Pages

25.5.09

Улс төржсөн weekend

Түүхэнд тэмдэглэгдэх өдрүүд байсан гэдэг нь тодорхой. Миний гар хуруу оролцоогүй ч гэсэн, тэр үйл явдлуудыг мэдэрч, харж, уншиж, сонсож, энэ цаг үед хамтдаа амьсгалж амьдарч байгаагаараа би бас түүхийн нэгэн амьд гэрч :-)

Хагассайны өглөө энэ нутгийн экс ерөнхийлөгч талийгаач болчихсон. Ум мани бадми хум. Хүмүүсээс анх дуулаад итгэж ядан байсан одоо ч нэг л сайн итгэхгүй хэвээрээ. Ядуу айлын хүү болж төрөөд ээдрээ бартаа ихтэй амьдралыг туулж нэгэн улсын ерөнхийлөгч болсон хүн. Амьдралаа ийнхүү хадан хясаан дээрээс өөрөө үсрэн дуусгачих юм. Нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй ч харахад бол их нүдэнд дулаахан, намуун аядуу хүн харагддаг байлаа. Алдаа оноог нь одоо мянга яриж бичээд талийгаачид өөрт нь хамаагүй болсон доо. "Төрөх үхэх чинь амьдралын л жам шүү дээ, араас минь битгий гуниарай" гэсэн гэрээслэл үлдээсэн гэнэ. Харин хүмүүс араас нь маш их гашуудаж байна. Уйлж харууссан хүмүүс л зурагтаар гарах юм. Манайд ингэсэн бол яах байсан бол? Ингэж араас нь гашуудахаар ерөнхийлөгч хэзээ нэг гарах бол?

18 нас хүрч анхны бөгөөд эцсийн (одоогийн байдлаар) удаа саналаа өгснөөсөө хойш ингэтлээ сонгуулид чих тавиж үзээгүй уджээ. Блог андуудын бичлэг, вимогийн нөлөө их байх. Худгийн мэлхий гадаад ертөнцөд гарч ирсний шинж тэмдэг байх. Өнөө өглөө сэрэнгүүтээ за хэн ялсан бол гэж бодоод байгаан бишүү. Гайхалтай өөрчлөлт!

Хамгийн гол нь ноднингийх шиг юм л битгий болоосой. Сураг сонсоход будлиан булихай зөндөө гарсан л гэлцэх юм. Намайг тээр жил сонгууль өгч байхад лав ийм юм болдгүй харагдадгүй байсан чинь одоо бүүр алийгаа алдцан улаан цайм болцгоосон байхийм. Хойшоогоо хэдэн алхам ухарсныг бүүмэдээ. Юутай ч ноднингийх шиг юм л битгий болоосой. Тэглээ гээд хүний амь л үрэгдсэнээс биш өөр юм хожоогүй биздээ.

8 comments:

  1. Зо тэгээд Элбэгдорж нь гарцийм уу даа янз нь. Хүмүүс аймаар улс төржөөд л байхын. Надад бол хэн нэгнээс нь онцгой өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт бага л байлаа. Гэхдээ нэгэнт сонголтоо хийцэн монголчууд минь хүлээх л үлдэж дээ. Жирийн иргэдэд амгалан тайван бас сайн сайхан амьдрал удахгүй ирэх байх л гэж найдья...
    Тэр со-н ерөнхийлөгч нээрээ хөөрхий.. уулнаас үсэрчихсэн байлээ шд. Хээл хахууль, авилгалын асуудалд орооцолдсон гэсэн шуугианаас болсон гэж гарч байсан TV-р. Гэхдээ л бас хүндэлмээр юмаа. Нэр хүндээ унаж байгааг харахаасаа үхэх замыг сонгож байдаг. Манай тэргүүнүүд бол шаал тоохгүй юун амиа хороох харин ч эсрэгээрээ саад болсон хүнийг хорлох арга бодоод суудаг байхаа хэ хэ ...

    ReplyDelete
  2. харин тиймээ
    амиа хорлох гээд шийдэхдээ толгойнд нь яг ямар бодол эргэлдэж байсан бол... уул нь ч муу амьд явахаар сайн үх гэдэг л дээ. Хэр баргийн хүнээс гарахгүй зориг ч юмуу. Мэдэхгүйм даа.

    Сонгуулийн дүн гарч байхшиг байна. Энд хүн А гэхээр а л юм байна гээл тэнд хүн Б гэхээр б ч юмуу гэж налбаганасан нимгэн чихтэй хүн ч дэмий л холоос харж суулаа. Тэхдээ итгэл найдвараа алдаад юүхэв. Байдал сайжрана гэдэгт итгэж байна.

    ReplyDelete
  3. uhaantai hun bol uul n hiisen heregiinhee hariutslagiig uureh l baisiin, hils hereg baisiim boluu, esvel muuhai hun baisiimuu?

    ReplyDelete
  4. Хэн нь ч ялсан маш их чанарын ялгаа байх болов уу?!
    Элбэгдөрж тэр тусмаа маш чадварлагаар өөрийнхөө бие шиг бөөрөнхийлдөг нөхөр санагдаад байдаг юм

    ReplyDelete
  5. Жизелла би төсөөлж хэлж мэдэхгүйнээ амьдралынхаа туршид барьсан чиг шугам нь хугарч далийхийг харж тэсээгүй ч байж болох юм, үлдсэн амьдралдаа хоргодох утас нь тасарсан ч байж болох юм. Сайн муу хүн байсан гэж дүгнэж хэлэх бүүр ч боломжгүй. Зөвхөн өөрөө л дотроо нууцаа тээж үлдсэн байхдаа

    ReplyDelete
  6. Эбэ
    шоо хаягдсан, шооны нүх бидэнд ашигтай талаараа буусан байгаасай гэж л НАЙДАЖ байна даа:-)

    ReplyDelete
  7. Neeree l sayanii weekend-eer ene ornii erunhiilogch amia horloj, mgliin maani eronhiilogchiin songuuli geed nileen l ulsturjluu. Hun mash ih setgel sanaanii daramtand orohooroo amia horlohod hurgedeg bolov uu? Eruuleer setgej zuv garts haij olohod hetsuu amia horlohoos oor arga baihgui met sanagddag yum bolov uu? Ai daa helj medehgui yumaa.
    Songuulid Elbegdorj yaljee.Ongorson 7 sariin 1 nii uil yavdal Elbegdorjid yalalt avchirlaa.

    ReplyDelete
  8. "Төрөх үхэх чинь амьдралын л жам шүү дээ, араас минь битгий гуниарай"

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)