8 сарын, зугаатай зуны, урт амралтын, удаан хугацааны гадаад дах тэнэмэл амьдралын, цоо шинэ хуудас нээгдэхийн өмнөх...сүүлчийн бичлэг гэсэн утгатайм. Энэ сард рекорд амжилт тогтоомоор олон бичлэг хийжээ, их ч олон үйл явдал өрнөсөн сар байж.
31.8.12
24.8.12
Жолооны үнэмлэхээ солиулах нь
Над шиг тохиолдол их цөөн байх л даа, гэхдээ яахав хэн нэгэнд хэрэг болж юуны магад гээд эндээ оруулчнаа. Ар өврийн хаалга, танил талтай бол автоматаар бүтээчих байх, би өөрөө бор зүрх, бор царайгаараа идэвхтэй явж бүтээсэндээ аягүй додигор байгаа :р
20.8.12
Уббан Каннам Стайл
Энэ дуу ойрдоо бут аваад байх шигээ. Хаа сайгүй л үүнийг ярьж, аялсан хүмүүс байхын. Уг дуучин нь их этгээд стильтэй, царайлаг хөвгүүд охид, уянгалаг дуучид багширсан Korean Pop урсгал дунд тэс хөндлөн, царай муутай хэрнээ хурц үг хэллэг, өвөрмөц бүжгээрээ онцгойроод явдгийн.
16.8.12
Өдрийн тэмдэглэл.
Онцгой өдөр байв.
Манай нэг багш асууж байсын, өдрийн тэмдэглэлээ ямар үгээр эхэлдэггүй вэ? гэж. Өнөөдөр гэж эхэлдэггүйн гэнээ, яагаад гэвэл өнөөдрийн тухай л бичих нь ойлгомжтой учраас. Бага байхдаа ч уйгагүй хөтөлдөг байж дээ. Үйл явдлаар дүүрэн өдөр байсан учраас блог дээрээ бичиж үлдээе дээ.
Манай нэг багш асууж байсын, өдрийн тэмдэглэлээ ямар үгээр эхэлдэггүй вэ? гэж. Өнөөдөр гэж эхэлдэггүйн гэнээ, яагаад гэвэл өнөөдрийн тухай л бичих нь ойлгомжтой учраас. Бага байхдаа ч уйгагүй хөтөлдөг байж дээ. Үйл явдлаар дүүрэн өдөр байсан учраас блог дээрээ бичиж үлдээе дээ.
12.8.12
10.8.12
Улаанбаатарт бороо орж байна...
Найман сарын бороо, Намар хархүүг дагуулж ирчихээд сэтгэлийн маань гал тогоонд гуниг самарч, уйтгарын зузаан өрөм загсаагаад суучлаа...Хүүхэд нас усны гутлаараа шалбааг туучин онгирч, Цаг хугацаа хаашаа ч юм айл хэсээд эзгүй байна...Ноён Саарал хорвоог бүрхэн дарангуйлж, өнгө будагс зөвхөн шүхрэнд хоргодон туугдах мэт...
6.8.12
Subscribe to:
Posts (Atom)
Хүчирхэг, дайчин...
Миний амьдралын түүх, тулгарч буй асуудалтай 80-90% таарсан санагдаад хэрэг болгон орчуулав. https://www.facebook.com/share/p/1V8Amqk55h/...
-
3 сарыг алгасчихжээ. Бодвол завгүй, бас сэтгэл санаа амар амгалан байсын болуу. Үймрээд хямраад ирэхээрээ л эндээ уйлагнах гээд ороод ирлэ...
-
Намар гуниг хоёр хэлхэлдээл надруу ирэхэд, блогоо бичихгүйгээр тэсэхийн аргагүй болов. Зуныг хангалттай мэдэрсэн. Нар, салхи, бороо, навчис...
-
Уг нь оны сүүлийн гэж гарчиглаад, ололт амжилтаа дүгнээд, ирэх жилээ төлөвлөөд, хүн шиг пост бичмээр бсн даанч амжсангүй. Гэснээс саяхан сэт...