27.4.22

Crush

Юм хөгжихийн хэрээр дурлах, таалагдах мэдрэмж бас олон янз болсын бн. Celebrity crush (олны танил алдартай хүнд крашлах), Book Boyfriend (ном, киноны дүртэй үерхэх?), Influencer Crush (од биш ч инфлүэнсэр хүмүүст крашлах) гэх мэт төрөл зүйл, эсвэл орон тоо олширсон гэнэ. Ганцхан чи мээнь гэдэг үе өнгөрчээ. Орон тоо бүр дээр нэг нэг хүн зоочоод сэтгэлээ баясгаж явбал гоё ч юм шиг ккк.

Миний хувьд Bridgerton-ы гол дүр яалтачгүй Book/Movie boyfriend гэчмээр бүр дурлаастай бснаа, одоо гүнзгийрээд түүнд тоглосон жүжигчинд нь крашлаад эхэлсэн. Цаанаасаа эерэг энерги цацарсан, хөгжилтэй, sweet guy юмаа. Гэй гэдгийг нь олж мэдээд ч хамаагүй санагдана. Зүгээр л тэр нэг human being-д татагдаж байхын. Бараг харь гаригийн амьтан гэсэн ч хөөрхөн санагдах бхаа :)

Дурлал л бол дурлал юм, сэтгэл санаа хөөрүү, үүлэн дээгүүр хөвсөлзөх мэдрэмж нь яг адилхан. Миний сэтгэлд дутаад байсан орон зайг дүүргэж өгсөн мэт. Хэнээс, хаанаас олж мэдэрч бгаа нь хамаагүй, өөрт минь юу мэдрэгдэж бгаа нь чухал гэдгийг ойлгож эхэлсэн нь нас ахисны давуу тал. Яг энэ номонд гардаг шиг...

Г.А. хүүтэйгээ цуг орчуулж Л.Ө нь редакторлаж, охин нь зургийг зурсан

"Энэ бүхэн жинхэнэ байх эсэх нь хамаатай юу? Цагийг сайхан өнгөрүүлсэн гэдэг л чухал биш үү?"

"үзэгдэж байгаа зүйл хүнийг татдаггүй, харин мөнөөхөн үзэгдэгч зүйлд татагдах сэтгэл л хүнийг түүнтэй холбодог"

 Bridgerton-ы зохиол нь их энгийн үгтэй, үйл явдалсаад байх юмгүй, ихэвчлэн романтик бөгөөд драматик дүрүүд(яг над шиг)-ийн сэтгэл хөдлөл гардаг. Ер нь франц орчуулгыг нь унших гээд үзвэл яадаг бол гэж мэргэн санаа төрөөд, эхний ботийг эхлүүлтэл дажгүй уншаад дуусгачдаг байшд. Францаар уншиж дуусгасан анхны ном! Бөөн баяр. Цаашдаа уншаад байж чадах юм байна гэсэн урам. Аманд эвлэрч гарах болоогүй ч толгой дотор эргэлдэх тархай бутархай үг өгүүлбэрүүд. Kindle апп-аар ном уншихын давуу тал нь толь бичигтэйгээ холбогдчихсон бдг, мэдэхгүй үгээ сонгоод тодруулангуут тайлбар, орчуулга нь гараад ирдэг, ёстой амар юм бн. Бүтэн өгүүлбэрээ ч орчуулаад харж болдог. 

Хоёрдох ботийг нь англиар уншчихсан, киног нь үзчихсэн. Гэхдээ одоо францаар нь унших гэж байгаа, яагаад гэвэл нөгөө номын бойфрэнд маань гардаг боть нь болохоор. Үг үсэг алгасахгүй нухацтай, гамнаж уншнаа :)













За яахав, миний дурласан залуутай танилц <3 Өчигдөр ч билүү төрсөн өдөр нь болсон гэнэлээ. 




4 comments:

  1. Хүүе ээ бүр Франц хэл дээр ном уншаад байгаа юм уу, гэтэл би үсгээ ч мэдэхгүй шд хэхэ. За яахав цаг нь болохоор ярьнаа.
    Киног нь үздэг ч юм уу, номыг нь уншдаг ч юм уу, яаж ийж байгаа нэг агуулгыг нь ойлгочих юмсан.

    ReplyDelete
  2. Оюутан байхдаа л их олон краштай байлаа. Oн жил улирах тусам цөөрсөөр одоо байхгүй ээ гэсэн, ккк

    ReplyDelete
  3. хонгор найз гэж миний краш шүү дээ

    ReplyDelete
  4. байдаг л нэгэнMay 8, 2022, 11:38:00 PM

    хонгор найз

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...