Pages

11.5.09

Бяцхан тип
















Ганцаараа эсвэл хоёулаа...олуулаа.
Аль нь зүгээр бол?

Өөрөө сайн дураараа биш л дээ хааяа ганцаараа аялах тохиолдол гарч байсын.

Сайн талууд нь
- Юм бясалгаж бодох
Бодлогоширох дуртай хүнд ганцаараа танихгүй орчинд алхаж явах ч гоё амралт шүү. Дийлцэн гоё дуу сонсоол дийлцэн гоё газраар аялахаар дууныхаа клипэн дотор өөрөө орчихсон явж байх шиг сэтгэгдэл төрөөл...Тэгээл юм бодоол явжээтал гоц гоц санаа год год хийтэл толгойд орж ирээл...Даанч мартчихдаг л болохоос биш :)
- Бүхнийг өөрийн тааллаар
Хамтран аялагч маань хичнээн сайн санаа нийлдэг байлаа гээд үзмээр юм, идмээр хоолноос авахуулаад амрах суухдаа хүртэл таарч тохирохгүй тохиолдол зөндөө гарна. Ганцаараа бол намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав дээ тиймүү.

Муу талууд нь
Газрын зураг уншихдаа муу зүг чигний баримжаагүй хүнд төөрөх гэж сайхан хадны мангаа байжаагаа. За мөн зургаа даруулах гэж том асуудал үүсдэг. Дандаа өөрийгөө даралтай биш, гар хичнээн хол суналаа гэхэд 2м болох биш, бүх зурган дээрээ нээх том толгой авалтай биш. Хүн гуйж даруулах болно, ямар хүн гуйх вэ гэдэг чинь тэр чигтээ шинжлэх ухаан явжаагаа. Туршлагаас үүдсэн бяцхан типийг сонирхуулвал:

1. Хүн олдохгүй байлаа гээд хэт өндөр настан, эсвэл хэт балчир хүүхэд дэмий. Толгойгүй хөл, хөлгүй толгой, эсвэл чи өөрөө байхгүй зүгээр нэг сайхан байгалийн зураг ч гарж болзошгүй.
2. Ямаршуу зураг дарж байгааг нь ажиглах. Одоо ихэвчлэн дижитал апраадтай болсон болохоор араас нь харж байгаад аятайхан дарж байгаа хүнийг гуйж авахуулвал чиний зураг ч даж гарах магадлал өндөрсөх бүлгээ.
3. Апраадыг нь хараад ав. Бие нь болвоос том бандгар, өнгө нь хар бараан, хамар нь унжуу балтгар байх тусмаа сайн. Хүн нь биш апраад нь шүү.
4. Гоё дарчмаар хүнийг хараал зөнгөөрөө мэдэрчдэг бол зүгээр. Эхний гурван нөхцөлийг хангасан, ази царайтай залуувтар залуу байвал ихэнхдээ дажгүй дарчаад байхшиг байгаан. За тэгээд царайлагдуу бол мэдээж улаахан хацартай нэг тийм ичингүйрэн балайрсан хөөрхөн зурагтай үлдийшд.

Ер нь бол аялалаас зураг, бас дурсамж үлддэг. Хэн нэгэнтэй цуг аялвал тэр дурсамжаа хуваалцах гэсэн хамгийн ҮНЭТЭЙ сайн тал байна л даа.

9 comments:

  1. Ганцаараа аялах истаа утгагүй санагдаад байдын шд хэ хэ...

    ReplyDelete
  2. nutagiin enger tovgor ohinMay 12, 2009, 8:03:00 AM

    Gantsaaraa ayalah baitugai delguur orj shopping hiihed ontsgui baidag shd. Hajuunaas zuvluud heleed ogoh hun baihgui.Za bas het olulaa hedii hogjiltei ch bie bienee huleeegeed sunjiraldaad tsag hugatsaa aldaad baidag gemtei. sanaa niilsen tsuuhun bish oluulaa ch bish tsomhon bagaaraa ayalah goe doo.Ideh hool huns bol bi yu l bol yug iddegiin. hehehe

    ReplyDelete
  3. за даа мэдээж санаа нийлсэн хүнтэйгээ аялах л хамгийн сайхан дөө
    гэхдээ ганцаараа гээд бас зүгээр л юм билээ нээх удаан биш бол яахав

    ReplyDelete
  4. anh neg heseg ih ganzaaraa ayldag bailaa. hamgiin sain tal ni zamdaa hun amitantai yarij hoormoor sanagdaad tuhain uls ornii humuustei yaria odood hariltsaad goy. tiimees ganzaaraa aylahaar iluu ih huntei taniltsdag yum shigee. herwee 2ulaa yumuu aylahad tuhain nutgiin huntei holboond oroh ni ers baga sanagddag yum. aan harin uzsen harsan yumaa huwaaltsaad bas goy shuu :-)

    ReplyDelete
  5. ha ha. bi ali hediinii blog olj unshchihaad hariult ugchihsun bna...
    Onoodor chinii blogiig olj unshlaa. mash ih taalagdjiina. :-)

    ReplyDelete
  6. gadaadruu neg l udaa gantsaaraa aylsan 10 honog yahav zugeer l sanagdaj baisan minii oilgosnoor zarimdaa tegej yvah heregtei yum shigee yum bodoh gantsaaraa baih shaardlagtai neg tiim tsonhtoi ue hun bolgond baidag daa ter ued l zugeer tuunees gantsaaraa aylah utgagui teneg shdee

    ReplyDelete
  7. Chris: tnx :D чиний блог ч гэсэн таалагдав...нээх гоё зуны уур амьсгал мэдэгдээл... орж ирж байгаарай~

    ReplyDelete
  8. bdg l negen : миний анзаарснаар эрчүүд ганцаараа аялна гэхээр их дургүй байдгийн байна. Уул нь эр хүний жаргал эзгүй хээр ганцаараа гэдэг биш билүү. Надад бол ганцаараа аялах ч бас дажгүй. Тэнэг лав бишээ. Ганцаараа хоол идэх, ганцаараа кино үзэх, ганцаараа байх... магадгүй би зожиг ч юм болуу даа...

    ReplyDelete
  9. "За тэгээд царайлагдуу бол мэдээж улаахан хацартай нэг тийм ичингүйрэн балайрсан хөөрхөн зурагтай үлдийшд."

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)