29.7.09

Аз жаргалын зураач Auguste Renoir

Danse a la campagne 1883
La douleur passe, la beauté reste - Auguste Renoir (1841-1919)
Зовлон шаналал зуурдынх, гоо үзэсгэлэн үүрдийнх.




Аз жаргал гэж юу юм бол? Гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй хэрнээ хүн бүрийн хүсэл тэмүүлэл болсон аз жаргал... Өчигдөр түүний хэлтэрхийнээс амталж, алган дээрээ бөмбөрүүлж, нүд болон сэтгэлээрээ мэдэрсэн сайхан үдэш байлаа.



Тэнгэр баганадсан өндөр барилгууд дунд намуухан орших эртний гудамж. Хосуудын хайрандаа шатаж хөтлөлцөн алхах дуртай газар гэнэ. Бүдэгхэн гэрэлтэй энэ л гудмаар бүлээхэн салхитай үдэш алхахад жаргалтай байлаа.



Дөнгөж жигнэсэн вафль дээр мөхөөлдөс тавьсан энэ амттан. Мм юу гэж тайлбарламаар юм дээ, халуун хүйтэн хоршоод хачин гайхалтай. Хөгжилтэй яриа өрнүүлэнгээ халбага халбагаар амтлан суусан хором мөч бас жаргалтай байлаа.


Marie-Therese Durand-Ruel cousant 1882

Auguste Renoir-ийн үзэсгэлэнг сонирхлоо. Тэрвээр өдөр тутмын амьдралд тохиох энгийн атлаа жаргалтай мөчүүдийг уран бүтээлдээ тусгаж чадсан зураач. Түүний зурган дээрх хүмүүс ямар ч зовинол шаналал үгүй мэт амгалан тайван төрхтэй. Энэ ертөнцөөс тасархай мөрөөдлийн диваажингаас ирсэн мэт. Харж байгаа би хүртэл тэдний тэр амгалан аз жаргалаас халдвар авч хамаг асуудлаа мартагнах шиг болсон.


Boating Party

10 comments:

  1. Яааасссс гоёий.

    ReplyDelete
  2. Хөөх ийм аз жаргалын зураач болохсон

    ReplyDelete
  3. Сайхан зургууд байна.
    Аз жаргалтай мөчөө хуваалцсанд тань талархсан Soronzon ёслов.

    ReplyDelete
  4. тэр мөхөөлдөс пэчээн гоё ооооо .... нэг долоочихвол аз жаргалтай болмоор ч юм шиг хо хо хо

    ReplyDelete
  5. Мм. Би ч иймэрхүү юмыг идэж өгнө шүү дээ. Догдлол ... мэдрэхүй ... таваг хоосон л гэсэн үг. Чи нээрээ ойрдоо хань ижилтэйгээ цагийг зөв боловсронгуй өнгөрөөгөөд асар завгүй байнаа :-).

    ReplyDelete
  6. Шурик: аль нь вэ кк
    Өнөрөө: өөрийн гэсэн аз жаргалаа олохыг хүсье
    Соронзон: блогоор минь зочилж мөрөө үлдээсэнд чинь баярлалаа. Би бас танай идэвхтэн уншигч шдээ
    Hilde: харин тиймээ чамдаа амсуулах сан. Хамгаас аз жаргалтай бүсгүй минь :)
    Rubiks: кк найз нь хань ижилгүй ганцаараал тэнээд явна шүү дээ. Энэ үзэсгэлэнг ажлийхаа хүүхэнтэй үзсийн. Ар гэр гэж яарахгүй сайхан байнөө хэд хоног

    ReplyDelete
  7. La beaute rubiks нь чамайг ханийнхаа араар ихийг амжуулжийнадаа гэж л явуулсийн. Иймэрхүү завсарлагийг гарч байгаа дээр нь ашиглааад авах хэрэгтэй :-).

    ReplyDelete
  8. Тэр дээрээсээ 3 дахь :р.

    ReplyDelete
  9. хамт иднээ чамтай ;)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...