Pages

28.5.09

Англи хэл

Англи хэл бид хоёрын найзалсан товч түүх. Ёс журмаар нь сурсан хүмүүсийн дэргэд ярихад ч ичмээр л юм. Тэхдээ хүүхэд насны дурсамж юм болохоор бас хөгжилтэй.




Бидний үеийн хүүхдүүд ихэнх нь ингэж эхэлсэн боловуу. Зурагтаар МАЗИ гарч эхэлсний маргааш ангиараа I'm hungry, I'm BIG Muzzy гэж гүйлдээл. Цаг иддэг ногоон өнгөтэй МАЗИ, хөөрхөн гүнж Sylvia, түүнд хайртай цэцэрлэгч Bob, балиар хорон санаат Covex гээд л бөөн адал явдалтай одоо бодоход хүүхдүүдийн сонирхлыг татахуйц хичээл байжээ. Миний хувьд англи хэлний үндсэн суурь тэхэд л тавигдсан юм байна.



Мазигаар А.В.С.тэй болчоод байжийсан чинь гэрт "Contact English" гээд 3 цуврал ном явжийна. Зуны амралтаараа өвөө эмээгийнд хийх юм олдохгүй ганцаараа тэр номыг жаал эргүүлдсэн. Бас л зурагтай, үйл явдалтай, хөгжилтэй ном байсан. Гол баатар нь Angus, Agnes гээд эрэгтэй эмэгтэй хоёр. Их өвөрмөц нэртэй болохоороо марталгүй үлдчиж. Дан номон дээрээс уншаад бөглөөд явсан болохоор дуудлага гэж шал худлаа. Could, should гэх мэт үгсийг көүлд, шөүлд гээл өөрийнхөөрөө сурцан гүйж явлаа хөөрхий. Ямар ч байсан дүрмийн анхан шатны ойлголттой үлдсэн юм байна.

Тэгжийтэл монголд Христийн сурталчилгааны ах эгч нар ихээрээ ирдэг болсон. Манай сургууль зундаа тэд нараар англи хэл заалгадаг програм зохион байгуулаад. Үдээс өмнө нь хичээлээ заагаад үдээс хойш Библэдэнэ. Хотоор дагуулж явна, хоолоор дайлна, төрөл бүрийн тоглоом зааж өгнө...Библиэ л ярихгүй бол бусдаар их хөгжилтэй байсан.

Тэр багш нарын авчирсан UNO гэдэг хөзөр их сонирхолтой. Яг яаж тоглодог билээ одоо мартааск, хамраа даръя шиг ч билүү. Хоёр зун ийм хөтөлбөрт суугаад чихний бөглөө жоохон арилсан шүү.

Их сургуульд орсны дараа КТМС дээр болдог Summer English Olympics-д оролцсон. Сургалт нь хоёр үе шаттай, эхний шатнаас шалгарсан хүүхдүүд Village буюу дотуур байранд байрлаад олимпиад шиг уралдаанд бэлддэг байсын. Бичгийн хэлнээс илүү яриа талруугаа түлхүү заадаг байсан шиг. Нэг сэдэв өгвөл тэр тухай impromptu speech ярих, багштайгаа харилцан ярилцах, мөн нэг сэдвээр өөрөө бэлдэж ирээд илтгэх ийм 3 төрлөөр дүгнэнэ. Би их азтай, эхний шатанд нь явж байтал манай ангийн надаас мундаг мундаг хүүхдүүд бүгд дундаас нь хаяж гараад эгч автоматаар дараагийн шатруу орчихож байгаан. Ичимхий хүн чинь хүмүүсийн өмнө юм ярих гээд зогсохоороо өвдөг чичрээд хоолой цаашаа орчоод их сандарнаа. Багш маань тэхээр зоригтой бай, чанга дуугаар хэл гээд л. Англи хэл хэр сайжирсийн мэдэхгүй ямар ч байсан нүүр овоо хагарсан юм даг.

Эцсийн шалгаруулалтан дээр
1. Time-machine унах завшаан олдвол юу хийх вэ? гэсэн сэдвээр би "Чингис хааныг оршуулсан үед очоод нуугдаж байгаад бунхан нь хаана байгааг харж авчаад дараа нь өөрөө олж илрүүлээд баяжна" гэсэн ккк
2. The idea of most romantic evening for you?
Миний ганц дуртай сэдэв тул би ч бурж гарсан. Далайн эрэг дээр хайртай залуутайгаа усанд шумбаал, усаар байлдаж тоглоол. Тэгснээ хадны ард нуугдцан байжаагаад гэнэт араас нь Bang! гээл цочооно гэсэн чинь багш нар бөөн инээдэм болоод надад овоо өндөр оноо өгсөн юм. Ер нь иймэрхүү шалгалтан дээр багшийгаа инээлгэж чадвал гайгүй дүн авах магадлалтайм гэдгийг тэхэд ухаарсан ккк.
3. Impromptu speech нь ямар сэдэв байлаа мартчиж. Осолдохгүй л өвдөг чичирдгээрээ чичрээл би ээрч муураал нэг юм ярьж байгаа хэсэг хайчилбар дүр зураг толгойд үлджээ.
Тэр жил миний зүс таних нээх гоё урт үстэй охин түрүүлж байсан. Ийм хөөрхөн бас ийм ухаантай гэж бодоол би хорвоо чи тэгш хуваагаагүй байна шүү ухааны юм үглэцэн суужийснаа санаж байна.

Ер нь би англи хэлэнд их дурладгийн. Англиар ус цас ярьдаг, бичдэг залууд бүүр нугасгүй :-) Яагаад ч юм тийм хүнийг бишрэх сэтгэл төрөөд л цаанаа л нэг хүндэтгэмээр. Өөрөө чадахгүй болохоор тэгдэг байх тиймүү.

35 comments:

  1. heheh saihan l tvvh bn. bi bol baaaahan duu dagaj orildog bj bgaad l helleg saijirsan ternees bish vg mvg n yu gd bgaag bol tvi ch meddeggvi bsn shdee kkkk. yariandaa er n muu doo yarih geheer bvh yum tolgoinoos garaad yavchdiin :D
    neg tiim hariltsan yaridag hvn bval bas ih zvgeeriim shigee. helj chadku bolonguutaa eniig chin yu gdg bilee gj asuuchaal yavts dundaa suraad geedvv hehehe

    ReplyDelete
  2. дууг бичихээ мартсан байна. Анхандаа өөрөө сонсоод шууд бичиж авч чадахгүй хүн гуйж бичүүлээд дагаж дуулдаг байсан. Сүүлдээ овоо өөрөө сонсоод үгийг нь бичиж аваад хааяа хааяа орчуулмар аядаж нтр. FM-ийн Оюунтунгалаг гээд эгч гоё гоё дууны үгийг орчуулж заадаг сан.

    ReplyDelete
  3. chi ih meriilttei huuhed bjee uuruu tegeed surchdag, chamar baharhjiinaa : ) ene tuuhiig unshaad bur englishee uzeh uram zorigtoi bolchloo

    ReplyDelete
  4. мэрийлттэй бишээ би хамгийн сүүлд бичсэнчлэн англи хэлэнд их дурладгийн. Дургүй юмандаа бол хөдлөхгүйшд ккк

    ReplyDelete
  5. Xexe, Bidnii angli xel sursan tuux ix oiroltsoo yum bna. Bi bas Muzzy-s exleed SEO-oor duusgasan. xexe. Zavsar ni ter UNO gedeg togloomoor togloj surch bilee. Ene cardnaas arai oor. Bagsh xuuxen yavaxdaa dursgal bolgoj uldeesniig ni ax aldchixsan... Ix xaramsaj bilee.

    ReplyDelete
  6. saihan dursamj baina shuu, soulmate.

    MUZZY-d bi durgui baisan, ug ni aav eej nomiig ni avch ogdog l baisan... SEO-d orj duudlaga ene teree tanagtaihan zasaj avsandaa ihed bayarladag. Bas nad shig hel usand durtai hund sain "tseneglelt" bolj bilee

    Uuriin blog deer neg temdeglel bichmeer sanagdav :)

    ReplyDelete
  7. You know what all these mean, right?
    Follow your dream :).

    ReplyDelete
  8. muzzy huurhun.Tv -iin bagsh Selengee bagaasaa gadaadad baisan bolohoor ungan englishtei.nuhur n Martagdashgu namar kinonii ongiroo zaluu (neriig n martajee).

    ReplyDelete
  9. unagan shuu. za ene deerh seegiig ern arilgachihaa sedevees hazaigaad yavj

    ReplyDelete
  10. thhhhh
    yag l ingej surdag bsan shd .......
    nudend haragdaj bn hehe

    ReplyDelete
  11. Нээрээ тэр Маззиг чинь санажийна аягүй сонирхолтой л нэвтрүүлэг байсышд үзэх дуртай. тэндээс л хай бая аа мэдэж авсан байх шүү. Хүүхэлдэйн маягаар гарчийсан болохоор ч тийм байсымуу. Англи хэлээр заавал сайн ярьж сурнаа гэж боддын. Шалгалтан дээр багшаа инээлгэж байж гайгүй дүн авдаг бол байж болох талтай шүү.

    ReplyDelete
  12. хүмүүс Маззиг их сонирхдог байжээ... би бол ер сонирхож байгаагүй шд. Тиймдээ анх Робертыг англи хэл заахад нь таг дүлий хүн шиг болчихдог байж билээ :)

    ReplyDelete
  13. Mazzi goyo baisaan. Anh yag l end bichsen shig Angli hel surch ehelj baisan. Harin daraa ni huuhdiin ordond duguiland yawdag baihad bagsh Ace of Base hamtlagiin "Sign" duug sonsood ugiig ni bichij baigaad bid nart uguhud ni gaihaj baij bilee. Iim hurdan duu-g yaj chadaj bainaa gej bodood l. Eminem-n duu baisan bol yu gej bodoh baisan yum bol yostoi buu med, kkk

    ReplyDelete
  14. Rob биднүүст 10р ангид ганц жил заалуу тээ. Овгийг нь мэддэг бол фэйсбүкээс хайхынсан

    Эминэм-ийг би одоо ч сонсоод бичиж чадкүй ээ. Үгийг нь харжаагаад дагаж умшихад ч бараг хараа гүйцдэггүй кк

    ReplyDelete
  15. Овгийг нь мартжээ... ингэхэд монтажан дээр овог нэр нь байгаа болуу?

    ReplyDelete
  16. аа нээрээ байгаа байхшүү

    ReplyDelete
  17. Эх үрсийн баярын мэнд

    ReplyDelete
  18. Мази чинь англи хэлний хичээл байсан юм уу. би хүүхэлдэйн кино л гэж ойлгоод байсаншд. кк. жооок. анхны сэтгэгдэл үлдээжийгаа царай нь. ;))

    ReplyDelete
  19. robert clark gedeg bluu

    ReplyDelete
  20. hi namaig pvvjee gdg bi uul ni angli hel surah mash durtai tegsen hernee neg l sain bolj uguhgvi yum yarih geheer hel eedreed bvhiil zvileed martchihna tegeed ugvvlberee yaaj bvteej yarihaa medehgv bitgii shoolooroi zvgeerl yaaj angli hel surhaw tuslaach

    ReplyDelete
  21. hehe bi ch nehh sain yarij chaddagguin... bodohgui yarih l heregtei baihdaa,,,bodood yarina gevel mud butehgui biz...tolgoindoo bish helendee naidaad l sul tavihiig hicheegeerei. bi ch mongolooroo yarihdaa ch bodoj yaridag muu taltai :)

    ReplyDelete
  22. Тэр түрүүлж байсан охин чинь уянга гэдэг үү хэхэ би андуураад бгаан болов уу

    ReplyDelete
  23. Харинээ нэрийг нь мартчиж
    тэхдээ одоо харвал танинаа. Манай 10 жилийн охин байсийн.

    ReplyDelete
  24. чи 1-ийг төгссөн үү? тэр охиныг Өлзий гэдийм бишээз, бас нуруу туруутай :)
    хүмүүс таньдаг урт үстэй хөөрхөн охидоо нэрлээд байх шигайн, бичас юу дутхуу
    миний таньдаг тэр охин бас их хөөрхөн мэдэхгүй юм байхгүй, дажгүй биетэй, өтгөн уртаа үстэй охин байсан, бүх хичээлдээ сайн, тэрийг мэддэг болсноос хойш бурхан бүхнийг хүнд тэгш заяаж болдог л юм байна гэж боджээсэнсэн

    ReplyDelete
  25. Өлзий мөн байхаа
    мөн юм шиг санагдаад явчлаа
    1-ийг төгссөн тийн тийн

    ReplyDelete
  26. ай хөөрхий монгол ч жижигхэн шүү тээ ккк
    Өлзий танай анги байжээдаг...

    ReplyDelete
  27. манай анги ч арай биш
    дээтлийн билүү тэрний дээтлийн анги байсийн

    бас нэг дүүтэй билүү эгчтэй
    тэр нь бас нэээх хөөрхөн

    ер нь л сургуулийн од охидуудын нэг байсиймдөө

    ReplyDelete
  28. нэг дүүтэй байхаа, одоо ч бас сайхан л амьдарч яваа, яджаахад ааш хүртэл сайтай, заримдаа цагаан хэл ам хүрэх вий гэж өмнөөс нь бараг айгаад байгаам бишүү ккк

    ReplyDelete
  29. чиний блогийг уншжээтэл юм бичих сэдэв гарч ирээдаахын ккк

    ReplyDelete
  30. ккк бичээдай бичээдай :р

    ReplyDelete
  31. Аа би лав танихгүйм бна. ккк. Гэснээс 10 жилд бид нарыг сургуульдаа явж байхад 1-р сургуулийнхан хаалгаа барих гээд 2 талаас хар хурдаараа гүйжийдэг сэн.

    ReplyDelete
  32. Англи хэлээ гэж ...

    ReplyDelete
  33. Хөгширсөн болохоос үхсэн биш
    Англи хэлий сурлаа кк :P

    ReplyDelete
  34. аа тэр муу англи хэлтэй халз тулчаад үзэж тарж байна дөө.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)