Нэгэн найзын санал болгосон "Commencement" гэдэг номыг уншсан. April гэж бүсгүйн тухай гардгийн гэж онцгойлох болсон шалтгаанаа хэлсэн ч, уншаад дууссаны дараа тэр найзыгаа илүү ойлгох шиг болсон...Ээж охин хоёрын холбоос, тэр нандин хэлхээс ямар их амар амгалан, сэтгэлийн тэнхээ авчирдаг тухай ухаарал. Ээж минь миний дээр орших дээвэр мэт, намайг тойроод босгосон үл үзэгдэх бат бэх хэрэм цайз мэт...ээж минь байгаа цагт би тэр нөмөрт нь айх аюулгүй мэт... Жижигхэн үрдээ би бас дээвэр нь, надад итгэн цохилох бяцхан зүрх байгаа учраас би эрч хүчтэй, эцэж цуцашгүй агуу эмэгтэй...
Өөр бас нэг таалагдсан юм. "Эмэгтэй хүн бүрт нууц байх ёстой" гэж хэлдгийн. Би чинь их том нууцтай хүн. Энд бичигдсэн бүхнийг олж уншихгүй хүмүүс байдаг, бас энд хэзээ ч бичигдэхгүй миний амьдралын хэсэг байдаг... Нууц бүхэн нууц хэвээрээ үлдэх хэрэгтэй гэж бодсон минь зөв байжээ...
Өөр сонин хачин гэвэл, ажлынхаа хаяанд нүүгээд ирсэн. Гэртээ ирж цайгаа уух гоё байна. Ангийн хүүхэд гэр бүлээрээ хүрээд ирсэн. 10 гаран жилийн өмнө төгсөөд ийш тийш одохдоо энд дахин эргэж уулзана гэж бодсонгүй явжээ. Хүний амьдрал хаашаа яаж эргэх нь мэдэгдэхгүй болохоороо сонирхолтой юм даа...
Цахим шуудангаар ирсэн захидлуудад
"Чи минь өдрийн од шиг үзэсгэлэнтэй охин шүү дээ..." гэж
хар багын найз минь өнөөдөр бичжээ
Тэр минь зураач юм
"Та бол миний шүтээн шүү, үүрдийнх!" гэж
хорин хоёртой хөвгүүн бичжээ
Тэр уншигч минь юм
"Мэргэн цэцэн охин минь сайн уу?" гэж
харийн шаргал үст найз минь захиагаа эхэлжээ
Тэр зохиолч юм
Мэндэлсэн бүхнээс сайхан үг дуулж
Мэдэхгүй хүмүүсээр ч хайрлуулах болов
Би аз жаргалтай байна
Гэхдээ илүү аз жаргалтай байхын тулд
жинхэнэ үнэнийг л хэлмээр байна:
Би хэзээ ч үзэсгэлэнтэй байгаагүй ээ!
Бүдэгхэн царай минь надад үргэлж
Бүхнээс хайртай аавыг минь л санагдуулдаг
(Үхлийн өмнө аав минь яг
Үүлний цаахнаас ширтэх хэн нэгэн шиг
үнэн холын гүн төрхтэй харагдсан сан)
Үнэндээ миний жинхэнэ төрх бол
Үүлний царай юм
Усны царай юм
Би хэзээ ч хэн нэгний шүтээн болохыг хүсээгүй ээ!
харин хэн нэгнийг үргэлж
зүрх, тархи, мөрөөдөлдөө шүтэж явдаг
Би навчийг шүтдэг, салхийг шүтдэг,
Уйлж байгаа нэгний цэвэршиж байгаа нүдийг шүтдэг
Дөнгөж төрсөн нялх амьтнаас олж хардаг
Амьдралын дээгүүр дүр төрхийг хязгааргүй шүтэж биширдэг
Би үргэлж алдаа хийдэг, тэгээд орондоо уйлдаг
Бодоогүй үгээ ч хэлчихдэг
Мэргэн ч, цэцэн ч биш нэгэн
Би хүүхэд шиг л мөрөөдлийн үүлэн дээр зүүдлэн амьдардаг,
Эрчүүдийн чанга дуунаас айдаг
Жижигхэн охин.
Жижигхэн охинд байгаа онцгой ганц л зүйлийг харин мэднэ
Тэр бол хэн нэгнийг өрөвдөж хайрладаг зүрх
Жижигхэн охин руу яагаад дандаа сайн хүмүүс ирдгийг
Жижигхэн охиныг тэд л
гар дээрээ өргөж явдгийн учрыг бас мэднэ
Тэр бол шүлэг.
Л.Ө.
Тодруулсан хэсэг нь надад яг таарсан санагдаад. Хайртай яруу найрагчийнхаа шүлгийг тасдаж зүрхэлсэнгүй бүтнээр нь тавилаа...
Анир үгүй
ReplyDeleteСайхан бичлэг байна
Сэтгэл нэг л яагаад явчлаа :)
Яагаавдээ
Яг л үүлэн дээр хөвж, усан дээр алхалж буй мэт :P
Гэснээс цагийн зүү нь чаг чаг гэж дуугардаг уу
Гэнэт биш алгуурхнаар урсан урсанхан өнгөрдөг үү
Чухам төрсөн үнэн сэтгэгдлээ
ReplyDeleteЧухалчлан мутарлаж үлдээхээ мартахжийн ккк
Цахим шуудангаар ирсэн захидлуудыг
Цагаахан гэнэхэн сэтгэлээр уншин суухдаа
Чамд ирсэн шуудангууд байна гэж
Чин сэтгэлээсээ харин итгэчихсэн шүү :P
их шүлэгч хөвгүүн минь, чи удахгүй ийм захиа авдаг болно байхаа :р
ReplyDeleteманай гэрийн цаг, чаг чаг л гэдэг дээ
танайх яадгийн?
áè÷àñ ÷àìä èðñýí çàõèà áàéíàäàà èíãýýë óíøæýýëàà êê
ReplyDeleteíóóö á¿õýí íóóö õýâýýðýý ë ¿ëäýõ ó÷èðòàé...
тест
ReplyDeleteарррай хийж арзгаргүй гардаг болголоо, би ямар агуу вэээ кккк
ReplyDeleteбичас чамд ирсэн захиа байнадаа ингээл уншжээлаа кк
нууц бүхэн нууц хэвээрээ л үлдэх хэрэгтэй...
гэжээсийн дээрх :)
би ийм захиа аваад ийм шүлэг бичнэ гэж юу байхвээ ккк
ReplyDeleteтэр доотлын тайлбарыг дээш нь тавьдгийм билүү :р
ккк чи ямар агуу вэ? би тэр хооронд нь аль хэдийн уншцан суужийсан, би ямар шуурхай вэ :р
ReplyDeleteамьдрал яаж эргэх нь мэдэгдэхгүй гэсэн чинь адал явдалтай сонсогдож байна шүү,, :) сайхан шүлэг , сайн яруу найрагч .надад "Төсөөллийн өрөөнд " нь бусад шигээ л гоё болсон юм шиг санагддын, хүмүүс арай гүйцэхгүй гээд байдаг ч гэсэн дээ..
ReplyDeleteхэхэхэ яахымбээ
ReplyDeleteямар гоё олон найзуудтайм бэ, гэтэл би... гээл уншсан
чи нээрээ яасссс шуурхай вэ :P
Арзгар
ReplyDeleteАну
"бичас чамд ирсэн захиа байнадаа ингээл уншжээлаа кк
нууц бүхэн нууц хэвээрээ л үлдэх учиртай...
"
нууц бүхэн нууц хэвээрээ л үлдэх учиртай
ReplyDeleteхадгалах хугацаа нь дуусахаар ил гарах хэрэгтэй :P
урсгал усан адил
ReplyDeleteурсанхан өнгөрдөг цаг ану
уул шугамандаа
ухаант хүний эрүүл мэндэд сайн гэж боддог болсон билээ би :P
Жич: Энэ зөвхөн хувь хүн миний л бодол болно бусдад тулган шаардах болон бусдын санаа бодолтой зөрчилдөх гэсэн ямар нэгэн ил болон далд санааг угаас ерөөс агуулаагүй бүр тэр тухай үнэр ч үгүй болно :P
хадгалах хугацааг тогтоох аргагүй бөлгөө...
ReplyDeleteаа тэр урсанхан өнгөрдөг цаг ану унтлагын өрөөнд нэн тохиромжтой, тэхгүй бол шөнө унтах гээд нойр хулжин ахуйд чаг чаг хэмээн дугардаг цаг болбоос үнээр лайтай гаргаад чулуудчихмаар болдог бөлгөө кккк, тэгээд нэгэн өдөр гаргаж чулуудсансан зочны өрөө рүүгээ л дээ :P
мэдээж Соул цайныхаа цагаар ирээд шууд унтлагын өрөөндөө бичиглэн суугаагүй учраас цагны чаг чаг хийх чимээ тийм ч тээртэй бус хэмээн бодогдном :P
ReplyDeleteЕр нь гэж хэлжийндээ хө
ReplyDeleteЕртөнцийн хууль ярьжийшдээ :P
Юу үнэн хэмээвээс
Юум бүхэн үнэн билээ
Юу худал хэмээвээс
Юум бүхэн худал билээ
Юу нууц хэмээвээс
Юум бүхэн нууц билээ :P
modon guur tom sar bas bus yum
ReplyDeletemash zavgui bna
ajil ch setgel ch
ингээл нээххх хөөрхөн ном хаялцаал суужийдгийншд. :р
ReplyDeleteнууцыг хадгалах хугацаа хэзээ дуусдаг талаар судалгааны ажил юу байна багшээ?
завгүй байх сайхааан байдаг л нэгэн минь
ReplyDeleteсэтгэл хөвөлзөв...
ReplyDelete