23.6.22

Hyperactive

 Хэд хэдэн хүнээс хайпер актив юм гэдэг үг сонслоо. Бүр "human Хамрын хийд" гэсэн :) 

Нэг талаас, алдагдсан, өнгөрсөн цаг хугацааг нөхмөөр, амжуулмаар юм шиг санагдах хүсэл, нөгөө талаас аяндаа ундарч гараад байгаа энерги хоёр нийлэхээр тэгээд ердийн үеэсээ арай л илүү идэвхтэй амьдраад байх шиг байна. Хамгийн гол нь үүндээ өөрөө маш их баяртай. Үүн дээр нэмэрлээд яахав нэг guilty pleasure авдаг арга олсон. Тэхдээ хэлкү нууц :) Тэр бүр нэмж эрч хүчтэй болгоод байгаан. 

Юу юу хийгээд бн гэвэл, ном уншиж (зарим нь францаар), бассейнд сэлж, ууланд авирч, дугуй унаж, гүйж, өдөрт 20к алхаж, 108 мөргөж, дээрээс нь мэдээж ажлаа хийнэ, ээжийн үүргээ гүйцэтгэнэ. Мэдээж өдөр бүр биш л дээ. Аан бас завсарлагатай мацаг барьж байгаа. 16:8-с эхлээд одоо заримдаа бараг 20:4 хүрчихсэн явж байгаа. (Intermittent fasting гээд 16 цаг юм идэхгүй, 8 цаг л идэх гэх мэтээр барьдаг мацаг) Энэ тухай Obesity code (Jason Fung), Таргалалтын анатоми (Ж.Хулан, АНУ-д амьдардаг доктор), Гэдэс (Германы эмч ) гэх зэрэг номуудыг уншсаны үндсэн дээр нухацтай бодож байж эхэлсийн. Ер нь цаадах чинь overthinker шд. Юу юуны туханд хүрэлгүй өлсөөд эхлэхгүй. Өлсөх нь сайн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хугацаа, тархиа сэнхрүүлэхэд ШУ-ны бодит нотолгоо их хэрэгтэй байсан л даа. Идэх юмнаасаа л гол таашаал авч амьдарч ирсэн олон он жилүүдийн дараа ялангуяа.

Yoshinori Ohsumi гээд японы микробиологич autophagy буюу эсүүд хуучин, хөгшин эд эсээ идэж, шинийг төлжүүлэх процессын тухай судалгаагаараа 2016 онд Нобелийн шагнал авсан юм байна лээ. ФБ-р явдаг постод итгэдэггүй хүний хувьд биечлэн fact check хийсийн. Autophagy илүү эрчимтэй явагдахын тулд 1. Мацаг барих 2. Кето дэглэм 3. Идэвхтэй хөдөлгөөн энэ гурав их чухал юм байх. Миний хувьд идэх юмныхаа төрөл зүйлийг хорихын оронд цагийг нь багасгах илүү тохиромжтой байгаа. Тэгээд давуу тал нь эрч хүч маш ихээр нэмэгддэг юм байна. Бүр гайхмаар. Өмнө нь ядарч байна гэж идээд л, гутарч байна гэж идээд л, яг өлссөндөө ч биш зүгээр craving food учраас л иддэг байсан. Идсэнийхээ дараа улам ядраад, улам гутраад, дахиад дараачийн амтны эрэлд гардаг байж. Одоо тэгэхгүй болохоор бие хөнгөрөөд, сэтгэл санаа ч сэргээд, гоё болоод байгаа. Хамгийн гол нь дарагддаггүй байсан хоолны дур хүсэл аяндаа буураад ирэхээр урт хугацаандаа ч гэсэн иймэрхүү байдлаар амьдарч болмоор санагдаад, найдвар төрөөд л байна. 

Арваад жилийн дараа алга болсон эгэмний ясаа эргэж олох юм шиг байна. Одоогоор дөнгөж цухуйж л байгаа :))


2 comments:

  1. Ээ нууцаасаа л даа. Энд нэг хүнд эрч хүч их хэрэгтэй байнаа.

    ReplyDelete
  2. odoo l uuriinhuuruu amidarch ehelj baina daa teguul

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...