25.5.22

Relapse & recovery or "renaissance"

 Мундаг бгаа гээл гайхуулаад бсн чинь буцаад унааск. Донтолтонд автсан хүмүүсийг эргээд нөгөө юмаа хэрэглэж эхлэх үед relapse гээд бдг. Сэтгэл гутралыг бас ингэж хэлж болох бх. Хамгийн гол нь нойр, бас хүүхдүүдийн эрүүл мэнд юм бнлээ. Хоёр бага ханиад хүрээд халуураад, олон шөнө нойр дутуу явангуут шууд уналт... Түгшүүр, санаа зовнилт, өөрийгөө буруутгах, голох, цөхрөх гм хамаг сөрөг мэдрэмжүүд дээр дээрээс дарж унаал. Өмнө нь бол тэр мэдрэмжүүддээ дарлагдаад учраа олдоггүй бсн, одоо харин яг яагаад бгааг мэджийсэн болохоор аль болох автахгүй, дийлдэхгүй, өөрт таарах арга хэмжээнүүдээ аваад тэгсгээд гайгүй сэргэсэн. 

Сая анзаарлаа, "сэтгэл гутрал" гэсэн гарчигтай бичвэрийг crush, sex гэх мэт гарчигтай бичвэрээс хэд дахин олон хүн уншсан байв. Хайлтын системээр дамжиж орж ирсэн бх гэж бодлоо, тэр чинээгээр энэ асуудал олон хүний зовлон болж бгаа бололтой. 

"Зовлон яг вирус шиг. Хаа ч отож байж мэднэ. Хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож болно. Их уншдаг хүн бол вакцин хийлгэж байгаатай яг адилхан, амьдралын бүх асуудлыг "амьд мэнд" шиг даваад гарчих сэтгэлийн тэнхээг зүрхэндээ, тархиндаа суулгаж, өөрийгөө дасгалжуулж байдаг"

Сэтгэлийн тэнхээ буюу сэтгэлийн дархлаагаа л сайжруулахаас өөр гарцгүйм. Сэтгэл гутралын эсрэг вакцин бол унших гэж миний хайрт Л.Ө. маань ярилцлагадаа хэлсэн бнлээ. Номын баяр дээр үнэгүй тараагдаж байсан сэтгүүл дээр ийм эрдэнэ шиг ярилцлага байна гэж хэн санах билээ. Би анзаараагүй өнгөрсөн бсн, манай найз надруу зургийг нь дарж явуулсын. Sharing is caring, уншаагүй хүн байвал уншаасай гээд, бас хадгалах гээд эндээ тавив.

Олон краштай байх ч бас нэг вакцин юм шиг. Миний крашууд бүр тоогоо алдсан. Өчигдөр л гэхэд нэг крашаа араас нь баахан харлаа. Морин хуурч байсан чинь удирдаач болжээ тэр минь. Краш гээд зарлаж байх бас зүгээр юм, сошиал медиа дээр пост оруулсан чинь нэг дүү харчаад гарын үсэгтэй CD-г нь олж өгнө гэсэн, бас нэг хүн крашыг өөрийг нь tag хийгээд, түүнээс өөрөөс нь хариу коммент нтр авч үзлээ шд. Сэтгэл гэдэг оронзайг жижиг сажиг боловч happy feeling, happy memories дүүргэж байвал аштай юу даа тээ.

Өөр нэг вакцин бол гоё хүмүүстэй уулзах юм бнлээ. Чамайг хэн байсныг санадаг, дундын дурсамж хуваалцдаг, цаашдаа ч бас холбоотой баймаар тийм хүмүүстэй үе үе уулзаж байх. Уулзсаны дараа амьдралын элдэв асуудлыг арай өөр өнцгөөс харах шиг, бас хаанаас ч юм эрч хүч олж авах шиг санагдсан. 

Renaissance гэж бичсэн учир нь, зүгээр л энэ үгийн гарал үүслийг гэнэт ойлгоод. Ренессанс буюу сэргэн мандлын үе гээд байдаг даа түүхэнд. Франц үг юм бнлд, дахин төрөх гээд. Тэрийг л гэнэт ухаарснаа, тэрэндээ өөрөө баясаад. Тээл бичсиймөө :) Заримдаа миний одоо туулж бгаа үе, миний амьдралын ренессанс үе шиг сэтгэгдэл төрөөд бдг. Хүүхдүүд харьцангуй том болчлоо, хувьдаа сэтгэлзүйгээ ойлгоод хямралаа давах аргад суралцаж бн. 40 насанд амьдрал эхэлдэг гэдгийн арай өөр хувилбар буюу одооноос эхлээд өөрийнхөө хүсч буй амьдралыг тодорхойлоод түүгээрээ амьдрах боломж, эрх чөлөө нээгдэж буй цаг хугацаа юм шиг санагдаад. 























3 comments:

  1. Сэтгэл гутралын сэдвийг олон уншсан нь надад сэтгэл гутрал бнуу гэж сонжиж уншсан бх, миний хувьд шартах эсвэл хэт ядрах, хийхийг хүсээгүй зүйл хийчихээд гэмшсэн сэтгэл 3 л намайг маш их түгшээдэг, түгшсэн үедээ энэ бол цаг хугацааны л асуудал хэсэг хугацаа өнгөрчихвөл бүх юм зүгээр болчихно гэж боддог болсон, нойр маш чухал ч энэ насанд ханатлаа унтах зав ч гарахгүй юм, гэхдээ болнодоо болно кк

    ReplyDelete
  2. Сонирхолтой ярилцлага уншуулсанд баярлалаа.
    Санаагаар унах асуудал бол сэтгэл гутралтай хүнд битгий хэл зүв зүгээр хүнд өдөртөө хэд хэдэн удаа тохиолдох болохоор битгий их гүнзгийрүүлж хямраарай. Номоо уншаад л сэргээд ирээрэй.
    Ер нь бол сэтгэцийн хувьд 100% эрүүл хүн гэж лав байхгүй ээ. Бүгд аль нэг тийш хазайлттай л байгаа. Тэрийгээ ил гаргаж байна уу, сайн нууж байна уу, өөрөө хүлээн зөвшөөрсөн үү үгүй юу гэдгээс бас хамаараад байх шиг. Хандалтаас харахад бүгд өөрт хэрэгтэй гэдэг үүднээс орж ирж уншсан байх нь хэхэ.

    ReplyDelete
  3. setgel gutraltai negen bainoo, amid mend meltiij baigaa ni bas ih yumdo

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...