4.4.09

Revolutionary Road

Үзээгүй, үзэх бодолтой хүн нь үзчээд уншаарай. Түрүүлээд уншвал дэмий байхаа. Ер нь уншихгүй гарсан ч болох юм, кино үзсэн сэтгэгдэлдээ автаад нилээд дэмийрчихлээ.



Шөнийн хоёр цаг. Үзсэн даруйдаа энэ сэтгэгдэл маань шинэхэн байгаа дээр бичиж үлдээх гээд сүүтийж сууна. Кино амьдралыг дүрсэлдэг, мань мэтийн армаанчикууд нь амьдралыг яг кино шиг байлгах гээд л киноноос иш татаад л номноос иш татаад л ярих нь бий. Өнөөдөр үзсэн кино харин амьдралыг бодит байдлаас илүү бодитойгоор дүрсэлсэн юм шиг. Амьдраад амьд яваад байгаа хэрнээ миний мэдэрч чадаагүй үнэнийг энэ кино үзүүлсэн гэвэл илүү зөв юмуу даа. Ингэж амьсгаа даран, үг өгүүлбэр болгон, нүүрний хувирал, гэрэл өнгөний зураглал бүрийг нэг бүрчлэн тогтоон үзсэн кино цөөхөн болов уу...

April, би түүнийг ямар сайн ойлгож байнаа. Өөрийгөө түүнтэй адилтгаж бодонгоо үзлээ. Frank ч бас ойлгогдож байна, тодорхой биш ирээдүйн тухай айдас, одоо байгаа бүхнээ алдах вий гэсэн эмээлт. Би April шиг амьдралаа шинээр эхлэхийг хүссэн хэрнээ бас Frank шиг тэрийгээ хэрэгжүүлэхээс эмээсэн.


За кино руугаа буцаж оръё. Ив ижилхэн гонжоом өмсөөд ив ижилхэн бүрх малгай тавиад ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй царайгаар өглөө ажилдаа явж байгаа хүмүүс. Өөр хоорондоо ялгарахын аргагүй. Гэтэл Парис руу явахаар шийдээд бөөн мөрөөдөл, эрч хүч, урам зоригтой болсон Фрэнк. Хүний дотоод сэтгэлийн passion гэдэг ямар хүчтэйм бэ гэдгийг үнэхээр сайн харуулсан санагдсан. Дотроосоо гэрэлтэнэ гэж тэрийг л хэлдэг байх. Ив ижилхэн нүүрний хувиралгүй хүмүүс дундаас Фрэнк ямар онцгой, ямар SPECIAL харагдаж байваа. Мэдээж April ч гэсэн. Цэнхэр палаач өмсөөд зогсож байхдаа ямар үзэсгэлэнтэй харагдсан бэ. Яг л далавчтай мэт болчихсон байсан.

Хөршүүд, найзууд, ажлынхан. Өнгөц, хуурамч, жижүүрний үгс л амнаас нь урсдаг. Харин галзуу гэгдэх (хэн билээ нэрийг нь мартчиж) тэр залуу жинхэнэ эрүүл үнэн сэтгэлээсээ ярьж байсан. Худлаа тал засаж нүүрэндээ баг зүүх хэрэг түүнд байхгүй. Яагаад гэвэл тэр солиорсон юм чинь. Эсвэл үнэнийг хэлдэг учир солиотой нэр зүүсэн байх.

Гэрлэлт. April-ийн хувьд гэрлэлт яг л шувуухайг торонд аваачаад хорьсонтой адил байсан шиг. TRAPPED! Тэр илүү их эд хөрөнгө баян тансаг амьдралыг хүсээгүй. Түүнд хүсэл мөрөөдөл, passion л дутагдаж байсан, тийм амьдралыг хүсэж байсан. Бүхнийг орхиод тэр хүссэн амьдралаа зориод явна гэхээр April-д үүрсэн хариуцлага дэндүү их, аргамжих уяа нь дэндүү бат бөх байсан. Амьдрал дээр, бидний эргэн тойронд иймэрхүү амьдрал, иймэрхүү бүсгүйчүүд олон доо. After all, Титаник дээр Jack үхээгүй амьд үлдээд Rose-тэй гэрлэсэн бол иймэрхүү амьдрал хүлээж байх ч байсан юм билүү.


















Киноны төгсгөлд, April-ийн хамаг мөрөөдөл, сайхан амьдралын тухай найдвар нь нэгэнт үхсэн болохоор... түүнд амьдралын төлөө тэмцэх хүч үлдээгүй байхдаа.


10 comments:

  1. April шиг эхнэртэй болхийм шүү

    ReplyDelete
  2. одоо reader-ийг үзээрэй бас гоё кино

    ReplyDelete
  3. Frank шиг нөхөр л битгий болоорой доо
    The Reader үзсэн

    ReplyDelete
  4. unt l daa chi. gesnees eniig uzii. frank yamariin.tiim mya gar uu.za daa bi ch uzeegui ch gesen frank shig l nuhur.../shireegee togshiv/ zaaval muu hun boloh geed ch yahav dee er n te :D

    ReplyDelete
  5. hehe frank ch muu hun bish l dee. huurhii min sain zaluu. gehdee Aprild arai l zohihgui hun shig. April shig avgai avbal Frank shig nuhur baij bolkuu. Gej bi bodood bgaan medkuumoo. April ta 2 tohirnoo. Itgenuu bainuu uuruu l med :D

    ReplyDelete
  6. uu ene kinog daanch uzeegui l yabna. tegj baigaad olj uznee tegbel :)

    ReplyDelete
  7. Goyo kino. Za baiz apartment biluuu hen bill neg blog bas ene kinonii tuhai mash goyo tailbarlaj bichsen ba lee.

    ReplyDelete
  8. Goyo kino yarih yum baihgui hund taldaa hundee gehdee goyo kino yag amidral unen biagaa bolohoor gol zuraad l baidagiin.
    April shig uhchihmeer l sanagddag yum
    Daanch humuus uheed yahavl geh biahdaa

    ReplyDelete
  9. өө яахав эцэст нь тултал амьдраал үзэлгүй яахав миний найзаа

    Dare to live гэж гоё дуу байдаг юм байлээ. Сонсоод үзээрэй

    ReplyDelete
  10. Үзээгүй үзсэнийхээ дара уншы даа

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...