10.4.09
Миний хоёр
Миний хоёр хөөрхөнөөтэй танилц.
Баруун гар талд байгаа бөрзгөрийг би өөрөө авсын. Компьютерээс гарах элдэв хортой долгионыг биедээ шингээж намайг хамгаалж өгөх гэж байгаан. Бас царайлаг :)
Сардаа нэг л услахад болдог гэсэн, 4 сарын сүүлээр нэг усланаа.
Зүүн гар талд байгаа жүмбээхэйг найз маань бэлэглэсэн. Ув улаанхан жимстэй хөөрхөн амьтан байгааз. Үүнийг долоо хоногтоо нэг усалдаг гэсэн. Өнөөдөр харихдаа усалчаад явна даа. Хослон жаргадаг хорвоо юм чинь энэ хоёр маань ханиндаа байг дээ :-) Хагас бүтэн сайнд нар сайн тусдаг цонхны тавцан дээр тавичаад явнаа.
Ард нь наалттай байгаа ил захидал бас их учиртай. Сая монгол явахдаа төв шуудангаас авсын. Шөнө 9 цаг гэхэд онгорхой байхаар нь баярлаад орж явцан. Хүүхэд байхдаа төв шуудан орж захидал илгээдэг байсан маань санагдаад... хэд хэд тойрсны эцэст энэ ил захидалыг авсан. Гайхсан юм шиг нүдтэй эгдүүтэй хос байгааз.
Сайхан амраад нэгдэхэд уулзья ♥
Subscribe to:
Post Comments (Atom)
👸🏻💔6x6
3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...
-
Аавдаа би хайртай
-
Багын юм жаахан дурсмаар санагдчлаа. 90ээд онд хөгжмийн хэрэгцээгээ FM радиогоор л дүүргэдэг байлаа. Аав ээж хоёр 2 кассет уншдаг,FMтэй, б...
2 huurhuntei chini taniltsahad taatai bailaa. Il zahidal chini bas dajgui yumaa.
ReplyDeleteBi bas sayahan neg iim urgustei naiztai bolson. Urid ni negiig het oirhon usalsan uu yasan, undes ni yalzarch muudsan baihaar ni hayaj orhison yumoo. Sard neg usaldag baih ni ee medej avlaa.
хөөрхөн юм аа. Би өмнө тэгтлээ их цэцэг сонирхдоггүй байсан. Миний ээж зөндөө их цэцэг тарьдаг болооод өөрийн эрхгүй сонирхож эхэлсэн. Их гоё энерги өгдөг юм. Цэцэглээд, дэлбээлээд ирэхээрээ хичнээн гоё гээч...Наад жимстэй цэцэг чинь юу гэдэг цэцэг вэ? Үр нь олдуул ургуулнаа...
ReplyDeletejumbeehei chini huurhun yumaa... bi bas gertee gants 2 shirheg nogoon yum abch tabidiim uu gej bodood l bgaa :)
ReplyDeleteногоохон найзууд их хэрэгтэйм байна шүү
ReplyDeleteсэтгэл цаанаа л нэг өег гэж.
Ardisia japonica гэдэг гэнээ
ReplyDeleteНисдэг Soulmate болчлоо :-)
гоё болцон байшд нисээл бас Helen яваал кк
ReplyDeleteХөөрхөн найзуудтай болсон байна шүү. Би ажлынхаа хүнээс нэг сонин санаа сонссон. Мандарины үрийг шороонд суулгаад байрандаа мандарин ургуулж идэх боломжтой гэнэ. Тэр хүн өөрөө санаандгүй тэрийг нээсэн гэсэн. Би сайн сортын мандарин олж байгаад туршиж үзэх санаатай. Их л амархан ургачихдаг гээд байсан даа
ReplyDeleteболох байх шүү
ReplyDeleteэнд гүзээлзгэнийг тэгж тасалгаанд ургуулсан байхыг харсан. Помидор угаасаа болдог. Багад өвөөгийн тарьдаг байсан гоё цэцэгнүүдийг санаж байна уу? Гэрээ тэгж цэцгээр чимэх нь миний ирээдүйн мөрөөдөл болоод байгаа
Мандарины үрийг суулгаад ургах амархан юм билээ манай паадгар идэж байсан мандарин, нимбэгний үрийг цэцэгнийхээ саванд хийсэн ургаад одоо бараг метр орчим горзойсон юм 2 юм болцон харин жимсээ өгөхийн тулд өшөө том саванд суулгаж томорч байж өгөх шинжтэй, гаднаас аваад идсэн нь арай амар санагдсан кк
ReplyDeleteHuurhun yumaa. Tsetseg ezeniihee setgeliig ih sain mederdeg gesen. Setgel sanaa taivan, bayar baysaltai ued goe delbeeleed urgaad, uitgar gunigtai , heruul shuugiantai bol delbeegee humiad ongoo alddag gesen.Ter mgl postcart yamar huurhun yum be?
ReplyDeleteЭхлээд ил захидал нүдэнд туслаа кк
ReplyDelete2 хөөрхөнөө нь ёстой хөөрхөн гоё юмаа