Pages

14.5.09

Чаат дурлалаа гэж...


Эртээ урьдын цагт, гүн далайг шалбааг байхад гүмбэр уулыг дов байхад... гэдэг шиг л олоон жилийн өмнө миний бие интернэт гэдэг яслийн мөлхөө ангид нь орж чат гэдэг тоглоомоор наадаж эхэлж байхад болсон явдал юмаа.

Монстуднет чат дөнгөж үүсээд байнга холбогддог цөөхөн хүнтэй байсан. Би зав л гарвал 25 хүний лимиттэй тэр чатрүүмд орж чалчих хоббитой болоод. Тэгж яваад нэг залуутай танилцсын. Би 19тэй, тэр 24,5тай байсан байх. Юу яриад намайг тэгтлээ хайлуулчихсын бүүмэд. Ямар ч байсан үнэнгээсээ дурласан юм даг. Чатлаад л захиа бичилцээд л. Одоо тэр үеийн мэйлнээс үлдсэн бол гоё байхгүй юу уншвал мөн ч сонин байхсан. Нэг удаа тэр надруу e-card явуулсын. Анх удаа авч үзэж байгаан би : www.bluemountain.com гээд одоо ч сайн санаж байна. Нээхх гоё аятай, шувуун цуваа нааш цаашаа нисдэг тийм мэндчилгээ байсан. E-card түүхэндээ хэн нэгэнд тийм хүчтэй нөлөө үзүүлж байсан нь ховор боловуу. Би лав уяраад урсаад сүйд болж байсан юм.

Танилцаад удалгүй зургаа явуулахаар тохиролцоод шуудангаар захиа илгээсэн чинь хариу байдгүй... Тэгсэн буруу хаягаар будаа тээж яваад нөгөө захиа маань буцаад ирчиж. Тэр хооронд нь би царай муутай намайг тоосонгүй гээд л бөөн гуниг зарлаад амжиж байгаан. Дараа нь түүний 2 зураг ирсэн. Нэг нь ганцаараа их усан дунд гүүрэн дээр ч билүү зогсож байгаа зураг, нөгөөх нь найзуудтайгаа хамт авахуулсан зураг байлаа. Царай нь одоо яг сайн буухгүй байна, харин энгэртээ зөрүүлсэн гарных нь бугуй их шөрмөслөг байсан нь ой тойнд үлджээ. Найзууд дунд нь Никитоны Батчулуун, бас нэр нь хэн билээ мартаж нэвтрүүлэгч нэг хөөрхөн хүүхэн эд нар байсан. Угийн дурлаад сүйд байсан хүн чинь ийм мундаг найз нартай мундаг залуудаа улам л унаж үхдийм байгааздээ. Одоо ганцаараа зураг нь алга болчихсон найзуудтайгаа зураг нь хадгалаастай. Хүмүүст Батчулууныг нь харуулах гэж хэхэ.

Утсаар их яридаг байлаа. Гар утас гэж байсан биш, ярина гэсэн өдөр нь хичээлээ тарвуу гүйюу гэрийн зүг чавхдаастай. Цагийн зөрүүнээс болооод ихэвчлэн шөнө ярина, утсаа дуугарахад нь сонсохгүй өнгөрөөчихвий гэж айгаад өвөртлөөд унтдаг байлаа. Гэрийн утсаа шүү дээ. Өөрөө бас хааяа залганаа, гэхдээ аягүй тооцоотой, гудамжны payphone-с л залгадаг, задгай мөнгө дуусаал би таслаа. Рүүммэйт охин маань бас тэр зүгийн нэг залуутай дурлалцаад нэг сар утасны мөнгө тэнгэрт тулсан юм гарчээсэн. Тэр охин бол их дүрэлзтэл дурладаг байжээ намайг бодвол.

Тэр залуугийн хувьд би хэн байсын бол мэдэхгүй. Над шиг хараагүй хүндээ дурлаж энтэр намба алдаагүй байхөө. Би л тавьтаргүй юм болохоороо өөрөө жүжиг найруулж өөрөө түүндээ тоглодог байсан гэж дүгнэдийн. Зун нь би монгол руу гэртээ хариад санаандгүй тохиолдлоор нөгөө залуу маань бас нэг охинтой "зузаан" гэдгийг нь мэдээд хаясан. Тэхэд ч УБ-т интернэт ашиглаж болох газар тоотойхон, МУИСын 4р байрнаас ихэвчлэн ордог. Тэнд чатлаж байгаад нөгөө охинтой нь зэрэгцээд сууж таарлуу яалаа. Хөгжилтэй шүү. Наадмын урд өдөр байсан нь санагдаж байна. Гэрийнхэн бүгд зуслан явцгаачихсан. Би ганцаараа гэртээ үлдчихээд л түүнд гомдоод баахан уйлж байж билээ. Мөн амархан нулимстай хүн шүү хэхэ.

Нэг өдөр шаналаад л маргаашнаас нь гайгүй болчихсон доо. Жоохон ч байж, өөр сатаарах юм бишгүй дээ л байсан биз. Намраас нь тэгсгээд холбоо тасарсан. Сүүлд Камертоны тоглолт үзэж яваад манай найз түүнийг харсан гэсэн. Би дэргэд нь зогсож байсан хэрнээ олж хараагүй. Гүзээтэй болсон байна гэжийсэн хэхэ. Одоо ч бүүр яваад өгөө биздээ. Нэг хэсэг уулзахсан, ямар хүн бол харах сан гэж их хүсдэг байлаа. Хэдий виртуал ч гэсэн миний хувьд амьдралдаа анх удаа харилцан 2 талаас дурлалцсан байсан болохоор надад нилээд гүнзгий дурсамж үлдсэн болтойм. Одоо ч уулзахсан харахсан гэж бодохоо болицоон. Хараад ч сайхан санагдахгүй байх. Харин миний тухай хальт ч болсон дурсамж түүнд үлдсэн боловуу гэдэг л сонин санагдана.

29 comments:

  1. sonirholtoi tuuh bnaa

    ReplyDelete
  2. Dursamjtai temdeglel bn shuu...
    Ter yeiig sanagduulchihlaa...
    Ta 2 manai surguuli deer ireed esvel 3laa internet kafe orood l aimaar chatladag baij bilee kkk

    ReplyDelete
  3. Биеэр уулзаагүй виртуал дурлал хэ хэ хэ. Дараахан нь чат нэг хэсэг аймаар газар аваад манай сургууль бараг бөөнөөрөө чатладаг байсан даг :) Нээрээ энэ тухай бичлэг оруулдым уу. Зөндөө л дурсамжууд байна даа гэж хи хи хи

    ReplyDelete
  4. Hilde тэгээч тэгээч
    бидний оюутан настай салшгүй холбоотой юмдаа чат гэж

    тэхдээ одооны хүүхдүүдийх шиг биш аймаар гэнэн цайлган чатчид байлаав...

    ReplyDelete
  5. Виртуал дурлал бүтэлтэй болсон тохиолдол байсан болов уу? Би нэг ахтай чатаар танилцаад уулзсан чинь таалагдаагүй, тэгээд л дахиж чатлаагүй. Өөрийнхөө насыг нам дарчихсан байж билээ, сургуулиа төгсөөд ажилд орсон чинь нэг давхрын булангийн өрөөнд сууж байдийн хэ хэ инээдтэйшд.

    ReplyDelete
  6. хэхэ тэгнээ монгол жижкэн юм чинь
    дурлал бүтэх эсэх талаар бол бодол их өөрчлөгдөөд байгоо
    энэ талаар дараа нэг онолдмоор ч юм шиг...

    ReplyDelete
  7. Тэгээрэй, онолдоорой хүлээж байя. Виртуал дурлал ямар үед бүтэлтэй болох бол ... 2 өөр газар байгаа 2 хүн чатлаад нэг нэгнийхээ юу сонирхдог тухай мэдэх боломжтой боловч уулзалдаагүй болохоор цаанаа л нэг учир дутагдалтай. Вэб кам-аар харсан ч бас л ... чаатлаж чаатлаж finally уулзсан чинь нэгэнд нь таалагдаад, нөгөөд нь таалагдахгүй бол мөн хэцүү еэ :-)

    ReplyDelete
  8. сонин сэдвээр бичиж..
    манай Соул-ийг дурлуулчдаг овоо үгийн баялаг амны фигурьтэй залуу байж..
    гоё дурсамж байна. цагаан цаасан дээр цагаан бэхээр бичсэн хир хоргүй гэмгүй дурсамж шиг санагдчлаа :-)

    ReplyDelete
  9. Анон, зөвхөн виртуал дурлалыг хэлээгүй юмаа. Ер нь дурлал бүтнээ гэдэг хоёр хүн харилцан бие биедээ таалагдаад цаашаагаа ямар нэг юм болохыг хэлэхүү эсвэл арай өөрөөр байж болохуу гэдэг талаар л...

    Эбэ, цагаан цаасан дээр цагаан бэхээр гэсэн чинь Нээнэн багш шоронд байхдаа талхан дээр сүүгээр бичдэг байсан гэж дуулаад дуурайж бичээд идчихдэг байсан маань санагдчихлаа хэхэ

    ReplyDelete
  10. Эбэ, чаат дурлал яагаад сонин сэдэв гэж? Амьдрал дээр байж болох зүйл бус уу, ялангуяа яг тэр үед хүн бүр л чатны амтанд мансуурч байсан санагдана. Манай Соул тэр үед гэнэн, нялх байсан байх ...

    Соулээ, хэрэв чамайг одоо болтол хүнтэй гэрлээгүй гэж төсөөлбөл чи хэн нэгэн (яг одоо шууд гараад уулзах боломжгүй хол газар байгаа) овоо үгийн баялагтай, амны фигурьтэй залуутай чатлаад дурлах болов уу? Шаал сонин асуулт асуучихав уу, надад сонирхолтой санагдаад л ...

    ReplyDelete
  11. Уншихад шууд л нүдэнд хардаж байнашдээ хэхэ сонирхолтой сайхан түүх байна өөрт тань хэзээч мартагддаггүй байхдаа хэхэ харин миний %-д мэссэж дурлал болж байсийн байна гэхдээ үнхээр сэтгэлд хүрээгүй тэхлээр би муу хүн үү хаха тийм л болж таарж байх шиг байна
    О тийн энэ таны блог дээр яваж байгаа дуу ямар гоё дуу вэ? та энэ дуугаа нэг газар share хийгээд өгчих тэхүү за баярлалаа

    ReplyDelete
  12. Bi bas chataar zunduu durlaj bailaa. Mongold baigaa hun chin gadaadad baigaa huntei chatlahiin tuld shunujin suuna shuu dee. Tegeed l ugluu buun untanhai hun... Orosod surch baisan zaluu l setgeld tod uldej dee. Busad n' martagdsan. Mongold irehed n' uulzah geed zursuur baigaad amjaagyi. Bi bol aimaar hairtai baisan. Harin ter gantsaardsan setgeld n' hani boldog baisan bolohoor namaig gedeg baisan baih gej bi boddoiin. Minii neriin ehnii usgeer ehelsen shuleg bichij uguud l... Haana yu hiij yavdag yum boldoo huurhii. Neriig n' ch martaj...
    Z...

    ReplyDelete
  13. Анон, зөвхөн амны фигурт нь болж дурладаг гэвэл арай л хөөрхийлөлтэй юмаа ккк. "Түлхүүр" нь таараад, love chemistry урвалд орж байвал хол ойр, хөгшин залуу, marital status гэх мэт хамаагүй болуу гэж бодлоо...

    ReplyDelete
  14. evtgen tnx :)
    ene duu youtube deerees "turiin daisan, hairtai" geed haival baij baigaa. Mp3-aar ni bas end tend bii bhaa

    ReplyDelete
  15. ebe-ийн үгнээс будаа идчихсэн чинь асуух гэсэн асуултаа буруу болгочихожээ. Соулыг, одоо хэн нэгэнтэй виртуалаар танилцаад унаж тусталаа дурлах болов уу л гэж асуусийн.

    Маа marital status огтын хамаагүй гэдэг нэг л тааламжтай бус уншигдаж байх чинь ээ :-)

    ReplyDelete
  16. хэхэ хүн дурлахдаа элдэв нөхцлийг бодолцож үзэх сөхөө байдаггүй биздээ. Тэр утгаар нь л бичсэн юм. Цаашаа яаж үргэлжлэх нь элдэв тохиргооноос хамаарах биздээ. Би унаж тусахгүй байхаа гэхдээ өөрийн төсөөлөл доторхи сайхан хүнд дурлаж яагаад болохгүй гэж? Тэр хүн нь киноны гол баатар ч байж болно, хаа нэгтээгээс чатлаж суугаа хэн нэгэн ч байж болно. Дурлахад хүргэсэн сэтгэлийн хөдөлгөөний дийлэнхи хувь жинхэнэ тэр хүнээсээ биш тэр хүний тухай төсөөлөлөөс үүдэлтэй байдаг юм шиг. Виртуаль болоод ирэхээрээ төсөөлөлийн эзлэх хэмжээ бүүр ч илүү их болох биз.

    ReplyDelete
  17. Дурлалаа гэж дахиж дурламаар санагдчихлаа гэхдээ зүрх яаж өвддөг билээ гэж бодохоор халшраад л байна.
    Би мэдэх билүү энэ залууг нэг л санахгүй байх чинь kkk

    ReplyDelete
  18. чи мэдэлгүй дээ би зөндөө л ярьдаг байсан даа
    дурлах эсэхээ чи сонгох бишдээ нэг л өдөр ДУРЛАЛ өөрөө чам дээр ирэмз ккк

    ReplyDelete
  19. одооны чат шиг биш байсан юм байлээ...Их гэнэн, цагаахан... нээрээ л анх интернэт гэгчтэй танилцаад, чатлаал... дурлаал.... дурсамж сэдрээчихлээ...
    Тэр үе шигээ дурлахсан...

    ReplyDelete
  20. Хэхэ энэ сэтгэгдлүүдийг уншаад үзсэн чинь ийм үгнүүд орсон байх юм:
    Дурлал, дурлуулчдаг, дурлалыг, дурлах, дурладаг, durlaj, дурлахдаа, дурлаж, дурлахад, дурлалаа, дурламаар, дурлаал, дурлахсан
    Зарим хүмүүс нь миний мэдэхгүй тэр дурлал гээч юмийг бүүр дотор нь виртуал, виртуал биш энтэр гээд ангилчихсан байх шиг байна. Ер нь тэр дурлал гээч юм чинь юу вэ?

    ReplyDelete
  21. Би лав үнэхээр хэн нэгнийг бодож маш их сэтгэл хөдлөлд автаж үзсэн (чатаар биш л дээ бодитоор уулздаг байсан). Тэгсэн хэрнээ нэг өдөр хоорондоо огтхон ч муудалгүй зүгээр сэтгэлээ онгойтол нь ярилцаж үзээд л дараагаас нь зүгээр л энгийн найзууд байх болсон. Ямар учиртай юм бүү мэд.

    ReplyDelete
  22. чиний боддог дурлал миний боддогтой адил биш байж болно л доо. хүн бүр өөрийнхөөрөө дурлалыг тодорхойлдог биз. Чамайг догдлуулсан тэр сэтгэлийн хөдөлгөөн гэнэт алга болж ч болно, эсвэл нилээд удаан үргэлжилж ч болно, гэхдээ хэзээ нэгэн цагт дуусах нь үнэн байхаа. Ирж л байдаг, явж л байдаг эд чинь дурлал биз дээ. Гэхдээ л хүн түүнд шунасаар байдаг. Чи дахиад 10 жилийн дараа ямар бодолтой болсон байх бол?

    ReplyDelete
  23. Яг одоо би

    Янагийн болзоонд явмаар байна

    Хөнгөн хөгжмийн аянд бүжиглэж

    Хөлийнхөө чилээг гаргамаар байна

    Дарс ууж хөлчүүрээд

    Дагаад гэрт чинь очмоор байна

    Өмссөн хувцасаа бүгдийг нь тайчиж

    Өмнө чинь би нүцгэлмээр байна

    Борхон нүдний чинь цөцгийнд

    Бүсгүй биеэ тольдмоор байна

    Ягаахан уруулаа чихэнд чинь шургуулж

    Янагийн илдийг чинь хурцалмаар байна

    Мээмнийхээ товчоор биеийг чинь шүргэж

    Мэдрэлийнхээ судсыг цочроомоор байна

    Эр сайхан биен дээр чинь

    Эрвэйхээн бүжиг бүжмээр байна

    Халуухан .... чинь хэвлийдээ мэдэрч

    Хайрын дууг аялмаар байна

    Бадарсан хүслийг чинь хуу номхруулж

    Бал бурамыг чинь амталмаар байна

    Бүхэл шөнөжин чамайг ноолж

    Бүл чадлыг чинь шалгамаар байна

    Яг одоо би янагийн болзоонд явмаар байна

    Оршилыг нь залуу минь чи тавь

    Өрнөлийг нь хоёулаа хамтдаа бүтээе

    Төгсгөлийг нь харин надад даатгачих

    Тэгсэндээ чи хэзээ ч харамсахгүй ээ…
    S

    ReplyDelete
  24. ene bichlegiig unshsan chin neg l goy bh chin. Nad shig ingej durlaj bsn hun bdg l yum bn. Chi gehdee bs ch gaigui durlaj neg uilaad l martdag kkk.
    Bi virtual 2 ch udaa hashrahgui durlaal awsan. Gehdee minii huwid yag chin setgeleesee tatagdad duralsan gj boddogiin ter humuusin huwid yasniig bi dotor n orson bish yaj medehew. Tegeed l uuriiguu chi ymar d1 yumbe cham shig iim d1 haraagui hundee durlaj udur shunugui bodoj tusuuluud l uulen dunduur ywdag hun bhku dee geel zemleed l kkk. Uhtel chatlana, tgd gar utasnii button-uudin bichig n ariltal sms bichitsgeedeg bj bilee.utsaar harin erdosoo yridaggui bsn. 2 jil garan hudalch hund 3jil urgeljilsen iim bdlaar. tgd neg sonin shaltgaanar genet l bi tesej bgad martsan n dr yum bn gd holboogoo tasalsan.Ter ued hetsuu bsn ch odoo bodohod her baragin hund tohiohgui sonirholtoi hernee tenegch yum shig tuuh kkk. daraa n hashrah bs oor hund durlaal awsan

    ReplyDelete
  25. хэхэ энд бичээгүй болохоос түүнээс хойш бас бус юм байсаан байсан ккк

    одоо бодоод байхад дурлал яг л давалгаа шиг намайг нөмрөөд авдаг юм шигээ... үүнд бодит нөхцөл байдал биш миний сэтгэлийн мэдрэмж л чухал...
    тэхээр нөгөө хүн маань алс хол байнуу дэргэд байнуу гэдэг тийм ч их ач холбогдолгүйм шиг... элдэв шархаар зүрхээ цоожилж амжаагүй залуу насанд лав ялангуяа... :)

    чиний аль алинтай нь уулзаагүй юмуу тээ?

    ReplyDelete
  26. эхнийхтэй нь уулзаагүй тэр тэгэхдээ хамгийн ширүүн нь байсан ккк, Аймаар удаан, тэгээд бс тэр надад дуралсан тийм ккк.
    Дараагийнхтай нь уулзсан, одоо хальт холбоотой. Гэхдээ холбогдохыг хүсэмгүй бдын, хуучины юм сэдрээд зүрх өвдгөөд бгаам шиг.ёоёоёо за тээр ккк. нэг талын дурлал байж мэднэ, би л ... тгд эмзэглээд бдг бж болох л юм. Хаха үнэн бүтэхгүй наасан ёооооё. 2уулаа ер нь таараад бна шүү soulmate -ee kkk. Би сөүлд бдг шүү нээрээ ккк

    ReplyDelete
  27. би бас ажил сөүлд...
    ойрхон л байдгийн байна :)

    ReplyDelete
  28. Soulmate ee huurhun bichij bas nadiihtai chinii bodluuh ih taaraad baidag yumaa hachin shuu. Ter yed chini heden tsas MUIS iin bairan deer ocherloj zogsood MONSTUDNET tdeg bailaa shd. Uneheer tsailgan tsagaan chat baivsh.
    Mongoloos yavaad 1 gazar ochood tendees harin 1 mongold zaluutai bur iimerhuu drama bolj bilee. Gehdee bi uuruu bolyio geed bolison, nuguuh chini yaagaad geed l, nadad bol PC araas, ogt bodit busaar tegj baih ni uurt hezuu baisan sh bolih ni zuv sangdsan. Tegj huniig gomdooson daraa bas chat loved uuruu tiim baidald daraa ni orood l, ke ke.

    ReplyDelete
  29. Тэр намайг дурсдаг болов уу
    Зүгээр л түүнд дурсагдахыг хүснэ ... кк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)