10.5.22

Сэтгэл гутрал ба сэтгэлзүйн зөвлөгөө (Д.Мөнхцэцэг)

 


Нэг хэсэг өөртөө "шинж тэмдгийн" эмчилгээ хийж, аль болох тордож бөөцийлж явлаа. Тэгээд бас учир шалтгаан, уг үндэс рүү нь шагайж үздийм билүү гээд энэ номыг уншив. Их энгийн байдлаар тайлбарласан, учиргүй онолдсон биш, ихэвчлэн баримтууд тоочсон ном болохоор уншихад хөнгөн байлаа. 

Сэтгэл гутрал гэдэг яг л бие эрхтэн вирус, нянгаар өвчилдөгтэй ижил өвчин, тухайн хүн сул дорой юмуу, арчаагүйдээ биш. Биеийн дархлаатай адил сэтгэлийн дархлаагаа хөгжүүлж, сэтгэл гутралаас сэргийлэх боломжтой. Өвчин учраас эдгэрдэг, эдгэрэх үйл явц хүн өөрийгөө сэтгэл гутарсан гэдгийг ойлгож эхлэх мөчөөс эхэлнэ. 

Энэхүү номыг уншиж үзэх хамгийн том шалтгаан нь хүн өөрийгөө болон, эргэн тойрны хайртай хүмүүсээ сэтгэл гутралд автсан байж болзошгүй эсэхийг илэрч буй шинж тэмдгүүдээр дамжуулан оношлох боломжийг олгож бгаа учраас юм. Үнэндээ хүн бүрийн шинж тэмдэг, учир шалтгаан өөр өөр байдаг ч гэлээ, сэтгэл гутралын төрлүүд, ерөнхий нийтлэг шинжүүд юу  юу илэрдэг талаар цухас боловч өргөн хүрээнд дурдсан байна лээ. 

Өөрийгөө оношилсны дараа эцэс төгсгөлгүй мананд төөрөлдсөн мэт сэтгэгдэл арилж цаашид яах ёстойгоо бага багаар ойлгож, улмаар түүний эсрэг тэмцэх зорилго үүсдэг гэж бодогдсон. Өөртөө туслах 13 алхам гэсэн бүлэг нь маш хэрэгтэй санагдлаа, би өөрөө зөнгөөрөө гэхүү бодож бгаад эдгээрийн талаас илүүг нь хэрэгжүүлж эхэлсэн явна. Тэр нь ч үр дүнгээ өгч эхлээд, балчиг намгаас сугарч гарсан мэт, нэг тийм чөлөөлөгдсөн сайхан мэдрэмж төрж байгаа. 

1. Орчноо солих

Юунд ч сонирхол төрөхгүй, юуг ч хүсэхгүй үед өмнө хийж үзээгүй, багадаа хийхийг хүсдэг байсан зүйлсээ туршиж үзэх зүгээр гэнэ. Миний хувьд гэр, ажил гэсэн маршрутаа өөр хүмүүс, шинэ газар, очиж үзээгүй орчноор баяжуулж өргөжүүлсэн гэхиймүү. 

2. Өөрийгөө энэрэн хайрла

Өөрийгөө хайрлах бол сэтгэл гутралыг эмчлэх өөртөө туслах анхан шатны тусламж гэнэ. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, магтах, өөртөө туслах гэх мэт. Энийг харин сайн хэрэгжүүлж байгаа.

3. Өөртөө эелдэг зөөлөн хандаарай

Өөрийгөө буруутгахгүй, төгс байх гэж зовоохгүй, алдаа гаргахаас айхгүй байх. Өөрийгөө ойлгож халамжлах. Өөрийн биеийг голох, өвчин зовиураасаа ичих, эсвэл үл тоох, муу ээж гэж өөрийгөө буруутгах гэх мэт сөрөг хандлагуудаа аль болох таягдан хаяхыг хичээж байгаа. 

4. Өөртөө үнэнч бай

Бусдын хүлээлт, бусдад таалагдах гэсэн хүсэл болон "Жинхэнэ Би" хоёрын хоорондын зөрчлийг ялгаж, бусдыг бодохоосоо өмнө өөрийгөө бодох, бусдад бус өөртөө үнэнч байж, өөрийгөө таньж өөртэйгээ нүүр тулах. Жижиг сажиг зүйлсээс эхлэн өөрийн хүсэл, мэдрэмж, хэрэгцээгээ хөсөр хаялгүй, бодож үздэг, тэрний дагуу шийдвэр гаргахыг хичээж байгаа.

5. Бусадтай харилц

Хүн бусадтай харилцаж байх ёстой нийгмийн амьтан тул өөрийг нь ойлгож, холбогдож чадах хүнтэй байнга ярилцаж харилцаж байх нь чухал гэнэ. Гэртээ шигдээд, хэнтэй ч уулзмааргүй санагддаг бсн, азаар хөл хорио тавигдаж, бас намайг ойлгож сонсох хүмүүс, энд коммент бичсэн хүмүүс, олон байсны ачаар, сэтгэл санааг минь их өөд нь татсан, татаж байгаа. Энд "ХОЛБООС" гэдэг үг их чухал, ганц үг, хоромхон зуурын реакциар ч гэсэн үнэн сэтгэлийн ойлголцол, холбоос байгаа үгүй нь мэдрэгддэг. 

6. Буяны нийгмийн үйл ажиллагаанд оролц

Бусдад туслах нь өөрийн асуудлаа даван туулахад ч бас тусалдаг гэнэ. Учиргүй буян хийж шалиагүй ч би хэн нэгэнд тус хүргэж байна даа гэсэн мэдрэмж өөрт эргээд тун сайхнаар нөлөөлдөг юм байна.

7. Иог, дасгал хий

Иог биш ч бассейнд явах болсон нь яалтачгүй маш их нэмэр болж байгаа. Намраас ч юмуу, дахиад иог хийж эхлэх санаа байгаал байна. 

Үлдсэн хэдийг нь одоохондоо хийж эхлээгүй, нэг дор бүгдийг нь хэрэгжүүлэх гэж бас өөрийгөө шахаад юүхэв гээд орхицон байгаан. Тэхдээ нэг нэгээр нь оролдож үзнээ.

8.Бясалгал хий

Бясалгал хүнд гэрэл гэгээ гаргаж, өөрийн дотоод ертөнцөөр аялах зүг чигийг зааж өгдөг гэнэ. Бясалгалаар дамжуулан өөрийн оюун бодлыг цэгцэлснээр сөрөг бодлыг хянаж сурдаг. Ер нь бясалгал +иог тогтмол хийдэг болох зорилго бол бн.

9. Аялах

Зун сайхан аялахыг бодноо.

10. Унтаж амар

Нойрондоо дурла. Ингэхийн тулд орондоо дурла. Хайрттайгаа болзоонд явах гэж буй мэт унтахдаа бэлд. гэнээ. Нойрны асуудал байсаар бгаа. Гүн унтаж чадахгүй шөнөжин зүүдлэх, тархи ажиллах үе зөндөө. Нэг үеэ бодвол шөнө утас маажих нь багассан. Илүү сайн чанартай нойр авч сурах хэрэгтэй бн.

11. Зөв хоолло

"Сахар", "Гэдэс" гээд гоё номнууд уншсан. Тухайн үедээ чихрээ танаад, эрүүл зөв хооллох гэж хэсэг үзээд орхисон. Харин, сэтгэлийн хоосролоо хоол идэж дүүргэх гэж оролддог байснаа бол болих шатандаа явж бгаа. Үнэхээр өлсөж байна уу, эсвэл зүгээр ямар нэг юм идэж сэтгэлээ зогоох гэж бну гэдгээ ялгах, сэтгэлээ хоол бодох завгүй, дүүрэн байлгах гэж чармайж бн. 

12. Бодлоо хянаж сур

Үе үе сөрөг бодол хамаг ухаан бодлыг эзэмддэг хэвээрээ. Гэхдээ ийм үед бодлоо, бодит байдлаас ялгаж салгаж сурах хэрэгтэй гэнэ. Сөрөг бодит байдлыг хүлээн зөвшөөрч, яавал давах тухай бодох, сөрөг бодлыг бол сарниаж сурах. Одоохондоо энэ талаар төдийлөн амжилтгүй л байна. Зүгээр л сөрөг бодол өөрөө өнгөрөөд алга болохыг хүлээдэг байдалтай. 

13. Сэтгэл зүйчтэй бол

Харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй, бас учраа олоод үр дүн гараад байгаа болохоор одоохондоо сэтгэл зүйчтэй уулзая гэж бодоогүй л байна. 


4 comments:

  1. Үүнээс гадаа байнга гарах хэрэгтэй, нарны гэрэлд аль болох олон цагийг өнгөрөөх, тэгэхдээ нарны шил зүүхгүй байх. Вит Д байнга авах, орой цэнхэр гэрэл ширтэхгүй байх, нэмэгдээд фаст фүүд идэхгүй байх, гэдэсний бактерууд бас их чухал үүрэг гүйцэтгэнэ

    ReplyDelete
    Replies
    1. Аан нээрээ тийм шүү. Гадаа гэгээтэй байдаг болсноос хойш өдөрт бараг 2 цаг гадаа алхаж байгаа нь бас их нэмэр болж бгаа бх. Утасны цаг багасгах, гэдэсний бактери анхаарах ммм. Тэрийг дараа дараагийн алхам гээд бодсон л бн. :)

      Delete
  2. Сэтгэл гэж нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч хамгийн чухал эрхтэн. Сэтгэл амар байхад бусад бүх юм болноо. Сэтгэлээ засах аргаа олоод хэрэгжүүлээд эхэлсэн нь мундаг. Өөрийгөө таньж байгаа хэрэг байх. Нээх ачаалал өгч өөрийгөө хүчлэхгүйгээр бага багаар л урагшлаарай.

    ReplyDelete
  3. эхнээс нь хэрэгжүүлээд яваа сайн хүүхэд байна.
    Нойронд мелатонин уудаг болоод хэдэн жил болж байна, унтахгүй, унтмааргүй болоод, элдэв бодол эргэлдээд, тухгүй тавгүй байдаг байсан чинь бие тавираад унтдаг болсон. Гэхдээ элдэв юм бодоод байвал ялгаагүй л унтахгүй, гэхдээ зүүдэлдэг бол хэвээрээ байгаа кк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...