Pages

8.10.11

Намар...

Жижиг жижиг сэтгэлүүдийг
Зүйж наахаар жинхэнэ юм шиг болно …
Б.Эрдэнэсолонго




Харангын энэ дууг анх удаа сонсож байна. Аялгуу нь яасан ч гоё юм дээ. Тохирсон шүлэг цуг хийчих гэж хайгаад олсонгүй, сүүлд нэмэхээс...Энэ дууг л ямар ч байсан яг одоо блогдоо оруулмаар санагдаад бүр болсонгүй ээ. Тэгтлээ их таалагдав.

Хайр бол аналог биш дижитал гэж өмнө нь бичиж байлуу. Тасралтгүй үргэлжлэх шулуухан зам биш, горхи гатлах гээд ойр ойрхон тавьсан хэдэн чулуу шиг л юм...

Нэг цул, бүтэн даавуу биш, олон олон жижиг мэдрэмжийн хэлтэрхийг эвлүүлж оёсоныг нийлүүлж хараад хайр гэж нэрлээд байдгийм бишүү гэж боддог болсон.

10 жилд байхдаа өмсдөг байсан хуучин муу нэхий дээл минь санагдчлаа.  Ээж минь л нэхийний өөдөс зүйж оёж өгсөн юм даг. Аминдаа их голдог сон, гэтэл би чинь жинхэнэ ХАЙР өмсөөд гүйдэг байсан байж шүү дээ :)

Сүүлийн гурван бичлэгийн гарчиг нийлээд нэг өгүүлбэр болж байгаан.

Аниргүй шаргал намар

8 comments:

  1. гоё үгтэй дуу байна, анзаарсан чинь.

    ReplyDelete
  2. yamar nertei duu ve ertontsiin ongo biluu bi anduursanuu

    ReplyDelete
  3. Харанга хамтлагийн 1997 онд гаргасан The Sound Of Century цомогт орсон Блюз.

    *************************************************************
    *************************************************************

    Хөгжмөөр хөглөгдсөн миний амьдрал
    Хүслээрээ зовлож сэтгэлийн минь жаргал
    Миний орчсон хүслийн ариун тэнгэрт
    Чиний мэдэхгүй ертөнц оршино
    Бас л дээр минь амьдрал байдаг юм
    Эргээд санахаар нэг л гунигтай
    Ингээд дуулахаар уйлмаар байна
    Гэвч миний уйтгар гунигийг ариусган цэлмээгээд
    Хөгжмийн эгшгээр намайг аргадна
    Хожмын итгэлийг надад төрүүлнэ
    Дуу бидэн хоёр холын холд байв ч
    Дуулим талынхаа цэцгэн дунд цэнгэнэ
    Модон хорвоо ч зүүдэнд зэргэлтээсээр
    Ай миний төрсөн нутгаа
    Энэ л миний төгсөх газраа
    Ингэ минь ботго минь буйлаад аа
    Ээж минь намайгаа дуудаад аа
    Бүүвэйн дууг чинь сонсмоор байх юм ээжээ
    Бүүр холын газраас ч дуулдана аа ээжээ
    Даан ч удлаа гэлээ уулзанаа ээжээ

    :P

    ReplyDelete
  4. Хөгжмөөр хөглөгдсөн бичлэг байлаа энэ бол

    ReplyDelete
  5. хурдан цас ороосой, намар дэндүү сунжирч байна :)

    ReplyDelete
  6. ene eej nar amidraliinha atoloo maash ih temtseltei baisan baigaan shu odoo bodohnee

    Lolli

    ReplyDelete
  7. Jinhene hair umsuud guideg bsan gej yutai unen be!

    ReplyDelete
  8. "гэтэл би чинь жинхэнэ ХАЙР өмсөөд гүйдэг байсан байж шүү дээ" - yamar goy helee ve! bur uilah shahlaa... oo bur uilchlaa kkk

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)