Pages

13.7.11

Наадам + Ажил

Бултаараа сайхан наадсан уу? 7 сарын 1нд Canada Day гэж болсон, 7 сарын 4нд Америкийн Independence Day, тэгээд манай наадам. Аль аль нь тусгаар тогтнол, үндэсний баяр юм. Манайх энэ жил маш олон ойг давхар тэмдэглэх шиг боллоо. Facebook дээр нэг хүн "Celebrate not the anniversary, but the nationality" гэсэнтэй санал нэг байгаа. Тэр олон тоо үнэндээ чухал гэж үү? Монгол үндэстний баяр, Mongolia Day гэсэн утгаар тэмдэглэдэг болвол зүгээр юм уу даа гэж санагдав. Амьдралдаа анх удаагаа ийнхүү зарчмын санаа гаргаж үзлээ гэж :р




Сайхан зун болж байна. Эсвэл эндхийн зун угаасаа ч ийм байдгиймуу бүүмэд. Нарлаг, халуун, тэхдээ сүүдэрт очихоороо сэнгэнэсэн сэрүү татаад л. Яг монголын маань зунтай төстэй. Со-д бол хаана ч шургасан буузны жигнүүр дотроо л байдгаас хамаагүй дээр. Хагассайнд Торонтогийн монголчуудын гэдэг наадамд очсон. Чин үнэндээ барилдаж буй бөхчүүдээс илүү дэргэдүүр гунхах гуалиг хархүү, бүсгүйчүүд рүү нүд бэлчээд болохгүй байлаа(хажууд нь beach байсныг ч хэлэхүү)

Энэ жилийн наадам иймэрхүү л сонинтой өнгөрөх шив дээ.

Одоо ажил хэрэгтээ оръё :р

Миний ширээ нэг иймэрхүү. Цэлийсэн том өрөөнд Онон бид хоёр тохой нийлүүлэн суудаг юм. Ирэх сараас ганцаараа үлдэх нь бололтой. Ононгийн ажлын үзүүлэлт муу байна гэж донгодуулаад, мань хүн ч ер нь энд идээшихгүй нь гэж шийдсэн шинжтэй. Ядаргаатай өвгөн гээл дотроо бачимдаад байсан чинь, яг явна гэнгүүт нь лаг гунихарч нтр. Тэрүүхэн хооронд бас дасчиж туучий гэж. Онон миа байснаас болоод миний ажлын үр дүн их овойж оцойж харагддаг байсиймсан. Оронд нь цоорцон гар ирээд эгч бажгадах вий дээ. Түүнийг үгүйлэх л байх даа ккк.


Тест хийдэг төмөр өрөө. Энэ дотор хаалгаа тасхийтэл хаагаад, цоожоо нь дангинатал түгжээд л ажилладаг юм даа. Гаднаас сүлжээний долгион нэвтрүүлэхгүй гэж хийгдсэн тусгай зориулалтын өрөө. Тэр цаатлын апраад нь өөрөө сүлжээг орлож долгион үүсгэдгийн. Тэр апраадандаа зохих өгөгдлүүдийг нь тохируулаад, утсандаа холбоод л, шаардлагатай бол trace гаргаж аваал. Апраадыг сэрүүн нөхцөлд ажиллуулахгүй бол халаад, алдаа заагаад байдаг тул өрөөн дотор нэн хүйтэн. Өдөржин өвлийн курткатай суухгүй бол хөлдчих гээд байдгийн. Ажил дээрээ юүбк, палаач өмсөж гангардаг лөөлөө болсон, арай л хөвөнтэй өмдөнд орохгүй тэсэж байна ккк.


10 comments:

  1. Gunxsan gualig naadamchdiin zurag xurug bii yu. Baival taviarai.

    Tumur uruund tsoojtoi suuna gexeer ix chuxal ajil bololtoi.

    ReplyDelete
  2. aahan iim ajil hiideg baisan yum uu?
    Z...

    ReplyDelete
  3. тэд нар наадамчид биш наранд шарж усанд шумбагчид байсиймаа. дараа бийч явахаараа зураг дарахыг оролдноо.

    ReplyDelete
  4. ii tii tii daarah ch muuhai shuu haluun coffee l ih uujiinuu
    uvuugiin orond goe zaluu ireesei kkkk

    ReplyDelete
  5. тестний өрөөнд юм идэж ууж болохгүй гэхээр нь хэсэг аягаа нуучдын. Тэгээл мартагнуулж байгаад гаргаж ирээд уугаад суугаад байна ккк. Шингэн халуун юм уухгүй бол ч тэсэхгүйэ.

    Ажил дээр гоё залуу дэмий...эгч барьц алдаад манарчийшд ккк. Манай босс гайгүй хүн байдгийн, энд байдаггүй хааяа л ирдэг, тэрнийг ирэхээр би сандраад, чаддаг юмаа хийхдээ хүртэл будилж мунгинаад баллаж өгдийн. Таалагдах гэж хичээхээрээ л болохоо байдгийм шиг байгаан. Тэхдээ би боссдоо сайн ажилчны хувьд таалагдаад байнгын орон тоонд үлдэх л чин ганц зорилготой лд.

    Гоё залууг бийч дээр л бишгүй харлаа. Зарим нь бүр илээд авмаар ойрхон зөрөх юм. Нүд тэр цээжин дээр нь гарч наалдчаад буцааж авах гэж зовох юм ккк.

    ReplyDelete
  6. ajil deer goe zaluutai orootsoldoh ch demii l dee. terneesee bolichuul ajlaa soliltoi ni bish :p zugeer l hazahguigeer haaya ireh goe bossiigoo harj nidniihee chileeg garguul l goe yum bn kkkk

    hhahahah yana l daa bainga harah haraand muu yum bishaigaadaa

    ReplyDelete
  7. хахахах сайн байхаа. харах нүдний баясгалоон гэж :р

    ReplyDelete
  8. ene jil naadmaar idehees uuriig hiigeegui. naadam unguruuguud l orchun soligdson bolhoor oi toond bas budeghen uldjee. ajliig ch bur hayasan shuu. kkk
    enuugeer neg ih saikhan zaluusiig odoohondoo olj haraagui l baina. erteer neg zaluu harsan. ineemsegleheeree yostoi tasarhai. bolkui l harts unagaachih geed. ehner ni hajuud suugaad baihaar bas nutgiinhaa neriig bodoh yum aa kkkk.

    ReplyDelete
  9. haashaa haraad bgaa n medegdkuu tas har shil olj av kkk. Tegeel saihan chuluutei:-P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)