31.3.09

Between Love and Friendship

Энэ дуунд угийн дуртай байлаа. Харин тэр нэг найзаа санагалзан суухдаа үгийг нь орчуулмаар онгод оволзов.









Хайр, нөхөрлөлийн зааг дээр


Цагийн урсгал биднийг улам холдуулсаар
Царай чинь хүртэл бүдгэрэн алсалсаар
Хэзээнээс ч билээ, юунаас ч боллоо
Зүрхэлж гарт чинь хүрч чадашгүй нь


Хагацлын гашууныг, бас зайлшгүйг мэддэг болохоор
Хамтдаа байсан ахархан хугацаанд би харамсахгүй ээ
Чамайг орлох хэн нэгнийг дахин олж чадахгүй ч
Чинийх байх эрхгүй хувь заяандаа гомдохгүй ээ


Цагийн зүүг зогсоочмоор дэндүү жаргалтай мөч хором
Цаглашгүй баялаг дурсамжууд чи бидэнд бий
Өөр юугаар ч солимгүй энгүй дотно чамайгаа
Өр зүрхний гүндээ нулимстайгаа цуг хадгалъя даа


Жинхэнээсээ хайртай гэхээр дэндүү алсад орших
Жирийн үерхэл гэхээр дэндүү дотно санагдах
Учир нь үл ойлгогдох чиний зүрхний оньсого
Угтаа би тэнд хаана нь байгаан бол доо


Энэ хорвоогийн хэнээс ч илүү, бүр өөрөөсөө ч илүү
Эрхэмлэж явсан шүү анд минь чамайгаа
Одоо харин найз нь явъя энэ бүхнийг дуусгая
Оломгүй сэтгэлээ бусдаас, чамаас ч нууцлая


Амрагийн сэтгэл ч биш андын нөхөрлөл ч биш
Аргагүй соньхон холбоосоо одоо ингээд таслая даа
Санаандгүй учралаас ч богинохон настай
Сайхан үерхэлээ л зүрхэндээ дурсаж явъя



7 comments:

  1. эдгэрчийгаад танайхаар нэг ороод гарнаа амалжийн.
    дао

    ReplyDelete
  2. 4 сарын 1 ны мэнд! Инээгээрэй : )

    ReplyDelete
  3. ямар том юм амалдаг хүүхэд вэ амалсандаа хүрээрэй зао дао

    за баярлалаа бүгдээрээ инээгээрэй 5мин орчим залуужаарай

    ReplyDelete
  4. Goy boljee... buur 1 yum bodogduulchihlaa

    ReplyDelete
  5. Энэ дууг та оригоор нь нэг сонсоод үзээрэй гоё шүү

    ReplyDelete
  6. Aan sonsson 1 jaahan ohin duulaad taalagdsan thx.. kkk

    ReplyDelete
  7. Солонгосоос нь орчуулчжаамуу мундагиймаа кк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...