19.12.08

C'est La Vie



Ахиад ирэхгүй арван найман нас...
Хориж болдоггүй хорин нас...
Гуниггүй залуу нас ... бодвол гучаас доошхийг хэлээд байна уу гэж би боддог байлаа



Залуу насаа гэж. Тоогоор хэмжигддэг хүмүүний насыг хэдээс дээших нь залуу. Хэдээс эхлээд хөгшинд тооцдог болоо. Хаа нэгтээ хуулиар батлаад тамга тэмдэг дараад ханандаа өлгөж сурах бичигт заадаг тийм хэмжүүр бий сэн билүү. Хүн бүр л өөр өөрийн үзэмжээрээ хөгшин залуу, нялхаараа, зөнөсөн гээд л ялгацгаадаг бизээ.

Саяхныг хүртэл би гучин нас хүрээд л хөгшчүүдийн эгнээнд орноо гэж боддог байлаа. Өөрөө өөртөө тийм хэмжүүр зохиож тэрүүндээ итгээд өдөр өдрөөр надаас холдох залуу насаа харамлан харамсан гуниж суулаа. Цаг хугацаа түрхэн ч болов зогсох бишдээ. Намайг гунисан гуниагүй өөрийн голдрилоор урссаарл. Азаар, энэ бодол маань ямар тэнэг явцуу юм бэ гэдгийг нэг өдөр ухаарсан. Тэнэг бодолд автаж сайн дураараа торонд орж суусан шувуухай гэдэгээ мэдэрсэн. Нас нэмлээ гээд хөгширч байгаам биш, өөрийгөө хөгшин гэж тооцож эхэлсэн тэр мөчөөс л залуу нас холдон оддог юм байна.

Залуугаараа байгаа эсэхийн хэмжүүр нас ч юмуу нүүрэн дэх үрчлээс биш сэтгэл дэх гал дөл, амьдралд хандах хандлага, PASSION юмуу гэж бодлоо. Жинхэнэ залуу хүн эрч хүчээр дүүрэн, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн, цээжинд нь гал дөл дүрэлзэж байдаг. Хайр дурлалдаа ч тэр, эргэн тойрны хүмүүс, ажил төрөл... амьдралынхаа өнцөг булан бүрт тэр л гал халуун илчээрээ хандаж, оргилж буцалсан дэврүүн сайхан хүмүүс бол залуус. Ихэнх хүмүүс хорин хэдэн насандаа иймэрхүү л байдаг, харин нас яваад ирэхээрээ амьдралын бэрхшээл зовлонд сэтгэлийн гал дөл нь унтарч, зүрхний мөрөөдөл нь мохон өдөр өдрөө аргацааж тулгаа тойрсон нэгэн болж хувирдаг юм шигээ. Мэдээж, мятаршгүй Жулиа гэдэг шиг л ямар ч зовлон бэрхшээлийг тоодоггүй үргэлж залуу сэтгэлгээтэй хүмүүс олон байна. Тийм хүмүүсийн зүрхэнд мөнхийн PASSION оршиж байдаг болов уу.


Хүний сайн нь залуугаараа үхдэг гэж
Хүмүүс гуниглан дуулалдах юм
Хорвоог орхихдоо тэд жаргалтай байсныг ч мэдэхгүй л...
Цэл залуу насандаа таалал төгссөн юм бишээ тэд
Цэвдэг үхэл ирэн иртэл залуу байж чадсан байхгүй юу
А.Gittermann


Бодоол байхад...хүн залуу байхдаа жоохоон юманд баярладаг, дуу хөгжим шүлэг яруу найраг гээд л гүйдэг, найзууд,эргэн тойрныхонтойгаа баяр хөөр гуниг гомдол гээд л сэтгэлийн хөдөлгөөнөө хуваалцдаг, бас ирээдүйнхээ тухай сайхан мөрөөдөл, итгэл найдвараар дүүрэн амьдардаг юм байна. Харин энэ бүх сайхан чанараа бага багаар гээсээр нэг л мэдэхэд амьдралын ачаанд дарлуулж мохож мөлийсөн болчдог юмуу. Өөдрөг бодол өвөрлөхөө байж, өөрөөсөө хүртэл сэтгэлийн хөдөлгөөнөө нууж, нөхөд гэдэг ноход шүү дээ гэсэн юм бодоостой, хөгжим дуугаар хоолоо олж идэхгүйм чинь гэж сэтгээстэй, нэг хэвэнд цутгасан юм шиг, үл ойшоогч үл тоомсорлогч болон хувирах юм. Цээжин доторхи гал дөл бөхөж залуу нас ч цуг сарнин одно.

Үлдсэн амьдрал маань хэр урт бол мэдэхгүй. Би, бодит амьдралын ачаанд өвдөг сөхөрсөн ч цээжин дэх галаа унтраамааргүй байна. Live Passionately! Нүүр минь үрчлээтэж үс минь цайж нуруу минь бөгтийсөн ч үхэн үхтэлээ сэтгэлээрээ залуу амьдрах юм сан. Өнөөдөр миний үлдсэн амьдралын эхний өдөр. Энэ л мөч, энэ л хугацааг бүрэн амталж амсаж амьдармаар байна.
I want to live deep and suck out all the marrow of life."

9 comments:

  1. 1-t. yu ch gesen ingeed bichchii.tegjaagaad unshnaa :p

    ReplyDelete
  2. Надаа нэр чинь их таалагдлаа өөрөө soulmate байдаг гэж итгэдэг болохоор. бичсэн зүйл чинь мөн адил таалагдлаа.

    ReplyDelete
  3. баярлалаа би ч гэсэн итгэдэг хайсаар л явна

    ReplyDelete
  4. Zaluu baihad amidral yamar hetsuug medehguidee saihan amidardag baijee. Odoo ooroo oortoo bolon naiz nohdoosoo OODROG biana shuu geed suuj bna.

    ReplyDelete
  5. залуу байхдаа цаанаасаа л өөдрөг байсан бол одоо ингэж өөрийгөө байнга зоригжуулж байх хэрэгтэй болж дээ
    I choose not to give up
    амьдрал сайхан шдээ ямар нүдээр харснаас шалтгаалаад...

    ReplyDelete
  6. sain uu? oird taarsangui. naiz ni geriin ezegtei bolood durdee itgechihsen yun blog mlog geed suuj bna. xo xo xo... tebrii naiziigaa :)

    ReplyDelete
  7. hehe saihan bayarlasanuu
    odoo blog ruugaa butsaj iree
    we all miss you
    kiss n hugs
    tas tevrii hehe

    ReplyDelete
  8. uu yostoi unen yum bichsen baina. urgeljiin zaluu nas chin uudrug, itgemtgii, genen zan deer togtdog yum shigee

    ReplyDelete
  9. tnx anonymous, ter utgaaraa chi her zaluuhan be :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...