2.5.22

Cigarettes after sex

Харах өнцөг, хандлага өөрчлөгдөх гэж сонин юм. Энэ хамтлагийн нэрийг өмнө нь секс, тамхи гэх мэт үг орсноос нь болоод нэг тийм хард рок стилээр дуулдаг байх гэж бодоод алгассан санагдана.

Харин одоо бол Cigarettes after sex гэнгүүт ер бусын тайвшрал, сэтгэлийн догдлол, хоёр биеийн таталцал, бас дотносол гэх мэт үгс санаанд ургаж бн. Dreamy pop гэдэг чиглэлээр дуулдын байна, аргадаад л, энхрийлээд л, эсвэл тэр сайхан дурсамжийг үгүйлээд ч бх шиг аялгуу, хоолой...




 

Дандаа завгүй, цаг хугацаанд туугдаж явсаар байгаад юунд дуртайгаа мэдэхээ больцон бсн. Сүүлийн хэдэн сар аливаа шийдвэр гаргахдаа надад сайхан мэдрэмж төрүүлж бну? гэдгийг нь хамгийн түрүүнд өөрөөсөө асуудаг болсон. Тураад гоё сайхан харагдана гэхийн оронд (мэдээж би гоё харагдаж байвал надад ч бас гоё л доо, тэхдээ бусдын нүдэнд харагдсан тусгалаар дамжина гсн үг) энэ хөдөлгөөн, энэ үйлдэл надад гоё сэтгэгдэл үлдээж бгаа бол би хийнэ гэсэн байдлаар priority-г өөрчилсөн. Тэгээд байж байтал аяндаа турвал сайн л биз. Турах үйл явц ганц хоёрхон сарын дотор явагдчихгүй, гэтэл happiness is a journey, not a destination гэдэг биздээ, турах гэсэн зорилгын дор биеэ хүчлэх чадал тэнхээ надад үлдээгүй бсн. Харин одоо бол бассейндаа орохоор бие сэтгэл ямар гоё сэргэж, аз жаргалын гормонууд ялгардаг билээ гэдгийг санахаар яаж ч ядарсан байлаа хувцсаа чирээд бассейн руу чиглэх хүч гардаг л юм бн. Тэхдээ бассейн нээх тураадаггүйн байнөө :) Бага багаар, зугуухан өөр хөдөлгөөн, мацаг нтр нэмнэ дээ.

Гол нь биеэ чагнаж, дургүй юмаа хүчээр, эсвэл үүрэг хариуцлага гэж дарамтлахгүйг хичээж бгаа. Би өмнө нь нэг юм эхлүүлсэн бол заавал дуусгана гээд, эсвэл тодорхой хугацаа тавьчихаад тэрүүндээ амжих гээд өөрийгөө их шахдаг блаа. Зарим зүйлийг дундаас нь хаяж болно, бас амжихгүй байсан ч амьдрал дуусахгүй гэдэг тайвшралыг одоо л олж бн.

Мэдээж надад хангалттай үүрэг хариуцлага бгаа болохоор нэмэлтээр элдвийн ачаа өөр дээрээ авчрахгүй санаатай. Нэг хэсэгтээ яг энэ дууны өнгө аяс шиг тайвшрал, мансуурлын байдалтай сэтгэл амар, зүүд манан дунд өөрийгөө эрхлүүлсхийгээл явж байя. Ёроол нь гарчихсан байсан урам зориг, эрч хүч, өөдрөг бодол санаа бага багаар нөхөгдөөд л бгаа. Дуртай зүйлсийн жагсаалт нэг нэгээр нэмэгдэж л бн.

Feeling thankful for everyone here <3

Миний инфлүэнсэр крашаар "сонгогдон ажиллаж" бгаа нэг хүн пост болгон дээрээ англи монгол хольж бичээд байдгийн. Яг санаанд бууснаар нь шууд бичих бас их амар л юм бн. Ер нь юмыг их амарчилдаг болоод бгаа даа :)


2 comments:

  1. Dua Lipa & Angele хамтарсан Fever гээд дууг сонсоорой. Франц хэл дээр дуулагдсан байгаа. Бодвол англи хэл дээр дуулагдсан агуулга л байх л даа. Гэхдээ л франц хэл болохоор үнэн гоё сонсогдох юмаа.

    Өөрийгөө эрхлүүлэх тухай яриад сэтгэл санаа өөдрөг байгаад маш их баяртай байнаа. Keep it, please.

    ReplyDelete
  2. байдаг л нэгэнMay 8, 2022, 11:44:00 PM

    амжихгүй байсан ч амьдрал дуусахгүй маш сайн тогтоож авлаа

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...