8.4.22

ХОЛ




Цагийн байдал ороо бусгаа байна даа. Гэтэл би, амьдралаас хол тасарчихсан, романс давалгаанд цохиулаад ухаан алга. Bridgerton гээд драма үзсэнээс хойш сэтгэл санаа гэгэлзээд, үүлэн дээгүүр хөвж явдаг боллоо. Номыг нь хүртэл олж уншлаа. Уянгын дуу сонсоод уярч алхдаг болов. 16-тай охин биш дээ, бүгд уран панаал гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байвч тэр фантазит ертөнцийн төрүүлж буй мэдрэмж нь нэг л гоё. 

ХОЛ 

Нарнаас нарны сүүдэр хүртэлх зай 
Дөчин есөн наснаас дөрвөн нас руугаа алхах шиг хол 
Надаас чам руу хүрэх зай 
Хаврын эхний хийгээд намрын сүүлийн өвсний өнгө шиг хол.

Өглөөнөөс өглөө хүртэлх зай 
Өвдсөн нэгний хувьд саранд хүрэхээс хол 
Үүлнээс шоргоолжны үүр хүртэлх зай 
Үхлээс буцаж ирсэн "нялх" өвөөгөө таних шиг хол. 

Цагаанаас ногоон хүртэлх зай. 
Цаас буцаад мод болох шиг хол. 
Гунигт нүднээс минь танай цонх хүртэлх зай 
Гурван хором, гучхан алхам ч зуун жил шиг хол.

                Л.Ө. 




Ойрд хараагүй яруу найргийн номоо шагайж эхэллээ. Уншаад юу ч мэдрэхээ больсон байсан, гэтэл одоо мөр бүрийн утга зүрхэнд тусаад л... юутай уран яруу бичээв дээ гэж бишрээд л... 

Бодит амьдрал, дурлаж автаад байгаа романтик зохиолоос ч бас төдий зайны ХОЛ. Тэгсэн мөртлөө больё гээд больж чадахгүйн. Романс миний сул тал, дутагдал юм шиг байнаа. Хүмүүс удаан хугацаанд нийгмийн шударга бус байдлыг харж хүлцэж тэвчихээ байгаад жагсаал тэмцэлд орсон шиг, миний эмоцлог дотор хүн олон жил ахуй амьдралын асуудлуудад дарагдаж байсаар одоо л нэг дэлбэрч бгаан байна гэж зүйрлэвэл гайгүй бгаа. 

Аделийн нэг дуун дээр 
When we were young 
It was just like a movie
It was just like a song
гэдэг дээ. Тэртээд өнгөрч хоцорсон залуу нас, үл гүйцэлдэх романтик хүсэл мөрөөдөл, кино шиг, дууны үг шиг, зөвхөн сэтгэлдээ зураглаж дурсаж мэдрэх боловч барин тавин хүрэх боломжгүй ХОЛ юм даа.



3 comments:

  1. Нас гэдэг тоонд баригдаад зөвхөн өөрийнхөө дотроо л кино шиг, дуу шиг бодит байдлаас хол амьдрах болчихож байх шиг. Тэртээ тэргүй ажил дээрээ, гэртээ хөрсөн дээрээ буухаас хойш бодолдоо, зүүдэндээ хөөрч л байх хэрэгтэй. Тэгж байж тэр бодит байдлын асуудлыг давж гарах байх даа.
    Bridgerton-г зав гаргаж үзээд би бас хол тасарнаа тэгж байгаад хихи.

    ReplyDelete
  2. байдаг л нэгэнApr 11, 2022, 9:49:00 PM

    сайн уу дөрөвдүгээр сар.
    уншдих дуртай хүмүүс гоё гэгээн мөрөөдөлтэй байдаг юм шиг яруу найраг уншиж байгааг харсан найз хүүхэд биш одоо шүлэг уншаад байхдаа яахав дээ гэсэн харин надад одоо л жинхэнээсээ яруу найрагт автдаг цаг шиг санагдаад байгаа
    энэ дуу гоё зарим үед сонсоход уйлмаар дуу

    ReplyDelete
  3. Bridgerton s2 үзнэ дээ гээл байж байна даа. Их олон жил уншиж байна даа таны бичвэрүүдийг. Яг нэг авдарт байгаа юм шиг. Ц.амгалан багшийн лекцүүдийг сонсож шинэ ойлголтуудыг олж авсан 7 хоногууд хөвөрч байна даа

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...