Pages

24.7.11

Нэг ийм ном уншлаа...


"Цагаан бар"-ыг уншиж байхыг хараад санал болгосон болохоор нь бас л тэр чиглэлийн ном гэж бодсийм. Тэгтэл тэс ондоо, "Eat Pray Love"-той нэг ангилалд багтахаар ном байжээ.



Ингэдийн. Толгой эргэм амжилтанд хүрч чадсан ч эрүүл мэнд, аз жаргал, сэтгэл хангалуун байдлын аль алийг нь гүйцэлдүүлж чадаагүй нэгэн алдартай хуульч байжээ. Тэгсэн нэг өдөр мань эр үхэнгээ алддын, зүрх нь хаагдах дөхөөд. Эмч нар түүнийг удаан амьд явахгүй гэж хэлнэ, ингээд тэрвээр хамаг эд хөрөнгө, ажил төрлөө хаяад Энэтхэг рүү яваад өгдгийн. Хэдэн жилийн дараа, цоо эрүүл, урьдынхаасаа хэдэн арван жилээр залуу, эрч хүчтэй болцон буцаж ирээд яаж ингэж өөрчлөгдсөн тухайгаа зохиогчид ярьж өгч байгаагаар өрнөдөг ном юмаа.

Агуулга нь ерөнхийдөө шинэ зүйл байсангүй, өмнө нь өчнөөн удаа уншиж мэддэг хэрнээ яг хэрэгжүүлэх гэхээр чадал тэнхээ эсвэл хүсэл зориг хүрдэггүй байсан тэр л зүйлсийг өгүүлж байна.


Өглөө эрт босож байх, бясалгал хийж байх, цагаан хоол идэж байх, шинэ зүйлийг туршиж үзэхээсээ айхгүй байх, жинхэнэ хүсэл мөрөөдлөө хайж олоод түүндээ хамаг сэтгэл зүрхээрээ үнэнч зүтгэдэг байх, цагийг дэмий өнгөрүүлэхгүй байх, өнгөрсөн ба ирээдүйд бус өнөөдөртөө амьдардаг, өмнөх аз жаргалаа олж хардаг байх... гэх мэт...Тэгээд энэ бүхнийг яаж бодит амьдрал дээр хэрэгжүүлэх вэ гэдэг талаар аргачлал маягийн юм хүртэл заагаад өгсөн байгаан.

Нээрээ л энэ бүхнийг хэрэгжүүлж чадваас хөгшрөхгүй, өвдөхгүй, өч төчнөөн жил эрч хүчээр дүүрэн амьдрах байх шүү. Надад эхний ээлжинд биелүүлмээр санагдсан нь дараах байна:

1. Сэтгэл санаа гэдэг бол чиний үнэнч зарц байх ёстой, чи өөрөө сэтгэлээ зөв дасгалжуулж, удирдаж чадвал түүнээс хүчтэй зэвсэг үгүй. Сөрөг бодол, гутранги санаа орох бүрийд тэдгээрийг үлдэн хөөж оронд нь сайн сайхан бодлуудын үрийг тарь.
--> Би яагаад ч юм сэтгэл бол өөрийн дур зоргоороо эд, би түүнийг удирдаж чадна гэж бодож байгаагүйн билээ. Энэ номыг уншиж эхэлснээс хойш сүүлийн хэд хоног жоохон урвайх бүртээ албаар гоё юм бодож сөрөг санаануудыг арилгах гэж үзээд байгаа. Үнэндээ сэтгэл зовоод байх зүйл тохиолдоогүй болоод ч тэрүү би чадаад байх шигээ. Оюун ухаанаа дандаа эерэг бодлоор дүүргээд эхлэхээр өөрөө өөртөө хүртэл аятайхан харагдаад, толинд туссан царай маань цаанаа л нэг жаргалтай амарлингуй үзэгдэх шиг. Үргэлжлүүлээд үзнэ.

2. Эрт босох. Ямарваа шинэ дадал зуршлыг биедээ дасгахад 21 хоног хэрэгтэй байдаг гэнэ. 3 долоо хоног гүрийвэл аяндаа бие махбод нь зохицоод ядрахаа больдог гэнэ. Энийг бас үзээд алдах санаатай байна. Халуун зунаар туссан ханиадаа эдгээж байгаад л эхлэнэ дээ (ккк бас л хойшлуулаастай)

3. Мөрөөдлийн дэвтэр.
Ажил, хувийн амьдрал, биеийн үзэмж, санхүүгийн байдал гэх мэт хэдэн хэсэгт хуваагаад хүсэж эрмэлзэж, мөрөөдөж байгаа бүхнээ бичиж, зураг нааж, дүрсжүүлэх. Тэгээд түүнийгээ өдөр бүр хараад сэтгэлдээ зураглан төсөөлөх. Бодлын хүч гэдэг хязгааргүй, нэг л мэдэхэд хүссэн зүйлдээ хүрч чадах болно гэнээ. Мөрөөдлийн самбар хийнэ гээл худлаа болоод байсан. Баатм цаас л олдохгүй байлаа лд ккк. Дэвтэр бол гарын дор байж л байна, даруй өнөөдрөөс эхлэх гэж байгаа.

4. Бясалгал хийж үзэх. Энийг би сайн мэдэхгүй байсын. Тэгсэн их хялбархан арга зааж өгсөн байна лээ. Өдөр бүр тодорхой хугацаанд өөр юу ч бодож санахгүйгээр нэгэн сарнай цэцгийг шимтэн ажиглах хэрэгтэй. Би бол бие нь энд санаа нь тэнд явж байдаг хүн, сарнай цэцгийг 5 минут ч болсон өөр юм бодохгүйгээр ажиглах гэдэг хэцүү л санагдаж байна. Гэхдээ энэ маягаар ухаан санаагаа нэгэн зүйлд төвлөрүүлж дасгалжуулвал оюуны потенциалаа сайн ашиглахад дөхөмтэй гэнэ шүү.

Яг үнэндээ сүүлийн хэдэн бүлгийг гүйлгээд явцөөн. Өөртөө хэрэгтэй санаагаа олчлоо гэж бодсон уу, нуршуу санагдаад дуусгахын мөр болсон. Уул нь бол дэлхий даяар маш их борлогдсон, бестсэллэрүүдийн нэг юм гэнэ, зохиогч нь өөрөө том том корпорацуудад удирдлага, сэтгэлзүйн зөвлөгчөөр ажилладаг мундаг хүн л гэсэн.

Савны багтаамж муутай хүн чинь дүүрчихээрээ халиад хэцүү байх юмаа. Тэхдээ хүн амьдралынхаа туршид өөрийн тархины потенциалын тун бага хувийг нь ашигладаг гэдэг дээ. Атар онгоноороо үлдэж буй тэр их хэсгийг нь жоохон ч атугай хэрэглэх гэж оролдоод үзмээр. Ядахдаа оролдох ч гүй бол сүүлд нь үхэхдээ харамсах юм шигээ.

21 comments:

  1. chamd bur ataarhaj bna shuu bainga haigaad l neegeed l zorilgo taviad l oroldood l
    bi harin odoo ooriigoo bur gaihaj orhiod demii l yum yumnaas zeremdegleed unshmar bolood baij bna itgej naiddag ih olon zuil genethen ergelzee toruuleed ehleheer hun yamar boldogiig jaahan oilgoj baih shig urid bolon hoid nas setgeliin chandaas oloh amar amgalan ene buh ergelzeenii ehlel baih yum gej bur ch bodoj baisangui deer n tohioldol yumuu esvel zaaval iim baih estoi yumuu buu med chi enetheg yriad baihaar bur almairaad l bna daa

    ReplyDelete
  2. би ном уншиж шальдаггүй хөөн хаа ч хэлнэ
    би бясалгал хийж цагаан хоол идэж явдаггүй хөөн одоогоор хаа ч хэлнэ
    би харин энэ ферраритай ламыг бясалгалд явдаг хүний багш бясалгагч нь хэлсэн гэснийг нь яриулж сонссон хаа ч хэлнэ
    би энд байгаа 3 ялааг заавал ална хаа ч хэлнэ :P

    ReplyDelete
  3. энэтхэг орон чамайг дуудаад байна уу даа байдаг л нэгэээн

    бясалгагч багш нь юу гэж хэлсэн гэнүү? ялааны хувь заяа хэрхсэн бол? уншигчидтайгаа энэ бүхнийг хуваалцаач эрхэм орчуулагч-шүлэгч минээ :р

    ReplyDelete
  4. uhej turdug enehen horvood
    uiliin urtei 3 yalaa
    nuruu bieer mini guin devselj ervegnuulj
    nuulgui helehed bieiig amraasangui
    huchtei ni huchguigee gedeg horvoogiin jam yugaar
    huchiig iheer uzuulj hurdiig hosluulan
    shavj terguuten 3 yalaag
    shal yun dr uhedhiin unatal tsohij alvaa bi :p

    ReplyDelete
  5. хахахах гоё шүү сүүлийн шүлэг

    ReplyDelete
  6. baidag l negeniig unshiv geel bichsen bhar gaihdag baiv. boduul unshsan hedii ch bichih comment olddoggui baijld. nomnii sedev deer bi l unshiv gej bichmeer boljiishd :p

    shulegch maani ulam saijirsaar. shulgiin gol dur ulam tomorsoor. ehleed shumuul, odoo yalaa, daraa ni lavdag batganii tuhai bh bhaa gechuul geden ni hudluud aluuldiim boluu kkk

    ReplyDelete
  7. хахахахаха
    одоо бүр шавьж тэргүүтэн гээд бүхэл удам угсаагаар шүлэг юундаа багтаадаг болсон аж ккк

    ном уншихгүй бол өөр сэтгэл сэргээх юм алгаа секретвиш минь. Ходоод хорсоод дуртай исгэлэн юмнуудаа ч идэж чадахгүйн, бүр пийв хүртэл уух дэмий гэжаахийм.

    ReplyDelete
  8. uurteigee adilhan hunii
    unuuh gedeng hudulgusun
    chi duusaa
    bi duusaa :p

    bi shumuulnii tuhai shulgentseruud buhii 'shumuul chamaig daa' nom gargajashd kk :p

    ReplyDelete
  9. nom kino 2 l setgel sergeeh hamgiin sain em l dee, naaa beer uuj bolohgui gedeg chini yassss getsuu shiitgel geechiv kkk, kslda ni ihdeedaam bn, suu uugaadaaguul gaigui boloh bhaa

    yaanaa bi duusaa, tehdee ene yalaanii buteel chini uneer sain buteel bolsoniig helehgui baihiin argagui kkk, ter nomii ni oloo unshchihiinsan :P

    ReplyDelete
  10. kslda meddeg aihtar hun bhnee jor uzsen emchees zovlon uzsen emgeen gej :p
    uzsen emgeen gej :p

    mm deglem sain bariad emchleed edgereerei.

    ReplyDelete
  11. uzeegui emgen baiholuu :p

    emgen boltloo ihiig uzehaihaa bi

    chichas kslda meddeg uvgun yum bishoo kkk

    ReplyDelete
  12. muu yumand durtai gej heruul uduul orood irehiin :p ter uzsen emgen gej dahij orson chin technikin aldaa kk

    ReplyDelete
  13. bi heruulch hun bishee
    harin bi ugnii uu anddaggui huuunnn kkk

    ReplyDelete
  14. ккк та хоёроос болж би элэг хөшилттэй гэдэг онош тавиулахнэээ хахаха

    харин тийн кисилда ихдээд ээ. Сүү л уудаг хүн болжаах шиг байна. Гайгүй болохоор нь пийвээ уунаа ууна ккк

    ReplyDelete
  15. орчуулагчийн коментын сүүл хэсэг нь давтагдах хандлагатай болж ирээд байгаа шүү. Би энийг рэп чиглэл рүүгээ хөгжлийн илрэл гэж ойлгоод байсан

    ReplyDelete
  16. xaxaxax xarin tii, bichas teriig ni raim yumuu ch gej bodsiin kkkk

    neeree kisilda gej bichihiim baishd, bi barag gants egshiggui bicheedeesen chini :P

    ReplyDelete
  17. iD-gaa ogooj blog jin taalagdlaa nzud blii??

    ReplyDelete
  18. xamaagui ert blog ni taalagdsan
    xamag iheer blogiin taalsan
    bi yahiin blog ezeen
    bi yahiin ugin uu ul andagchaa
    tiimee ho ai goy goyo goyoo :p


    bi yahiin blog ezeen
    bi yahiin ugin uu ul andagchaa
    tiimee ho ai goy goyo goyoo :p




    yahiin blog ezeen
    bi yahiin ugin uu ul andagchaa
    tiimee ho ai goy goyo goyoo :p


    bi yahiin blog ezeen
    bi yahiin ugin uu ul andagchaa
    tiimee ho ai goy goyo goyoo :p

    ReplyDelete
  19. odo bur duu bolohnee dahilttai davhardaj orood bnashd bi yaltai

    ReplyDelete
  20. xaxaxxa nadaa goe aya orj irsiishoo

    ReplyDelete
  21. надад шууд клип нь нүдэнд харагджийшөө :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)