Хайр, нөхөрлөлийн зааг дээр
Цагийн урсгал биднийг улам холдуулсаар
Царай чинь хүртэл бүдгэрэн алсалсаар
Хэзээнээс ч билээ, юунаас ч боллоо
Зүрхэлж гарт чинь хүрч чадашгүй нь
Хагацлын гашууныг, бас зайлшгүйг мэддэг болохоор
Хамтдаа байсан ахархан хугацаанд би харамсахгүй ээ
Чамайг орлох хэн нэгнийг дахин олж чадахгүй ч
Чинийх байх эрхгүй хувь заяандаа гомдохгүй ээ
Цагийн зүүг зогсоочмоор дэндүү жаргалтай мөч хором
Цаглашгүй баялаг дурсамжууд чи бидэнд бий
Өөр юугаар ч солимгүй энгүй дотно чамайгаа
Өр зүрхний гүндээ нулимстайгаа цуг хадгалъя даа
Жинхэнээсээ хайртай гэхээр дэндүү алсад орших
Жирийн үерхэл гэхээр дэндүү дотно санагдах
Учир нь үл ойлгогдох чиний зүрхний оньсого
Угтаа би тэнд хаана нь байгаан бол доо
Энэ хорвоогийн хэнээс ч илүү, бүр өөрөөсөө ч илүү
Эрхэмлэж явсан шүү анд минь чамайгаа
Одоо харин найз нь явъя энэ бүхнийг дуусгая
Оломгүй сэтгэлээ бусдаас, чамаас ч нууцлая
Амрагийн сэтгэл ч биш андын нөхөрлөл ч биш
Аргагүй соньхон холбоосоо одоо ингээд таслая даа
Санаандгүй учралаас ч богинохон настай
Сайхан үерхэлээ л зүрхэндээ дурсаж явъя
31.3.09
Between Love and Friendship
Энэ дуунд угийн дуртай байлаа. Харин тэр нэг найзаа санагалзан суухдаа үгийг нь орчуулмаар онгод оволзов.
Subscribe to:
Post Comments (Atom)
Хүчирхэг, дайчин...
Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав. https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...
-
3 сарыг алгасчихжээ. Бодвол завгүй, бас сэтгэл санаа амар амгалан байсын болуу. Үймрээд хямраад ирэхээрээ л эндээ уйлагнах гээд ороод ирлэ...
-
Намар гуниг хоёр хэлхэлдээл надруу ирэхэд, блогоо бичихгүйгээр тэсэхийн аргагүй болов. Зуныг хангалттай мэдэрсэн. Нар, салхи, бороо, навчис...
-
Уг нь оны сүүлийн гэж гарчиглаад, ололт амжилтаа дүгнээд, ирэх жилээ төлөвлөөд, хүн шиг пост бичмээр бсн даанч амжсангүй. Гэснээс саяхан сэт...
эдгэрчийгаад танайхаар нэг ороод гарнаа амалжийн.
ReplyDeleteдао
4 сарын 1 ны мэнд! Инээгээрэй : )
ReplyDeleteямар том юм амалдаг хүүхэд вэ амалсандаа хүрээрэй зао дао
ReplyDeleteза баярлалаа бүгдээрээ инээгээрэй 5мин орчим залуужаарай
Goy boljee... buur 1 yum bodogduulchihlaa
ReplyDeleteЭнэ дууг та оригоор нь нэг сонсоод үзээрэй гоё шүү
ReplyDeleteAan sonsson 1 jaahan ohin duulaad taalagdsan thx.. kkk
ReplyDeleteСолонгосоос нь орчуулчжаамуу мундагиймаа кк
ReplyDelete