Pages

15.7.11

Red hot chilli peppers


гэдэг хамтлагийн дуу...




Сөрөг бодлууд замхарч байна. Ямар нэг зүйл өөрчлөгдөөгүй хэрнээ аяндаа л. Сайн хэрэг шүү. Сэтгэл санаагаа амар амгалан, эерэг хандлагатай байлгах гэдэг ФМ-ийн радио хайхтай адилхан ч юм шиг санагдсаан. Тодорхой үелзэл дээр тохируулж барьж байхын тулд тухайн хүнээс чармайлт хэрэгтэй, жоохон гажвал илүү дутуу чимээ шуугиан орж ирээд хамаг юм бусниулаад хаячна. Мэдээж антенна нь долгионоо сайн мэдэрдэг байх хэрэгтэй л дээ, тэхээр бие эрүүл, өвчингүй өргүй байх нь чухал. Тэр антенна биеийн яг аль хэсэгт оршдогийн болоо. Заримдаа надад аз жаргалтай мэдрэмж гэдэснээс эхлээд тархаж байх шиг санагддаг. Ходоод биш шүү :р Хүйсний тэндээс ч юмуу. Минийx лав тэр хавьдаа байдгийм шиг...

Сэтгэл санаагаа удирдах тухай нэг ном уншжаагаа. Гол хэсэг нь гарч эхлээгүй ч ерөнхийдөө юуны тухай өгүүлэхийг нь төсөөлөөд л байна. Тийм ном уншлаа гээд би гэгээрэхгүй гэдгээ мэддэг болсон, гэхдээ л сэтгэл оюуны хэлбэлзлээ доошоо хэт унагахгүй барьж сурахад өчүүхэн ч атугай нэмэр болвол зүгээр юм гэж боджаагаа.

Шууд эхэлдгээр тавихаа больсон шүү, сонсмоор байвал дараад сонсоорой :)

9 comments:

  1. мартагдана
    манан будант ой ухааны төгөлд
    төөрнө
    маргааш мөн л өрнөх түмэн тоос мэт үймээнд
    бүдгэрнэ
    мартагдах л тавилантай өнөөдөр минь...

    О-д зориулав ккк.

    ReplyDelete
  2. Оогий
    Онон гэж байгаам гээд хүний өмнөө биччүүл загнадаг юм болов уу кк

    ReplyDelete
  3. Orchuulagch tnx. sain hun sanaagaaraa. Onon geed nerletsen bsn tsug ajiljiisan hun maan uchigdur genet halagdaad yavtsiin. Bi gantsaaraa uldeed nileed evgui blaa. Odoo neg hesegtee odinooroo ajillana bhdaa.

    ReplyDelete
  4. þóí ãî¸ ç¿éðëýë âý
    òýã¿¿ë áè ë ëàâ äîëãèîíäîî ÿìàð íýã øóóãèàí îðóóëæ áàéãóóë ãî¸ ñàíàãäæèéí

    ìèíèé àíòåíí õ¿éñíýýñ àðàé äîîõ íü áàéäûì øèãýý :p

    ReplyDelete
  5. ёоо зарим нэг хүн болиосоой заримдаа айр залхуу хүрчээн нууцын бичээсийг тайлж унших гэж :P
    /албатай юм шигүү хаха/

    заза юутай ч тэр доогуур байгаа антенийг л долгионыг нь тааруулаад л бариад авмаар байна зүгээр үзсэн ч яахуу ккк /хихихихи :P/

    ReplyDelete
  6. ккк аль сувган дээрээ тааруулы дөө байз энэ хоёрын яриаг :р

    ReplyDelete
  7. хахаха орчуулагчийгаа ажилтай байлгадымуу ингээл гадаадаар бичцэн байхгүй юу, наа долгион чинь бараг л баригддаггүймдоо ккк

    2-р суваг дээрээ тааруулчхаа, хаашдаа валиартсан гээлоо кккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)