Pages

4.10.11

Аниргүй...

Гэрт цагийн зүү нэгэн хэмнэлээр урагшлахаас өөр ямар ч чимээ үгүй. Хүүхдийн инээд, шуугиан, уйлах дуу...өдөр тутмын үргэлж давтагдах асуулт хариулт, харь хэлээр гүнгэнэх зурагтын чимээ... аль аль нь алга. Цайны цагаар гэртээ ирсэн чинь нэг иймэрхүү орчин, ингээд анир чимээгүйн гүүрээр дамжиж өөрийн нууцхан ертөнцдөө бичиглэж сууна. Ахуйгаас тасарч сэтгэлийн гүндээ айлчлан ирэх зав гаралгүй нилээд удсан байна шүү...





Нэгэн найзын санал болгосон "Commencement" гэдэг номыг уншсан. April гэж бүсгүйн тухай гардгийн гэж онцгойлох болсон шалтгаанаа хэлсэн ч, уншаад дууссаны дараа тэр найзыгаа илүү ойлгох шиг болсон...Ээж охин хоёрын холбоос, тэр нандин хэлхээс ямар их амар амгалан, сэтгэлийн тэнхээ авчирдаг тухай ухаарал. Ээж минь миний дээр орших дээвэр мэт, намайг тойроод босгосон үл үзэгдэх бат бэх хэрэм цайз мэт...ээж минь байгаа цагт би тэр нөмөрт нь айх аюулгүй мэт... Жижигхэн үрдээ би бас дээвэр нь, надад итгэн цохилох бяцхан зүрх байгаа учраас би эрч хүчтэй, эцэж цуцашгүй агуу эмэгтэй...



Өөр бас нэг таалагдсан юм. "Эмэгтэй хүн бүрт нууц байх ёстой" гэж хэлдгийн. Би чинь их том нууцтай хүн. Энд бичигдсэн бүхнийг олж уншихгүй хүмүүс байдаг, бас энд хэзээ ч бичигдэхгүй миний амьдралын хэсэг байдаг... Нууц бүхэн нууц хэвээрээ үлдэх хэрэгтэй гэж бодсон минь зөв байжээ...



Өөр сонин хачин гэвэл, ажлынхаа хаяанд нүүгээд ирсэн. Гэртээ ирж цайгаа уух гоё байна. Ангийн хүүхэд гэр бүлээрээ хүрээд ирсэн. 10 гаран жилийн өмнө төгсөөд ийш тийш одохдоо энд дахин эргэж уулзана гэж бодсонгүй явжээ. Хүний амьдрал хаашаа яаж эргэх нь мэдэгдэхгүй болохоороо сонирхолтой юм даа...

Цахим шуудангаар ирсэн захидлуудад
"Чи минь өдрийн од шиг үзэсгэлэнтэй охин шүү дээ..." гэж
хар багын найз минь өнөөдөр бичжээ
Тэр минь зураач юм

"Та бол миний шүтээн шүү, үүрдийнх!" гэж
хорин хоёртой хөвгүүн бичжээ
Тэр уншигч минь юм

"Мэргэн цэцэн охин минь сайн уу?" гэж
харийн шаргал үст найз минь захиагаа эхэлжээ
Тэр зохиолч юм

Мэндэлсэн бүхнээс сайхан үг дуулж
Мэдэхгүй хүмүүсээр ч хайрлуулах болов
Би аз жаргалтай байна
Гэхдээ илүү аз жаргалтай байхын тулд
жинхэнэ үнэнийг л хэлмээр байна:

Би хэзээ ч үзэсгэлэнтэй байгаагүй ээ!
Бүдэгхэн царай минь надад үргэлж
Бүхнээс хайртай аавыг минь л санагдуулдаг
(Үхлийн өмнө аав минь яг
Үүлний цаахнаас ширтэх хэн нэгэн шиг
үнэн холын гүн төрхтэй харагдсан сан)
Үнэндээ миний жинхэнэ төрх бол
Үүлний царай юм
Усны царай юм

Би хэзээ ч хэн нэгний шүтээн болохыг хүсээгүй ээ!
харин хэн нэгнийг үргэлж
зүрх, тархи, мөрөөдөлдөө шүтэж явдаг
Би навчийг шүтдэг, салхийг шүтдэг,
Уйлж байгаа нэгний цэвэршиж байгаа нүдийг шүтдэг
Дөнгөж төрсөн нялх амьтнаас олж хардаг
Амьдралын дээгүүр дүр төрхийг хязгааргүй шүтэж биширдэг

Би үргэлж алдаа хийдэг, тэгээд орондоо уйлдаг
Бодоогүй үгээ ч хэлчихдэг
Мэргэн ч, цэцэн ч биш нэгэн

Би хүүхэд шиг л мөрөөдлийн үүлэн дээр зүүдлэн амьдардаг,
Эрчүүдийн чанга дуунаас айдаг
Жижигхэн охин.


Жижигхэн охинд байгаа онцгой ганц л зүйлийг харин мэднэ
Тэр бол хэн нэгнийг өрөвдөж хайрладаг зүрх
Жижигхэн охин руу яагаад дандаа сайн хүмүүс ирдгийг
Жижигхэн охиныг тэд л
гар дээрээ өргөж явдгийн учрыг бас мэднэ
Тэр бол шүлэг.

Л.Ө.

Тодруулсан хэсэг нь надад яг таарсан санагдаад. Хайртай яруу найрагчийнхаа шүлгийг тасдаж зүрхэлсэнгүй бүтнээр нь тавилаа...

20 comments:

  1. Анир үгүй

    Сайхан бичлэг байна
    Сэтгэл нэг л яагаад явчлаа :)
    Яагаавдээ
    Яг л үүлэн дээр хөвж, усан дээр алхалж буй мэт :P

    Гэснээс цагийн зүү нь чаг чаг гэж дуугардаг уу
    Гэнэт биш алгуурхнаар урсан урсанхан өнгөрдөг үү

    ReplyDelete
  2. Чухам төрсөн үнэн сэтгэгдлээ
    Чухалчлан мутарлаж үлдээхээ мартахжийн ккк

    Цахим шуудангаар ирсэн захидлуудыг
    Цагаахан гэнэхэн сэтгэлээр уншин суухдаа

    Чамд ирсэн шуудангууд байна гэж
    Чин сэтгэлээсээ харин итгэчихсэн шүү :P

    ReplyDelete
  3. их шүлэгч хөвгүүн минь, чи удахгүй ийм захиа авдаг болно байхаа :р

    манай гэрийн цаг, чаг чаг л гэдэг дээ
    танайх яадгийн?

    ReplyDelete
  4. áè÷àñ ÷àìä èðñýí çàõèà áàéíàäàà èíãýýë óíøæýýëàà êê

    íóóö á¿õýí íóóö õýâýýðýý ë ¿ëäýõ ó÷èðòàé...

    ReplyDelete
  5. арррай хийж арзгаргүй гардаг болголоо, би ямар агуу вэээ кккк

    бичас чамд ирсэн захиа байнадаа ингээл уншжээлаа кк

    нууц бүхэн нууц хэвээрээ л үлдэх хэрэгтэй...

    гэжээсийн дээрх :)

    ReplyDelete
  6. би ийм захиа аваад ийм шүлэг бичнэ гэж юу байхвээ ккк
    тэр доотлын тайлбарыг дээш нь тавьдгийм билүү :р

    ReplyDelete
  7. ккк чи ямар агуу вэ? би тэр хооронд нь аль хэдийн уншцан суужийсан, би ямар шуурхай вэ :р

    ReplyDelete
  8. амьдрал яаж эргэх нь мэдэгдэхгүй гэсэн чинь адал явдалтай сонсогдож байна шүү,, :) сайхан шүлэг , сайн яруу найрагч .надад "Төсөөллийн өрөөнд " нь бусад шигээ л гоё болсон юм шиг санагддын, хүмүүс арай гүйцэхгүй гээд байдаг ч гэсэн дээ..

    ReplyDelete
  9. хэхэхэ яахымбээ

    ямар гоё олон найзуудтайм бэ, гэтэл би... гээл уншсан

    чи нээрээ яасссс шуурхай вэ :P

    ReplyDelete
  10. Арзгар
    Ану

    "бичас чамд ирсэн захиа байнадаа ингээл уншжээлаа кк

    нууц бүхэн нууц хэвээрээ л үлдэх учиртай...
    "

    ReplyDelete
  11. нууц бүхэн нууц хэвээрээ л үлдэх учиртай
    хадгалах хугацаа нь дуусахаар ил гарах хэрэгтэй :P

    ReplyDelete
  12. урсгал усан адил
    урсанхан өнгөрдөг цаг ану
    уул шугамандаа
    ухаант хүний эрүүл мэндэд сайн гэж боддог болсон билээ би :P

    Жич: Энэ зөвхөн хувь хүн миний л бодол болно бусдад тулган шаардах болон бусдын санаа бодолтой зөрчилдөх гэсэн ямар нэгэн ил болон далд санааг угаас ерөөс агуулаагүй бүр тэр тухай үнэр ч үгүй болно :P

    ReplyDelete
  13. хадгалах хугацааг тогтоох аргагүй бөлгөө...

    аа тэр урсанхан өнгөрдөг цаг ану унтлагын өрөөнд нэн тохиромжтой, тэхгүй бол шөнө унтах гээд нойр хулжин ахуйд чаг чаг хэмээн дугардаг цаг болбоос үнээр лайтай гаргаад чулуудчихмаар болдог бөлгөө кккк, тэгээд нэгэн өдөр гаргаж чулуудсансан зочны өрөө рүүгээ л дээ :P

    ReplyDelete
  14. мэдээж Соул цайныхаа цагаар ирээд шууд унтлагын өрөөндөө бичиглэн суугаагүй учраас цагны чаг чаг хийх чимээ тийм ч тээртэй бус хэмээн бодогдном :P

    ReplyDelete
  15. Ер нь гэж хэлжийндээ хө
    Ертөнцийн хууль ярьжийшдээ :P

    Юу үнэн хэмээвээс
    Юум бүхэн үнэн билээ

    Юу худал хэмээвээс
    Юум бүхэн худал билээ

    Юу нууц хэмээвээс
    Юум бүхэн нууц билээ :P

    ReplyDelete
  16. modon guur tom sar bas bus yum


    mash zavgui bna

    ajil ch setgel ch

    ReplyDelete
  17. ингээл нээххх хөөрхөн ном хаялцаал суужийдгийншд. :р

    нууцыг хадгалах хугацаа хэзээ дуусдаг талаар судалгааны ажил юу байна багшээ?

    ReplyDelete
  18. завгүй байх сайхааан байдаг л нэгэн минь

    ReplyDelete
  19. сэтгэл хөвөлзөв...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)