31.1.22

1-р сар

 Он гарангуут биеэ жаал тордлоо,"Манба дацан" гээд уламжлалт эмнэлэгт хэвтлээ. Эмчилгээнүүд нь мэдээж их нэмэр болсон байх, бас өдөр тутмын үүрэг хариуцлага, чимээ шуугианаас ангижраад ганцаараа хэд хоног чих амар байсан нь их гоё амралт боллоо. Өрөөндөө нэг эмэгтэйтэй цуг хэвтсэн юм, харахад үеийн л юм шиг байсан, намайг эгчээ та гээд, би өөдөөс нь бууж өгөхгүй өөрөө өөрөө гээд байсан юм. Маскаа тайлаад жаахан яриад суусан чинь гэнэт чи, чи болчихсон. Өөрийгөө 40 нилээд гарсан гэж байсан, тэхээр эсвэл үеийн эсвэл бүр эгч байж магадгүй. 43 чинь одоо 40 жаахан гарсандаа орохуу, нилээд гарсандаа орох уу кк. Нээрээ хэдхэн хоноод 43 хүрлээ, өү май жоод. Цаг хугацаа зогссон мэт санагдах үеэр нас жин хоёр эрчимтэй нэмэгджээ.

Эмнэлэгт эхний шөнө би бүр үхсэн мэт унтлаа. Угаасаа уртлын урд шөнө нь нойр муутай, шөнөжин нетфликс үзцэн байсымаа. Тэгээд өглөө нь сайхан зантай сэртэл, өрөөний эмэгтэй маань унтаж чадаагүй гэнэ. Би аймшигтай хурхираад унтуулаагүй гэнэ. Нөхөртөө хэлтэл ер нь л их хурхирч унтдаг болсон гэнэ :(  Тэгээд нөгөө эмэгтэй өөр өрөө рүү шилжиж, би ганцаараа хэд хоног тарвалзлаа даа. Хурхирдгаа мэдсэн нь ичгүүртэй ч, ганцаараа байх боломж олдсон нь сайн тал юм даа.

Шөнө нетфликсдэх гэхдээ үнэхээр муу зуршил. Дахиж тэгэхгүй гэж өөртөө 1000 амласан боловч өчигдөр бас л 2 цаг хүртэл үзчихэв. Тэгээд хамгийн муухай нь нойроо хасан барин үзээд дууссан чинь өнөөх нь шал мангар кино байх үед. Над шиг триллер кинонд дуртай, Кристен Беллийг дажгүй гэж боддог байсан ч гэсэн "The Woman in the House Across the Street from the Girl in the Window"-г бол битгий үзээрэй. Цаг, нойр, утасны цэнэгний гарз байна лээ. 

Муу зуршлуудаа багасгаж, сайн дадал нэмэх юмсан. Ингэхэд бас эрч хүч их хэрэгтэй. Дадал зуршил, эрч хүч хоёр харилцан хамааралтай. Муу тойрогт орчихоороо улам ядраад, улам муу зуршилд автагдаад, гарч чадахгүй тэндээ улам живдэг юм шиг. Хэд хэдэн өөдрөг уяа олж аваад сайн тойрог руу зүтгэж л байна.

Өөдрөг уяа гэдэг нь юу юу вэ гэдгээ дараа нь бичий. 


4 comments:

  1. Өөрийнхөө сул талыг мэдээд байна гэдэг чинь бас муу зуршлаа давах нэг чухал зүйл шүү дээ.
    Мөрөөдөж, дурлахгүй бол амьдрал утгаа алдаад өдөр тутамдаа түүртэнэ шүү мөрөөдхөө, дурлахаа битгий зогсоо гэж багш маань хэлсэн. Нас хамаагүй гэсэн шүү хэхэ.

    ReplyDelete
  2. байдаг л нэгэнFeb 9, 2022, 11:50:00 PM

    кино үзэхээр нойр будаа маргааш нь 50 хувь хөдөлмөрийн чадвараа алдаад хэрэг алга

    ReplyDelete
    Replies
    1. Энэ яг. Кино үзэж чадахгүй болсон гэхээр л

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...