Pages

5.7.11

Цэнхэр нүд

Цэнхэр нүдний гоо үзэсгэлэнг энэ киноноос мэдэрлээ чихшиг ккк. Кино ч дажгүй байсан л даа, ганц удаа ч болов тэр эмийг хэрэглэж үзэхсэн гэж хүсмээр. Тэхдээ нэг амтыг нь үзчүүл бас дахин дахин бодогдоод болохгүй эд байхөө. Аа харин тэр цэнхэр нүд бол гайхмаараа. Яаж тийм гоё өнгөтэй харагдуулдаг байнаа. Амьдаар нь нэг хармаар л...

Өнгө гэснээс орой болгон нуурын эргээр алхдагийн. Усны өнгө, жаргаж буй нарны туяа тэнгэрийн хаяатай сүлэлдсэн өнгө, их гоё харагдахын. Апраадан дээрээ тэр чигт нь буулгаж сурах юм сан гэж бас хүснэ.


Цэнхэр нүд гэснээс 10 жилд манай ангид нэг мисс охин шилжиж ирсийн. Бие гэж согоо, царай гэж марал гоо, өмссөн зүүсэн нь чамин гоо, чухам үеийнхэнээсээ тасарцан охин байлаа. Тэр охин сормуусаа цэнхэрээр буднаа. Тэхэд надад байтугай ээжид, хөх байтугай хар өнгөтэй сормуусны будаг байгаагүй л үе шд. Хөвгүүд түүнд зориулж "цэнхэрхэн сормуустай нүдийг чинь" гээл дуулцгаагаал. Нарийхаан хөлийг нь яг барьж таарсан скини жинсийг нь бишрээл. Шилбийг чинь бариад үзчих үү гээд загнуулжийсан хүүхдийг санаж байна. Мань эр ч бас цэнхэр өнгөтэй холбоотой хүн болсон сураг дуулдсан.

Тэр охин одоо ч бүр гоё болоо байх даа. Гоё хүүхэн гэснээс "Mongolia's got talent" нэвтрүүлгийг үзээд Одгэрэлд бүр дурлачих шахаж байна. Ямар сайхан зохицолтой өв тэгш бүсгүй вэ. 40 настайдаа Одгэрэл шиг харагдах юм сан гэж үлгэр шиг мөрөөдөл бодогдож ч байх шиг. Угийн өгөгдөл сайтай, дээрээс нь өөрөө ухаалаг, зөв арчилдаг байх л даа. Ядахдаа одооны төрхөө дахиад 10 жил хадгалж чадвал болжийшдээ уул нь. Тэгээд 40тэйдээ дахиад 50тай Одгэрэлийг харж inspired болоод л ккк.

Амьдрал тэр үед ямар өнгөтэй харагдах болдоо...

18 comments:

  1. манай ажлын залуу цэнхэр нүдтэй бүсгүйг харж зогссоноо Навчаа, цэнхэр нүдээр хорвоог харах ямар бол гэж асууж байсан нь санаанд буучлаа. яагаад өөр байх ёстой гэж тэрүүхэн үедээ хариулсан ч нээрээ л өөр болуу гэж бас сониучирхсан.

    ReplyDelete
  2. Souloo, цэнхэр нүдтэй залуустай хамт ажилладаг байлаа. Нэгнийх нь бүр цэв цэнхэр, нүд рүү нь хараад юм ярихаар цэлийсэн далай руу хараад байгаа юм шиг.. гэхдээ тэр хүн манай босс бсан л даа:)

    ReplyDelete
  3. цэнкэр лийнз зүүгээч

    ReplyDelete
  4. өөрөө цэнхэр биш бол дэмий байх
    цэнхэр өнгө өөр өнгөтэй холилдохоороо муухай болдгиймблээ кккк :P

    ReplyDelete
  5. цэнхэр өнгийн нүдтэй болохымсан гэж бодож үзээгүйм байнаа. Бор нүдэн дээр цэнхэр ленз зүүхээр сонин цэхэр болчдгийн байлээ ази охидууд зөндөө л зүүсэн харагддаг.

    энэ жүжигчний нүд бодитоороо бас ийм гоё болуу цэх урдаас нь харвал ямар санагдах бол, нээрээ л тэнгис далай шиг харагддаг болуу... гэж л бодсийм

    Цэнхэр нүд ч их ховор байх шүү. Бор нь давамгайлдаг биз дээ генийн хувьд. Гэнэт биологийн хичээл санагдав ...

    ReplyDelete
  6. минийх шиг бор нүүрэн дээр цэнхэр нүд яавч зохихгүй байх ккк, багадаа бор царайнаасаа гөөмөн их ичдэг байсын, харин том болоод усанд ороол байсан чинь би боб борч бас бишиймблээ кккк нээрээ цэнхэр сормосны будаг нээх гоё санагддаг байсышд, одоо нэг будаж үзий байз кк

    Одгэрэлийг харин хараал баймаар байдын, эмэгтэй хүн тийм янаг хоолойтой бол гоё юм билээ, хүнийг ер нь царай зүснээс илүү донж маяг нь чимдийм байна гэж боддог болоодаагаа

    ReplyDelete
  7. ккк би бас багадаа бор царайнаасаа гөөмөн ичдэг байжүлээ. Том болоод усанд ороол байсан ч гэсэн би боб бор л юм байлээ :р Тэгээл бор царайтайгаа эвлэрсэн.

    Одгэрэл залуудаа ийм сэтгэл татам байгаагүй санагдахын би ч яаж мэдэхүү дээ тэр үед анзаарч сайн хардгүй л байсан биз. Нас нэмэхийн тоогоор илүү өөрийгөө гоё илэрхийлж чимэж сурсан байхаа. Донж маяг ч янзтай янзтай гар хуруугаа хөдөлгөж байгаа нтр нь.

    ReplyDelete
  8. өөрийгөө бор гэж харахаа больсон маань юмыг арай гэгээлэгээр хардаг болсонтой маань холбоотой байх :P

    ReplyDelete
  9. Хайрлахгүй бас үзэн ядахгүй
    Халуун харцанд автахгүй...
    Ордог л нэг бороо, нордог л нэг бороо
    Одоо юунд ч догдлохгүй
    “Ягаан шилээр харж байсан амьдрал”-ынхаа
    Яг дунд нь сэрчихээд чангаар инээхэд
    Үс минь урьдынхаасаа ч зөөлөн намирч эхлэв
    Үнэндээ би одоо л амьдарч сурч байна

    энэ шүлгийг би яагаад блог дээрээ тавиагүйм бол. Аймаар дуртай, уншсаар байгаад аяндаа цээжлэгдсэн байхын.

    Секретвиш ягаан шилээ тайлаад цагаан шилтэй болсын болуу даа :р

    ReplyDelete
  10. ~Оросууд чинь цэнхэр нүдтэйшд, би бас дээхнээс цэнхэр нүдтэй болхыг хүсдэг байлаа...
    гэхдээ чи бол ганцхан л хувь шүү дээ, хүн өөрөөрөө байх шиг гоо үзэсгэлэн гэж үгүй...
    шүлэг таалагдав ;]

    ReplyDelete
  11. ккк цэнкэр нүдтэй болохыг хүсээгүй гээд байхаддаа. Гүй яахав нэг болоод үзцэн ч яахуу дээ. Ер нь нэг тасарцан гоё хүүхэн болж үзвэл бас сонин л байхдаа. Замаар явахаар зөрж өнгөрсөн хүмүүс ханарч унааллл.

    Хааяа биеийг нь нэг зээлээд үзчихиймсан гэмээр хүүхэн тааралддийшүү

    ReplyDelete
  12. ~хэхэ, гү яахав сэтгүүлийн нүүр мүүрэн дээр гарсан, харахад сайхан л даа,
    миний хувьд өөгүй сайхнаасаа илүү зургийн цаас шиг арай текстуртай нүүрний сонин содон хэлбэр дүрстэй нь зурахад ч их сонирхолтой санагддаг юмаа, би зураг зурах дуртай юм л даа, тэр талаасаа гоо үзэсгэлэнг жинхэнэ зураачид л илүү мээддэг бх даа :P

    ReplyDelete
  13. авсан зурагнууд чинь гоёиймаа. би зурах авьяас чигчий хурууны хумсны чинээ ч байхгүй болохоороо ядахдаа апраадаар дардаг болъё гэж бодсон чинь үүнд ч бас зургийн мэдрэмж их чухал юм шиг байнаа ккк

    ReplyDelete
  14. Za lav 30 tai yum bn

    ReplyDelete
  15. лавдаг 30 хүрсэн дэг шүү :р
    өөрөө хэдтэйн?

    ReplyDelete
  16. Dajgui kino. Yadaj 3 shirxegiig 3 udurt l uuchixval. Tegee l boloo.

    ReplyDelete
  17. Kino gesnees adjustment Bureau geed Matt Damonii tolgoson kinog uzeerei. Nad lav dajgui sanagdsan.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)