Pages

12.4.10

Санамсаргүй

Амьдрал тэр чигтээ санаандгүй учралаар дүүрэн. Бүх юм өөрөөр өрнөж болох байсан ч, ийм л болж орхисон нь хэн нэгний хүсэл зориг ч биш, хувь заяаны зураг төөрөг ч биш, зүгээр л саваагүй амьдралын санамсаргүй "тоглоом" гэлтэй...


Би санаандгүй учралуудад дуртай. Үр дүн нь заримдаа дэндүү гашуун, хэтэрхий хатуу болж орхих үе байдаг ч санамсаргүй адал явдалгүй бол амьдрал уйтгартай санагдах бизээ...Гүй тэгээд дургүй байлаа гэхэд бүхнийг санаагаараа зохицуулж чадах ч бишдээ ямар... Угтах учралууд азтай, амттай нь илүү байгаасай л гэж хүсэхийн...

Тэхээр юулдаа, "Soulmate-дээ баярлалаа, намайг хэн бэ гэдгийг таниулж өгсөнд..." гээд гоё дуунууд цуглуулсан СиДиг санаандгүй олж сонссон гэдгээ бичих гээл ингээд далийчлаа. Шугам тавьж байгаад ч мурий зурдаг хүн гэдэг л би байхаа :р

Нилээд олон дуу байснаас таалагдсан гурвыг нь сонголоо.



Зуун жил орсон бороо
.......яагаад ийм нялхаараа байгаа юм бол?
Зуун өдөр бодогдсон чи
.......яагаад ийм шинэхнээрээ байгаа юм бол?
Ариун энэ бороо зогсоход
.......тэнгэрт цэл залуухан нар гарна даа
Арай гэж энэ өдөр дуусахад
.......ахиад л чи бодогдоно доо

Энэ цонхыг хагалчихвал
.......салхи орж ирээд
.......намайг аваад явчих юм биш байгаа?
Энэ хөшгийг нөмөрчихвөл
.......далавчтай юм шиг л
.......нисч буугаад байх юм биш байгаа?
Тэгвэл чамдаа
.......хав халуун арьсандаа
.......хүйтэн бороо бөнжигнүүлсээр очихсон
Тэгвэл чи тэр өдрийнх шигээ
.......алганд минь архи хийж уугаад
.......аяархан уйлж суух байх даа

Мянган жил орсон бороо
.......манай нутагт шинэхнээрээ орж байна
Мянган өдөр бодогдох чи
.......сэтгэл дотор минь тамхи татан бөхийгөөд
.......цээжин дотор минь манантайхан л байна даа
Л.Ө.

энэ их гоё ном шүү. Санах бүрдээ нээж харахлаар нэгэн шинэ шүлэг нүдэнд өртдөг юм...



1. Аnother day - Buckshot Lefonque
2. Across the Universe - Fiona Apple
3. Dancing in the Moonligth - Toploader

15 comments:

  1. чи минь ямар гоё өмсгөлтэй болчихоо вэ...

    ReplyDelete
  2. харин тэхх энэ өнгө нь их таалагдаад байгаа :)

    ReplyDelete
  3. baidag l negend : маргааш шуудан орох гэсийн, хаяг чинь дугтуйн дээрх мөнүү?

    ReplyDelete
  4. 32 дуунаас 3 л тавиад харамч гэдэг нь хэхэ, Бүтнээр нь сонсох юмсан даанч монголд байхгүй зохиогчийн эрх зөрчөөд муухай юмдаа хууваалчихyy?

    ReplyDelete
  5. tegee hoo ter haygaar yvuulchih

    ReplyDelete
  6. Мянган өдөр бодогдох чи
    .......сэтгэл дотор минь тамхи татан бөхийгөөд
    .......цээжин дотор минь манантайхан л байна даа
    тамхинд хүртэл дуртай болгосон санаандгүй учрал минь...

    ааяаяа Соул маань санаандгүй СиДи номнуудад дарагдаад гоё байнаа, чи гоё бичдэг шүү
    бас нэг адилхан юм, ийм өнгөнд майррр дуртайшд :-)

    ReplyDelete
  7. Уйгаржин 32 дуутай гэж хаанаас харсын нээрээ тийм юм байна шүү

    олон хүн дундаас таалагдах хүн цөөхөн, олон дуун дундаас таалагдах нь хэдхэн байх юм байна шдээ хө :р

    ReplyDelete
  8. нууцханаа, хүлээгээд байгаа хүн нь ирсэн үү? бичээрэй тэр тухайгаа... плийз

    ReplyDelete
  9. Санаандгүй бас гэнэхэн учрал өөрөө
    Салахад бас мартахад хүндхэн байдаг
    Бодоход, бас харахад сайхан ч
    Баяртай гээд одоход л... /SayFrank/

    ReplyDelete
  10. ирэх хугацааг нь сайн мэдэхгүй байсын, саяхан асуусан чинь мянган өдөр бодолд минь уяатай байх болтой, цаг хугацаа орчин нөхцөл түүнийг их өөрчлөх байхдаа, ирэхдээ огт өөр хүн болчихсон байвал яана, ирлээ ч бидний харьцаа үгүй болсон байх болвуу, харьцаа байлаа гээд ч... гээл бодол дотроо төөрөөл явжийндоо :-)

    ReplyDelete
  11. Goyo duu bainaa. Margaash tugsuh shalgalt ugnu. End ih sonin yumaa. 4 shalgaltiig neg dor avna geh yum. Bas deer n' shalgaltiinhaa materialiig 4 honogiin umnu uguhiin. Deerees n' bi ogt unshihgui yum... Ene teruugeer tenej durlaliin duund mansuuraad l... ingej baigaad shalgaltiin huudsan deer solongos hel sudlaliin tuuh bish, huvigui busgiin durlasan tuuhiig bichchuul yanaa kkk. Za za tegeed naizuushkaa zalibiraad baij baigaarai. Boloh bailgui dee. (neeree end openbook gesen togtoltsoo baidag geh yum. nomoo avch orood huulaad bichchih yum bol shalgalt avsanii hereg yu baidag bainaa...oilgohgyi yum ch ih bainaa)
    Z...

    ReplyDelete
  12. Энэ олон хүмүүс гоё дуу байна гэж байхад бүх дуунуудаа share-лэхгүй юм байхдаа? олон хүний дууны сонголт нийлэх нь хэдхэн байж магадгүй харин цомогонд илүү гоё дуунууд байгаа л юм шиг байгмадаа миний бодлоор хэхэ

    ReplyDelete
  13. Z naizushka amjilt husye...
    open book chin tehdee ayultai, nomon deer baihgui yum irj bolzoshgui. tehdee gaigui bizdee... zugeer helberiin tudii shalgaltuud bas tiim bdg...ali ni ch baisan..minii naiz mundag yum chin onts avaal garaad irne doo

    shalgalt shuuleg, daalgavar gej sonsohoor l ustei tolgoi arzaih yum...tegsen hernee dahiad surna murna gej tuluvluud suujiidag...

    ReplyDelete
  14. uigarjaan mani ter CD-g hudaldaj avaagui shdee. Neriig ni togtooj avchaad youtube-s haigaal sonstsiin...Duunuudiih ni jagsaaltiig husej baival yavuulii...blog deer chin seegii bolgood uldeechih uu ai?

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)