15.4.10

Дурсамж хадгалсан дуунууд...

За бас хэдэн дуу "шахнаа" :р



18 настай, авга эгчийнхээ оёж өгсөн улбар шар өнгийн курткээр гоёцон, түүнтэйгээ хослуулаад ижилхэн өнгийн бамбаруушны чихмэл сугавчилцан, өөрийн эрхгүй урсах нулимсаа арчин арчин, сэтгэл зүрхэндээ айдас түгшүүр, хүсэл тэмүүлэл холиод чихцэн нэг тийм охин харийн улсад хөл тавиад бие даан амьдарч сурч ахуйдаа сонсдог байсан дуунууд юмаа...

Хааяа гуниглахаараа ээж аав хоёрын явахад минь бэлэглэсэн Walkman-ээ хармаалаад эзгүйрч хоцорсон тоглоомын талбайд савлуур дээр суугаад од харах дуртай байж билээ...Тэхэд сонсдог байсан дуу...

Гэрээ санаад л, хичээлээ дийлэхгүй, нулимсаараа хацраа угааж шөнө дүл болтол ширээтэйгээ наалдан пад суухдаа...номын дэлгүүрээс шилж сонгон байж авсан эрээн мяраан зурагтай цаасан дээрээ өнгө өнгийн балаар чилийсэн арван хуудас захиа таталгаж суухдаа сонсдог байсан дуу...

Шөнөжин утсаар яриад, үүрээр нэг юм унтах гэж хэвтэхдээ хүртэл нойр хулжиж зүрхнийхээ цохилтонд уяран, амттайхан мөрөөдөлдөө автан байхдаа сонсжийсон дуу...

Хямдхан, цаг их өгдөг караокэд довтлон ороод солгой хоолойгоо сөөтөл орилох дуртай байсан дуунууд...Зарим нэг рэп хэсгийг нь хүртэл цээжлээд тэрүүхэндээ "хип хоп" дуучин болдог байлаа...

Со драаманд анх удаагаа автаад эдгэшгүй өвчтэй болсон гол дүрийн бүсгүй, түүний дурлалт залуу хоёрын төлөө нулимс цийлэгнүүлэн догдлон үзэхдээ дуртай болсон дуу...

"Уучлаарай, салъя" гэсэн үгтэй захиа авчаад бүхэл өдөржин уйлж өнжихдөө яасан үнэн үгтэй юм бэ гээд сэтгэл шимширч байсан дуу...

Гэх мэт...
Тэртээх оюутан жилүүдэд сонсдог байсан дурсгалтай 12 дуугаа тавилаа. Өөр зөндөө бий л дээ, дараагийн удаа бас хэдэн дууг нь ацарнаа...

Гэснээс би их уйланхай байж шүү...энд бичсэнээ харсан чинь...

Анх хэл сайн мэдэхгүй байхдаа дууны үг орчуулж үгийн баялгаа дээшлүүлдэг байжүлээ...Их дажгүй арга шүү...



12 comments:

  1. sain uu yu bna nadaar yumgui ee ajil amidral dajgui yu kkkk ingeed haduuraad oorteigee yriad baival yaj bna dandaa medehgui duu bna daa bi ch ugaasaa neg ih olon ynziin duu sonsdoggui yumoo hedhen duuchnii tootoi hedhen duu l sonsdiin

    hunii nutagt gantsaaraa amidrah hetsuu shuu hel medehgui erguutej ogdiimoo ehendee tee
    ene bcihseniig unshsan chin ohin maani tom bolood neg tiishee yvah l baihdaa tegeed geree ih sanah baihdaa gej bodlooo

    ReplyDelete
  2. мэдэхгүй байх нь аргагүй аль дивангалбын дуунууд

    би ч өөрөө дивангалбын хүн юм дөө

    хүүхэд өсөж томрох тусмаа ээж ааваасаа аажмаар холдоод л байдаг юм шигээ... нэг л мэдэхэд насанд хүрээд далавч нь ургаад нисэх байхдаа

    ReplyDelete
  3. Энэ дуу нь нэг л харагдахгүй байгаад байдаг. Бас л нөгөө WALL-ийн хүчээр хаачихаад байгаа юм байхдаа. Энэ ажлын PC -нүүдээ гэж... Гэртээ очиж байгаад тухтай эргэж оръё доо. Гэхдээ түрүүлээд дуу хуваалцсанд баярлалаа гээд хэлчихье. :-)

    ReplyDelete
  4. youtube хаагдсан бол сонсогдохгүй байж магадгүйэ

    ReplyDelete
  5. залхуурч залхуурч сая нэгийм шуудан орлоо. Нэгдэхэд очно гэжийшүү хэн ээ... :)

    ReplyDelete
  6. энд орж ирэхээрээ л өөрийн эрхгүй дуу аялахын

    ReplyDelete
  7. neg ih ylgarahgui дивангалбын amitan daa bi ch bas
    aanhan huleej bnaa
    ter zahiagaar salii gedeg hun tiim ih soeltoi hunuu esvel tiim ih hulchgar hunuu
    zahia bichih goe gehdee ochson hunee bayrluulah tiim goe zahial bicheh goe doo harin salii ene ter gesen yumiig urdaas n egts harj suuj baigaad helsen n hamaagui deer minii l huvid

    ReplyDelete
  8. chinii zuvuu...
    ene ch yahav olon jiliin umnu bolson yavdal, tehed ter mongold bi end baisan bolohoor zahiagaar helehees uur arga bgaagui baih...

    gehdee iimerhuu argaar salya gej heldeg hun zunduu bdg shdee. nadad ch gesen ter ih muuhai sanagddiin. buur bichleg bolgood tavichlaa kkk

    ReplyDelete
  9. Dajgui duunuud bna. Neg l sonsson aya. Anx gadaadad, genetxen gantsaaraa bolox ix xetsuu sanagddag daa. Gexdee soulmate ch jooxon baijee.

    ReplyDelete
  10. sayahan l joohon baisn chin tsag hurdan yumaa tee

    ene duunuudaas zarim ni mgl hamtlaguud duuraisan ch baih...saihan karaokedmoor sanagdchihlaa kkk

    ReplyDelete
  11. chinii blog ruu oroxoor l uur amisgal ni neg l uur baix yumaa. Unshaad l baimaar, dagaj bichmeer sanagddag bloguuud baidag daa,

    ReplyDelete
  12. Дуу сонсож бодлогширж байгаад гарлаа :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...