7.3.22

Өөдрөг уяанууд

Төрсөн өдрийн мэнд хүргэсэн, бас намайг сэтгэл санаагаар дэмжсэн коммент үлдээсэнд маааааш их баярлалаа. Дотроо санаад л, баярлаад л явдаг шүү. 

Акуа фитнесст явж эхэлсэн. Ердийн фитнесст очихоор гуалиг бүсгүйчүүд бакь залуучуудаас нь сүрдээд өөрийн биенээсээ ичээд байдын. Акуа фитнесст яг миний өрөөсөн дугуйнууд цуглардаг болохоор, бас хийж чадахгүй байсан ч усан дотор учраас харагдахгүй, тэгээд ч ер нь ус их тайвшруулж сэтгэл сэргээдэг юм байна. Хажуугаар нь бас сэлээд сурчих санаатай оролдоод. Гоё байгаа.

Сэтгэл гутрал гэдэг усанд живэхтэй төстэй юм гэж бодогдсон. Эхлээд бодит байдалтай эвлэрэх - хөвж сурах. Хэн нэгнээр татуулж болох ч, эцсийн бүлэгт өөрөө сэлж сурах л хэрэгтэй. Түр зуурын сэтгэл зогоох, сэргээх зүйлд найдах биш өөрөө өөрийнхөө хүчээр санаа бодлоо жолоодож сурах. Усан дотор тийчигнэж байхад иймэрхүү "гэгээрсэн" бодол төрж нтр...

Толгой дүйнгэтээд, учир шалтгаангүй ядраад байсан болохоор өрхийн эмчид үзүүлээд 2 удаа дусал хийлгэсэн, цус тархинд очихгүй байх шиг байна гэж өөрөө бодож олсын. Дусал хийлгэсний дараа бүр хүн шиг болоод, ядрах нь гайгүй. 

Хүүхдүүдийн сургууль, эцэг эхийн зөвлөлд оролцохоос хойш суудаг байлаа. Зөвхөн гэр, ажил гэсэн явцуу хүрээнээс гарч, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож байя гэж бодоод эцэг эхийн зөвлөл, сайн дурын ажлынх нь баг нтрт давхиад орчихсон. Заримдаа чухал хүн болсон мэт санагдаад аятайхан, заримдаа мөнгө санхүү, санал зөрөлдөөний асуудал босч ирээд төвөгтэй. Хүүхдээ идэвхтэй бай гэж сургааль айлдахын оронд өөрөө биеэр үлгэрлэхээс ккк.

39 гээд солонгос драма эхлүүлсэн чинь бас жүжигчинд нь крашлаад хаясс. Хэд хүрсэн ч крашилсаар байгаал үхэх байхөө. Солонгос хүмүүсийн хувьд яг 10 жилээр залуу амьдраад бнаа. Дүрүүд нь драманы нэр шигээ 39-тэй, тэгсэн мөртлөө 29-тэй юм шиг бүгд ганц бие, ид дурлаал романтиклаал. Юун маниус шиг хүүхэд шуухад, байр савны реалист асуудал огт алга. Үр хүүхэд минь амьдралын утга учир, баяр бахархал, хайр мөн ч гэлээ, хааяа бас тэр хүмүүс шиг өдийд амьдралаа эхлүүлж байсан бол, эсвэл зүгээр ганц биеэрээ зөвхөн өөрийнхөө хүсэл зоргоор амьдарсан бол ямар байх байсан бол гэж төсөөлмөөр санагддаг. 

Өнгөрсөн хагассайнд Харуки Мураками-н зохиолоор хийсэн "Drive My Car" гээд киног олж үзлээ. Кино наадмуудаар хамаг шагналыг нь түүгээд байгаам байна. Ганцхан удаа болсон тусгай үзвэрийг зорин очиж үзсэн, дандаа 20-иод насныхан үздэг юм байна, манай найз билетээ авах гээд очиход нь "хэдэн настай хүмүүс үзэх гэж байнаа" гээд бүр их сандарсан гэнэ. Монголд ер нь яагаачгүй эрт л настайчуудын эгнээ рүү жийгдчих юмаа. Солонгос японд манай үеийнхэн still эмороод, болзоод явжаахад хн.



Киноны тухайд, маш их сэтгэл зүрхээ шингээж, уран яруу бүтээсэн байна лээ. Гол дүрийн жүжигчний доошоо буусан урт сормуус нь таалагдсан. "Хүнийг хичнээн сайн мэддэг, хичнээн их хайрладаг байсан ч түүнийг бүрэн ойлгох боломжгүй. Үхэж байгаа нь биш, үлдэж байгаа нь үхлийг хамгийн их мэдэрдэг. Амьдрал бидэнд ямар ч сорил, даажигнаан илгээлээ гэсэн бид даваад л гарах хэрэгтэй. Амьдарсаар л байх хэрэгтэй, өөр яах ч билээ" гэх мэт үгс сэтгэлд бууж үлджээ. 




3 comments:

  1. Өөдрөг уяануудыг олж хараад бясалгаад байгаа нь яг зөв.
    Аягүй урт сэтгэгдэл болох нь. Гэхдээ чиний гаргалгаа яг зөв байна лээ шүү. Энд сайн дурын хүмүүсийн нэлээд олон хүнээс авсан судалгааны хариуг харсан. Асуулт нь үхэхээсээ өмнө юу хийх вэ гээд. 20, 30, 40, 50 насныхан гэсэн бүлэгт хуваасан байсан. Эдгээр насныханы хариултаас нэг дүгээрт орсон хариултыг хэлье. 20 настангуут бол гэрлэж үзэх, 30 настангууд эцэг эх болж үзэх, 50 настангуут ач зээгээ үзэх. Гэтэл бидний 40 настангуут юу байсан гээч инээдтэй. Хайраа илэрхийлж үзэх гэсэн байсан. Тэгэхээр still дурлаж гүйсэн нас байгаа биз дээ хэхэ. Санаа зоволтгүй дурлаарай.

    ReplyDelete
  2. байдаг л нэгэнMar 11, 2022, 3:16:00 PM

    гоё дурал яадгийн

    ReplyDelete
  3. Энэ постыг уншсаны дараа энэ драмаг үзэж байхдаа Soulmate хэнд нь крашласан юм бол оо гэж бодсоор дуусгав. Тэгээд эмч залууд л байх гэж бодлоо. Халамжтай, мэдрэмжтэй тийм залуу гэхдээ зөвхөн драма дотор байдаг нь харамсалтай ккк. Тэгснээ бас тогооч залуу ч инээмсэглэхээрээ хэнийг ч уярааж магад шүү гэж бас бодов.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...