Pages

10.3.09

Хумх (Бумба) ордныхны тухай

Монгол руу нисэх онгоц дотор сэтгүүл дээрээс энэ зурхайны хэсгээс уншсын. Нилээд таарч байх шиг санагдаад залхууралгүй хуулваа. Сая санаад гүүглэдсэн чинь http://noko.blog.gogo.mn/entry/ff8080811c7962d3011c853cb92703ef/
энд бүүр бүтнээрээ байжийна. Шал дэмий хуулсан байгаан. За тэр ч яахав. Нилээд урт юм, гэхдээ их сонирхолтой санагдлаа. Таарч байгаа гэж санагдсанаа өөр өнгөөр тодруулж үзэв. Хэдэн жилийн дараа бас өөр санагдах болов уу?




ЗАН БАЙДАЛ
Хөөрүү зантай, авхаалжтай хүн. Бумбын сахиус гаригууд нь Санчир ба Уран. Санчир бол гунигт дурсамж, гутранги байдал, биелэшгүй найдлага зэргийн гариг. Харин Уран бол эсрэгээр аливаа үйлдэл ба эрдэмтэдийг бадруулагч гариг юм. Тиймээс Бумбын зан байдал нь нэг талаас мөрөөдөмтгий нөгөө талаас эрчимтэй.
Энэ бол хурц ухаантай гоц санаа бодолтой суут хүмүүсийн тэмдэг юм.
Бумба нь сул дорой ба хүч чадалтай. Ер нь түүнд бурхан ч байдаг чөтгөр ч байдаг. Хэнтэй ч адилхан байхыг хүсдэггүй. Эрх чөлөөтэй байж, эрх мэдэл, нэр хүндэд тэмүүлдэг. Нийгэмд тодорхой байр суурь эзэлж өөрийгөө хайрлуулж хүндлүүлэхийг хүснэ. Тэр аминч бөгөөд гэмших, харамсах сэтгэл түүнд ихэвчлэн байдаггүй. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст сайхан ханддаг, үзэн ядаж чаддаггүй. Түүнд хорсол болон жигшүүр байдаггүй.
Хүнлэг сэтгэлээрээ бусдыг татдаг, өгөөмөр сэтгэлтэй, хүн бүрт сайныг хүсдэг. "Найз" гэж хэлдэг үгээр нь түүнийг ямагт таньж болно. Хэнийг ч хэзээ ч уурлуулж, уцаарлуулдаггүй гайхамшигтай чадвартай.
Ямар ч нөлөөнд автдаггүй өөрийгөө хадгалж чаддаг үнэн зөв бодолтой хүн. Амьдралын жинхэнэ үнэт баялаг болох өөрийн амжилт нь түүнд тийм ч сонин биш.
Бумбад төгс төгөлдөржүүлэх санаа бодол бүтээлч зан байдаг. Тэр их олон сонирхолтой. Биелшгүй санаа, төсөл сонирхдог. Ихэнхдээ төөрөгдлийнхөө золиос болдог. Өөрийн туршлага дээр л үнэмшихийг тэмүүлдэг, зөвлөгөө сонсох дургүй. Зорилго бүхэндээ өөрөө хүрэхийг зөрүүдлэн хүсдэг. Бусдын санаа бодол түүнд хамаагүй, өөрийн жирийн бус хүч чадал болон бусдаас давуугаа мэдэрдэг.
Түүнд хааяа юу ч хийхгүй үе байдаг ч үүнийгээ даван дийлэнгүүтээ бүтэн сарын ажлыг долоо хоногийн дотор хийж чаддаг.
Хааяа өөртөө огт итгэлгүй байх үе түүнд байдаг ч тайвшрах, урамтай болох нь хурдан.
Хэдий тэр маргаашийн өдөрт тэмүүлдэг ч Бумба бол бодит үзэлтэн бас үймээн дэгдээгч. Хэзээ хуучин уламжлалт ёсоос татгалзах ба хэзээ огцом өөрчлөлт ирэхийг зөнгөөрөө мэдэрдэг. Энэ хүнтэй харьцахдаа юм бүхэнд бэлэн байх хэрэгтэй. Тайван, сайныг ерөөсөн тэрээр олон нийтийн саналыг эсэргүүцэн өдөхдөө бах нь их ханадаг. Өөрийн хачин зан байдлаараа хуучинсаг үзэлтэй хүмүүсийг алмайруулах дуртай. Урьдаас таамаглашгүй бүр санаанд оромгүй үйлдэл хийж чадна.
Эрх чөлөөнд дуртай тэрээр олон янз байж болно: инээдэмтэй, гоц гойд, арга мэхтэй, бүрэг, уян зөөлөн. Хэнийг ч харахыг хүсэхгүй ганцаардлын байдал амьдралд нь тохиолддог. Гэхдээ ямар ч үед бусад ордуудаас илүү хурц бөгөөд гүн гярхай байдлаа хадгалж чаддаг. Нөхцөл байдал, найз нөхөд, танил хүмүүсээ байнга задлан шинжилж байдаг.
Хэдий нөхөрлөлдөө тогтвортой байдаг ч олон найз нөхөдгүй. Бат бөх харьцаа тогтоох нь ховор. Түүнд цөөн тооны жинхэнэ найзууд байдаг. Хүмүүс ихэнхдээ түүнийг ойлгодоггүй. Энэ нь тэр голцуу ирээдүйд амьдардагаас болж байгаа юм. Өөрийгөө тусгаарласан байдлаа ойлгодог үүнийгээ мэдрэхээрээ улам хүч ордог. Зурхайчид хэлэхдээ Бумбын өнөөдөр нь биднийхаас 50 жилээр түрүүлдэг. Энэ бол суут хүмүүсийн тэмдэг, гарамгай сод алдартнуудын 70 хувь нь Бумбууд билээ. Нөгөө талаас Бумбын дунд бас олон мэдрэл муутай хүмүүс байдаг.
Бумба бол хүйтэн, хашир, тууштай биш. Бараг бүх Бумбууд мэдрэл нь эрүүл бус хүнтэй эсвэл уйлаад байгаа хүүхэдтэй энгийн яриад тайвшруулж чадна. Бумбын мэдрэлийн тогтолцоо нь их нарийн бололтой.
Тэр их юм мэддэг хүн. Эдгээр хүмүүсийн дунд атгаг сэжигтэй хүн ховор. Эргэн тойронд нь ах эгч дүүс нь байгаа гэж мэдэрвэл ямар ч нөхцөл байдалд тав тухтай байдаг. Өөрийгөө ямар ч үүрэг хариуцлагад уядаггүй, ямагт "магадгүй" эсвэл "болох л юм" гэж хариулдаг. Харин цаг хугацаагаа тодруулж хэлсэн бол үүндээ нарийн нягт ханддаг.
Өөрийнхөө санал бодлыг тулгадаггүй, гэхдээ яаж амьдрах, яаж бодох зэргээ бас заалгах дургүй. Хэдий хулчгар биш ч хэзээ ч байлдахгүй. Тэр байлдаж тэмцдэггүй хүн тиймээс элдэв юм нуршиж байхаар буруу бодлыг чинь зөвшөөрөх нь түүнд илүү амар байдаг. Гэхдээ өөрийн бодлоо өөрчлөхгүй. Түүний үйлдэл ихэнхдээ таамаглашгүй. Гэнэтийн юмаар дүүрэн байдаг. Хэнийг ч урьдчилан сануулахгүйгээр хэрэгтэй гэж бодсон юмаа хийдэг.
Бумба танд итгэхээсээ өмнө таныг сайтар судлана. Хэдий түүний харцанд юу ч илрэхгүй ч анхаарал сэрэмжтэй байна. Тэр бүгдийг маш сайн хардаг. Хэрвээ таныг хүлээж авсан бол танд үүрд үнэнч байна, таньтай харьцаж байгаа харьцаанд нь юу ч нөлөөлөхгүй.
Ярилцаж байгаа хүнээ сайн мэдэрдэг бүр нууц хүслийг нь ч ойлгодог. Худал хуурмаг юманд дургүй. Ямагт шударга. Зээлэх, зээлдүүлэх дургүй. Хэрвээ та түүнээс мөнгө зээлсэн бол цагт нь буцааж өгөөрэй учир нь тэр өөрийнхөө зээлийг цагт нь өгдөг.
Түүний ой тогтоомж муу гэхдээ түүнд олон юм цээжлээд байх хэрэггүй учир нь мэдлэгээ нэг сонин аргаар олж авдаг. Жинхэнэ Бумба нь хайнга профессорийн дүр төрхтэй. Болж байгаа үйл явдлын голыг дор нь ойлгодог. Жишээ нь таньтай ярьж байхдаа нөгөө өрөөнд юу болж байгааг анзаарч мэднэ. Мэдэгдэхгүй юманд нэвтрэн орж элдэв нууцыг олж мэддэг онцгой зөн билигтэй.
Бумбыг идеалист үзэлтэн гэж үздэг гэхдээ тийм биш. Тэр хэт гярхай тиймээс хоосон мөрөөдлөөр амьдардаггүй. Тэр салхи мэт чөлөөтэй байх ёстой. Түүнд юу хийх ёстойг заах хэрэггүй. Агуу ­том амжилтанд хүрэхийн тулд ирээдүйгээ төлөвлөнө. Бумбыг зогсоох боломжгүй гэхдээ та ч гэсэн маргаашийн өдрөөр амьдардаг бол ганцаардсан сэтгэл рүү нь шагайж болно.


ЭРҮҮЛ МЭНД
Бумба бол урт удаан насалдаг хүмүүсийн тэмдэг. Түүний нүүрийн төрх нарийн ба сэргэлэндүү, зөөлөн хоолойтой, яруу тод яриатай. Цэх турьхан биетэй. Бүхэл биеэрээ хөнгөн, гоёмсог сэтгэгдэл төрүүлдэг. Төгс төгөлдөр мэт боловч яг үнэндээ Бумба арай өөр харагддаг.
Тэр өвдвөл өвчин нь их хэрцгий бөгөөд гэнэтийн байдаг. Хүндрэхээрээ нойргүйдэлд хүргэнэ.
Бумба эмчлүүлж чаддаггүй, тэсвэр тэвчээргүй, тэсвэрлэшгүй өвчтөн. Эмчилгээ эхлээд хоёр хоноход залхаж улмаар үүнээсээ татгалздаг. Тэр дороо эдгэхийг хүсдэг. Хэрвээ тэгэхгүй бол өөр эрс арга хэмжээ авна.
Амарч байснаа зүдэргээтэй ажилд шилжих, тэвчээртэй байснаа хэт их идэх зэрэг зантай. Нисэлт болон уналтаа зайлшгүй гэж үздэг.
Бумбын өвчин нь ерөнхийдөө өөрийнх нь цусны эргэлтийн тогтоолцоотой холбоотой. Өвөл даардаг харин зун нь чийг бамаас болж зовдог. Халуунд дотор нь эвгүйрхдэг. Хөгшин насандаа судас бүдүүрэх ба хураах судас үрэвсэх зэрэг өвчинд өртдөг. Шагай нь сул, цусны эргэлт нь муу учраас хөлөнд нь өвчин ордог, хоолой нь өвддөг, хоол боловсруулах зам нь асуудалтай, судас нь хатуурдаг, хүчил нь ихдэдэг, ноцтой халдварт өвчинд өртөмтгий.
Түүнд аминдэм, цэвэр агаар, нойр, хөдөлгөөн хэрэгтэй. Тэр бүр эсрэгээр, цонхоо хаагаад, дулаан хөнжлөөр өөрийгөө хучдаг. Оюуны ачаалал болон эрхэлж байгаа үйл ажиллагаа нь нойргүйдэлд хүргэдэг. Тамхи татах нь түүнд бусдаас илүү муу. Цусны эргэлтийн тогтолцоотой нь холбоотой өвчнөөс зайлсхийхийн тулд цусаа ихэвчлэн шинжилгээнд өгөх хэрэгтэй.
Бумбын өвчиний онош нь ихэнх тохиолдолд тогтоогддоггүй.


АЖИЛ МЭРГЭЖИЛ
Бумбын амьдралд ажил мэргэжил чухал байр суурь эзлэнэ. Залуу насандаа ажил албандаа санаа тавих нь ховор. Биеэ тоох нь хожуу хөгждөг. Бумба ухамсартай, хариуцлагатай, журамтай ажилчид болдог. Барьсан ажлаа маш сайн хийдэг.
Тэр жоохон удаан тиймээс ажлаа хойшлуулах хэрэггүй. Эгэл жирийн болон өдөр тутмын ажил түүнд тохирдоггүй.
Хамт олны дунд сайн ажилладаг. Найрсаг, сайныг хүсэж ерөөсөн түүнийг хамт ажиллагсад нь хүндэлдэг мөн удирдлагатайгаа ч сайхан харьцаатай. Бусдын бодол санаанд анхаарал хүндэтгэлтэй ханддаг, атаархуу биш. Санаа төлөвлөгөөгөө сайн биелүүлж чаддаг.
Удирдлага нь түүнийг онцгойлж, албан тушаалд дэвшүүлдэг. Ажлаа хуваарилж чаддаг сайн удирдагч болно.
Хэдий Бумба нь сайн ажилтан ч мөнгө олж чаддаггүй, мөнгөнд бага сонирхолтой бүр эс тоомсорлоно. Ядуу зүдүү байдлын улмаас нас барсан олон алдартай Бумбууд байдаг. Тансаг, баян байдал зэрэгт татагддаггүй. Ажилладаг нь мөнгөний төлөө биш. Даруухан дунд зэргийн амьдралыг болж байна гэж үзнэ. Мөнгөтэй болонгуутаа хураахаасаа илүү дуртайяа үрнэ.
Бумба нь урлаг, багш, боловсрол, уран бүтээл, хууль, нийгэм судлал, сэтгэл судлал зэрэг салбаруудад илүү сайн байна. Нийгмийн ажлыг сайн хийдэг. Кино, телевиз, радио зэрэгт Бумбууд өөрсдийгөө сайн илэрхийлж чадна. Бумба нь агаарын тэмдэг тул агаарын болон нислэгийн салбар нь түүнд их ойрхон. Мэргэжлийн стюардесс болж чадна.


ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Залуу насандаа их мөрөөдөмтгий, төсөөллөөрөө амьдардаг. Бодит хайр дурлал төсөөлж байгаатай нь тохирох нь ховор. Сонгох хүнээ өөрийнхөө хүслээр бодит байдалд нийцэхээргүй дүрсэлж төсөөлөх хандлагатайн улмаас бодит амьдрал дээр сэтгэл нь гонсойж хайр дурлалаас татгалзахад хүргэдэг.
Эрт сэтгэл гонсойх явдал нь арай хожуу насандаа хэрцгий, увайгүй, хүйтэн зантай болгоход хүргэдэг. Энэхүү хүйтэн байдлынхаа цаана эмзэг байдлаа нуудаг.
Амархан эмзэглэдэг хүмүүс мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй гэвч тийм биш. Хайр дурлалын зовлон түүний тэнцвэрийг алдуулахгүй ба зүрх сэтгэлийг нь ч зовоохгүй болов уу.
Бүтээгүй хайр дурлалыг зүгээр нэг нөхөрлөл болгож чаддаг. Өөрийн эрх чөлөөг үнэлдэг учраас хамтрагчдаа ийм эрх чөлөөг бас олгоно. Хардалт сэрдэлт ба үзэн ядалт зэргийг тэр мэдэхгүй.
Түүний нэг үндсэн зан нь нууцад нэвтрэх тэсвэрлэшгүй тэмүүлэл. Тэр нууц нь та ч байж болно. Эргэн тойронд хүмүүс олон байгаа тул өөр нэгэн хүн түүний нууц болж магад. Улс төр, спорт, хүүхдүүд, ажил алба зэрэгт сонирхол нь татагддаг. Тийм учраас таньтай харьцах харьцаа нь түүний цорын ганц сонирхол биш, амьдралынх нь цорын ганц зорилго ч биш. Бумбын хувьд хайр дурлал нь хэзээ ч гол асуудал биш.
Бумба таны дотоод мэдрэхүйг хөндөхөөр зүйл шулуухан асууснаар эвгүй байдалд орж магад. Тэд хүссэн үр дүндээ хүрэнгүүтээ хурдан хөрч, уйтгарлаж бүр үүнээсээ болж урам нь хугардаг. Сонирхолгүй болсноо мэдрэнгүүт хамтрагч нь доромжлогдсон мэт болдог. Бумба нэгэнт таныг сонирхохоо боливол түүнийг буцаах гэж оролдоод нэмэргүй. Хэрвээ та түүний зүрхэнд байгаа бол тэр тань руу буцаж тун магадгүй.
Төгсгөл болсон хайрын явдлынхаа дараа танд найзлахыг санал болгоно.
Бүхнээс илүү өөрсдийн эрх чөлөөг үнэлдэг. Боолчлолд туйлын дургүй. Торонд орсноо мэдэрвэл бүх хүчээрээ үүнээс гарахыг тэмүүлнэ. Тийм учраас магадгүй Бумбуудын дунд хамгийн их салалт тохиодог. Тэр нэг онцлогтой: гэр бүлийнхээсээ илүү хөндлөнгийн хүмүүст ихийг өгдөг, хамт олны дунд нэг хүнтэй л ярьдаг. Түүний нөхөрлөл нь хайр дурлалаас илүү чухал болж магад.
Амьдралынхаа ханийг их харж сонгодог. Тэр их өндөр эрэлт шаардлагатай. Сэтгэлийн хүчтэй ба сонирхол нь түүнийхтай нийцдэг хүн түүнд таалагддаг. Хэрвээ Бумба үнэхээр дурласан бол тэр тууштай үнэнч байна. Ганцхан хүнийг хайрладаг хүмүүс Бумбын дунд цөөнгүй тааралддаг.
Бумба - эцэг эхчүүдэд хүүхдүүд нь их итгэдэг. Түүний гэр бүлд бүрэн харилцан ойлголцол байдаг. Хэдий нөхөрсөг харилцаатай байдаг ч хүүхдүүддээ хангалттай анхаарал халамж тавьдаггүй.
Орчин үеийн, том, саруул, шил ба бетон зэргээр барьсан байшинд амьдрах дуртай. Тэгээд бас сайхан хийц маягтай байх ёстой.
Чөлөөт цагаа найз нөхөдтэйгээ өнгөрөөх дуртай, хүмүүстэй харьцах явдал нь түүнд бүхнээс илүү баяр баясгалан өгдөг.
Бумбуудын дунд ан агнуур, спортод дуртай хүмүүс олон байдаг. Тэр аялал, газар зүйн, түүхийн, эдийн засгийн ном унших дуртай, түүний сонирхол нь их өргөн тул зураг авах, уран зураг, загварчлал зэрэгт бас татагдана.
Энэ ордонд төрсөн хүмүүс: Коперник, Дарвин, Моцарт, Паганини, Линкольн, Рузвельт, Эдгар По, Жюль Верн, Байрон, Чарльз Диккенс.


БУМБА-ЭРЭГТЭЙ
Энэ эрэгтэй даруу, төлөв, бусдыг гуйлтаараа хүндрүүлэх дургүй. Түүний амьдрал аз жаргалгүй байж болно гэхдээ хэзээ ч гунигтай, уйтгартай байхгүй. Түүнд ядуу эсвэл баян, амжилт эсвэл уналт, дур сонирхол эсвэл сэтгэл гонсойх зэрэг байдлууд тохиолдоно.
Хэдий тэр бусдын сэтгэл санаа руу нэвтрэх дуртай ч өөрийнхөө жинхэнэ бодол санаа ба мэдрэхүйгээ хөндлөнгийн хүмүүсээс нуухыг хичээдэг. Хайр дурлалд мөн нөхөрлөлд түүнд олон хачин харьцаа байдаг. Түүний эхнэр болоогүй цагт та түүний туршилтын туулай л байна. Гэхдээ уурлах хэрэггүй: тэр сэрэмжтэй ч түүнийг дэгээдэж болно.
Та Бумбыг сонгохоосоо өмнө түүний хүмүүстэй харьцдаг харьцааг ойлгох ёстой. Түүний сонирхлууд их олон. Тэр хүн бүрээс тодорхой үнэлүүштэй юмыг нь олж хардаг. Бусад хүмүүсийн танилууд жижиг хүрээтэй байдаг бол түүнд хүн бүр сонирхолтой санагдана. Олонхийн сонирхлын төлөө өөрийнхөө сонирхлыг мартаж сурсан хүн.
Энэ нь бас хайр дурлалтай нь холбоотой. Танд өөрийнхөө хайрыг бэлэглэхдээ зарим нэг хүмүүс хайраар бас дутагддагийг тэр мартдаггүй. Гэхдээ хэрвээ та баялаг ертөнцөөрөө дур сонирхлыг нь үнэхээр татаж чадсан бол тэр их анхаарал халамжтай амраг болно. Гэхдээ та өөрийгөө бүхэл бүтнээр нь нээх хэрэггүй, түүний хувьд та оньсого бай, тэгвэл та түүнийг хажуудаа байлгаж чадна. Нүдэнд нь сонирхол төрж, таны талаар асууж эхэлнэ. Өөрийнхөө асуултанд хариу хайж байх үед та сэтгэл ханамжтай байх болно.
Хэрвээ та түүний хувьд оньсого байхаа боливол автобусны кондукторыг эсвэл зөөгч эмэгтэйг өдөж сонирхож буйг та харна. Үүнд тоомсоргүй хандах эмэгтэй ховор. Эцсийн эцэст та энэ дэлхийтэй арай ойр эр лүү явж харин Бумба хөнгөнөөр санаа алдсан болж дараагийн амрагаа хайн одно.
Тэрээр ихээхэн зөөлөн эелдэг мэт. Гэхдээ санаж явахад илүүдэхгүй энэ бол зэрэглээ шүү! Эмэгтэй хүн бөөрөнхийлөхийг /оппортунизм/ тэр хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бумба эрэгтэй уурлавал санаанд оромгүй үйлдэл хийдэг. Хэдийгээр та түүнийг уучилж чадах ч дараа дахин тэнэглэхгүй байсан нь дээр.
Бумба цэвэр цэмцгэр байдалд тун дуртай. Тэр янз бүрийн өвчин эмгэг, микробоос үхтлээ айдаг.
Тэр таньд том том сайхан бэлэг өгнө гэж бүү горьд. Сарнай цэцгийн баглаа хүлээж байна уу? Бумба таньд багваахай цэцэг зулгааж өгнэ.
Гэр бүл болох цаг мөчийг аль болохоор удаашруулна. Та хайр дурлал + секс + нөхөрлөл бүх юм о'кей гэж бодож байна уу? Нөхөрлөлөөр халхалж таниас бултана. Их ярих тусам дурлалцах цзг багасана. Таны хайранд уярчих вий гэж тэр айна. Түүний туйлын хүслэн - эмэгтэй-найз нөхөр.
Гэвч тэр эцсийн эцэст авгай авнаа. Мэдээж хэрэг "сууя" гэдгээ гэнэт хэлнэ. Та удаан бодох юмуу, хошин шог болгож битгий үзээрэй дээ. Тэгвэл дороо өөрчлөгдөж сайхан найзууд явъя гэнэ шүү. Тэр огт харгүй бөгөөд өмчирхөг үзэлтэн биш билээ.
Харин түүний үнэнч байх эсэхэд та эргэлзсэний хэрэггүй. Секс түүнийг залгихгүй тэгээд ч хүсэл тачаалын төлөө амьдардаг нь Бумба биш.
Эрч хүчтэй, мэдрэмтгий эмэгтэйчүүдийн хувьд Бумба-эрэгтэй тохиромж муутай. Түүний сексийн амьдрал ядуувтар бөгөөд бусад эрчүүдийг бодвол нэг их ач холбогдол өгдөггүй. Сайхан эмэгтэйг эзэмдэж байгаа нь сонин болохоос биш сексийн таашаал нь түүнд чухал биш. Хамтрагч эмэгтэйн сексийн ур чадвар, эрч хүчийг ойшоохгүй. Орон дотор тэрээр эмэгтэйдээ захирагдах бөгөөд тэргүүлэгч болоход бэлэн биш байдаг.
Түүний хамтрагч эмэгтэйг аз жаргалтай гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл тэрээр сэтгэлийн таашаалыг бүрэн эдлүүлж чаддаггүй билээ.
Сексийн талаарх мэдлэгийг Бумба зөвхөн номноос, найз нөхдийн ярианаас сонссоноор хязгаарлагддаг. Түүний эмэгтэй хүнд хандах байдал ихээхэн үлбэгэрдүү.
Гэр бүлийн амьдралын бусад үед тэр таны үнэнч найз, найдвартай туслах, сонирхолтой ярилцагч байж чадна. Гэвч ямар нэгэн юмаар та түүний сэтгэлд хүрэхгүй бол харьцаагаа гэнэт тасалдаг. Хамгийн аймшигтай нь яг юунаас болсоноо танд тайлбарлахгүй.
Түүнтэй гэр бүл болсоны дараа ч та түүнийг хаана хэнтэй юу хийж явааг мэдэхгүй байх болно. Хэрэв та үнэнийг мэдэхийг хүсвэл шууд асуу, тэр үнэнээ хэлнэ. Харин түүнд итгэхгүй эргэлзэж буйг чинь мэдчихвэл итгэмээргүй хачин юм ярьж үүгээрээ танийг шийтгэж чадна. Тэр баргар царайлан ганцаар байхыг хүсвэл бүү уурлаарай. Иймэрхүү байдал удаан үргэлжлэхгүй.
Мөнгө, эд баялаг Бумбын гол зорилго байх нь ховор. Мэдээж хэрэг мөнгөө зүй зохистой зарцуулж хэмнэх ёстой хүн бол та шүү.
Хүүхэд түүнтэй дуртайяа харьцдаг, яагаад гэвэл хүүхдийн ертөнцийг Бумба үнэхээр сонирхдог. Тэгээдч тэр сайн сонсогч.
Эхнэр хүний үүрэг бол хоолоо цагт нь хийх, гэрээ үргэлж цэвэрхэн байлгах, хувцас хунарыг нь угааж индүүдэх ёстой гэж. Та найз бүсгүйтэйгээ утсаар удаан ярих, зурагт удаан үзэх нь түүнд таалагдахгүй л болов уу.
Хайр дурлалд болхидуу боловч нэгэн нартай өдөр өөрийн сэтгэл зүрхээ нээж, таньд гэнэт бэлэг авч өгнө. Бүтэн долоо хоног үг дугарахгүй байснаа таний сэтгэлийг баясгах хэдэн үг хэлнэ. Та түүнтэй шөнийн оддыг тоолж, төрсөн өдрөө нар мандахад тэмдэглэж мэднэ. Яагаад гэвэл таны нөхөр болон та өөрөө үлгэрийн оронд амьдардаг. Гэхдээ болгоомжтой үлгэрийн оронд амархан төөрдөг билээ.


БУМБА-ЭМЭГТЭЙ
Энэ ордын эмэгтэйчүүд ганган дэгжин аятайхан төрхтэй. Түүнээс гадна тэд байнга өөрчлөгдөж байдаг тул та ер уйдахгүй. Бумба - эрэгтэй шиг ажиллах дуртай боловч хатуу дэг журамд дургүй. Ямарч ажлыг гялалзуулж чадна. Эрт нөхөрт гардаг боловч аз жаргалтай байх нь ховор.
Хайр дурлалд болон бусад зүйлд тэрээр гаж буруу хачин ханддаг. Хэдийгээр эр хүнд дурласан ч сэтгэл хөдлөл багатай байдаг нь бусад агаар махбодитой ордуудтай ижил юм. Тэр хэн нэгнээс харьят бус. Түүний ашиг сонирхолд харшлахгүй бол найрсаг харьцаатай. Гал тогоонд эсвэл оронд хүлэх гэсний хэрэггүй. Бумба-эмэгтэйн мөрөөдөл бусдаас өөр. Түүний одыг өөр хүмүүс хардаггүй. Байгаагаар нь хүлээж авдаг хүнд үнэнч.
Бумба-эмэгтэй маш ялдам бөгөөд мэдрэмтгий. Хэрэв эр хүн санасанд нь хүрэхгүй тохиолдолд түүний дүрэлзсэн сэтгэл дороо унтардаг. Гэхдээ эр хүн алдаагаа засах гэж оролдвол түүнд боломж олгоно.
Хэрэв тэр дурлавал бусдын хэл ам, шашин шүтлэг, яс угсаа болон нийгэмд эзлэх байр суурь огт хамаагүй. Өөрийн сонголтыг өөрөө л хийх болно.
Мөнгө түүний зорилго биш. Та хамгийн баян эр байсанч зөвхөн боловсон занг чинь үнэлнэ.
Бумба эмэгтэй өөрт нь үнэнч бус эр хүнээс болж амьдралаа үрэн таран хийх хүн биш. Түүнд өөрийн гэсэн ёс суртахуун байдаг бөгөөд зөвхөн түүнээ дагана. Таны амьдралын хэв маягийг тэр хүлээн зөвшөөрнөө гэхдээ та өөрөө түүнээ дагахаа мартуузай.
Хэрэв та хүсэл тачаал ихтэй эмэгтэйг эрж байвал Бумба эмэгтэй биш билээ. Тэр сексийг аятайхан зүйл гэж боддог тэгээд л гүйцээ. Түүнтэй жирийн харьцаатай байх нь таалагддаг. Хэт халуун янаг амрагийн явдал түүнд сонин биш. Жинхэнэ таашаалыг тэрээр өөр зүйлээс авдаг. Ж: хөгжилтэй найз нөхөд.
Түүний сексийн фантаз нь баялаг биш бөгөөд ерөнхийдөө тайван, нэг хэвийн. Өдрийн турш тэрээр эр хүнийг ухаалаг яриа хөөрөө, аятай зангаараа татдаг боловч шөнө орондоо эсрэг байдалтай. Та тун сэтгэл дундуур байх болно. Эрчүүд эхлээд түүний гадна төрхөнд татагдан хурдан ор хөнжилд орох гэж яардаг. Харин дараа нь түүний хүлээж байсан юм огт биш байсанд гайхаж хоцордог.
Тачаангуй бус эр хүнд Бумба-эмэгтэй гайхамшигтай эхнэр болж чадна. Хэрэв та ажилсаг, анхааралтай бөгөөд амгалан тайван араншинтай эмэгтэйг гэргийгээ болгохоор шийдсэн бол Бумба-эмэгтэй яг тохирно. Түүнээс гадна тэр таний араар тавихгүй учир та сэтгэлийн зовлон эдлэхгүй.
Гэвч нөхөрт гарсанаар түүний ганц баялаг болох эрх чөлөөгөө алдах вий, бусдад зориулах цаг зав багасах вий, судлах турших бололцоогоо алдах вий гэсэн айдас нуугдаж байдаг.
Шинжлэх ухаан болон халамжийн байгууллагад ажилладаг хүнд тэр маш сайн эхнэр байж чадна. Мөн тэрээр нөхрийнхөө үзэл бодлыг урамшуулан улмаар байр суурийг нь бататгахыг эрмэлзэнэ. Эд баялаг, мөнгө гол биш гол нь сэтгэл гэж тэр үздэг.
Хэрэв энэ эмэгтэй танийг араар нь тавьж байгааг мэдвэл маш гүнзгий шархална. Ямар нэгэн үндэслэлгүйгээр тэр таныг хардаж шалгах хүн биш. Түүнд та хаана яваа тухай бодож суух зав байдаггүй. Та удаан хугацаагаар алга болсонч тэр хардахгүй.
Бумба эмэгтэй хүүхэнсэг эртэй сууснаар зовж шаналах тохиолдол байдаг. Энэ нь ямар нэгэн юм таалагдсан учраас хамт байна гэсэн үг. Тэр хэдийгээр шаналах боловч бүгдийгуучилна.
Нөгөө талаас хэрэв тэр нэг их дурлаагүй бол анхны хууралтаар таныг орхих болно. Энэ тохиолдол та хоёр найзууд болон үлдэнэ. Хуучин амрагуудтайгаа тэр сайн харьцаатай. Гэр бүлтэй байхдаа өөр эртэй холбогдох нь ховор. Мэдээж, гоц гойд эрэгтэй л түүний сэтгэлийг татаж чадна, гэхдээ үнэнч харьцаа нь түүнд илүү үнэтэй.
Энэ ордонд төрсөн зарим эмэгтэйчүүд бусдыг алмайруулах дуртай. Хааяа тэд бүр номхотгошгүй байдаг. Ихэвчлэн эдгээр эмэгтэйчүүд нь хурц ухаантай, гоёмсог, элдэв нөхцөл байдалд амархан дасдаг хүмүүс юм.
Эмэгтэй Бумба нь хувь хүн ба найз нөхөд ихтэй тул ганцаараа үлдэхээс айдаггүй. Таны ажлын талаар мэдээлэлтэй байна гэхдээ таны нууцыг мэдэх гэхгүй. Тэр таныг хааяа төөрөгдүүлж байгаадаа бах нь ханах болно. Худлаа ярихгүй харин дуугүй өнгөрнө.
Түүнээс мөнгө зээлж болно, хоёр дахь удаа ч болно. Гэхдээ гурав дахь удаад танд татгалзана. Хэрвээ өөрөө зээлэх болвол зээлээ цагт нь эргүүлж өгдөг.
Түүний гадаад байдал нь гайхалтай. Ер нь бол энэ аятайхан бүр үзэсгэлэнтэй ч гэмээр. Түүний гадаад төрх их өөрчлөмтгий. Хувцаслах нь ч ер бус байдаг: хамгийн моодны хувцас ч өмсөнө хааяа ретро /өнгөрсөн/ маягийн ч хувцаслана. Үсний засалт нь ч янз янз байна, ер нь яаж ч байсан бусад эмэгтэйчүүдээс ялгарна.
Гойд хувцаслахыг эрхэмлэдэг, түүний сонголт нь их өөр өөр ба зөрчилдөөнтэй. Хачин өвөрмөц гэмээр гоц гойд. Хааяа бүр алмайруулах сэтгэгдэл төрүүлдэг.
Зарим нэг эмэгтэйчүүд нь зөвхөн моодны биш бүр хэт моодны /авангард/ хувцаслахыг тэмүүлдэг. Үнэтэй эд зүйлс ба гоёл чимэглэл өмсөж зүүгээгүй ч сэтгэл татам харагдаж чаддаг.
Энэ эмэгтэй хүнтэй сайхан ярилцаж чаддаг: ааш маяг нь төлөв төвшин. Гэхдээ гэнэт тэр ямар ч эрэгтэйг сандаргах юм хэлж чаддаг. Өөрийнхөө саналыг бүү тулгаарай, тэр үүнийг чинь тэвчихгүй.
Тэр эх болох хүсэлтэй юм шиг санагдана гэхдээ тийм биш юм. Эхэндээ тэр сандарна. Энэ нь хэдий урт удаан биш ч зөвхөн нэг хүнд бүх цагаа зарцуулж сураагүйд байгаа юм. Үүнээс гадна, өөрийн хайр сэтгэлээ илт үзүүлж сураагүй. Тэгсэн хэдий ч тэр хүүхдүүдэд сайн, шийтгэх нь ховор, хэт эрхлүүлдэггүй.
Гэрлэлт нь түүний хувьд насаараа хоригдохтой адил. Тэр танд хайртай ч таны араас хөл алдан гүйхгүй, таныг юу хийж чадах хүн гэдгийг мэдэхээс мөн бүгдийг харьцуулан үзэхээс нааш тантай гэрлэхийг яарахгүй. Ингэхэд найз нөхдийн болон ойр дотны хүмүүсийн бодол санал түүнд тийм ч чухал биш гэхдээ сонсоод л авна. Түүнтэй гэрлэх нь амаргүй. Таны зөвлөгөөг тэр инээмсэглэн сонсоно тэгэхээр тэр зөвшөөрч байна гэж та бодно, гэвч тийм биш юм, бүх юмыг өөрийнхөөрөө л хийнэ.
Жирийн бус бүх зүйлийг Бумба эмэгтэй сонирхож явдаг. Өдөр тутмын амьдралд аятайхан биеэ авч явдаг мөртлөө хайр дурлалын учрал дээр болхи бамбарууш шиг болчихдог. Энэ эмэгтэй дурлал нөхөрлөл хоёрын заагийг ялгадаггүй.
Хэрэв тэр таньтай гэр бүл болвол энэ нь аз жаргалын үлгэр дууриал байх болно. Түүнчлэн та түүний найз нөхдөд /янз бүрийн/ хайртай байхаас аргагүй.
Бумба эмэгтэйн зөн совин сайтар хөгжсөн байдаг. Түүний үзэл бодол бурууч юм шиг хэт өөрийнхөөрөө ч юм шиг санагдана. Яагаад гэвэл тэрээр ирээдүйд амьдарч маргаашийг харж байдаг. Дундад зууны үед иймэрхүү эмэгтэйг "увидасч эм" гэж үздэг байжээ.


БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Хоньтой гэрлэсэн тохиолдолд гайхамшигтай хүүхдүүд төрнө.
Бумба Үхрийн санаачлагагүйд дургүй.
Ихрийн ордтой маш сайн харьцаа холбоотой.
Мэлхийтэй нөхөрлөж цаашилбал бие биенээ хүндэтгэсэн гэр бүл болж чадна.
Арслан Бумба хоёрын дунд таталцах хүч байх боловч тэдний ертөнцийг үзэх үзэл хэтэрхий өөр өөр. Бумба Арслангийн хэт өндөр дурлалын шаардлагад дургүйцэнэ. Учир иймд тэд бат бэх холбоонд орохгүй.
Охин Бумбатай секс таарах боловч зайлшгүи маргалдана.
Жинлүүр Бумбатай гэр бүл болвол аз жаргалтай амьдарна.
Бумба Хилэнцийн хардалтыг тэсвэрлэхгүй.
Нумтай сайн харьцаатай.
Матартай төстэй зан араншинтай боловч жаргалтай гэр бүл болох нь ховор. Харин хамтран ажиллаж нөхөрлөж чадна.
Загас Бумба хоёр ихээхэн нийцтэй амархан дасаж сууна.

12 comments:

  1. xe xe unshij bsan yum bna shuu ene zurhaig... unen yum shig l sanagdsan

    ReplyDelete
  2. Ямар урт зурхай вэ кк

    "Зурхайчид хэлэхдээ Бумбын өнөөдөр нь биднийхаас 50 жилээр түрүүлдэг. Энэ бол суут хүмүүсийн тэмдэг, гарамгай сод алдартнуудын 70 хувь нь Бумбууд билээ. Нөгөө талаас Бумбын дунд бас олон мэдрэл муутай хүмүүс байдаг."

    "Тэр их юм мэддэг хүн."

    Дуустал нь уншлаа их л мундаг хүн байна даа өөрөө кк

    ReplyDelete
  3. их юм мэдсээр байгаад мэдрэл муудчих вий гэж айгаад би амархан мартдаг болцоон :р

    ReplyDelete
  4. kk hair durlaliin asuudald bolhi bambaruush shig gene shu. barag l tiim dee. gehdee tiim bmaargui l bh yum

    ReplyDelete
  5. үнэг шиг л баймаар байна шдээ тэ :р

    ReplyDelete
  6. хэ хэ үнэн байнаа надтай лав 80-90хувь таарч байна

    ReplyDelete
  7. үнээн үнэнь кк тээд л таарчдын. Бас нэг хумхыг хэлэх үү
    Өөрийн туршлага дээр л үнэмшихийг тэмүүлдэг үнэн шүү бас тэрнээс наана үнэ ч бхгүй худал ч бхгүй

    ReplyDelete
    Replies
    1. яг үнэн бүүүр цаанаасаа тийм байдгийн байлээ...

      Delete
  8. buh zuil ni unen bnaa. zarimdaa bur ooriigoo todorhoilon, tanin medej bnaa. gehdee sexdee negen heviin gene uu. negen heviin baimaarguil bnashuu.kk

    ReplyDelete
    Replies
    1. ккк тэр амарханшдээ өөрчлөхийг хүсвэл бүх юм болно

      Delete
  9. Өөрийнхөө тухай, өөртэйгөө төстэй хүний гэрээс унших нь сонирхолтойм...

    ...Амнон...

    ReplyDelete
  10. пөөх үнэхээр гайхалтай миний хайртай хүний зан өрх надаа таалагдлаа

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)