Pages

20.3.09

Хэдэн орос дуу (дэээээээээээр үеийн)

 Хүүхэд насны дурсгал ханхлуулсан гурван дууг тавьчлаа...


Бага байхдаа авга эгчийндээ очиж хонох дуртай байсын. Тэднийд очвол дураараа шөнө болтол зурагт үзнэ, гоё гоё түүх яриулна, сонин хачиртай хоол хийлгэж иднэ, ээмэг зүүлтнийх нь савыг ухаж бүгдээрэнг нь нэг нэгээр нь зүүж үзэж тоглоно гээд гоё гоё юм их байлаа. Сүүлд нь сургуульд орсон хойноо бол шугам зургаа зуруулна, сайн болцон хүүхэд тэдний гэрийн ойролцоо амьдрах тул хааяа гадуур нь эргэлдэх аз таарвал гадаа тааралдаж магадгүй гэсэн шалтгаан бас нэмэгдэж эгчийх рүү байн байн гүйдэг байж билээ.

Эгч маань оросд төгсөж ирсэн болоод тэрүү орбит ихэвчлэн үзнэ. Тэднийд байхдаа үзсэн нэг дуу ой тойнд хадагдаад одоог хүртэл санагдаал байдаг. Сайндаа л 5,6н настай байсан тул сайн санахгүй байгаан, харин азаар Комарово гэдэг ганц үг санаж үлдэж, сая Youtube-с олж аваад бөөн баяр. Царайлаг залуу дуулдаг байжээ магадгүй тэгээд би их дуртай байсийн болуу кк.



Энэ дууг бас их олон үзээд сайн санаж байна. Үчкүүүдүүү гээл бусдыг нь сайн мэдкүү л дээ. Энэ дууг сонсохоор авга эгчийн орон дээр тарвалзаж байгаа миний бандаахай бага нас шууд санагджийна.


Энэ болохоор нилээд сүүлд үзсэн байхаа. Том болсон хойноо ч дахиад хэд үзсэн. Дурлалтай хэсэг дээр нь дагаж намираад л дууг нь дагаж дуулаад л их дуртай байсан кино доо.

7 comments:

  1. ... Хөрш ахынх кассетны магнитафонтай байлаа, баахан хүүхдүүд нийлээд тэднийд орж бүждэг байлаа. Хөрш ах ганц бие байсан юм даг, яагаад биднийг оруулж бужигнаад үймүүлэхэд ер юм хэлдэггүй байсын болоо?
    Тэр Камароваг нээрээ сайхан залуу дуулдаг байжээ. Харин 2 дохийг нь сонсоогүй юм байна. Сүүлийнх бол тэгээд ойлгомжтой бизээ хэ хэ. Шар үстэй залуугийн бүүр сүүлд тоглосон нэг киног үзэж байсан. Сайхан залуу яваад муухай өвгөн болсон... билүү Чойномын нэг шүлэг санаанд орж билээ. Ихэд хөгширсөн байлээ цаг хугацаа гэж...

    ReplyDelete
  2. Чиний уруул дээрх мэнгэ мөн сайхан зохижээ... гэдэг шиг шар үстийн мэнгэ бас л янзтай байгааз кк
    нээрээ эд нар одоо бүгд хөгшрөө л дөө гэхдээ ингээд залуугаараа бас үлдчих юмаа

    ReplyDelete
  3. гоё гоё дуунууд... нэгэн найзын ачаар орос дуунд эргээд л шунан дурлаж байгаа...сайхан дурсамжууд...

    ReplyDelete
  4. uchkuduuk 3 kolodtsa ....................

    ReplyDelete
  5. Zuudend ch oromgui yavdal. Iim negen yavdal,Amidral nulimsand durgui geed orosiin goe goe kinonuud. Odoo ch haaya uzehed saihan baidagiin.Bidnii ueiihen oros kinonuud l uzdeg bailaa. Hunii amidrald tohiolddog bayar bayasgalan uitgar gunigiig oros kinonuud tod tomoruun gargasan baidagt odoo ch gesen ter ueiin kinonuudiig uzehdee uiddaggui baihaa

    ReplyDelete
  6. wow hi !!!! chi buur neg zagatnasan gazar maajih umaa he he he. ene 3 zaluytai kinond aimar durtai baisiin. neeh 3 goyo zaluu 3 hoorhon busguid sain boldog , sashagiinh ni hairtai gelenmaa bolgoh geed sumd baidag ohin ni neeh hoorhon te. bi yag ene duug olj chadahgui baisiin.Davaite gardemariny ch biluu nertei kino sanagdaj bn.orbitoor uzcheed naad Dmitrii Haratyan geed mengetei zaluu ni taalagdaad dahin uzeh umsan geel huseed baidag baila, ashgui mongol tv-r harj moroodliin zaluugaa harj bilee. Odoo ch gesen bi durtai ene kinond, gehdee minii durtai Harayatyan mengee avhuultsan, nasnii namar bolson baina le gehdee zuragtaar garhaar ni minii durlaj baisniig mani hun medtsench yum shig ayagui ichinguirch ene ter egch bas dotroo ih aaliguitnee. he he he goyo dursamj sergeesen soulmate-de bayarlalaa

    ReplyDelete
  7. хэхэ охидууд ихэвчлэн мэнгэт ахад дурладаг байжээ... хөөрхөн залуу байсан шүү

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)