10.4.09

Миний хоёр



Миний хоёр хөөрхөнөөтэй танилц.

Баруун гар талд байгаа бөрзгөрийг би өөрөө авсын. Компьютерээс гарах элдэв хортой долгионыг биедээ шингээж намайг хамгаалж өгөх гэж байгаан. Бас царайлаг :)
Сардаа нэг л услахад болдог гэсэн, 4 сарын сүүлээр нэг усланаа.

Зүүн гар талд байгаа жүмбээхэйг найз маань бэлэглэсэн. Ув улаанхан жимстэй хөөрхөн амьтан байгааз. Үүнийг долоо хоногтоо нэг усалдаг гэсэн. Өнөөдөр харихдаа усалчаад явна даа. Хослон жаргадаг хорвоо юм чинь энэ хоёр маань ханиндаа байг дээ :-) Хагас бүтэн сайнд нар сайн тусдаг цонхны тавцан дээр тавичаад явнаа.

Ард нь наалттай байгаа ил захидал бас их учиртай. Сая монгол явахдаа төв шуудангаас авсын. Шөнө 9 цаг гэхэд онгорхой байхаар нь баярлаад орж явцан. Хүүхэд байхдаа төв шуудан орж захидал илгээдэг байсан маань санагдаад... хэд хэд тойрсны эцэст энэ ил захидалыг авсан. Гайхсан юм шиг нүдтэй эгдүүтэй хос байгааз.

Сайхан амраад нэгдэхэд уулзья ♥

11 comments:

  1. 2 huurhuntei chini taniltsahad taatai bailaa. Il zahidal chini bas dajgui yumaa.
    Bi bas sayahan neg iim urgustei naiztai bolson. Urid ni negiig het oirhon usalsan uu yasan, undes ni yalzarch muudsan baihaar ni hayaj orhison yumoo. Sard neg usaldag baih ni ee medej avlaa.

    ReplyDelete
  2. хөөрхөн юм аа. Би өмнө тэгтлээ их цэцэг сонирхдоггүй байсан. Миний ээж зөндөө их цэцэг тарьдаг болооод өөрийн эрхгүй сонирхож эхэлсэн. Их гоё энерги өгдөг юм. Цэцэглээд, дэлбээлээд ирэхээрээ хичнээн гоё гээч...Наад жимстэй цэцэг чинь юу гэдэг цэцэг вэ? Үр нь олдуул ургуулнаа...

    ReplyDelete
  3. jumbeehei chini huurhun yumaa... bi bas gertee gants 2 shirheg nogoon yum abch tabidiim uu gej bodood l bgaa :)

    ReplyDelete
  4. ногоохон найзууд их хэрэгтэйм байна шүү
    сэтгэл цаанаа л нэг өег гэж.

    ReplyDelete
  5. Ardisia japonica гэдэг гэнээ



    Нисдэг Soulmate болчлоо :-)

    ReplyDelete
  6. гоё болцон байшд нисээл бас Helen яваал кк

    ReplyDelete
  7. Хөөрхөн найзуудтай болсон байна шүү. Би ажлынхаа хүнээс нэг сонин санаа сонссон. Мандарины үрийг шороонд суулгаад байрандаа мандарин ургуулж идэх боломжтой гэнэ. Тэр хүн өөрөө санаандгүй тэрийг нээсэн гэсэн. Би сайн сортын мандарин олж байгаад туршиж үзэх санаатай. Их л амархан ургачихдаг гээд байсан даа

    ReplyDelete
  8. болох байх шүү
    энд гүзээлзгэнийг тэгж тасалгаанд ургуулсан байхыг харсан. Помидор угаасаа болдог. Багад өвөөгийн тарьдаг байсан гоё цэцэгнүүдийг санаж байна уу? Гэрээ тэгж цэцгээр чимэх нь миний ирээдүйн мөрөөдөл болоод байгаа

    ReplyDelete
  9. Мандарины үрийг суулгаад ургах амархан юм билээ манай паадгар идэж байсан мандарин, нимбэгний үрийг цэцэгнийхээ саванд хийсэн ургаад одоо бараг метр орчим горзойсон юм 2 юм болцон харин жимсээ өгөхийн тулд өшөө том саванд суулгаж томорч байж өгөх шинжтэй, гаднаас аваад идсэн нь арай амар санагдсан кк

    ReplyDelete
  10. Huurhun yumaa. Tsetseg ezeniihee setgeliig ih sain mederdeg gesen. Setgel sanaa taivan, bayar baysaltai ued goe delbeeleed urgaad, uitgar gunigtai , heruul shuugiantai bol delbeegee humiad ongoo alddag gesen.Ter mgl postcart yamar huurhun yum be?

    ReplyDelete
  11. Эхлээд ил захидал нүдэнд туслаа кк
    2 хөөрхөнөө нь ёстой хөөрхөн гоё юмаа

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...