Pages

21.5.09

Г. Аюурзана: Хүүрнэл зохиолын товчоон





Уншаад дуусгачлаа. Балын амтанд шунасан зөгий шиг ямар их шимтвээ. Ном унших чинь ийм амттай байдаг билүү. 10 жилээ төгссөнөөс хойш ингэтлээ дурлан уншсан нь үгүй мэт. Сүүлийн хэдэн сар толгойд эргэлдээд байсан элдэв эргэлзээт асуултуудад хариуг нь олох шиг. Үнэндээ зөв хариулт гэж хаа ч байхгүй, түүнийг аль нэг номноос олж уншина гэдэг худлаа л даа. Гагцхүү энэ номонд хүүрнэсэн бүхнээс би өөрийн сэтгэл дотроо оршин байсан, тэгсэн хэрнээ олох гээд чадахгүй төөрөөд байснаа нээж харах шиг боллоо. Таалагдсан хэсгээс нь ишлээд орхиё.




...Гэтэл өнгөрснөөс ирээдүй тийш усны урсгал шиг жирэлзэн урагшлах одоо цаг хэмээх өчүүхэн хугацаа ямар олон өөрчлөлт хувирлыг туулна вэ? Хамгийн харамсалтай нь бид эрэг дээрээс урсгалыг харж зогсоо мэт дүрдээ итгэчихээд тэр урсгал дотор өөрсдийгөө үхлийн зүг хөөрхийлөлтэйеэ сарвалзан урсахыг олж хардаггүй.


...Гадаад хэл, бизнес эдийн засаг, компьютерийн мэдлэг чинь үнэндээ боловсрол биш шүү дээ. Мэргэшил юмуу, дадал, магадгүй, амь зуух арга юм. Шувуу ч хэл сурдаг. Хэрэм ч хураасан самраа арвижуулахаа, хэмнэж зохицуулахаа мэддэг. Ердийн сармагчинг арван хурууны бичээчийн ажилд сургаж болно. Хөгжимд дурлах, сайхан үзэгдлийг харж таашаах мэдрэхүй хүнээс бусад амьтдад, бүр ургамалд ч байдаг нь маргаангүй нотлогдсон зүйл. Харин нэг ч амьтан яруу найрагч байж болох шинж мэдэгдээгүй. Хүн зүгээр нэг амьтан төдий зүйл байхгүйн тулд яруу найргийн мэдрэмжээ гээж болохгүй.


...Хүмүүс бие биенээ хэзээ ч ойлгодоггүй юм байна даа.


...ХҮН ГАНЦААРДАЖ БАЙХ ЁСТОЙ!... Хүн угаасаа ганцхан хувь амьтан. Түүнд өөрийнх нь дотоод ертөнцөөс өөр хаана ч аврал байхгүй...


...Амьд байгаадаа бүрэн төгс итгэхийн тулд би үхлийн тухай боддог юм. Амьд байгаадаа бид ер нь хэзээ л бүрэн дүүрэн итгэдэг билээ дээ?


...Согтуурч мансуурлаа ч, түр зуурын дурлалд жолоо алдлаа ч, эргэн тойрноо огт хайхрахгүй явлаа ч, ар араасаа өндийн босох буман асуудлыг мартагнаж чадлаа ч,- амьдрал нөгөө л янзаараа урсч, бид бахь байдгаараа, ямар нэгэн чөтгөрийн шалан дээр цэрдээр зурсан энэ л тойргоос хэзээ ч гарч чадахгүй хэвээрээ үлдэнэ. Тойргоос гарах гэж оролдохын оронд тойрог доторхио таних гэж чармайсан нь дээр.


Trillo del Diavolo




Уг номны зүүдний тухай хэсэгт гардаг, Тартини хэмээх итали хөгжмийн зохиолч зүүдэндээ сонссон аязаас үндэслэн бичсэн сонат, 1р хэсэг нь.

14 comments:

  1. Ayurzanyn tsuvral gurvan romanyg bas unshaarai. tun sonirholtoi.

    ReplyDelete
  2. Buddhism, enlightenment tuunii bichsenees unerteed baina. Bas jaahan pessimism??

    ReplyDelete
  3. буддизм, гэгээрэхүй гм бол тийм шүү.
    харин би өөрөө оптимист талдаа болохоор нээх пессимизм мэдрээгүй ээ.

    ReplyDelete
  4. Optimist hun pessimism-iig ni medrehgui gej unen shuu. hun bur uur uuriinhuu untsuguus harj unshdag gej.
    Uheliin tuhai bichsen hesgiig ni unshsan chini nadad pessimist dolgion medregdeed.
    Harin ter "toirog" gedeg ni yu yum boldoo? Zovlon yum bolovuu? Toirgoo ch medehgui hun chini yun toirgoos garah gej oroldoh bilee, lol.

    ReplyDelete
  5. тойрог гэдэг миний ойлгосноор амьдралын давтагдах чанар юмуу даа. Эсвэл энгийн өдрүүд ч юмуу. Жаргалтай амьдрал гэж байдаггүй жаргалтай өдрүүд л гэж байдаг гэдэг дээ. Бусад жирийн өдрүүд нь нэг их зовсон ч биш, өөр хоорондоо адилхан шахуу байдаг даа. Тэр тойргоос гарч үргэлж шинэ соргог цоо өөрөөр амьдрах боломжгүй гэсэн утга юмуу л гэж тусгаж авсан. Магадгүй бүтнээр нь уншвал чамд арай өөрөөр санагдах ч юун. Хүн бүр өөрийнхөө нүдээр л хардаг нь үнэн шүү :)

    ReplyDelete
  6. наад номонд чинь би бас их дурлаад авсан.

    ReplyDelete
  7. Yer ni bol yu heleed baigaag chini oilgochihloo (?) esvel gadarlachihlaa gehuu? Nadaa heregtei ug baina.

    ReplyDelete
  8. hi
    Suolmate chinii blog nadad mash ih taalagdaj bn...
    chinii blog-g unshihaar setgel ongoih shig l bolloo ..

    ReplyDelete
  9. tsaash ni u gehnev gdg ni neeh huurhun hehe

    ReplyDelete
  10. Deer ued unshij baisan nomnuudaa dahin neg unshih yumsan. end daanch alga.Duug ireheer neeree nom zahie baiz.

    ReplyDelete
  11. хэхэ баярлалаа башийлаа

    ReplyDelete
  12. хэсгээс нь хараад л уншмаар болчихлоо
    авж уншнаа

    ReplyDelete
  13. хүнд өгч явуулах гээд гаргаж ирээд харсан чинь дахиад уншмаар санагдчихлаа... буцааж авч байгаад дахиж уншнаа...

    ReplyDelete
  14. kkk sain nom unshih bolgond goe sanagddagiimoo nadaa bol zarim nomiig heden jil ch noolj bna daa buu medee egch ene ter teneg yumuu neg yumaa dahin dahin unshaal gedegiin yahavdee uidahgui baigaa yum chin

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)