23.4.09

Try to remember

Нээх сүртэй үзэгдэхгүй харагдахгүй гээл захиж бариад явсан боловч интэрнэтэд холбогдвуу гүй юу блог руугаа өнгийсөөр... Хүн ч дуртай юмандаа яаж ийгээд л цаг гаргах юм дөө. Энд цаг агаар их сайхан байна, нарлаг, сэрүүхэн салхитай. Мөн агаар нь их цэнгэг цэвэрхэн юмаа өглөө оройд ханатлаа амьсгалж байна. Сая гарч ганц аяга Weiße Bier хөнтөрчөөд орж ирлээ. Болдогсон бол халуурмаар л байлаа гэвч өмнө овоорсон ажлаа бодохоор... Явахаасаа өмнө тухтай халуурч амжих буйзаа :)




Би их өвчтэй нэг дуу сонсохоороо мянга давтаж сонсдийн. Энэ дууг өдөржин сонслоо. Хорь ч хүрээгүй байхдаа их сонсдог байлаа. Тухайн үедээ зүгээр л аялгуунд нь татагдаад... Харин одоо үг үсэг бүрийнх нь утга зүрхэнд илүү тод мэдрэгдэх юм. Он цагийн урсгалаа гэж... Эргэн тэр үерүүгээ очиж үл чадах...гэвч дурсамжийн гэгээн хуудсандаа мөнхлөн сийлээд санагалзах бүрийд буцаад очсонтой яг адилхан сэтгэл зүрх гэгэлзэх...Угийн гоё дуу болохоор зөндөө л хүн дуулсан байна. Гэхдээ надад анх сонсдог байсан энэ л хувилбар нь хамгийн их таалагдаж байхийн...








Try to remember the kind of September
when life was slow and oh, so mellow.
Try to remember the kind of September
when grass was green and grain was yellow.
Try to remember the kind of September
when you were a tender and callow fellow,
Try to remember and if you remember the follow.
Наадаж явсан залуу насаа дурсаарай
Нугын зүлэг шиг цэнхэрхэн үеэ
Тариан түрүү алтран шаргалтсан
Танхил есөн сар шиг өдрүүдээ
Налгар намрыг дуурайсан
Намуухан зантай хөвгүүн байснаа
Хиргүй сэвгүй гэнэн цайлган
Хонгор залуун ирмүүн насаа


Try to remember when life was so tender
that no one wept except the willow.
Try to remember when life was so tender that
dreams were kept beside your pillow.
Try to remember when life was so tender that
love was an ember about to billow.
Try to remember and if you remember then follow.

Гуниглах завгүй идэр насаа
Гутрахаа мэдэхгүй хийсэж явсанаа
Дэрэн доороо дүүрэн мөрөөдөлтэй
Дэгэж дэрвэж хөөрч явсанаа
Дурлалын цогийг зүрхэндээ улалзуулж
Дулаахан илчинд нь жаргалтай явсанаа
Дурсан санаад зүрх чинь догдолнуу?


Deep in December it's nice to remember
altho you know the snow will follow.
Deep in December it's nice to remember
without the hurt the heart is hollow.
Deep in December it's nice to remember
the fire of September that made us mellow.
Deep in December our hearts should remember and follow.
Хатуу өвлийн жиндүү цаснаар
Халуун залуу насаа дурсах суухуй
Хөндүүрхэн шархтай тэр л өдрүүд үгүйсэн бол
Хүрэн зүрх маань хоосроод эзгүйрэх сэн
Хангал залуу насандаа гал шиг дүрэлзэж явсных
Хал үзэж ухаан сууж дээ чи бидэн
Өвлийн хүйтэнд намрыг санагалзах шиг
Өнгөрсөн бүхнээ эдүгээ дурсах нь сайхаан

6 comments:

  1. Зүрхэн хэмнэлээр аялгуу хэсүүчлэнэ
    Зүүдний минь эргүүлгэнд хөвөн дэвнэ...
    Зүгээр л санаа алдахуй дор
    Зүггүй дурсамж сэтгэлд ургаж
    Зүйдэлгүй тэнгэрийн үүл нь алслана...

    ReplyDelete
  2. agashi haashaa yavaa ve? genet yavsan baih chin

    ReplyDelete
  3. Нинжээ харин тиймээ
    гэнэт явах болоод, найз нь очоод залгий

    ReplyDelete
  4. Ёоё энэ орчуулна барина гэж уйлуулчхиймаа :-)
    Алив тишү байвал өгөөч..

    ReplyDelete
  5. нээрээ уйлчвуу алий би аричаад өгий кк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...