14.5.09
Чаат дурлалаа гэж...
Эртээ урьдын цагт, гүн далайг шалбааг байхад гүмбэр уулыг дов байхад... гэдэг шиг л олоон жилийн өмнө миний бие интернэт гэдэг яслийн мөлхөө ангид нь орж чат гэдэг тоглоомоор наадаж эхэлж байхад болсон явдал юмаа.
Монстуднет чат дөнгөж үүсээд байнга холбогддог цөөхөн хүнтэй байсан. Би зав л гарвал 25 хүний лимиттэй тэр чатрүүмд орж чалчих хоббитой болоод. Тэгж яваад нэг залуутай танилцсын. Би 19тэй, тэр 24,5тай байсан байх. Юу яриад намайг тэгтлээ хайлуулчихсын бүүмэд. Ямар ч байсан үнэнгээсээ дурласан юм даг. Чатлаад л захиа бичилцээд л. Одоо тэр үеийн мэйлнээс үлдсэн бол гоё байхгүй юу уншвал мөн ч сонин байхсан. Нэг удаа тэр надруу e-card явуулсын. Анх удаа авч үзэж байгаан би : www.bluemountain.com гээд одоо ч сайн санаж байна. Нээхх гоё аятай, шувуун цуваа нааш цаашаа нисдэг тийм мэндчилгээ байсан. E-card түүхэндээ хэн нэгэнд тийм хүчтэй нөлөө үзүүлж байсан нь ховор боловуу. Би лав уяраад урсаад сүйд болж байсан юм.
Танилцаад удалгүй зургаа явуулахаар тохиролцоод шуудангаар захиа илгээсэн чинь хариу байдгүй... Тэгсэн буруу хаягаар будаа тээж яваад нөгөө захиа маань буцаад ирчиж. Тэр хооронд нь би царай муутай намайг тоосонгүй гээд л бөөн гуниг зарлаад амжиж байгаан. Дараа нь түүний 2 зураг ирсэн. Нэг нь ганцаараа их усан дунд гүүрэн дээр ч билүү зогсож байгаа зураг, нөгөөх нь найзуудтайгаа хамт авахуулсан зураг байлаа. Царай нь одоо яг сайн буухгүй байна, харин энгэртээ зөрүүлсэн гарных нь бугуй их шөрмөслөг байсан нь ой тойнд үлджээ. Найзууд дунд нь Никитоны Батчулуун, бас нэр нь хэн билээ мартаж нэвтрүүлэгч нэг хөөрхөн хүүхэн эд нар байсан. Угийн дурлаад сүйд байсан хүн чинь ийм мундаг найз нартай мундаг залуудаа улам л унаж үхдийм байгааздээ. Одоо ганцаараа зураг нь алга болчихсон найзуудтайгаа зураг нь хадгалаастай. Хүмүүст Батчулууныг нь харуулах гэж хэхэ.
Утсаар их яридаг байлаа. Гар утас гэж байсан биш, ярина гэсэн өдөр нь хичээлээ тарвуу гүйюу гэрийн зүг чавхдаастай. Цагийн зөрүүнээс болооод ихэвчлэн шөнө ярина, утсаа дуугарахад нь сонсохгүй өнгөрөөчихвий гэж айгаад өвөртлөөд унтдаг байлаа. Гэрийн утсаа шүү дээ. Өөрөө бас хааяа залганаа, гэхдээ аягүй тооцоотой, гудамжны payphone-с л залгадаг, задгай мөнгө дуусаал би таслаа. Рүүммэйт охин маань бас тэр зүгийн нэг залуутай дурлалцаад нэг сар утасны мөнгө тэнгэрт тулсан юм гарчээсэн. Тэр охин бол их дүрэлзтэл дурладаг байжээ намайг бодвол.
Тэр залуугийн хувьд би хэн байсын бол мэдэхгүй. Над шиг хараагүй хүндээ дурлаж энтэр намба алдаагүй байхөө. Би л тавьтаргүй юм болохоороо өөрөө жүжиг найруулж өөрөө түүндээ тоглодог байсан гэж дүгнэдийн. Зун нь би монгол руу гэртээ хариад санаандгүй тохиолдлоор нөгөө залуу маань бас нэг охинтой "зузаан" гэдгийг нь мэдээд хаясан. Тэхэд ч УБ-т интернэт ашиглаж болох газар тоотойхон, МУИСын 4р байрнаас ихэвчлэн ордог. Тэнд чатлаж байгаад нөгөө охинтой нь зэрэгцээд сууж таарлуу яалаа. Хөгжилтэй шүү. Наадмын урд өдөр байсан нь санагдаж байна. Гэрийнхэн бүгд зуслан явцгаачихсан. Би ганцаараа гэртээ үлдчихээд л түүнд гомдоод баахан уйлж байж билээ. Мөн амархан нулимстай хүн шүү хэхэ.
Нэг өдөр шаналаад л маргаашнаас нь гайгүй болчихсон доо. Жоохон ч байж, өөр сатаарах юм бишгүй дээ л байсан биз. Намраас нь тэгсгээд холбоо тасарсан. Сүүлд Камертоны тоглолт үзэж яваад манай найз түүнийг харсан гэсэн. Би дэргэд нь зогсож байсан хэрнээ олж хараагүй. Гүзээтэй болсон байна гэжийсэн хэхэ. Одоо ч бүүр яваад өгөө биздээ. Нэг хэсэг уулзахсан, ямар хүн бол харах сан гэж их хүсдэг байлаа. Хэдий виртуал ч гэсэн миний хувьд амьдралдаа анх удаа харилцан 2 талаас дурлалцсан байсан болохоор надад нилээд гүнзгий дурсамж үлдсэн болтойм. Одоо ч уулзахсан харахсан гэж бодохоо болицоон. Хараад ч сайхан санагдахгүй байх. Харин миний тухай хальт ч болсон дурсамж түүнд үлдсэн боловуу гэдэг л сонин санагдана.
Subscribe to:
Post Comments (Atom)
Шийдлүүд
Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...
-
Аавдаа би хайртай
-
Багын юм жаахан дурсмаар санагдчлаа. 90ээд онд хөгжмийн хэрэгцээгээ FM радиогоор л дүүргэдэг байлаа. Аав ээж хоёр 2 кассет уншдаг,FMтэй, б...
sonirholtoi tuuh bnaa
ReplyDeleteDursamjtai temdeglel bn shuu...
ReplyDeleteTer yeiig sanagduulchihlaa...
Ta 2 manai surguuli deer ireed esvel 3laa internet kafe orood l aimaar chatladag baij bilee kkk
Биеэр уулзаагүй виртуал дурлал хэ хэ хэ. Дараахан нь чат нэг хэсэг аймаар газар аваад манай сургууль бараг бөөнөөрөө чатладаг байсан даг :) Нээрээ энэ тухай бичлэг оруулдым уу. Зөндөө л дурсамжууд байна даа гэж хи хи хи
ReplyDeleteHilde тэгээч тэгээч
ReplyDeleteбидний оюутан настай салшгүй холбоотой юмдаа чат гэж
тэхдээ одооны хүүхдүүдийх шиг биш аймаар гэнэн цайлган чатчид байлаав...
Виртуал дурлал бүтэлтэй болсон тохиолдол байсан болов уу? Би нэг ахтай чатаар танилцаад уулзсан чинь таалагдаагүй, тэгээд л дахиж чатлаагүй. Өөрийнхөө насыг нам дарчихсан байж билээ, сургуулиа төгсөөд ажилд орсон чинь нэг давхрын булангийн өрөөнд сууж байдийн хэ хэ инээдтэйшд.
ReplyDeleteхэхэ тэгнээ монгол жижкэн юм чинь
ReplyDeleteдурлал бүтэх эсэх талаар бол бодол их өөрчлөгдөөд байгоо
энэ талаар дараа нэг онолдмоор ч юм шиг...
Тэгээрэй, онолдоорой хүлээж байя. Виртуал дурлал ямар үед бүтэлтэй болох бол ... 2 өөр газар байгаа 2 хүн чатлаад нэг нэгнийхээ юу сонирхдог тухай мэдэх боломжтой боловч уулзалдаагүй болохоор цаанаа л нэг учир дутагдалтай. Вэб кам-аар харсан ч бас л ... чаатлаж чаатлаж finally уулзсан чинь нэгэнд нь таалагдаад, нөгөөд нь таалагдахгүй бол мөн хэцүү еэ :-)
ReplyDeleteсонин сэдвээр бичиж..
ReplyDeleteманай Соул-ийг дурлуулчдаг овоо үгийн баялаг амны фигурьтэй залуу байж..
гоё дурсамж байна. цагаан цаасан дээр цагаан бэхээр бичсэн хир хоргүй гэмгүй дурсамж шиг санагдчлаа :-)
Анон, зөвхөн виртуал дурлалыг хэлээгүй юмаа. Ер нь дурлал бүтнээ гэдэг хоёр хүн харилцан бие биедээ таалагдаад цаашаагаа ямар нэг юм болохыг хэлэхүү эсвэл арай өөрөөр байж болохуу гэдэг талаар л...
ReplyDeleteЭбэ, цагаан цаасан дээр цагаан бэхээр гэсэн чинь Нээнэн багш шоронд байхдаа талхан дээр сүүгээр бичдэг байсан гэж дуулаад дуурайж бичээд идчихдэг байсан маань санагдчихлаа хэхэ
Эбэ, чаат дурлал яагаад сонин сэдэв гэж? Амьдрал дээр байж болох зүйл бус уу, ялангуяа яг тэр үед хүн бүр л чатны амтанд мансуурч байсан санагдана. Манай Соул тэр үед гэнэн, нялх байсан байх ...
ReplyDeleteСоулээ, хэрэв чамайг одоо болтол хүнтэй гэрлээгүй гэж төсөөлбөл чи хэн нэгэн (яг одоо шууд гараад уулзах боломжгүй хол газар байгаа) овоо үгийн баялагтай, амны фигурьтэй залуутай чатлаад дурлах болов уу? Шаал сонин асуулт асуучихав уу, надад сонирхолтой санагдаад л ...
Уншихад шууд л нүдэнд хардаж байнашдээ хэхэ сонирхолтой сайхан түүх байна өөрт тань хэзээч мартагддаггүй байхдаа хэхэ харин миний %-д мэссэж дурлал болж байсийн байна гэхдээ үнхээр сэтгэлд хүрээгүй тэхлээр би муу хүн үү хаха тийм л болж таарж байх шиг байна
ReplyDeleteО тийн энэ таны блог дээр яваж байгаа дуу ямар гоё дуу вэ? та энэ дуугаа нэг газар share хийгээд өгчих тэхүү за баярлалаа
Bi bas chataar zunduu durlaj bailaa. Mongold baigaa hun chin gadaadad baigaa huntei chatlahiin tuld shunujin suuna shuu dee. Tegeed l ugluu buun untanhai hun... Orosod surch baisan zaluu l setgeld tod uldej dee. Busad n' martagdsan. Mongold irehed n' uulzah geed zursuur baigaad amjaagyi. Bi bol aimaar hairtai baisan. Harin ter gantsaardsan setgeld n' hani boldog baisan bolohoor namaig gedeg baisan baih gej bi boddoiin. Minii neriin ehnii usgeer ehelsen shuleg bichij uguud l... Haana yu hiij yavdag yum boldoo huurhii. Neriig n' ch martaj...
ReplyDeleteZ...
Анон, зөвхөн амны фигурт нь болж дурладаг гэвэл арай л хөөрхийлөлтэй юмаа ккк. "Түлхүүр" нь таараад, love chemistry урвалд орж байвал хол ойр, хөгшин залуу, marital status гэх мэт хамаагүй болуу гэж бодлоо...
ReplyDeleteevtgen tnx :)
ReplyDeleteene duu youtube deerees "turiin daisan, hairtai" geed haival baij baigaa. Mp3-aar ni bas end tend bii bhaa
ebe-ийн үгнээс будаа идчихсэн чинь асуух гэсэн асуултаа буруу болгочихожээ. Соулыг, одоо хэн нэгэнтэй виртуалаар танилцаад унаж тусталаа дурлах болов уу л гэж асуусийн.
ReplyDeleteМаа marital status огтын хамаагүй гэдэг нэг л тааламжтай бус уншигдаж байх чинь ээ :-)
хэхэ хүн дурлахдаа элдэв нөхцлийг бодолцож үзэх сөхөө байдаггүй биздээ. Тэр утгаар нь л бичсэн юм. Цаашаа яаж үргэлжлэх нь элдэв тохиргооноос хамаарах биздээ. Би унаж тусахгүй байхаа гэхдээ өөрийн төсөөлөл доторхи сайхан хүнд дурлаж яагаад болохгүй гэж? Тэр хүн нь киноны гол баатар ч байж болно, хаа нэгтээгээс чатлаж суугаа хэн нэгэн ч байж болно. Дурлахад хүргэсэн сэтгэлийн хөдөлгөөний дийлэнхи хувь жинхэнэ тэр хүнээсээ биш тэр хүний тухай төсөөлөлөөс үүдэлтэй байдаг юм шиг. Виртуаль болоод ирэхээрээ төсөөлөлийн эзлэх хэмжээ бүүр ч илүү их болох биз.
ReplyDeleteДурлалаа гэж дахиж дурламаар санагдчихлаа гэхдээ зүрх яаж өвддөг билээ гэж бодохоор халшраад л байна.
ReplyDeleteБи мэдэх билүү энэ залууг нэг л санахгүй байх чинь kkk
чи мэдэлгүй дээ би зөндөө л ярьдаг байсан даа
ReplyDeleteдурлах эсэхээ чи сонгох бишдээ нэг л өдөр ДУРЛАЛ өөрөө чам дээр ирэмз ккк
одооны чат шиг биш байсан юм байлээ...Их гэнэн, цагаахан... нээрээ л анх интернэт гэгчтэй танилцаад, чатлаал... дурлаал.... дурсамж сэдрээчихлээ...
ReplyDeleteТэр үе шигээ дурлахсан...
Хэхэ энэ сэтгэгдлүүдийг уншаад үзсэн чинь ийм үгнүүд орсон байх юм:
ReplyDeleteДурлал, дурлуулчдаг, дурлалыг, дурлах, дурладаг, durlaj, дурлахдаа, дурлаж, дурлахад, дурлалаа, дурламаар, дурлаал, дурлахсан
Зарим хүмүүс нь миний мэдэхгүй тэр дурлал гээч юмийг бүүр дотор нь виртуал, виртуал биш энтэр гээд ангилчихсан байх шиг байна. Ер нь тэр дурлал гээч юм чинь юу вэ?
Би лав үнэхээр хэн нэгнийг бодож маш их сэтгэл хөдлөлд автаж үзсэн (чатаар биш л дээ бодитоор уулздаг байсан). Тэгсэн хэрнээ нэг өдөр хоорондоо огтхон ч муудалгүй зүгээр сэтгэлээ онгойтол нь ярилцаж үзээд л дараагаас нь зүгээр л энгийн найзууд байх болсон. Ямар учиртай юм бүү мэд.
ReplyDeleteчиний боддог дурлал миний боддогтой адил биш байж болно л доо. хүн бүр өөрийнхөөрөө дурлалыг тодорхойлдог биз. Чамайг догдлуулсан тэр сэтгэлийн хөдөлгөөн гэнэт алга болж ч болно, эсвэл нилээд удаан үргэлжилж ч болно, гэхдээ хэзээ нэгэн цагт дуусах нь үнэн байхаа. Ирж л байдаг, явж л байдаг эд чинь дурлал биз дээ. Гэхдээ л хүн түүнд шунасаар байдаг. Чи дахиад 10 жилийн дараа ямар бодолтой болсон байх бол?
ReplyDeleteЯг одоо би
ReplyDeleteЯнагийн болзоонд явмаар байна
Хөнгөн хөгжмийн аянд бүжиглэж
Хөлийнхөө чилээг гаргамаар байна
Дарс ууж хөлчүүрээд
Дагаад гэрт чинь очмоор байна
Өмссөн хувцасаа бүгдийг нь тайчиж
Өмнө чинь би нүцгэлмээр байна
Борхон нүдний чинь цөцгийнд
Бүсгүй биеэ тольдмоор байна
Ягаахан уруулаа чихэнд чинь шургуулж
Янагийн илдийг чинь хурцалмаар байна
Мээмнийхээ товчоор биеийг чинь шүргэж
Мэдрэлийнхээ судсыг цочроомоор байна
Эр сайхан биен дээр чинь
Эрвэйхээн бүжиг бүжмээр байна
Халуухан .... чинь хэвлийдээ мэдэрч
Хайрын дууг аялмаар байна
Бадарсан хүслийг чинь хуу номхруулж
Бал бурамыг чинь амталмаар байна
Бүхэл шөнөжин чамайг ноолж
Бүл чадлыг чинь шалгамаар байна
Яг одоо би янагийн болзоонд явмаар байна
Оршилыг нь залуу минь чи тавь
Өрнөлийг нь хоёулаа хамтдаа бүтээе
Төгсгөлийг нь харин надад даатгачих
Тэгсэндээ чи хэзээ ч харамсахгүй ээ…
S
ene bichlegiig unshsan chin neg l goy bh chin. Nad shig ingej durlaj bsn hun bdg l yum bn. Chi gehdee bs ch gaigui durlaj neg uilaad l martdag kkk.
ReplyDeleteBi virtual 2 ch udaa hashrahgui durlaal awsan. Gehdee minii huwid yag chin setgeleesee tatagdad duralsan gj boddogiin ter humuusin huwid yasniig bi dotor n orson bish yaj medehew. Tegeed l uuriiguu chi ymar d1 yumbe cham shig iim d1 haraagui hundee durlaj udur shunugui bodoj tusuuluud l uulen dunduur ywdag hun bhku dee geel zemleed l kkk. Uhtel chatlana, tgd gar utasnii button-uudin bichig n ariltal sms bichitsgeedeg bj bilee.utsaar harin erdosoo yridaggui bsn. 2 jil garan hudalch hund 3jil urgeljilsen iim bdlaar. tgd neg sonin shaltgaanar genet l bi tesej bgad martsan n dr yum bn gd holboogoo tasalsan.Ter ued hetsuu bsn ch odoo bodohod her baragin hund tohiohgui sonirholtoi hernee tenegch yum shig tuuh kkk. daraa n hashrah bs oor hund durlaal awsan
хэхэ энд бичээгүй болохоос түүнээс хойш бас бус юм байсаан байсан ккк
ReplyDeleteодоо бодоод байхад дурлал яг л давалгаа шиг намайг нөмрөөд авдаг юм шигээ... үүнд бодит нөхцөл байдал биш миний сэтгэлийн мэдрэмж л чухал...
тэхээр нөгөө хүн маань алс хол байнуу дэргэд байнуу гэдэг тийм ч их ач холбогдолгүйм шиг... элдэв шархаар зүрхээ цоожилж амжаагүй залуу насанд лав ялангуяа... :)
чиний аль алинтай нь уулзаагүй юмуу тээ?
эхнийхтэй нь уулзаагүй тэр тэгэхдээ хамгийн ширүүн нь байсан ккк, Аймаар удаан, тэгээд бс тэр надад дуралсан тийм ккк.
ReplyDeleteДараагийнхтай нь уулзсан, одоо хальт холбоотой. Гэхдээ холбогдохыг хүсэмгүй бдын, хуучины юм сэдрээд зүрх өвдгөөд бгаам шиг.ёоёоёо за тээр ккк. нэг талын дурлал байж мэднэ, би л ... тгд эмзэглээд бдг бж болох л юм. Хаха үнэн бүтэхгүй наасан ёооооё. 2уулаа ер нь таараад бна шүү soulmate -ee kkk. Би сөүлд бдг шүү нээрээ ккк
би бас ажил сөүлд...
ReplyDeleteойрхон л байдгийн байна :)
Soulmate ee huurhun bichij bas nadiihtai chinii bodluuh ih taaraad baidag yumaa hachin shuu. Ter yed chini heden tsas MUIS iin bairan deer ocherloj zogsood MONSTUDNET tdeg bailaa shd. Uneheer tsailgan tsagaan chat baivsh.
ReplyDeleteMongoloos yavaad 1 gazar ochood tendees harin 1 mongold zaluutai bur iimerhuu drama bolj bilee. Gehdee bi uuruu bolyio geed bolison, nuguuh chini yaagaad geed l, nadad bol PC araas, ogt bodit busaar tegj baih ni uurt hezuu baisan sh bolih ni zuv sangdsan. Tegj huniig gomdooson daraa bas chat loved uuruu tiim baidald daraa ni orood l, ke ke.
Тэр намайг дурсдаг болов уу
ReplyDeleteЗүгээр л түүнд дурсагдахыг хүснэ ... кк