Өө, "дөрөвдүгээр сар хамгийн харгис сар"
Өнгөгүй,хар цагаан, энэ сарыг
Яагаад би үзэн ядна вэ?
Үнэндээ миний үг биш, Элиотын шүлгийн мөр.
(Ярьмааргүй зүйл амьдралд өч төчнөөн л тохиолддог)
Яг ийм дөрөвдүгээр сарын нартай өглөө
Ягаан даашинзтай нь анх харсан, нөгөө ганган бүсгүй
Нөхрийнхөө машинд сууж яваад осолд орсон...
Нөхөр нь нас барсан... өөрөө бэртээ ч үгүй...
Өршөөлгүй харгис орчлон
Үзэсгэлэн гоог ямагт эрхэмлэдэг...
Үгүй дээ, миний дургүй сар
Дөрвөн сар л яавч биш...
(Үнэхээр Элиот эндүүрчээ)
Г.А.
April is the Cruellest Monthfrom The Waste Land
T. S. Eliot
April is the cruellest month, breedingLilacs out of the dead land, mixingMemory and desire, stirringDull roots with spring rain.Winter kept us warm, coveringEarth in forgetful snow, feedingA little life with dried tubers.Дөрөвдүгээр сар хамгаас харгис
Дүйнгэ үхмэл хөрснөөс голтборын цэцэгс дэлбээлж
Дурсамж мөрөөдөл хоёр дур зоргоороо хутгалдаж
Дугжирч хоцорсон үндэс хаврын борооноор сэргэнэ.
Ульж өнгөрсөн өвөл дэндүү тайван, дулаахан байж
Ухааныг умартуулагч цасан хөнжил хорвоо дэлхийг хучин
Утсан чинээ амийг хатсан булцуу л зогоож байж...
Амьдралын үнэн мөн чанарыг умартан өнөө маргаашдаа хууртагдан амьдрагч хүмүүс (сэтгэл нь Waste Land буюу үр шимгүй газар мэт болсон хүмүүс)ийн хувьд амьтай бүхэн сэргэж дэлбээлдэг 4 сар хамгийн харгис, тэсвэрлэшгүй санагддаг гэсэн утгатай шүлгийн хэсэг юм байнаа... Бүтнээрээ 434 мөр найраглал байдаг гэнэ...Хэзээ нэгэн цагт уншиж гэгээрэх хувь тохиох буй заа...
Хавар болж хорвоо дэлхий сэргэхэд хүний сэтгэл гэгэлзэж нэг л сайхан болно Хажуугаар нь хуучны дурсамж сэргэж сэтгэл санаа үймэрнэ. Хорвоог орхисон нэгнийгээ хүн хавар л хамгийн их санадаг гэдэг... элдэв төрлийн санахыг хүсэхгүй, сөхөхийг хүсэхгүй memory-тэй хүнд хангай байгаль сэргэж хамаг юм хөдөлгөөнд ордог хавар хэцүү.... гэж Сүрэн найзын тайлбарыг нэмэхээр шийдлээ... илүү сэтгэлд үлдэхээр гоё бичсэн санагдаад...
lilac : голт бор буюу нил ягаан өнгөтэй нэгэн зүйлийн цэцэг
tuber : булцуу буюу нэгэн зүйлийн үндэс
tnx to Solar-NRG, Suren :)
-----------------------------------------------------------------------------------
Бүтэн сайн өдөр Andy Warhol хэмээх Pop Art урсгалын зураачийн үзэсгэлэнг сонирхов. Мэрилин Монрогоос авахуулаад Холливудын олон алдартай одуудын зургаар нь мэдэх байлгүй дээ.
Амьд сэрүүн ахуйдаа алдар хүндийн оргилд хүрч чадсан, уран бүтээл нь хэдэн саяар үнэлэгддэг зураач нарын нэг юм байна. Silk screen printing буюу торго, даавуун дээр цаас тавиад хэрэгтэй хэсгээ нүхэлж байгаад буддаг аргаар уран бүтээлээ туурвидаг байсан... Нэг л зургийг олон хувь "хэвлэсний" дараа өнгө будалтыг нь өөр өөрөөр хийснээр давтагдсан хэрнээ өвөрмөц хувилбаруудыг гарган авдаг байсан бөгөөд үүний цаад санаа нь доорх хэлсэнтэй нь холбоотой гэж ойлгосон :
Isn't life a series of images that change as they repeat themselves?
Амьдрал гэдэг давтагдах бүрдээ өөрчлөгдөж байдаг цуврал зураг биш гэж үү?
Сүүлийн өдөр очсон болоод хүн ихтэй, бас хатагтайг дагуулж явсан чинь аймаар зураг байна гэж урваганаад тухтай үзэж чадаагүй ээ ккк. Эхний ээлжинд ийм хүн байсийн байна, түүний ертөнцийг харах нүд нь тун өвөрмөц байж дээ гэдгийг мэдрээд л гарч ирлээ...
They always say time changes things, but you actually have to change them yourself.
Цаг нь ирэхээр өөрчлөгдөнө гэж ярьдаг ч, үнэндээ бол чи өөрөө л бүхнийг өөрчлөх ёстой.
Мань мэт нь дутуугаа ихээрээ мэдэрдэг сар хэхэ
ReplyDeletebi ochigdor comment uldeeluu oird ingej ih uimraad baigaan boluu esvel
ReplyDeleteүлдээсэн байхаа би ч бас уймраагаараа нэхх хүний дор орохгүй л хүн шдэ тэхдээ :р
ReplyDeleteWOOOOOOW гоё загвартай болжээ Эйприл
ReplyDeletetnx M :)
ReplyDeleteUniverse Best Song-ийг citi.mn дээр тавигдахаар нь үзэх гээл хүлээгээд байна, өөр газар мэдкүүз?
uur gazar medehgui bn odoo 4.1 nii dugaar deer garah bhaa
ReplyDeleteciti дээр тавигдчиж 4.1 нийх байхаа
ReplyDeleteок үзнээ
ReplyDeleteасуулт форум дээр танайхыг даж байна этр гээд магтсан байлээшүү :)
3.31 юм байна.
ReplyDeleteүзлээ, даанч дуу нь сонсогдохгүйн... энд л тэгээд байгаан болуу...лаг магтуулсан бололтой амны хөдөлгөөнөөр нь тэгж таалаа :р
ReplyDeleteбаяр хүргий 3р шатыг нь бас үзнээ
Баярлалаа дуу нь чиний сонсож байсан дуу : )
ReplyDeleteM гэж ямар гэчийн дуучин байна сонирхы дугаар нь хэдын бас нэр нь ТВ үзэггүй бас дэжих хүнгүй ээ хэхэ
ReplyDeleteхэлж болохынмуу М-ээ?
ReplyDeleteккк
Би дуулдаггүй шүүдээ кк
ReplyDeleteЗа болио би тэгвэл хүнээ биш юм байналдаа хэхэ soulmate сэмээрхэн хэлчих блог дээр чат байгаа хэн ч мэдэхгүй шдээ хэхэ
ReplyDeleteямар аймаар шүлэг вэ тээ
ReplyDeleteАмьдрал гэдэг давтагдах бүрдээ өөрчлөгдөж байдаг цуврал зураг биш гэж үү? энэ бас л зэвүүн үг байна шүү
ажил дээрээс ер коммэнт бичиж болкүү байсын, яаадыг бөө мэд :-)
Helchih l dee bi ch gesen uzie. Fan n' bolchih ch yum biluu?
ReplyDeleteZ...
dorovdugeer sar ih huseliin sar ih gunigiin sar tsas hanzraad hatsan borog ovsnii sol ue uehen salhiar unerteed ih holiin ih alsiin orchlongoos ooroo l toorch uldeed baih shig tiim adguu haramsangui husel setgel dotroos temtregdhed bi ooriigoo iluu tanidag tiim saihan sar
ReplyDeleteoird zav zai muutai bna nom ch unshij amjihgui bna shdee ter hoorond aylaad uzesgelen uzeed yvj ogchee ataarhmaar bna shuu
Ертєнцийн хязгаар дахь
ReplyDeleteМодон гvvрэн дээр
Ер бусын том
Саран тусдаг.
Ерєєс тэнд
Євс усны чимээгvй
Гєрєєс хийгээд
Шувууны мєргvй
Гvн аниргvй л
Тэнд ноёлдог.
Дvн шєнєєр нь
Yvр цайдаг.
Он оны
Навчист даруулж гудайсан
Єнє эртний
Модод нь бєхгєр
Чимээгvйн хязгаар дахь
Модон гvvрэн дээр
Чийгт vдшээр би
Хааяахан очдог.
Чичигнэсэн бvдэг
Гэрлээр сvvмийсэн
Ичингvй ганц
Дэнлvvнд нь мэхийдэг.
Дєлгєєн сарны
Гэгээ цалгиулсан
Бvлээн усанд нь
Харц урсгаж
Дєрвєн цаг
Таван улирлын
Дєрєєн чимээг
Анирдан суудаг.
ene shuleg minii hamgiin durtai shuleg nileed olon jil bi lav uunees iluu shuleg olj unshaagui l yvna yu gemeer yum dee setgel zurh bodol husel gunig oor yu baidagiin bugd ene shulgiig unshaad l gaihmaar amar amgalan bolchdogiin
амжуулаад л баймаар байхын даанч амжихаасаа амжихгүй нь их юмдөө
ReplyDeleteнэг л намуухан амгалан гоё шүлэг шүү