6.4.10

Дөрөвдүгээр сар & Andy Warhol

Өө, "дөрөвдүгээр сар хамгийн харгис сар"
Өнгөгүй,хар цагаан, энэ сарыг
Яагаад би үзэн ядна вэ?
Үнэндээ миний үг биш, Элиотын шүлгийн мөр.
(Ярьмааргүй зүйл амьдралд өч төчнөөн л тохиолддог)
Яг ийм дөрөвдүгээр сарын нартай өглөө
Ягаан даашинзтай нь анх харсан, нөгөө ганган бүсгүй
Нөхрийнхөө машинд сууж яваад осолд орсон...
Нөхөр нь нас барсан... өөрөө бэртээ ч үгүй...
Өршөөлгүй харгис орчлон
Үзэсгэлэн гоог ямагт эрхэмлэдэг...

Үгүй дээ, миний дургүй сар
Дөрвөн сар л яавч биш...
(Үнэхээр Элиот эндүүрчээ)

Г.А.



April is the Cruellest Month
                    from The Waste Land

           T. S. Eliot

April is the cruellest month, breeding
Lilacs out of the dead land, mixing
Memory and desire, stirring
Dull roots with spring rain.
Winter kept us warm, covering
Earth in forgetful snow, feeding
A little life with dried tubers.

Дөрөвдүгээр сар хамгаас харгис
Дүйнгэ үхмэл хөрснөөс голтборын цэцэгс дэлбээлж
Дурсамж мөрөөдөл хоёр дур зоргоороо хутгалдаж
Дугжирч хоцорсон үндэс хаврын борооноор сэргэнэ.
Ульж өнгөрсөн өвөл дэндүү тайван, дулаахан байж
Ухааныг умартуулагч цасан хөнжил хорвоо дэлхийг хучин
Утсан чинээ амийг хатсан булцуу л зогоож байж...

Амьдралын үнэн мөн чанарыг умартан өнөө маргаашдаа хууртагдан амьдрагч хүмүүс (сэтгэл нь Waste Land буюу үр шимгүй газар мэт болсон хүмүүс)ийн хувьд амьтай бүхэн сэргэж дэлбээлдэг 4 сар хамгийн харгис, тэсвэрлэшгүй санагддаг гэсэн утгатай шүлгийн хэсэг юм байнаа... Бүтнээрээ 434 мөр найраглал байдаг гэнэ...Хэзээ нэгэн цагт уншиж гэгээрэх хувь тохиох буй заа...

Хавар болж хорвоо дэлхий сэргэхэд хүний сэтгэл гэгэлзэж нэг л сайхан болно Хажуугаар нь хуучны дурсамж сэргэж сэтгэл санаа үймэрнэ. Хорвоог орхисон нэгнийгээ хүн хавар л хамгийн их санадаг гэдэг... элдэв төрлийн санахыг хүсэхгүй, сөхөхийг хүсэхгүй memory-тэй хүнд хангай байгаль сэргэж хамаг юм хөдөлгөөнд ордог хавар хэцүү.... гэж Сүрэн найзын тайлбарыг нэмэхээр шийдлээ... илүү сэтгэлд үлдэхээр гоё бичсэн санагдаад...

lilac : голт бор буюу нил ягаан өнгөтэй нэгэн зүйлийн цэцэг
tuber : булцуу буюу нэгэн зүйлийн үндэс
tnx to Solar-NRG, Suren :)


-----------------------------------------------------------------------------------


Бүтэн сайн өдөр Andy Warhol хэмээх Pop Art урсгалын зураачийн үзэсгэлэнг сонирхов. Мэрилин Монрогоос авахуулаад Холливудын олон алдартай одуудын зургаар нь мэдэх байлгүй дээ.


Амьд сэрүүн ахуйдаа алдар хүндийн оргилд хүрч чадсан, уран бүтээл нь хэдэн саяар үнэлэгддэг зураач нарын нэг юм байна. Silk screen printing буюу торго, даавуун дээр цаас тавиад хэрэгтэй хэсгээ нүхэлж байгаад буддаг аргаар уран бүтээлээ туурвидаг байсан... Нэг л зургийг олон хувь "хэвлэсний" дараа өнгө будалтыг нь өөр өөрөөр хийснээр давтагдсан хэрнээ өвөрмөц хувилбаруудыг гарган авдаг байсан бөгөөд үүний цаад санаа нь доорх хэлсэнтэй нь холбоотой гэж ойлгосон :
Isn't life a series of images that change as they repeat themselves?
Амьдрал гэдэг давтагдах бүрдээ өөрчлөгдөж байдаг цуврал зураг биш гэж үү?

Сүүлийн өдөр очсон болоод хүн ихтэй, бас хатагтайг дагуулж явсан чинь аймаар зураг байна гэж урваганаад тухтай үзэж чадаагүй ээ ккк. Эхний ээлжинд ийм хүн байсийн байна, түүний ертөнцийг харах нүд нь тун өвөрмөц байж дээ гэдгийг мэдрээд л гарч ирлээ...


They always say time changes things, but you actually have to change them yourself.
Цаг нь ирэхээр өөрчлөгдөнө гэж ярьдаг ч, үнэндээ бол чи өөрөө л бүхнийг өөрчлөх ёстой.

20 comments:

  1. Мань мэт нь дутуугаа ихээрээ мэдэрдэг сар хэхэ

    ReplyDelete
  2. bi ochigdor comment uldeeluu oird ingej ih uimraad baigaan boluu esvel

    ReplyDelete
  3. үлдээсэн байхаа би ч бас уймраагаараа нэхх хүний дор орохгүй л хүн шдэ тэхдээ :р

    ReplyDelete
  4. WOOOOOOW гоё загвартай болжээ Эйприл

    ReplyDelete
  5. tnx M :)

    Universe Best Song-ийг citi.mn дээр тавигдахаар нь үзэх гээл хүлээгээд байна, өөр газар мэдкүүз?

    ReplyDelete
  6. uur gazar medehgui bn odoo 4.1 nii dugaar deer garah bhaa

    ReplyDelete
  7. citi дээр тавигдчиж 4.1 нийх байхаа

    ReplyDelete
  8. ок үзнээ
    асуулт форум дээр танайхыг даж байна этр гээд магтсан байлээшүү :)

    ReplyDelete
  9. үзлээ, даанч дуу нь сонсогдохгүйн... энд л тэгээд байгаан болуу...лаг магтуулсан бололтой амны хөдөлгөөнөөр нь тэгж таалаа :р

    баяр хүргий 3р шатыг нь бас үзнээ

    ReplyDelete
  10. Баярлалаа дуу нь чиний сонсож байсан дуу : )

    ReplyDelete
  11. M гэж ямар гэчийн дуучин байна сонирхы дугаар нь хэдын бас нэр нь ТВ үзэггүй бас дэжих хүнгүй ээ хэхэ

    ReplyDelete
  12. хэлж болохынмуу М-ээ?
    ккк

    ReplyDelete
  13. Би дуулдаггүй шүүдээ кк

    ReplyDelete
  14. За болио би тэгвэл хүнээ биш юм байналдаа хэхэ soulmate сэмээрхэн хэлчих блог дээр чат байгаа хэн ч мэдэхгүй шдээ хэхэ

    ReplyDelete
  15. ямар аймаар шүлэг вэ тээ

    Амьдрал гэдэг давтагдах бүрдээ өөрчлөгдөж байдаг цуврал зураг биш гэж үү? энэ бас л зэвүүн үг байна шүү

    ажил дээрээс ер коммэнт бичиж болкүү байсын, яаадыг бөө мэд :-)

    ReplyDelete
  16. Helchih l dee bi ch gesen uzie. Fan n' bolchih ch yum biluu?
    Z...

    ReplyDelete
  17. dorovdugeer sar ih huseliin sar ih gunigiin sar tsas hanzraad hatsan borog ovsnii sol ue uehen salhiar unerteed ih holiin ih alsiin orchlongoos ooroo l toorch uldeed baih shig tiim adguu haramsangui husel setgel dotroos temtregdhed bi ooriigoo iluu tanidag tiim saihan sar

    oird zav zai muutai bna nom ch unshij amjihgui bna shdee ter hoorond aylaad uzesgelen uzeed yvj ogchee ataarhmaar bna shuu

    ReplyDelete
  18. Ертєнцийн хязгаар дахь
    Модон гvvрэн дээр
    Ер бусын том
    Саран тусдаг.
    Ерєєс тэнд
    Євс усны чимээгvй
    Гєрєєс хийгээд
    Шувууны мєргvй
    Гvн аниргvй л
    Тэнд ноёлдог.
    Дvн шєнєєр нь
    Yvр цайдаг.
    Он оны
    Навчист даруулж гудайсан
    Єнє эртний
    Модод нь бєхгєр
    Чимээгvйн хязгаар дахь
    Модон гvvрэн дээр
    Чийгт vдшээр би
    Хааяахан очдог.
    Чичигнэсэн бvдэг
    Гэрлээр сvvмийсэн
    Ичингvй ганц
    Дэнлvvнд нь мэхийдэг.
    Дєлгєєн сарны
    Гэгээ цалгиулсан
    Бvлээн усанд нь
    Харц урсгаж
    Дєрвєн цаг
    Таван улирлын
    Дєрєєн чимээг
    Анирдан суудаг.
    ene shuleg minii hamgiin durtai shuleg nileed olon jil bi lav uunees iluu shuleg olj unshaagui l yvna yu gemeer yum dee setgel zurh bodol husel gunig oor yu baidagiin bugd ene shulgiig unshaad l gaihmaar amar amgalan bolchdogiin

    ReplyDelete
  19. амжуулаад л баймаар байхын даанч амжихаасаа амжихгүй нь их юмдөө

    нэг л намуухан амгалан гоё шүлэг шүү

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...