16.3.09

Нэгэн сарны доор (La Misma Luna)

Мексик хүү Карлитос эмээтэйгээ амьдардаг, ээж нь Америкд ажиллахаар яваад 4 жил болж байгаа. Ээж нь мөнгөө хураагаад л , хүү англи хэлээ давтаад л... нэгэн сайхан өдөр уулзана даа гэсэн мөрөөдлөөр голоо зогоон амьдарч байтал...





Эмээ нь талийгаач болсноор бяцхан хүүг харж хандах хүнгүй болно. Сэргэлэн хүү цүнхээ үүрээд Америк руу эжий рүүгээ зүглэнэ. Нууцаар хил давахаас эхлүүлээд цагдаа нар, иммигрэйшний ажилчид хүүгийн ганц айдас нь... 9хөн настай хүү гартаа ганц ч мөнгөгүй, ээжийнхээ хаягийг ч мэдэхгүй, ёстой л нөгөө Улаанбаатарт байгаа миний аав гэдэг шиг Америкд байгаа ээжийгээ хайсан урт замын тухай кино.

Болж байгаа газар нь Америк, хүмүүс нь мексикчүүд болохоос биш үйл явдал нь дэндүү танил. Хэдэн мянган хүүхэд ээж аавыгаа солонгос руу үдэж амьдаараа хагас өнчирсөн, хэдэн мянган ээж аав Солонгосд хүний эрхэнд орчин цагийн боол болж цагдаа хувцастай нэгнээс дальдчин гэм хийгээгүй гэмтэн хэрэг хийгээгүй хэрэгтэн болж амьдарч байгаа билээ. Өр өвдөж сэтгэл эмтэрч байсан.

Найруулагч нь Патрисиа Риггэнс гэдэг эмэгтэй юм билээ. Эмэгтэй хүний уран бүтээл болоод тэрүү эмзэг хүнд сэдвийг хөндсөн хэрнээ цаанаа л нэг зөөлөн. Хорвоод сайхан сэтгэл байсаар байгааг сануулан, миний чиний дотор нуугдчихсан хүмүүнлэг нинжин сэтгэлийг уудлаад гаргаад ирэх шиг... Бас хууль бус иргэдийн талаарх америкийн эрх баригчидын бодлогыг эвтэйхэн чимхээд авсан нь их дажгүй санагдсан.

Үзээд баахан уйлсан. Кино үзэхдээ ихэвчлэн өөрийгөө дотор нь оруулж бодоод мэлмэрүүлээд байдаг золиг байгаамаа би. Муу охин маань ингээд дэргэд сахилгагүйтээд гүйж байгаа нь ямар их аз жаргал вэ...ямар ч хүнд үе тохиолдсон алаг үрээсээ хол байхгүй юм шүү гэж бодоод л нулимс урсаад байв. Хүүхэд их өрөвдөлтэй, ээж аав нь хол газар ажиллахаар явчихлээр өөрт нь хайргүй болоод хаяад явчихлаа гэж боддог гэсэн. Эцэг эх нь хүүхдийнхээ ирээдүйг сайхан болгож байна гээд л бодоод байдаг. Ойрхон жишээ гэхэд хамаатны ах эгч хоёр маань охиноо 5тайд нь орхиод энд ирцгээсэн. Одоо 14 хүрчихсэн горзойсон охин болсон байна билээ. Хэдий эмээ өвөөгийн хайранд болоод л байгаа юм шиг хэрнээ хөөрхий дүү маань дотроо яасан их шаналж гомддог бол. Эгч ах хоёртоо энэ киног үзүүлээд хурдан буцвал яасын гэж ятгах санаатай.

4 comments:

  1. энэ киног дээр үзэж байсан юм байна, хөөрхөн кино шүү.... эцэг эхийнхээ хажууд нь өсөөгүй хүүхдийн нүдэнд сүүдэр байдаг гэдэг юм билээ. тэр үнэн байхаа

    ReplyDelete
  2. Ах эгч 2-ийгоо сайн ятгадаг юм шүү!Найзийнхаа жишээн дээрээс хархад л их хэцүү байдаг юм байлээ.Эцэг эхтэйгээ байх насан дээр ганцаараа байна гэдэг хэцүү биз, бас харамсалтай

    ReplyDelete
  3. ene minii hamgiin emzeglej yavdag sedev bna. bodohoor l setgel uvduj bna. odor bolgon bainga bodoostoi ih yum bichmeer baisan ch tesehgui nee bi uilj ehelj bna. sorry

    ReplyDelete
  4. yanaa Yoko naizaa uuchlaarai
    gehdee minii naiz udahgui harih yum chin dee
    tegeed l dahij bitgii hol yavaarai

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...