Pages

18.3.09

Со хүнтэй суумаар байна уу?


Юуны өмнө бүх эрчүүддээ баярын мэнд. Аавдаа бас баярын мэнд жич хүргэнээ. Манай аав цэргийн хүн, түүгээрээ өөрөө их бахархдаг юм. Өнөөдөр баярлах завгүй л саяхан мэндэлсэн бяцхан зээ охиноо бөөцийлж суугаа байхдаа. Эрчүүдийнхээ баяраар жоохон үзэл сурталтай юм бичнээ.



Би боддийн. Хүн гэдэг дэлхийн бөмбөрцгийн эзэн нь болж төрсөн тул хаана нь амьдарч хэнтэйгээ суух нь тухайн хүний хэрэг. Хүн ямар мал амьтан биш цэвэр цус нтр гэх нь бүр утгагүй санагддаг. Монгол хүн монгол хүнтэйгээ л сууж цэвэр цусаа хадгалах ёстой гэсэн үзэлтэй би санал нийлдэггүй ээ. Судсаар нь цэвэр гэгдэх монгол цус урслаа гээд монгол хэл соёлоо мэдэхгүй түүх заншилаа тоодоггүй бол ямар хэрэг байнаа тийм биз дээ. Танил хүмүүс, найзууд дунд гадаад хүнтэй суугаад амьдарч байгаа нь мэр сэр байдаг. Сэтгэлээрээ холбогдоод сайхан амьдарч байгаа тийм гэр бүлийг би буруутгах эрхгүй байх. Энд хөндөх гэсэн сэдэв маань хоосон мөрөөдөл, хийсвэр төсөөлөлдөө хөтлөгдөөд харийн эрд өөрийгөө зарчихаж байгаа зарим нэг монгол бүсгүйчүүд (манай эрчүүд харин тийм юм байхгүй байхаа тээ ер нь сонсож байгаагүйм байна), тиймэрхүү юм төлөвлөж байгаа охид л олж уншаасай гэж хүслээ.

Юуны өмнө ямар хүн гадаадаас эхнэр хайж байна гэхээр цаанаа ноотой болохоороо л дотроосоо эхнэр олоогүй байдаг. Солонгос хүүхнүүд их олон юм шаарддаг, байр машин бол наад захын асуудал, тогтсон мэргэжил, орлогын түвшин гээдл. Монгол охидууд бол тэгж шаардаж мэдэхгүй, шаардсан ч цаадуул нь өгөх бодолгүй/чадалгүй баагийнууд байгаа. Өөрөө боломжийн дажгүй хүн бол хэл ус мэдэхгүй хаа холын эмэгтэйг мөнгө төлөн барин авчирч сууна гэж байхуу даа. Боломжит хувилбарууд :
1. Мөнгөгүй, ажилгүй арчаагүй --> суувал чи өөрөө түүнийг тэжээх хэрэгтэй, харин яаж?
2. Хөдөөний хөөсөн мантуу --> суувал тариан талбай дээр өдөржин бөгтийтлээ ажиллана, завсраар нь хүүхдээ харна, гэр орныхоо ажилыг хийнэ, нуруу нь тэнийхээ байчихсан солонгос эмээ олон хараа биз дээ тийм л гэрэлт ирээдүй тосож байгаам даа. Тариа будаагаа баасаар бордоод ямар балиар өмхий байдаг гэж сананаа.
3. Хөгшин, бараг өөртэй чинь чацуу хүүхэдтэй --> суувал өвөөгийн амьд тоглоом болох байхдаа
4. Ямар нэг өвчтэй --> суувал... ий бодохоос ч дургүй хүрчийнэ

Дараах нэг асуудал бол хадам. Солонгос хүүхнүүд өөрсдөө ч үздэггүй, таардаггүй аймшигтай хүмүүс бол тэд чинь. Хэл ус мэдэхгүй, хоол ундыг нь аятайхан хийж чадахгүй, тэгээд төрхөмдөө хэдэн цаас явуулчих санаатай бэрдээ хадмууд дуртай байх болуу даа. Мөнгө цаас гэснээс гэрлэхдээ хадам ээж аавдаа өндөр үнэтэй бэлэг сэлт өгөөгүй бол тэд нар их дургүй байдаг. Өөр бусад бэртэйгээ харьцуулаад л муулж өгдийм шиг байлээ. Бас монгол хадмууд шиг ач зээгээ гаргаад аль хараад өгий гэх байх гэвэл горьдсоны гарз. Сүүлийн үед өөрийнхөө охины хүүхдийг ч харж өгдөг хүн ховордсон гэжугаа. Тэгсэн хэрнээ аймаар хүндлүүлэх хоббитой.

Нөгөө талаас өөрийнхөө аав ээж, хамаатан саднаас хол, найз нөхөд ч байхгүй гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Сөүлд өртөг өндөр учир ихэвчлэн хаа нэг газрын мухарт хүүхдээ хараад л халзан (со эрчүүд хөгшрөхлээрээ их халзардаг) нөхрөө харуулдаад л. Солонгост жирэмсэн эмэгтэйг монголд байдаг шиг хүндэлдэггүй. Метронд хөгшчүүлийн суудаг суудал дээр жирэмсэн эмэгтэй очоод суувал өвөө эмээ нарт толгойгоо эргэтэл загинуулийшдээ. Тогоо шиг гэдэстэй хүн зогсоогоороо явж байхад суудал тавиж өгөх хүн ховор. Нэг хачин юм сонссон нь жирэмсэн байхдаа эхнэр нь мөнгө өгөөд нөхрөө ягааны гудамж руу явуулдаг гэсэн.

Солонгос хүмүүс өөрсдийгөө нэг үндэстэн гэж ярьцгаадаг. Өөрөөр хэлбэл гадны хольцгүй цэвэр гэж цэмцгэнэдэг гэхүү дээ. Тэр ч утгаараа гадаадуудыг гадуурхана. Шар үстэй цэнхэр нүдтэйд нь бол долигоноод, ядруухан орноос ирсэн бол дарлах гээд л. Ядахнаа л эрлийз хурлийз гээд л хүүхдүүд нь дээрэлхэж харагддийн. Манайхан азаар царай нь ялгарахгүйм даа. Тэрнээс хөөрхий Филиппин мэтийн орноос ирсэн хүүхнүүдийг тэдний хүүхдийг бол ядахдаа гудамжаар зүгээр явуулахгүй цоо цоо ширтээл. Солонгос хүн шиг ярьдаг болтолоо энэ зовлонг тойрч гарахад хэцүү л байх.

Кинон дээр гардаг амьдралаас шал өөр санагдаж байна уу. Мэдээж бүх солонгосчуудын амьдрал ийм биш. Боловсролтой, хүмүүжилтэй, сайхан залуучууд зөндөө. Гэхдээ тэд нар нь монголоос эхнэр авахгүй л байхгүй юу даа, тэрийг санах хэрэгтэй. Аль нийгмийн хог шавхруу доод давхаргынхан л дотроос олдохгүй эхнэрээ гаднаас хайдаг. Мөнгөөр худалдаж авсан эхнэрээ хүн шиг хайрлаад явах нь хэд байгаа бол. Энд ирсэн хойноо зугтмаар байна, салмаар байна гээд туслаач гээд явжийсан сайхан охидууд зөндөө.

Эргэн тойронд харсан үзсэн, бодит жишээн дээр тулгуурлан бичив. Өөрөө биеэр сууж амьдарч байгаагүй тул өнгөц, нэг талаас нь хандсан ч байж магадгүй.

18 comments:

  1. Солонгосчууд их омогтой дээрэлхүү юм шиг санагдаад байдын шд гаднаас нь харахад. Бас тэр чигээрээ хайрцаглагдчихсан нийгэм. За би ч яаж мэдэхэв дээ :)
    Харин тэр охидууд гэнэн л байна даа, ядаж байхад эцэг эх гээд амьдрал үзсэн бусад хүмүүс энэ төөрөгдлөөс нь татаж авахгүй өөрсдөө адилхан төөрөөд явчихдаг нь бас яалтай вэ..... яг л ийм сөрөг үзэгдэл байгаагаас болж бусад нь бас муу муухайгаар хэлэгдэх ...

    ReplyDelete
  2. аймаарын Монгол эрчүүд зөндөө байшдээ хүүхнүүдээ ккк

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Mongold huisiin haritsaa aldagdchihsan yum bish uu? Ohid ni bandi naraasaa iluu olon, haa ch bilee 1:20 haristaatai gej unshsan, gehdee arai ch tiim baimaargui geed nudendee itgeegui. Manai hamaatnuud dotor huuhduud ur ach nar dotor ni dandaa ohid ni olon. Yu heleh geed baina ve geheer bas Mongold bas suuh hun ch oldohgui baigaa yavdal baigaa yum bish uu. Neg tanidag hun maani ajiliinhniihaa zurgiig nadaa net-eer uzuulsen yum. Dandaa saihan huuhnuud, tegsen chini neg ni ch nuhurgui. Bugd l nuhuriin muruus bolson humuus, getel nuhur oldohgui baina gesen. Hervee chi Mongold bar-nd harah yum bol dan l ohid baigaa, boyfriend baihgui.

    ReplyDelete
  5. Rubiks hi,chinii helsen unen baihaa
    1d. zaluu erchuud ajillah geed gadaadad garchihsan
    2d. uldsen hed ni surguuli soyolgui bolovsrolgui geed gologddog. Mongol ohiduud bugd l ih surguuli tugssun harin zaluuchuud ni har bor ajil geed l tegj chadaagui ni olon

    teheer huisiin tentsvergui baidal uuschihsen ni asuudliin neg tal.

    nuguu talaas manai zarim ohiduud solongost irj amidarval jargaliin uud neegdeh yum shig tusuulultei baidag sanagdaad. Yamar ch medeelelgui shahuu kinonoos harsaniigaa bodit amidral gej itgeel yavdag yumshig. Ter buruu bodliig ni joohon ch bolov zalruulah gej l eniig bichsiin. Ogt medehgui yavah, medseer baij uuruu songood yavah hoyor uur tee.

    ReplyDelete
  6. Hilde yag onoj hellee
    Бас тэр чигээрээ хайрцаглагдчихсан нийгэм

    Би хүртэл дотор нь байсаар худгийн мэлхий болж гүйцлээ шүү эндээсээ нэг гарах хэрэгтэй байдаг!

    ReplyDelete
  7. Chinii bichsen 1, 2 gesen listen deer nemehed:
    3d. Mongold baigaa arai gaigui zaluuchuud ni ali hediin TAKEN.
    Tegeheer tedgeer busguichuud maani yaah bolj baina?

    ReplyDelete
  8. Энэ бичлэгийг олон хүн уншаасаадай.Ямангуяа Монголд байгаа залуус маань уншаад жаахан юм бодуул.

    ReplyDelete
  9. rubiks ee
    dahiad l 1,2,3 aar ni jagsaaya
    1. stay single
    (demii huntei suuj zovjaahaar shuluuhan amar yumshig)
    2. gadagad huntei suuh
    (hun yosooroo suuval ch yahav ariljaa naimaa shig bolchihson ni l setgel uvtguhiin. Tegeed neeh goyo yum bodoj ireedl. Uneheer mongol huntei suuh huselgui, muuhai ch hamaagui solongost irj solongostoi suuna amidarna gej bodoj baigaa bol hamaa algoo. Yum medehgui ireed amaaraa shoroo umhdeg ohid olon baih shig)
    3. criteria-gaa bagasgah
    (Minii bodloor yag toonii huvid er emiin tentsver aldagdaagui baihaa. Ihenh ni gadaadad garsan-->ed nariig butsaah bodlogo heregteim shig, hoyort ni surguuli soyolgui geed goldog. Mungugui yaduu geed goldog. Unendee golson yum gold orj shilsen yum shileer tatdag daa. Shilegdeed baigaa solongos er maani tiim shilmel saihan amidraliig avchirch chadahuu gedeg minii heleh geed baigaa gol sanaa. Tegsnees mongol zaluugaa unguluud gyalalzuulaad avbal....)

    Huvi hunii songolt l medej dee.

    ReplyDelete
  10. Хүйсийн харьцааны хувьд бүсгүйчүүд их гэж бодож байна. Гэхдээ Латин Америкийн зарим орнууд шиг болчоогүй болуу. 5-6 эмэгтэйд 1 эрэгтэй оногддог гэж байлээ. Манайх арай ийм болоогүй байхаа

    ReplyDelete
  11. эрчүүд нь ганц бие байх сонирхолтой болсон юм шигээ

    ReplyDelete
  12. Soulmate-ee, say search hiisen chini UB Post deer neg iim mongolchuudiin yavuulsan sudalgaa garchee, gerletiin nasnii emegteichuud ni 43,800-aar eregteichuudeesee olon gejee:
    Considering that 20-49 year-olds are most active in terms of reproductive and productive functions, the fact that in this population bracket there are 43,800 less men than women (according to the 2007 figures) demands a serious examination into its causes and consequences, and perhaps requires significant changes and policy action.
    Minii gol heleh gesen yum bol hedii emegtichuud ni criteria-aagaa bagasgaad ch suuh hun mongold hureltsehgui baigaa yavdal bii gej heleh gesen yum. Ugaasaa hotiin huuhnuud huduunii zaluuchuudtai zunduu suusan bailee (minii medeh humuuus), tegeed ch bas tsaana ni hangalttai hun baihgui baigaa yum bishuu l gej. Medeej mongold suuchih hun baigaa bol ali hediin l suuchihsan baigaa shuu dee. Mongol emegteichuud harin ch haa ochij amidraliig goldoggui, erchuudee hundeldeg, mash tevcheertei humuus. Teren deer jishee durdah shaardlagagui baihaa.
    Tiim ulaan tsaim "zuvhun gadaad l bol hen ch baisan yaahav" gesen hun bol mash tsuuhun baigaa baihaa.

    ReplyDelete
  13. toonii tuhaid heleh ug algaa medkuum chin kk

    zuvhun gadaad l bol hen ch baisan yaahav gej boddog hun tsuuhun bol buur l sain baina.

    minii huvid tiim genen teneg tolgoi gants ch bolson baigaad ter ni minii ugiig sonsood joohon ch gesen uhaaruul l boljaagaa ni ter.

    hoid nasandaa er bolj turuhiim shuu...

    ReplyDelete
  14. Mongol emegteichuud asar ihiig nuruundaa uurdeg hirnee muu nertei luu danstai. Bi uuruu adilhan l emegtei hun bolohoor haaya tedniig defend hiimeer boldog yum. 2 ch naiz ohin maani naiz zaluutai bolood, naiz zaluuchuud ni jiremsen bolonguut ni orhiod yavchihsan :(. Nuhurtuu zoduulaal duugai yavj baidag emegteichuud ch baidag. Tevcheertei l gej helehees uur heleg ug alga... Mongol er hun geheeree l nar sar shig humuus baidag yum bish. Neleed huvi ni A-chin.

    I know I am going to get lots of backlash for saying this.

    ReplyDelete
  15. hehe rubiks
    teriig medelgui yahav dee. Chinii setgeliig oilgoj bna. Bi end uuriigee arai dutuu oilguulsan bololtoi.

    bi ene bichlegeeree mongol huuhnuudee muulah geegui bas l umuurch hamgaalah setgeleer bichsiin. yum medehgui genendee tanihgui gazar hariin hunii gart zovoh vii gesen dee l bichij baigaan. ternees bish mongol/gadaad gej hoyor huvaagaad gadaad ni muu mongol ni sain gej taltsah geeguim shuu.
    mongol erchuud maani yamar bilee gedgiig helsen heleegui bugd medej baigaa. harin sain saihan gej itgeed dagaad irdeg solongos erchuud ni bol unendee yamar amidrald hurgedgiig medehgui baij bolzoshgui. Ter dundaa zuuchlah tovchoond zurgaa uguud yamar ni medegdehgui neg solongos erd baraa shig songogdood yavj baigaa bol buur medeh undeslelgui bizdee. Bi tiim l argaar gadaad huntei bitgii suugaasai gesendee bichsiin. Ene intention maani todorhoi garch ireegui baij magadgui gehdee gol sanaa ni bol tiimerhuu yum.

    Ternees bish bi ch gesen mongol zaluugiin muuhai zan, enee tereeg bichii gevel huruu zagatnaa l baijaagaa shdee hehe. Naiz huuhnuud niilj suuhaaraa gants durtai sedeviin neg yum chin.

    ReplyDelete
  16. vimog-r tenej yavj bgaad orood irlee sedev chin ih sonirhol tatlaa.
    ih heregtei sedev hundjee
    olon humuus unshval sain san . neeree l zarim ohiduud bol kinon deerh shig l yum tusuuldug yum shig sanagddag . buur etseg eh ni ch gesen yalgaagui ih l saihan gej tusuuldug yumshig e
    tv-r uug ni neg heseg ih l ene talaar hunduj gargadag bsan suuldee buur garahaa ch bolij

    ReplyDelete
  17. manai neg duu ohin helsiin.
    gadaadad amidardag geheer l goyo l yum tusuuldug gej.
    gadaadad ajillahaar yavsan mongolchuudiigaa hurtel neg l sain saihan amidardag gej bodotsgoodog geel. Uul ni hamaatan sadnaa yaj shuu ajillaj mungu olj hunii nutagt amidarch baigaag meddeg l baimaar getel guim bailee. Teheer buur gadaad humuusiin amidral yamar baidgiig tusuuluhgui baih ni argagui ch yum shig.

    ReplyDelete
  18. ene solongosuud yahavdee olon jil olon ue udam damjij dandaa busdiin darlald baisan ooriin geh undsen suuri soeloor taaruuhan ene ter geed zondoo yum bii edniig haraad bi bol er n orovddogiin shdee buh l amidralaa ideh budaa uhehdee buluulah gazar 2 toloo zoriulaad lduusdag odoonoos zaluuchuud n arai gaigui bolj baigaa yum shigee minii l harj baigaagaar shuu

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)