Pages

22.4.10

Ц.Оюунгэрэл - Миний ажлын know-how


Зиак энэ номыг дуусгачлаа. Халуун дээр нь сэтгэгдлээ үлдээе.

Жич: би ном рекламдагч биш, намайг магтлаа гээд итгээд авдаг хүн ч байхгүйз. Зүгээр л өөрт төрсөн бодлоо хэдэн үгээр сараачсан нь энэ. Улс төр мөрийн талаар ойлголт байхгүй, зөндөө байдаг иймэрхүү номыг олж уншаагүй мунхаг бүдүүлэг хүн билээ. Цааш нь уншаад аллерги нь хөдлөх нигууртай хүмүүс байвал уншихгүй гарна уу гэж хичээнгүйлэн хүсье.


Уул нь би өөрийгөө хөгжүүлэх зөвлөгөө этр агуулсан номонд тийм ч дуртай биш. Оюутан байхдаа ганц хоёрыг унших гэж оролдсон, мэдээжийн л юмыг дахин давтан нуршаад байх шиг санагдаад ер дуусгаж байгаагүйм. Магадгүй хүлээж авах ухаан дутдаг ч байсан бизээ...

Харин энэ номны хувьд, гарчгийг нь хараад л уншмаар санагдсан. Амьдрал, ажил дээр шийдэх юм ихтэй, дунд нь будилж байгаа үе таарсан болоод ч тэрүү. Дүүдээ захиж авчруулаад өглөө оройгүй барьсаар гялс уншиж дуусгав. Хүлээж найдаж байснаас илүү өндөр сэтгэгдэлтэй үлдэв. Мэдээж миний асуултуудад бэлэн хариу гаргаж өгөөгүй ч энэ л өдрүүдэд надад дутаад байсан эрч хүч, урам зоригийг өглөө, цээжинд ассан галыг улам өрдлөө.

Зохиогчийн тухайд ямар ч ойлголтгүй эхэлсэн, харин одоо түүнийг хүндэтгэх бодол төрж байгаа. Дайчин, шаргуу, хатуужилтай, ухаалаг, сэргэлэн гээд зөндөө сайхан чанартай бүсгүй юм. Өөрт заяасан оюуны потенциалаа ашиглаж чадаж байгааг нь бишрэв. Туулсан замнал, өгүүлж буй үзэл санаа гэх мэт олон талаараа миний дуртай Ирина Хакамадаг санагдуулах юм.

Номын гол агуулга нь түүний хийж байсан ажлууд, тэхэд гарсан бэрхшээлийг яаж туулсан, түүн дээрээ үндэслээд юу сурч цаашдын ажилд нь хэрхэн тус болсон гэх мэтийг энгийн үгээр өгүүлсэн байгаан. Найруулга сайтай бас сонирхолтой болохоороо аяндаа уншигдаад л...Хамгийн гол нь хуудас бүрийг шимтэн эргүүлэх тусам зөндөө их энерги, урам зориг, хүсэл тэмүүлэл мэдэрсэн. Чадахаасаа чадкүйгээ хүртэл үзээд алдмаар...бөөн эрч хүч амтагдаал...Хүнийг ингэтэл нь бичиж чадаж байгаа нь үнэхээр мундаг биш гэж үү?

Зөвлөгөөнүүд нь сургамжтай, бодууштай зүйлс олон байсан. "Ажил мэргэжлийн гараагаа эхэлж буй хэн бүхэнд зориулсан" болохоор мань мэтэд нь цоо шинэ санаа биш л дээ. Заримыг нь мэддэг хэрнээ хэрэгжүүлдгүй, эсвэл зөв зохистой гэж хүлээн зөвшөөрч мэддэггүй, эсвэл мартчаад явдаг гээл янз бүр. Жишээ нь гэртээ оюутан суулгаж гэрийн ажилд туслуулаад өөрийнхөө ачааллыг хөнгөрүүлээд авдаг, түүнийгээ хэн хэндээ ач тустай мэргэн арга гэж бичжээ. Бодоод үзэхээр нээрээ л тийм. Гэтэл би яагаад ч юм үүнийг нэг л зүй зохисгүй, хүүхэд дарлаад мөлжөөд байгаа ч юм шиг гэж боддог байсан. Оюутан хүүхдийн хувьд хөдөлмөрлөөд, түүнийхээ хөлсөнд байртай хоолтой, миний хувьд түүртээд байдаг гэрийн ажлаас салж өөртөө зарцуулах цагтай... Хичнээн сайхан.

Хөдөлмөрөө, оюуны өмчөө үнэлж үнэлүүлж сурах, хоббигоо хөгжүүлэх, олон янзын юм сонирхож өөрийгөө "нээх", мөрөөдөлтэй байх гээд л амжилтанд хүрэхэд, аз жаргалтай хувь хүн болоход хэрэгтэй гоё гоё зөвлөгөөнүүд их байналээ...энд бүгдийг нь дурдаад барахгүй...Зүгээр нэг уншаад өнгөрөх биш амьдралдаа ажил хэрэг болгох нь хамгийн чухал даа...

17 comments:

  1. Хэдэн хуудастай юм бна?

    ReplyDelete
  2. Пээ чамаар сканэрдуулъя гэсэн олон хуудастайм бна.

    ReplyDelete
  3. za yu bna nom greeting avsan ih bayrallaa shine nomnuudaa avaad unshaad ehelsenuu

    ReplyDelete
  4. дээхэн үед америкд хэрхэн суралцсан болон суралцаж болох тухай түүний бичсэн номыг уншиж байсан юм байна...сонирхолтой л санагдсан

    ReplyDelete
  5. bas l nuguu l neg surgaal zuvulguu ailddag nom gej bodoj bailaa. Ene hun odoo haa baina aa? Suvdmaatai anduuraad baidgiin. Er ni yavj yavj uurteiguu l ajillah bolchdiim shig baigaan. Dahin zeneglegdej avsan bol boloo doo :)

    ReplyDelete
  6. Дайчин бас даруухан бай гэж...

    ReplyDelete
  7. Жамбаа ккк.

    байдаг л нэгэн : ахан авцнуу ккк ажил сайну амьдрал дажу?

    Hilde : найз нь тэр номыг уншиж үзээгүй, Ногоон нүдэн ламыг нь дажгүй гэж дуулсан

    Blue : уншиж байгаа хүнээсээ шалтгаална биз дээ надад бол таалагдсааан

    Франк : харин тэхх

    ReplyDelete
  8. сонирхолтой сонирхолтой ишлэл, өгүүлбэрээс нь оруулахгүй яасан бэ. тэгсэн бол гоё ном гэдэг нь илүү харагдах байлаа.

    ReplyDelete
  9. энгүнээ: би харин ишлэл оруулах дуртай байсан. Харин одооноос тэгэхээ болий гэж бодоод байгаа. Уншсан номоо өөрийнхөө үгээр үнэлж, дүгнэж, товчилж бичиж сурмаар байгаан.

    ReplyDelete
  10. Tiim shuu, hunii amjilt gedeg chuhal. Neeree ene hun chini odoo Erunhiilugchiin zuvluh biluu dee. Ganz neg sahilgagui anon tegj l baidgiin. Book Review gee hiigeerei.

    Neeree anon d terror duulchihaj kkk :)

    ReplyDelete
  11. humuuseer nomoo bichuuleed neree gargaj ch bas bolno shd, delhiigeer neg bna tiim humuus

    ReplyDelete
  12. iimerhuu hutsaj borogson bolgonruu chuluu shideed baih husel ch zav ch baihgui bolohoor setgel nuur met amaglan
    Дєлгєєн сарны
    Гэгээ цалгиулсан
    Бvлээн усанд нь
    Харц урсгаж
    Дєрвєн цаг
    Таван улирлын
    Дєрєєн чимээг
    Анирдан суудаaaaaaaa

    ReplyDelete
  13. Энэ номны талаар чамаас мэдэж авангуутаа л номын дэлгүүрээс аваад уншиж байна.Энгийн хэллэгтэй, өгөөжтэй ном байналээ.Дотроо боддог мөртлөө хийгээд эхлэе гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлсэн.Оюунгэрэл гээд энэ бүсгүйтэйй уулзсан юм шиг л санагдав.Чамаас бас суралцах зүйл их байдаг шүү.Чи бас нарийн мэдрэмжтэй, бичих авьяастай, асар оюунлаг шүү дээ.Баярласан шүү найздаа.

    ReplyDelete
  14. харин тиймээ номыг нь уншаад бичсэн хүнийг нь мэдэрсэн шүү.

    Сайхан урмын үг үлдээсэнд гялайлаа. :)

    ReplyDelete
  15. тиймээ үнэхээр сайхан ном,,,жинхэнэ уншууртай ухаарал хайрласан үргэлж ширээний номоо байлгамаар тийм л ном. Залуучууд бүгд уншаасай гэж хэлэх байна, үргэлж уншиж урам зориг авч байхаар тийм л амьдралд ойрхон ном санагдсан шүү

    ReplyDelete
  16. hi ene nomiig dungej saya unshij duusgalaa unehee hun buhnii unshih heregtei nom bn zaval zaluu geltgui

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)