ч юм шигээ, тойрч төөрч явахгүй бүгд нэг дороо.
Мангасын ам
Охиноо энд гулгуулж байтал гэнэт бороо асгараад. Усан онгоцны хэлбэртэй кафед нь гүйж очиж хоргодсон. Хөлөө хучих дулаан хөнжил авчирч өгөөд нээх хөөрхөн. Даанч халуун цай, кофе юу ч байгаагүй нь тиймхэн. Тэнд хэсэг суусны дараа бороо зогсоод урдахаасаа ч илүү хурц нартай өдөр үргэлжилсэн.


Оройн 5 цагаас хойш хүмүүс гэнэт олон болчихсон. Хагассайн өдөр гэхэд яасан цөөхөн хүнтэй байнаа гээд гайхаж байсын. Орой тийшээгээ оочир ихсээд ирнэ лээ.
Загас


Аварга Тосон руу явы гэж гэрийнхэн ярьцгаагаад. Ийм сайхан газар байна гэж үнэндээ төсөөлөөгүймаа. Хар залхуу яршиг гээд охиноо аваад үлдцийн. Тэгсэн чинь хотод хийх ч юм олдохгүйн, охин надаас бассейн нэхээд, өнөө бассейн нь олдодгүй ховрын эд байна. Тэгээд маяглаад байсан хүн чинь араас нь явлөө. Очоод л дуу алдсан, эртхэн ирдэг байж дээ гэж харамссан.
Аварга гол
Нуурын ус нь бүлээхэн, давсархаг болоод тэрүү их зөөлхөн. Дороо нефттэй гэнэ, тэгээд Тосон нуур гэдэг нэртэйм байх. Шавраар нь хүмүүс нүүрний маскнаас авахуулаад энд тэндгүй л хэрэглэдгийн байна. Нефтийг нь хятадууд ухах гээд лиценз хөөцөлдөөд бараагүй гэнэ, Бат-Эрдэнэ аварга тэд нарыг хаасан гэж ярьдгийн байлээ, үнэн бол багадаа уначихлаар нь өмөөрч нүдээ хавдтал уйлдаг байсны хэрэг гарчээ гарч :р

Аварга гол, Тосон нуурыг багтаасан энэхүү хэсэг газрыг Хэрлэнгийн хөдөө арал гэх бөгөөд Монголын их хаад амьдарч байсан, түүхийн дурсгалт, зуд болдоггүй өнтэй сайхан нутаг юм байна. Мөн миний аавын төрсөн газар шороо билээ. Би тэнгэр заяат Монгол энээ тэрээ гэж цээжээ дэлдэхэд дургүй хүн, гэхдээ яг өвөг дээдсийн минь гишгэж байсан газар яваад очихоор хүндэтгэх, бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм байлээ. Дээрх тамганы бичгийг уншиж чадах хүн байна уу? Би чадахгүйэ тэхдээ хүнгэнэсэн сайхан хоолойтой музейн тайлбарлагч залуугийн дуудаж өгснөөр цээжилчихсэн :р

Хоргодмоор сайхан нуур юм билээ. Хойтон дахиад очно гэж бодож байгаа.

Буцаж ирэх замд. Үүл нь гараа сунгавал баригдчихмаар ойрхон санагдаад. Дээшээ хараал хэвтэж баймаар үнэхээр үзэсгэлэнтэй сайхан байсан. Би дотроо зүйрлэж бодохдоо, нов ногоон дурдан юүбк дээр цэв цэнхэр торгон цамц өмсөөд цав цагаан сувдан зүүлт зүүсэн жавхаалаг залуухан бүсгүй шиг юм даа гэж...
Их Гүрү Овоо
Налайхын цаахна нэг ийм сүртэй овоо байна. 9 цагаан(?) тугтай, ишийг нь ороож авирсан могойн дүрстэй.


Овооны хажууд нэг ийм ширээрхүү зүйл хийжээ, далны яс шиг хэлбэртэй. Доогуур нь жинхэнэ далны яс зүүгээд унжуулсан нь салхинд өвөрмөц чимээ гаргаад байсан шүү.

13 comments:

  1. amidral saikhaan.



    gej l bodogdloo. hehe

    ReplyDelete
    Replies
    1. хүмүүс амьдралд хоргоддог учрыг заримдаа ухаардгийн шүү :)

      Delete
  2. Adal yawdaltai l baigaa ym bna, hehe. Awarag toson uneheer saihan gazar shuu, tosongiin Gas-tai rashaan uuj uzsen uu? yostoi goyo shdee. Dadlagaar Hentii aimgiig hundlun guld toirch baij bilee. Tsaashaa yawaad 3 nuur, deluun boldog orson bol buur goyo shuu. Yostoi duu aldmaar shn gazar daa hentii nutag.

    ReplyDelete
    Replies
    1. Тэр рашааныг ууж үзсэн шүү. Шүд хага ташим хүйтэн, газтай рашаан газар доороос ундарч байдаг нь гайхалтай. Үргэлж сэтгэлээс минь уяатай газар болсоон. Өмнө нь очихдоо тэр бүхнийг мэдэрдгүй балчир байж дээ...

      Delete
  3. Replies
    1. тэгээрэй... ирээд бас сэтгэгдлээ хуваалцаарай

      Delete
  4. Javhaalag busgui gej saihan zuirlelee.

    ReplyDelete
    Replies
    1. сайхан шүү Монголын маань хөдөө тал нутаг. Юутай ч зүйрлэшгүй. Түүнийг мэдрэх ухаан билиг надад нилээд хожуу ирсийм шигээ...

      Delete
  5. goe hoishoo binder sum onon gol geed yvsan bol bur ynztai bur enuuhen naana baganuuraas jaahan tsaana nogoo aldart har zurhnii hoh nuur chin baidagiin ydegiin gol geed hoishoo uulaa ogsood bas saihan shuudeee

    ReplyDelete
    Replies
    1. Хар зүрхний хөх нуур луу очих гэж бодож байгаад амжсангүйэ. Ер нь аавынхаа нутгаар очиж үзэх, харах юм их бий.

      Delete
  6. Мөнх тэнгэрийн хүчин дор
    Их Монгол Улсын Далай Хааны зарлиг
    Ил болгон иргэн дор хүрвээс
    Биширтүгэй аюутугай

    аюужинам ... гэж яасан гоё-ийн чамын энэ блогоос чэн одоо бүр гоё аяллын цаг үздэг боллоо монгол сайхан оронтойгоо ч танилцаж эхэлж байна талархлаа :)

    гоё блог шүү яаж яваад олж хараад уншцын болоо ккк

    Согтуу хүн ирдэг дээр нөгөө Би чинь чамдаан сэтгэлийн жолоогоон алдчихжээ гэдэг кинон дээр гардаг Ундрал охины хэлдэг үг санаанд оров ... гэж хайран илүү пилет над өгчихгү :P

    ReplyDelete
  7. Baigaliin tuxai Imagination sain yumaa.

    xarixaaraa ingej gaduur yvnaa

    ReplyDelete
  8. blogig n haayaa orj unshhaar huuhed nas bodogddiin. http://www.youtube.com/watch?v=8SuaEk4Usig geh metchilen. teged neg unshaad suusan chn 2008 onos hoishi buh bichlegiig chn unshchihje. barag fan n bolod duslaa. tegsen harin end bgam bnashd. tanihgui ch bas taaralddag l bhdaa gudamjind.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...