Pages

30.4.09

Шал дэмий


нэг бичлэг оруулчий даа.


Өдөр хоног ямар хурдан урсаж байнаа тээ. Гэртээ харих дөхөөд л байна гэсэн үг. Цэнэг ч гэрлийн хурдаар доошилж байна, дорвитой сайхан цэнэглэхгүй бол. Өдөржин ажилласан тархи шөнө нь унтрахаа мэдэхгүй бас эргээд байх болтоймаа. Гэрийн босгоор алхангуут бөөн инээд бас бөөн ажлаар булж юу ч бодох завгүй болгочихдог хуруун чинээ амьтнаа мөн их санаж байнаа.

Олон юм бодоод зөндөө том том шийдвэр гаргасан гэжугаа. Ямар ч байсан охиноо сургуульд ороход нь монголдоо очсон байя гэж шийдэв. Гадагад хэл сургаж ганган хувцасаар гоёж цэвэр цэмцгэр орчинд байлгах нь дээр үү эсвэл миний бага наснаас үлдсэн шиг тийм жаргалтай дурсамжыг, хамтдаа хуваалцах найзуудтай нь цуг бэлэглэх үү. Одоогоор бол сүүлийнх нь илүү хэрэгтэй юм шиг. Насанд хүрээд өөрийн амьдралаа цааш нь өөрөө шийдэх байлгүй.

Хэрэггүй дэмий хүслүүдээ газрын гүнд гүнзгий гэгч нь булж орхив. Сэтгэл нэг л хөнгөрөөд явчих шиг. Заримдаа би шал дэмий зүйлстэй хачин дотно зууралдахыг яанаа. Азаар энд тэд нараасаа салж амарлаа. Гэхдээ бас жоохон харам санагдах.

April маань дуусахнээ. Өөрийн нэрээ болгохоор шийдээд нэрийн хуудсаа шинээр хэвлүүлэхдээ тэгж бичээд өгцөн шдээ. Нэр минь гэж бодоод ч тэрүү, жилийн энэ сард би хамгийн дуртай болж байх шиг. Бас энэ жил гарсаар энэ сар хамгийн дажгүй өнгөрөх шиг. Санаа дагаад л тэр байхдаа. Хэхэ ямар ч байсан хайртай сар маань дууслаа.

Би чухам армаанчик хүн гээд л үүлэн дээгүүр хөвөөд байх санаа байвч дороос чангаах амьдралын ачаа гүйэ мөн хүнд байна шүү бодит байдлаасаа ангижирч хийсвэрдэх улам л хэцүү болоод байхийм.

Гадуур явжаагаад солонго татахыг харсын даанч авч чадсангүй ээ.
Харин энэ их гоё шүлэг байна шүү


Солонго билээ би...


Ижийгээс минь асгарсан улаан бороо
Эцгийн минь зүрхийг норгож арилсны дараа
Голоон эгштэл хүлээсэн
Говь дээгүүр татсан
Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр дээгүүр татсан
Намайг тэврэх гэж яарсан бүхний өвөр дээгүүр татсан
Солонго билээ би


Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд
Нэгэн үзүүр нь тэнгэрээс хөллөж
Нөгөө үзүүр нь газарт уллах
Зуурхан төдий татаад арилах
Зургийн алаг солонго билээ би


Хүн дээгүүр гишгэлсэн он жилүүдийн
Зуурын төдий босоо үзэгдэл
Хувилгаан бор газар хөх тэнгэрийн
Зугаа төдий хоосон чанар
Нумын бөгтрөг шиг болж ирээд чулуу жийж татсан
Нарны тал шиг болж ирээд цэцэг илж татсан
Оногдсон заяаныхаа ааг омог дээгүүр олойртож татсан
Олдохгүй хоёр буурлынхаа булшин дээгүүр бөхийж татсан
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүрт нь нулимсанд дүрээстэй
Солонго билээ би


Б. Лхагвасүрэн

9 comments:

  1. Улам тодоор татна : )

    ReplyDelete
  2. April-aa, demii husluudee orhih tiim amarhan gej uu? :) Tegej surah yumsan.
    Mongoluud hunii nernii araas zaaval -aa, -oo, -ee zalgaj duuddag boltoi. Zugeer April geed bichsen chini sonin sanagdaad -aa zalgachihlaa :).

    ReplyDelete
  3. За уншчлаа :-)

    ReplyDelete
  4. rubiksee harin tiim ch amar bish l dee bas l uldtsen l baijiina gehdee yahav shiidsen gedeg ni chuhal yum

    ReplyDelete
  5. Хүсэл дэмий байна гэж байхгүй ээ... Яг тэр цаг хугацаандаа бол тэр хэрэгтэй л зүйл байсан болоод чамд төрсөн байж таараа. Тиймээс гээхийг нь гээгээд, үлдэх нь үлдээд л шинээр төрөөд л "дэмий" хүслүүдээс чөлөөлөгдөх боломжгүй ч энэ биднийг амьд байлгаж байгаам шүү дээ :)
    Ойрхон хэрнээ уулзаж чадалгүй чамайгаа явуулчихлаа, харамсмаар юмаа ...

    ReplyDelete
  6. Харин тийм ээ энэ цаг хугацаатай уралдах гэж ядарч л байна шүү, өдөр хоног гэрлийн хурдаар л өнгөрж байна.
    Солонго гэсэн чинь бороо ямар их үгүйлэгдэж байнаа, бороо л ороосой

    ReplyDelete
  7. нартай бороо ороод л гоё байсан чинь араас нь нээх том солонго татчихсан байсан. манай энд солонго чинь сурах бичгэн дээр л үлдсэн байгалийн үзэгдэл шдээ. Монголд уржнан зун нэг сайхан солонго харж байснаа санаад бас сэтгэл хөдөлж байлаа

    ReplyDelete
  8. April April April you are coming... :P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)