За бас хэдэн дуу "шахнаа" :р
18 настай, авга эгчийнхээ оёж өгсөн улбар шар өнгийн курткээр гоёцон, түүнтэйгээ хослуулаад ижилхэн өнгийн бамбаруушны чихмэл сугавчилцан, өөрийн эрхгүй урсах нулимсаа арчин арчин, сэтгэл зүрхэндээ айдас түгшүүр, хүсэл тэмүүлэл холиод чихцэн нэг тийм охин харийн улсад хөл тавиад бие даан амьдарч сурч ахуйдаа сонсдог байсан дуунууд юмаа...
Хааяа гуниглахаараа ээж аав хоёрын явахад минь бэлэглэсэн Walkman-ээ хармаалаад эзгүйрч хоцорсон тоглоомын талбайд савлуур дээр суугаад од харах дуртай байж билээ...Тэхэд сонсдог байсан дуу...
Гэрээ санаад л, хичээлээ дийлэхгүй, нулимсаараа хацраа угааж шөнө дүл болтол ширээтэйгээ наалдан пад суухдаа...номын дэлгүүрээс шилж сонгон байж авсан эрээн мяраан зурагтай цаасан дээрээ өнгө өнгийн балаар чилийсэн арван хуудас захиа таталгаж суухдаа сонсдог байсан дуу...
Шөнөжин утсаар яриад, үүрээр нэг юм унтах гэж хэвтэхдээ хүртэл нойр хулжиж зүрхнийхээ цохилтонд уяран, амттайхан мөрөөдөлдөө автан байхдаа сонсжийсон дуу...
Хямдхан, цаг их өгдөг караокэд довтлон ороод солгой хоолойгоо сөөтөл орилох дуртай байсан дуунууд...Зарим нэг рэп хэсгийг нь хүртэл цээжлээд тэрүүхэндээ "хип хоп" дуучин болдог байлаа...
Со драаманд анх удаагаа автаад эдгэшгүй өвчтэй болсон гол дүрийн бүсгүй, түүний дурлалт залуу хоёрын төлөө нулимс цийлэгнүүлэн догдлон үзэхдээ дуртай болсон дуу...
"Уучлаарай, салъя" гэсэн үгтэй захиа авчаад бүхэл өдөржин уйлж өнжихдөө яасан үнэн үгтэй юм бэ гээд сэтгэл шимширч байсан дуу...
Гэх мэт...
Тэртээх оюутан жилүүдэд сонсдог байсан дурсгалтай 12 дуугаа тавилаа. Өөр зөндөө бий л дээ, дараагийн удаа бас хэдэн дууг нь ацарнаа...
Гэснээс би их уйланхай байж шүү...энд бичсэнээ харсан чинь...
Анх хэл сайн мэдэхгүй байхдаа дууны үг орчуулж үгийн баялгаа дээшлүүлдэг байжүлээ...Их дажгүй арга шүү...
sain uu yu bna nadaar yumgui ee ajil amidral dajgui yu kkkk ingeed haduuraad oorteigee yriad baival yaj bna dandaa medehgui duu bna daa bi ch ugaasaa neg ih olon ynziin duu sonsdoggui yumoo hedhen duuchnii tootoi hedhen duu l sonsdiin
ReplyDeletehunii nutagt gantsaaraa amidrah hetsuu shuu hel medehgui erguutej ogdiimoo ehendee tee
ene bcihseniig unshsan chin ohin maani tom bolood neg tiishee yvah l baihdaa tegeed geree ih sanah baihdaa gej bodlooo
мэдэхгүй байх нь аргагүй аль дивангалбын дуунууд
ReplyDeleteби ч өөрөө дивангалбын хүн юм дөө
хүүхэд өсөж томрох тусмаа ээж ааваасаа аажмаар холдоод л байдаг юм шигээ... нэг л мэдэхэд насанд хүрээд далавч нь ургаад нисэх байхдаа
Энэ дуу нь нэг л харагдахгүй байгаад байдаг. Бас л нөгөө WALL-ийн хүчээр хаачихаад байгаа юм байхдаа. Энэ ажлын PC -нүүдээ гэж... Гэртээ очиж байгаад тухтай эргэж оръё доо. Гэхдээ түрүүлээд дуу хуваалцсанд баярлалаа гээд хэлчихье. :-)
ReplyDeleteyoutube хаагдсан бол сонсогдохгүй байж магадгүйэ
ReplyDeleteзалхуурч залхуурч сая нэгийм шуудан орлоо. Нэгдэхэд очно гэжийшүү хэн ээ... :)
ReplyDeleteэнд орж ирэхээрээ л өөрийн эрхгүй дуу аялахын
ReplyDeleteneg ih ylgarahgui дивангалбын amitan daa bi ch bas
ReplyDeleteaanhan huleej bnaa
ter zahiagaar salii gedeg hun tiim ih soeltoi hunuu esvel tiim ih hulchgar hunuu
zahia bichih goe gehdee ochson hunee bayrluulah tiim goe zahial bicheh goe doo harin salii ene ter gesen yumiig urdaas n egts harj suuj baigaad helsen n hamaagui deer minii l huvid
chinii zuvuu...
ReplyDeleteene ch yahav olon jiliin umnu bolson yavdal, tehed ter mongold bi end baisan bolohoor zahiagaar helehees uur arga bgaagui baih...
gehdee iimerhuu argaar salya gej heldeg hun zunduu bdg shdee. nadad ch gesen ter ih muuhai sanagddiin. buur bichleg bolgood tavichlaa kkk
Dajgui duunuud bna. Neg l sonsson aya. Anx gadaadad, genetxen gantsaaraa bolox ix xetsuu sanagddag daa. Gexdee soulmate ch jooxon baijee.
ReplyDeletesayahan l joohon baisn chin tsag hurdan yumaa tee
ReplyDeleteene duunuudaas zarim ni mgl hamtlaguud duuraisan ch baih...saihan karaokedmoor sanagdchihlaa kkk
chinii blog ruu oroxoor l uur amisgal ni neg l uur baix yumaa. Unshaad l baimaar, dagaj bichmeer sanagddag bloguuud baidag daa,
ReplyDeleteДуу сонсож бодлогширж байгаад гарлаа :)
ReplyDelete