30.8.11
Norwegian Wood
Ммм... яг юу гэж бичихээ мэдэхгүй байна. Гэхдээ л энэ цаг мөчийн мэдрэмжийг яаж ийгээд блог дээрээ хадгалж орхимоор. Сонирхолтой байлаа. Миний төсөөлж үл мэдэх цаг хугацааны тухай...20 хэдэн насанд амжуулж чадаагүй амсаж мэдрээгүй зүйлс яасан ч их байсийм дээ гэж харамсах сэтгэл төрсөн. Эсвэл би мартсан л болохоос, анзаараагүй л болохоос тэр он жилүүд дүв дүүрэн өнгөрсөн ч юм болуу. Мэдэхгүй. Уншингаа ФМ сонсож байтал гэнэт аймаар уйлсан. Тухайн үедээ юунаас болоод уйлснаа ч анзаарах сөхөө байгаагүйн. Хүний бодол гэдэг юутай хурдан юм дээ. Тэрний дуулсан тийм дуу тэддүгээр байранд оржээ гэхийг сонсоод тэртээх өдрүүдийн дурсамж ой ухаанд гялбан орж ирсэн байх, ФМ сонсоол ирээдүйг мөрөөддөг асан тэр цаг үе, гэнэт энэ бүхэн эргэж ирэхгүй ард хоцорсон гэж бодохоор аймаар харуусалтай санагдсийн болуу. За мэдэхгүй юм даа, юм болгоныг яагаад тэгсэн юм бол, ямар учраас тэгдэг юм бол гэж шалтгаан хайхаа больсон нь дээр ч юм шиг.
Хоёр охин гардгийн. Надад Мидори нь таалагдсан. Илэн далангүй, чин сэтгэлээсээ байж чаддаг, манай гол баатар ч бас тиймэрхүү л дээ. Нэг бол нуугдаад таг болдог, харин хэлэх дээрээ тулвал үнэн сэтгэлээсээ. Энгийн, өөрийнхөөрөө байж чаддаг хүмүүст би ямар дуртайм бэ. Харин би тэгж чадахгүйм, үргэлж л алхам бүрээ цэгнэж дүгнэсээр...За энэ ч яахав. Хавтсан дээрх зураг лав Мидори байхаа. Нөгөө охин нь лав бишээ. Түүний түүх хэтэрхий гунигтай, бас амьдралаас тасархай. Рейко бас таалагдсан, гэхдээ 13 настай лесби охины түүх л жоохон тиймхэн.
Номын сангаас шинээр нь шахуу авсан юмсан, хэд хоногийн дотор үзүүрээс нь үрчийлгээд хорчийлгоод амжжээ. Номны эрлэг байнаа. Дараагийнх нь ашгүй хатуу хавтастайм билээ. Манай охин бас намайг дуурайгаад гуталны эрлэг. 3 өдөр өмсөөл хошууг нь цоолоод хаях юм.
Байгаль орчин, эргэн тойрныг дүрсэлсэн хэсэг нь ерөөсөө нүдэнд буухгүй юм. Үгийн баялаг тэр хэсгээр сох дутаж байна. Харин өөрийн сэтгэлээ, мэдрэмжээ илэрхийлсэн хэсэг нь бол их ойрхон бууж байсан. Ер нь ном уншихын давуу тал нь зохиолын баатруудыг өөрийн төсөөллөөрөө амилуулж, үйл явдлыг өөрөө дэргэд нь байгаа мэт мэдэрдэгт байгаан болуу. Кино бол хэн нэгний дүрслэлээр дамжуулж харах хэрэгтэй. Киноных нь трэйлэрийг харсан, одоохондоо үзмээргүй санагдсаан.
Ерөнхийдөө сэтгэл хөдөлгөсөн, уншууртай ном байнаа. Энэ хүний зохиолыг бараг анх удаа уншиж байгаан байна. Хүний зүрхэнд хүртэл бичиж чадах юмаа. Орчноос тасартал... Дэндүү их амиа хорлолт гардаг нь л тиймэрхүү. Япон хүмүүсийн онцлог юм байх даа.
Анх удаа огт засаж, редакторлолгүйгээр бичлэг хийж байна. Ном уншингаа уусан хагас шил виноны ид шид байхдаа гэж ккк. 8 сар удахгүй дууслаа. Нээг их сайхан бороо ороосой гэж бодогдох юм. Гуниглаагүй удсан байна. Бүрхэгээр далимдуулан сайхан гуниглаж суух юм сан ккк. Янзан бүрийн мэдрэмж сайхан шүү дээ тэ. За үг холдлоо, унтахаар одсугай.
Subscribe to:
Post Comments (Atom)
April's law
4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...
-
Аавдаа би хайртай
-
Багын юм жаахан дурсмаар санагдчлаа. 90ээд онд хөгжмийн хэрэгцээгээ FM радиогоор л дүүргэдэг байлаа. Аав ээж хоёр 2 кассет уншдаг,FMтэй, б...
ижил мэдрэмж нисээд яваад байнаа..
ReplyDeleteгэнэт уйлсан чинь гоё байгаа биз дээ? нулимс хацар дагаж ар араасаа бөмбөрөөл, урсаал..
өнөөдөр өглөө борооны чимээнээр эрт сэрээд, ажил руугаа алхаж ирлээ. юу ч болоогүй байхад гуниглаал, сэтгэлээ гэгэлзүүлээд гайхалтай байлаа. шүхэр ч үгүй, бодол ч үгүй..
анна каренинаг бас өөрийнхөөрөө дүрслээд уншаал сууж байна даа..
За тэгээд сайхан гуниглаарай..
Харуки муракамигийн ганц 2 өгүүллэгийг уншсан. Эхнээс нь орчуулах гэж үзсэн. Norwegian woods-г УБ-с номоор нь хайгаад олоогүй тул нэтээс татаж авсан. Норвегид очоод бас асууж үзсэн. Англи хэл дээрээ дуусчихсан гэсэн. Уншиж ч үзэлгүй эхнээс нь орчуулах гэж оролдож байгаад завсарлачихаж. Нарийн торгон мэдрэмжийг айхтар буулгадаг юм шиг санагдсан. Мэдлэг дутах л болоод байх шиг. Гэгэлзэхээсээ илүүтэй гуниглаад байх болж... гэхдээ хий хоосон гуниг... Гэнэтхэн асгартал уйлахсан...
ReplyDeletebi kinog ni uzsen. hyamraltai baigaa hund demii sanagdsan. hen ni hezee amia horloh bol gej aij suusaar baigaad l duusgachihsan.
ReplyDeleteenkhee
унших номынхоо жагсаалтанд орууллаа ,амархан хямардаг хүнд хэрэггүй ч юм болов уу. Нээрээ би таны блогийг "илрүүлээд" бараг 2 жил болчихож, пост бүрийг нь уншсан даа , өөр нэрээр бүүр дээр л коммент бичдэг байсын .шинэ бичсэн болгоныг нь баярлаад уншдаг блог шүү :)
ReplyDeleteHeaven: би бас Анна Каренинаг нэг унших сан гэж бодоод байгаан. Тэхдээ эхлээд Америкчуудын хийсэн киног нь үзцэн л дээ. Дээхнэ үед учир нь олдодгүй шал сонин санагддаг байсан чинь одоо тиймэрхүү үйл явдал ойлгомжтой санагддаг болсон байлээ. Бороо харин орохгүй юмаа. Өвөл уйдтал орох байхдаа.
ReplyDeleteНавч: Чи бол орчуулж чаднаа. Гэхдээ арай л урт юм шигээ. Зарим хэсэг нь нуршуу ч юм шиг. Би ч сайн ойлгохгүй хэсгээ алгасдаг сайхан амьтан шдээ ккк. Аа зарим нэг хэсэг нь бол дахин дахин уншаад, айхтар онож бичсэн байна шүү гэж мэгээд их тунгааж бодож нтр...
Энхээ: аан тиймүү. Номыг нь уншиж байхдаа би нэг их хямраагүй. Гэнэт гэнэт л амиа хорлочихоор цочирдохоосоо илүү заавал ингэж бичих хэрэгтэй байсийн байхдаа гэж л бодогдсоон. Ялангуяа тэр Нагасава-д хайртай Хацүми гэдэг охин бол. Бас Наоко ч гэсэн. Бодвол зохиогчийн хувьд амиа хорлох гэдэг ямар нэг онцгой билэг тэмдгийн шинжтэй зүйл юм болуу. Бүүмэдээ ккк.
Цахлай: Баярлалаа. "Зөв" үедээ уншвал зүгээр байхаа. Чиний блогруу бас шагайж үзсэн хөөрхөн юмаа. Одоо илрүүлсэн тул орж байя :)
Анхмаа : яагаад инээгээд байгаан. Шоолоод байнуу гүүюу :р
bi jaahan hongon setgelgeetei hun yum shig baigaan dorniin uran zohiol baragtail taalagdaj ogdoggui harin baruun zugiin yumnuud bol arai deer oilgood munhag hunii l her hemjee baihdaa
ReplyDeleteherevee bid gunidaggui baisan bol bas hervee bid ongorsonoo zasaj amidarch boldog baisan bol bas hervee bi nom unshaad fm sonsood uilj chaddag baisan bol amidral hichneen hyalbar
odoo namar bolj bna minii hamgiin durtai uliral bas minii setgel zurhiig hamgiin ih urj shanalgadag uliral boroonoos iluu neg tiim buudger budan tatsan uulsiin oroi suumiisen udesh hamgiin gunigtai bur amia horolmoor ene amidraliig zogsoochihvol ter budan dund nuugdsan gunigiin jinhene ezentei uulzah ch yum shig
tegeed er n medremj gej yg yu yumbee hervee medremj gej orchindoo avtahiig l heldeg yum bol nadad tiim avtah orchin ogooooch
одоо баруун зүгийн ном унших гэж байгаа :)
ReplyDeleteOdoo dorno zugiin nomond durtai bolsoon murakamid hachin durtai bolson altan narnaas baruuntaa hiliin deesnees uragsh hamgiin ih taalagdsan
Delete9 sariin 12-17 nd mongold baih n boon bayar harin tolovlson ajil amjdag bolovuu yadag bol kkkk
ReplyDeleteHairtai shu, sanaj bn! bugdii ni davkhar unsii
ReplyDelete5хан хоног уу? тэхдээ л гоё юмаа...
ReplyDelete19 n bolgood buten 2 honog nemsen geed boddoo kkk
ReplyDeleteяг ийм сэтгэлийн хөдлөл мэдрэмж харуулсан бичлэг засваргүй байсан нь дээр санагддаг
ReplyDeleteнилээн дээрийн нэг бичлэгийг би уншиж байснаа санаж байна, шууд л сэтгэл рүү хүрч байсан, өглөө нь чи засчихлаа гэсэн байсан, яг л зохиол юм шиг, тэнд сэтгэл байхгүй илүү хиймэл болчихсон санагдсан, урд шөнийн сэтгэл хөдлөл үгүй болчихсон, эсвэл би бас шөнө дөлөөр эмзэг дээрээ тавьчаад уншсан болохоор өглөө уншсан мэдрэмж өөрчлөгдчихсөн ч байж мэднэ
өчигдөр шөнө л гэхэд надаа нэг бичлэгийн үгс толгой дотор ар араасаа цуварч байснаа одоо бичих гэхээр нэг л хиймэл үгс өчигдөр юу гэж бодож байлаа л гэж бодогдоод байхын
ёооо сорри айррр тэнэг урт юм биччихлээ, үнэндээ болж өгвөл толгойд орсон дор нь засваргүй нийтлэжээгуул л дээр гэхгээдаан кк
нууцхан боддог зүйлсээ
ReplyDeleteнуулгүй сайхан бичжээ
одоо онгод гэдэг сэн жүү
одоохондоо сайхан сэтгэл хөдлөл гэдэг сэн жүү
тэр чинь л тэр байх
тэгээд тэр дор нь л шууд бичээд хадгалаад авахгүй бол
тэрхэн агшин сэтгэл дахин илрэх нь ховор буй за
гэхдээ шөнө бол ер нь хамаг амьтны эмзэгшилтэй дээрээ байдаг үе юм шиг байгаам юу л уншиж үзэж мэдэрнүү нэг л өөр шөнийн охин чи мээн гэдэг шиг нэг тийм шөнийн сэтгэл хөдлөл хаха :P
яагаад шөнө эмзэгшдийн болоо
ReplyDeleteугнол хамгийн завгүй үе биздээ хихихи
өчдөр би нээрээ эмзэгшээд унтаж чададгүй яаваа. Нэг л аймхай, санаа зовнисон, түгшүүртэй сонин болчдын. Өглөө сэрэнгүүтээ бас нөгөөдөх нь арилаагүй жоохон хулчгар. Тэгсгээл нойр сэргээд ирэнгүүт зориг ороол амьдарч өгчаагаам даа гсн :р
ReplyDeleteСекретвишээ... үргэлж л санаа нийлдэг ч гэсэн энэ удаа бүрррррр үг үсэггүй санаа нийлжээ. Блогоо эхэндээ их сэтгэлийн хөөрлөөр засваргүй бичдэг байснаа сүүлдээ нилээд засаад байдаг болцон байлээ. Ер нь энэ засдаг товчийг устгавал таарна нтр ккк.
"... эсвэл би бас шөнө дөлөөр эмзэг дээрээ тавьчаад уншсан болохоор өглөө уншсан мэдрэмж өөрчлөгдчихсөн ч байж мэднэ ..."
ReplyDeleteөөрөө өөртөө хэлээд байгаамуу :P
харин тиймээ, тэхдээ эмзэг дээрээ тавьчаад бичсэн бичлэг маань дараа уншихад ч гэсэн таалагдаал байдын, тэхээр засварын товчийг ноороглож хадгалдаг товчтой хамт устгачуул ч гөө мөн гоё сенсаацтай постууд байх байхдаа, даанч дараа нь уншихаараа өөрөө л ичиж үхэхгээдээдэг муу тайлтай :P
ReplyDeleteAnonymous: магадгүй... гүйээ магадгүй ч гэж тийм, өөртөө хэлээдаан, чамд яагаад сонсогдчив кк
ert tsagt nomiig untahgui unshaad duusgadag baij bilee
ReplyDeleteOdoo ch zalhuuraad yumuu yadaraad yumuu nasjihiin erhend kino l uzdeg bolj
Yaj ergej nom unshdag bolyodoo baiz
nom unshina gedeg ingee dl ergen dursagdaad l ooroo tosoolood l hmaagui goyo suh
Lolli
Murakami-n neg zohioliig deer uyed unshij bailaa, tehdee ogt oilgoogui yum dag. odoo unshval oilgoh boluu, tom boltsiim chin? :P
ReplyDeletenom unshih uneheer goy shuu, yamar ch nomiig kino n guitsdeggui
bi kinog ni uzj bsiin jujigchid set ntrt ni bolool uztsiin goy yum bnale kinog ni uzkuyu teguul buur oilgiishd nom ni mongoloos oldkuu biz
ReplyDeleteок одоо үзнээ
ReplyDeleteЭнэ номыг анх орос дээр уншиж билээ. Дараа нь япон эхээр нь уншсан. Саяхан УБ-н нэг номын дэлгүүрт орос орчуулгыг нь харсан. Бүр ноднинхон гарсан 1Q84 орос нь хүртэл байсан гээд боддоо.
ReplyDeleteБлогийг чинь саяхан илрүүлээд их таалагдлаа. Би бас хумхын орд,харилцаа төгссөн, Муракамид дуртай,ккк.Дээрхи сэтгэгдлийг бичсийн.
ReplyDeleteСайн уу Анон, би бас чамд илэрсэндээ баяртай байна ккк. Орж ирж байгаарай
ReplyDelete